Таны биед магни дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд

2018-02-01, 18:19
15,749

Магни маш олон төрлийн хоол хүнсэнд байдаг ч бидний тэнцвэргүй хооллолтоос болж биед байх ёстой магнийн хэрэгцээгээ хангаж чаддаггүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт хүн амын 60 орчим хувь нь өдөрт авах ёстой магнийн хэмжээгээ авч чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Булчингийн болон мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа, ясны бат бөх байдал зэрэгт магни чухал нөлөөтэй байдаг. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал магни дутагдсан байж болох юм. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Таны биед магни дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд

1 Ядрах

Хүн өдөрт дунджаар 300-1000 мг магнийг хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой. Магни нь бидний эсийн эрчим хүчний гол эх үүсвэр болдог. Магни дутагдсанаар эрч хүч буурч, ядаргаанд ордог байна.

Ядрах

2 Шөрмөс татах , булчин зангирах

Магни нь булчин амраах гол эрдэс бодис болдог байна. Магни дутагдсанаар булчин агшдаг ба энэ нь булчин зангирах, шөрмөс татах зэргээр илэрдэг.

Шөрмөс татах , булчин зангирах

3 Толгой өвдөх

Толгой нь өвдсөн хүмүүсийн 50% нь магнийн дутагдлаас шалтгаалдаг ажээ. Магни дутагдсанаар серотонийн (serotonin) түвшин багасч, тархин дах судсанд нөлөөлдөг байна.

Толгой өвдөх

4 Нойргүйдэх

Нойргүйдэх олон шалтгаан байдаг ч ихэнхидээ стресст орсноор нойргүйддэг байна. Стресстэх нь зүрхний хэм болон цусны даралтыг нэмэгдүүлдэг аж. Үүнээс үүдэж хүн биеийн магнийг хэмжээг алддаг байна. 

Нойргүйдэх

5 Зүрхний хэм алдагдах

Магни хэмжээ багасахад зүрхний хэм алдагдах магадлал өндөр байдаг аж. Эмч нар зүрхний хэм алдагдсан бол хамгийн түрүүнд магни уухыг зөвлөдөг билээ.

Зүрхний хэм алдагдах

6 Дуу чимээнд мэдрэг болно

Магнийн түвшин буурахад мэдрэлийн системийн тогтвортой байдал алдагддаг ба энэ нь чимээ шуугианд хэт мэдрэг болгодог аж.

Дуу чимээнд мэдрэг болно

7 Яс сийрэгжинэ

Хүний биед байх магнийн ихэнхи хувь нь ясанд агуулагддаг байна. Харин биен дэх магнийн хэмжээ багассанаар яс сийрэгжих нөхцөл бүрдүүлдэг аж. Тиймээс аль болох магни , калциар баялаг хоол хүнс хэрэглэхийг эрмэлзээрэй!

Яс сийрэгжинэ

8 Өтгөн хатах

Магнийн дутагдлаас болж хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг байна. Мөн өтгөн хаталтын үед уудаг эмийн найрлаганд ч магни ордог ажээ.

Өтгөн хатах

9 Цусны даралт ихсэх

Магни нь цусны даралт тогтвортой байхад чухал нөлөөтэй. Судалгаагаар магни ихтэй хоол хүнс идэх нь цусны даралт ихсэх, цус харвах эрсдлийг 8%-иар бууруулдаг нь болох нь тогтоогдсон. 

Цусны даралт ихсэх

10 Сэтгэл санаагаар унах

Тархин дах магнийн хэмжээ багасахад мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Үүнээс үүдэлтэй сэтгэл түгших, айх, сэтгэл санаагаар унах мэдрэмж төрдөг байна. 

Сэтгэл санаагаар унах

11 Магниг хэрхэн нөхөх вэ?

100 гр хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах магнийн хэмжээ:

  • -Бүйлс самар (хуурайгаар) 280мг
  •  Шош - 262мг
  • -Бууцай - 262мг
  •  Шар будаа -167мг
  • -Хатаасан вандуй - 149мг
  • -Авокадо - 122мг
  •  Овъёос - 110мг
  •  Бяслаг - 42мг
  • Хар талх - 39мг

Та бие дэхь магнийн хэмжээгээ хэвийн хэмжээнд байлгахын тулд өдөр тутамдаа эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглээрэй!

Магниг хэрхэн нөхөх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()