“iPhone” барьдаг хүмүүст зориулсан шилдэг 10 аппликейшн

Ухаалаг утас хөгжихийн хэрээр түүнд зориулсан олон төрлийн аппликейшн бий болжээ. Гагцхүү та энэ олон аппликейшн дундаас таны амьдралыг хөнгөвчлөх шилдэг аппликейшныг хэрэглэж чадаж байгаа юу? Жишээ нь та хоол хийж чадахгүй байсан ч ухаалаг утастай байхад чадна гэж мөрийцье. Доорх шилдэг 10-н аппликейшныг сонирхоод нэг үзээрэй! 

“iPhone” барьдаг хүмүүст зориулсан шилдэг 10 аппликейшн

1 "Google Arts & Culture"

Урлаг, уран зураг сонирхдог хүмүүсийн заавал татах ёстой аппликейшн юм. Та цаг хугацаагаар аялж хүссэн ондоо очиж тэр үеийн сор бүтээл туурвилийг яг л тэр үед нь байсан мэтээр үзэх боломжтой юм. Уран зураг, музей, хөшөө дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт газрууд гээд таны очихыг хүсдэг ч чадахгүй байгаа тэр л газруудаар таньтай хамт аялах болно. Яг одоо энэхүү аппликешныг татаж аваад буйдандаа тухлангаа Антарктид тивээр аялж , Египедийн пирамидын орой дээрээс ойр хавиа дурандаарай!

"Google Arts & Culture"

2 "WSH LST"

Авахыг хүссэн аппликешн чинь үнэтэй байна уу? Үнэ нь буурахыг хүлээж байн байн орж шалгах түвэгтэй байгаа биз! Энэ асуудлыг тань шийдэх аппликейшн гарчээ. Өөрийн хүслийн жагсаалтанд хүссэн бүх л аппликейшнээ хийчих. Таны цаг завыг хэмнэнэ. 

"WSH LST"

3 "JAM"

Ая бичихийн тулд заавал урлагийн сургуульд сурах , эсвэл ая бичдэг том програмууд сурах шаардлагатай гэж үү? Энэ аппликейшн гарахаас өмнө тийм байсан байж болох л юм. Та дуу хөгжимд дуртай бол энэ аппликейшнийг татаад нэг үзээрэй!

"JAM"

4 "Pause"

Ажил бүтэж өгөхгүй, уур цухал төрөөд стресстээд хэцүү байна уу? Анхаарал төвлөрч өгөхгүй өөр зүйлс бодогдоод байх үе бидэнд зөндөө л гардаг. Энэ үед утсандаа татсан ганц аппликейшний ачаар стрессээс ангижирч болно гэвэл яах уу? Таныг тайвшруулах байгалийн намуун ая, жигд солигдох зөөлөн өнгө зэрэг нь таныг стрессээс ангижруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

"Pause"

5 "Single Origin"

Кофенд дурлагчдын заавал татах ёстой аппликейшн. Танд хэрхэн амтлаг, олон төрлийн, гайхалтай кофе хийхэд туслах болно. Мөн таны хийж буй кофены талаар сонирхолтой мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэдэг аж.

"Single Origin"

6 "Mixel"

Энэхүү аппликейшн аль хэдийн өөрийн үнэнч хэрэглэгчидтэй болсон аппликейшн юм. Энэхүү аппликейшний ачаар та мэргэжлийн хүнээс дутахааргүй коктейл найруулж сурах ажээ. Гэхдээ нэг төрлийн биш маш олон төрлөөс сонгох юм. 

"Mixel"

7 "Workout Sessions"

Фитнессээр хичээллэдэг хүмүүст тусгайлан зориулж гаргасан "Workout Sessions" гэх аппликейшн нь таныг хэр их калори шатаасан, хэдэн км явсан гэх мэт таны хийсэн дасгал бүрийн нарийн зүйлсийг статистик тоо баримтаар гаргаж өгөх юм. 

"Workout Sessions"

8 "Crypto Price Tracker"

Крипто валют хүчээ авч буй энэ үед бүх төрлийн цахим мөнгөний ханшийг танд цаг алдалгүй харуулах юм. Та заавал Google-ээс хайж цаг алдалгүйгээр ганц товшилтоор л бүх цахим зоосны үнийг харах боломж үүсэж байгаа аж.

"Crypto Price Tracker"

9 "Caramel Grocery List"

Бүтээлч бүсгүйчүүдэд зориулсан тэдний сайн хамтрагч болж чадах аппликейшн юм. Та цуглуулсан хүнсээ оруулахад л тэдгээр орцуудаар хийж болох бүх л хоолны жор танд харагдах болно.

"Caramel Grocery List"

10 "Telegram Messenger"

Арын дэвсгэрээ солих, чатны бичигдэх хэлбэр, шинэлэг эможи гэх мэт чатлах дуртай хүмүүсийн сайн найз болж чадна гэдэгт итгэлтэй байна. 

"Telegram Messenger"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()