Африк тивийн хаалтны цаадах үнэн төрх

"Хүүхдүүд ээ, Африкт битгий зугаалаарай" хэмээн Айболит (Doctor Aybolit) хүүхэлдэйн киноны баатар Бармалей (Barmaley) дуулдаг. Бид ч мөн одоог хүртэл Африкийг нэн ядуу, зөвхөн өнгөт арьстангууд амьдардаг, хүн оршин тогтноход хэцүү газар гэж хүлээж авдаг билээ. Тэгвэл энэ нь маш буруу ойлголт бөгөөд таны мэдлэгт нэмэр болохоор Африкийн талаарх сонирхолтой баримтуудыг бид нэгтгэн бэлтгэлээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Африк тивийн хаалтны цаадах үнэн төрх

1 Африкт техник технологи хөгжөөгүй

Биднийг сургуульд сурч байхад л Африкийн бүрэлдэхүүнд хөгжиж буй улс орнууд багтаж байсан. Энэ нь тэд дундад зууны амьдралтай гэсэн үг биш бөгөөд Африкчуудын 90% нь гар утас ашигладаг ба өөрсдийн нөхцөл байдалд тохирох программ бүтээх программистууд хүртэл байдаг. Жишээлбэл: Фермерүүдэд зориулж цаг агаарын байдлыг мэдээлэх, мал аж хуйн зөвлөгөө өгөх мэдээллийн санг бүтээжээ. Үүнээс гадна Африкт үйлдвэрлэл хөгжсөн бөгөөд зарим оронд машин үйлдвэрлэх нь ч бий.

Африкт техник технологи хөгжөөгүй

2 Африк бол халуун цөл

Африкийн тухай ярихад бид "Сахарын цөл"-ийн талаар бодож эхэлдэг. Үнэн хэрэгтээ Африкт цөлөөс гадна тайга, Килиманжаро (Kilimanjaro) уул болон мөнх цаст уул гэх мэт олон сайхан газар бий. Африкт маш олон цаг уурын бүс байдаг бөгөөд экваторын хэсэгтээ жилд дунджаар 27 °C градус хүртэл халдаг байна.

Африк бол халуун цөл

3 Африкт зөвхөн өнгөт арьстангууд амьдардаг

Африк тивд тэрбум гаруй хүн амьдардаг бөгөөд өнгөт арьстнаас эхлээд цагаан, шар арьстан гээд төрөл бүрийн хүмүүс бий. Ийнхүү олон төрлийн арьстангууд амьдарч буй шалтгаан нь улс төрийн үймээн самуун, колончлолын үеэр Европ болон Азиас дүрвэгсэд Африкийг зорьж, тэндээ суурьшсанд оршино.

Африкт зөвхөн өнгөт арьстангууд амьдардаг

4 Африкт зэрлэг амьтад л амьдардаг

Шинжлэх ухааны нэвтрүүлгээр Африкийн зэрлэг амьтад хаагуур ч хамаагүй явж, хүмүүс рүү дайрах магадлалтай мэтээр дүрслэн гаргадаг. Үнэндээ ихэнх сафари өвлийн улиралд болдог бөгөөд энэ үеэр хорт могой болон аюулт шавжнууд өвлийн ичээндээ орсон байдаг гэнэ. Зэрлэг амьтдын хувьд ихэнх нь үндэсний хүрээлэнд амьдарч байгаа ажээ. Жуулчин өөрөө хүрээлэнгийн дүрэм журмыг сахиагүй тохиолдолд зэрлэг амьтад хүн рүү дайрдаг байна. Энгийн үед тэд довтлох нь ховор.

Африкт зэрлэг амьтад л амьдардаг

5 Африкт маш олон гэмт хэрэг гардаг

Африкт маш олон гэмт хэрэг гардаг учир жуулчид үргэлж аюулд байдаг гэсэн ойлголт бий. Гэтэл Африк тивд аялал жуулчлал маш ихээр хөгжсөн бөгөөд Өмнөд Африкт жилд дунджаар 1,5 сая жуулчин ирдэг байна. Африкийн орноор ихэнхдээ барууны жуулчид аялдаг. Үүнтэй холбогдуулан Африкийн аялал жуулчлалын үйлчилгээ илүү хөгжиж байгаа гэнэ.

Африкт маш олон гэмт хэрэг гардаг

6 Африкт түүхэн дурсгалт газар гэж байхгүй

Бид Африкийг одоог хүртэл эртний нийгэмтэй, түүх соёлын дурсгалт газаргүй хэмээн боддог. Үнэндээ Африкт эртний олон барилга, дурсгалт хөшөө байдаг. Кенид гэхэд л 200 гаруй дурсгалт барилга бий гээд бод доо.Үүнээс гадна олон оронд түүхийн музей байдаг байна.

Африкт түүхэн дурсгалт газар гэж байхгүй

7 Африкчууд нэн ядуу амьдралтай

Африк  руу аялахаар шийдэхдээ бид нэн ядуу орон руу очино гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг болов уу. Хэдийгээр Африкт ядуу буурай орон байдаг ч энэ нь энгийн хөгжилтэй орнуудаасаа хоёр дахин цөөхөн гэнэ. Африкийн эдийн засгийн хөгжил нь бусад орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байдаг. Харин засгийн газар нь аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарал хандуулж, тав тухтай зочид буудал, амралтын талбай зэргийг барьдаг.

Африкчууд нэн ядуу амьдралтай

8 Африкт халварт өвчин ихээр байдаг

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Африкийн ээлжит халдварт өвчний талаар байнга мэдээлдэг учир бид Африкийг халдварт өвчний нутаг гэж боддог. Үнэндээ Эбола вирус Африк даяар тархаагүй бөгөөд зөвхөн Сьерра-Леоне орон болон түүний эргэн тойронд тархсан байна. Үүнээс гадна Африк гэхээр хумхаа өвчин санаанд ордог хэдий ч аюулгүй байдлыг хангаж чадвал энэ өвчнийг тусахгүй байх бүрэн боломжтой.

Африкт халварт өвчин ихээр байдаг

9 Африкчууд овоохойд амьдардаг

Африкийн талаар мэдээлэл гаргахдаа овоохойд амьдарч буй зэрлэг омгийнхныг харуулдаг. Үнэндээ Африкт бусад орноос үл ялгарах орон сууц, тэнгэр баганадсан барилга, бизнес төв гэх мэт олон сайхан барилга бий. Гэхдээ барилга, архитектур Африкт эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч овоохойд амьдардаг омгийнхон ч байдаг.

Африкчууд овоохойд амьдардаг

10 Африкчууд африк хэлээр ярьдаг

Африкт африк хэл гэж байхгүйгээр зогсохгүй эртний омгуудын хэл бага багаар устаж байгаа гэнэ. Колоничлолын үеэр Африкт англи, франц, герман, португал хэл тархсан бөгөөд интернет болон зурагт үүссэнээр илүү хөгжингүй болжээ. Тиймээс Африкт зуу гаруй хэлээр ярьдаг байна. Намибд л гэхэд үндэсний 20 орчим хэл байдаг.

Африкчууд африк хэлээр ярьдаг

11 Африкт улс төрийн үймээн самуун элбэг

Америк кинон дээр ихэвчлэн Африкт улс төрийн үймээн самуунаас болж дайн дэгдэж буй байдлыг харуулдаг. Үнэхээр 90-ээд оны үед орон нутгийн зөрчилдөөний улмаас хэд хэдэн дайн нэгэн зэрэг болж байжээ. Эдгээр дайн нь колончилолын үеэс үлдсэн хор уршиг байсан хэдий ч одоо Африкт дайны ул мөр үлдээгүй.

Африкт улс төрийн үймээн самуун элбэг

12 Африк худалдааны хомсдолтой

Баримтат кинон дээр Африкийн иргэдийг өлсгөлөн, идэх зүйлгүй мэтээр харуулдаг учир бид Африкийг хүнсний бүтээгдэхүүн, худалдааны хомсдолтой гэж ойлгодог. Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн орон байдаг ч бүгд биш юм. Энд дэлхийн үржил шимт хөрсний дөрөвний нэг байдаг хэдий ч бүгдийг нь хөдөө аж ахуйд ашиглаж чаддаггүй байна. Харин аялал жуулчлал хөгжсөн орнуудад хоол, хүнсний тал дээр санаа зовох хэрэггүй бөгөөд Өмнөд Африк болон Египетэд McDonald’s-ын ресторан хүртэл байдаг.

Африк худалдааны хомсдолтой

13 Африкт цагаан арьстангуудыг үзэн яддаг

Эл буруу ойлголт нь боолчлол, колончилолын үеийн дараа үүссэн бөгөөд энэ үед Африкчууд Европчуудыг нутгаасаа хөөж, өөрийн бүрэн эрхт байдлыг эргүүлэн авч байжээ. Харин одоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байдаггүй гэнэ. Аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн учир арьсны өнгө Африкчуудад огтхон ч саад болдоггүй. Асуудлаас хол байхын тулд жуулчдын бүсээс хэтрэхгүй байж, нутгийн иргэдийг өдөөн хатгахгүй байхад л хангалттай.

Африкт цагаан арьстангуудыг үзэн яддаг

14 Африкт дарангуйлал бий

Африкийг улс төрийн дарангуйлалтай орон гэж үздэг. Үнэн хэрэгтээ Африкт олон төрлийн улс төрийн дэг жаяг байдаг бөгөөд Гана болон Сенегал нь ардчиллын жишээ болсон орон юм. Хэдийгээр Европын улс төрийн нээлттэй, хүлээцтэй байдал Африкт байхгүй ч Африкийг бүхэлд нь дарангуйлагч хэмээн хүлээн авч болохгүй.

Африкт дарангуйлал бий

15 Африкт уух ус байхгүй

Африкт цэвэр усны асуудал асар  их байдаг  ч Африк тивийг бүхэлд нь хамраагүй байна. Аялал жуулчлалын бүсэд та хүссэн үедээ хаанаас ч хамаагүй уух зүйл худалдан авах боломжтой.

Африкт уух ус байхгүй

16 Африкт машинаар аялал хийж болохгүй

Европ болон Америкийн орнуудад ихэвчлэн түрээсийн тусгай машинаар аялал хийдэг бол Африкт машинаар аялж болохгүй гэсэн ойлголт бий. Үнэн хэрэгтээ Африкт бусад хөгжилтэй орнуудаас ч хурдан түрээсийн машин зогсоох боломжтой. Хамгийн гол нь эхлээд жолоочтойгоо аяллын маршрут болон тооцооны талаар сайн ярилцах хэрэгтэй.

Африкт машинаар аялал хийж болохгүй

17 Орчин үеийн залуусын хөгжил Африкт байхгүй

Африкийн ихэнх залуус facebook ашиглаж бусад улс орны хүмүүстэй харилцдаг. Африкийн аялал жуулчлалд хөтөчийн үйлчилгээ ч өндөр түвшинд хөгжсөн.  Зан чанарын хувьд Африкчууд Европчуудаас илүү эелдэг тусч хүмүүс байдаг.

Орчин үеийн залуусын хөгжил Африкт байхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()