1
Франц үнсэлт
Бараг бүх л хосуудын хамгийн дуртай үнсэлтийн хэлбэр бол Франц үнсэлт ба энэ нь хамгийн халуухан, эротик үнсэлт билээ. Ихэнхдээ илүү дотно харилцаанд хөтөлдөг эл үнсэлт нь хосуудын дунд хамгийн түгээмэл нь гэхэд хилсдэхгүй байх. Хүсэл тачаалын хамгийн их оргилсон үед энэ үнсэлтийг хийж болно. Ерөнхийдөө мэргэжилтнүүдийн хэлдгээр Франц үнсэлтийг төгс сурах хэрэгтэй аж.
2
Түргэн үнсэлт
Франц үнсэлтээс ялгаатай нь түргэхэн үнссэн иймэрхүү үнсэлт нь олон нийтийн газар эсвэл болзооны үеэр хамгийн тохиромжтой. Амаа нээлгүйгээр хайртынхаа уруул дээр зөөлөн үнсэх энэ үнсэлтийг ихэвчлэн урт хугацаанд үерхсэн хосуудаас харах боломжтой.
3
Хацар дээр үнсэх
Хацар дээр үнсэх нь ихэнхи үед "Сайн уу?" гэсэн үгийг илэрхийлдэг бол зарим оронд гар барихын оронд "ингэж" мэндэлдэг. Хэрвээ хацар дээр удаан үнсэх юм бол илүү дотно, халуухан үнсэлт болох магадлалтай. Хайрт тань хацар дээр чинь үнсвэл дийлэнх тохиолдолд тэр танд хайртай гэдгээ сануулж байгаа хэрэг шүү.
4
Агаараар үнсэлт илгээх
Үнсэхийн тулд заавал бие биедээ наалдах хэрэгтэй гэж үү? Үгүй. Агаарт үнсэлт илгээх нь таны хайр сэтгэл, дотно байдлыг хамтрагчид тань мэдрүүлж байдаг. Гэвч ихэнхдээ энэ нь сээтэгнэж байгааг илэрхийлдэг байна.
5
Цайзан үнсэлт
Энэ бол үнсэлтийн үеэр бие тань хаа нэг тийшээ яарч байгаа ч уруулаа салгаж чадахгүй байгааг хэлнэ.
6
Сахиусан тэнгэрийн үнсэлт
Хэрвээ таны хамтрагч таны зовхи, хамар, духан дээр тань үнсэх юм бол энэ нь тэр танд хамгийн сайн сайхан, гэгээлэг зүйлүүдийг хүсдэг гэдгийн баталгаа юм. Мөн энэ үйлдэл нь та 2 бие биедээ маш их итгэдгийг харуулна.
7
Хамар дээр үнсэх
Хамар дээр үнсэх, хамар бага зэрэг хазах зэрэг нь хамтрагчийнхаа анхаарлыг татах сонирхолтой хийгээд хөгжилтэй арга шүү. Үүнээс гадна ямар нэг үг хэлэлгүйгээр уучлалт гуйж, өш хонзоноо мартах сайхан боломжийг өгдөг байна.
8
Духан дээр үнсэх
Духан дээр үнсэх нь яг л аавдаа үнсүүлж байгаа мэт санагддаг. Учир нь энэ үнсэлт бол тэр таныг халамжилж, анхаарч явдаг гэдгийн илэрхийлэл.
9
Чихэн дээр үнсэх
Чих бол хүний биеийн хамгийн эмзэг хийгээд дур хүслийг өдөөдөг хэсэг юм. Гэвч чихэн дээр үнсэхэд ихэнхи хүмүүсийн гижиг хүрдэг бөгөөд хамтрагчаа хөгжөөж инээлгэмээр байвал чихэн дээр нь үнсээрэй.
10
Чихний омгон дээр үнсэх
Чихний омог үнсэж, бага зэрэг сорох нь маш эротик утга илэрхийлдэг учраас дотно харьцаагаар үргэлжлэх нь бий. Энэ бол хосуудын дундах хамгийн романтик, дотно үнсэлтүүдийн нэг юм.
11
Гаран дээр үнсэх
Эмэгтэй хүнийг хүндэтгэсэн бахархсан мэдрэмжийг агуулдаг нэн эртний үнсэлтүүдийн нэг бол гаран дээр үнсэх билээ. Эрт дээр үеийн дүрэм журамд хэрвээ залуу нь бүсгүйгээс насаар ахмад бол түүний гарт хүрэх эрхтэй гэж үздэг байжээ. Мөн эрэгтэй нь бүсгүйн гарын үнсэхдээ доош бөхийх эсвэл нэг хөл дээрээ суух зэргээр хүндэтгэл үзүүлдэг байсан байна. Мөн үнсэхийн зэрэгцээ магтаал хэлэхийг зөвлөмж болгодог аж. Гар үнсэх нь одоо үед маш бага харагдах болжээ. Гэвч үнэндээ зөв цагт, зөв магтаалтай хослуулах аваас дан ганц өөрийн хайртай бүсгүйгээ биш, эргэн тойрон дахь бүсгүйчүүдийн ч сэтгэлийн хөдөлгөх болно.
12
Хүзүүн дээр үнсэх
Хүзүүний урд болон хойд хэсэг нь дур хүсэл өдөөх хэсгүүдийн нэг тул дотно харилцаатай хосууд л нэгнийхээ хүзүүн дээр үнсэх нь бий. Энэ үнсэлт нь зүгээр л нэг үндэс суурь юм.
13
Озох
Жижиг улайлт, хөхрөлт нь зөвхөн та болон таны хамтрагчид биш эргэн тойрны тань бүх хүмүүст харагдаж, ямар нэг зүйлийг сануулж байдаг. Үүнээс гадна уруулын будагны толбыг бас хүмүүс хараад шууд л үнсэлт гэж боддог байна.
14
Хамраа шүргэлцэх
Үнэндээ энэ бол үнсэлт биш. Гэхдээ дотно харилцааг илэрхийлэх хамгийн сайхан хэлбэрүүдийн нэг юм. Энэхүү үнсэлтийг хүйтэн уур амьсгалтай газарт анх үүссэн гэдгийн учир нь хосууд уруулаа хоорондоо наалдуулахгүйн тулд хамраа шүргэлцүүлж, толгойгоо 2 тийш эргүүлдэг байсан гэдэг. Мөн энэхүү үйлдлийг Африк дахь зарим орнуудад гар барих үйлдлийн оронд хэрэглэдэг.
15
Нэг уруул дээр үнсэх
Хосуудын нэг нь дээд юм уу доод уруулны зөвхөн нэгийг нь л үнсэх уг үнсэлтийг аз жаргалтай, жинхэнэ хайрын үнсэлт гэж үздэг. Ийм үнсэлтийн үеэр ч та хайртынхаа амьсгалыг мэдрэх болно.
16
Доод уруул хазах
Франц үнсэлтийн нэг хэлбэр бөгөөд тухайн хүний дотоод хүсэл тачаалыг илэрхийлдэг.
17
Сорж үнсэх
Үнсэлтийн талаарх зөвлөгөөний номон дээр "Уруул тань чилэх юм бол үнсэлтээ тайвнаар болиорой. Огцом хэзээ ч хамтрагчийнхаа уруулнаас уруулаа салган авч болохгүй" гэжээ. Хайртынхаа сүнсийг сорж байгаа мэт хүчтэй, сорж үнсэх нь танд сайхан мэдрэмж төрүүлэх болно.
18
Биеэрээ наалдах
Хамгийн түгээмэл, хамгийн тогтвортой гэж хэлж болохуйц үнсэлт юм. Ийм үнсэлтийн үеэр хосууд бие биедээ ойртож, наалдах болдог. Ихэвчлэн удаан хугацаанд хамт байсан бие биенээ ойлгодог хосууд л ийм үнсэлтийг сонгодог байна.