Камерын өмнө амьдардаг гэж хэлж болохуйц тэрээр нөхөр 2 хүүхдэдээ аль болох анхаарал хандуулж, сайн гэрийн эзэгтэй, ээж байхыг хүссэн ч, энэ бүхэн нь удаан үргэлжилсэнгүй. Нэг хэсэг түүнийг жирэмсэн гэх цуу яриа газар саагүй тархаж, хүн бүхэн л чих тавин суусан болов уу. Харин удалгүй энэ бүхэн худал болохыг баталж, түүний дүү Хлоё Кардашьян бие давхар гэдгээ зарласан юм.
Тэгвэл нэг хэсэг чимээгүй байсан тэрээр халуухан зургуудаараа эргэж ирлээ. Түүний хагас нүцгэн зургууд цахим сүлжээнд тавигдсан даруйдаа олны анхаарлыг татаж, олон ч шүүмжлэлийг дагуулжээ.
Кимийг одоо л нэг ухаан суулаа гэж байсан хүмүүс амаа барьж, хачирхалтай үйлдлийг нь сөргөөр хүлээж авчээ. Тэрээр дээгүүрээ нимгэн цагаан цамц өмсөж, доогуураа ердөө л жижигхэн бензтэй зургуудаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь Кимийг амьд гэдгийг батлах шиг болов.
Хэзээ ч хөхөө гаргахаас үл ичих тэрээр нимгэн цамцаа тайлж, гадуураа шүүб нөмөрч, зургаа татуулжээ. Зарим хүмүүс түүний халуухан төрхийг гайхаж байсан бол, зарим нь ухаанаа алдсан бузар гэх зэргээр хараасан байна. Мэдээж энэ бүхэн Кимд таатай санагдаагүй нь тодорхой бөгөөд өөрийн цахим хаягтаа "Би та нараас хараал зүхэл авахгүй байж болох уу?" хэмээн бичжээ.
Түүний энэхүү үйлдлийг олны танил эрхмүүд ч байдаг л зүйл мэтээр хүлээн авч, хуучны Ким эргэн ирсэнд баяртай байсан гэнэ шүү. Харин танд түүний зургууд ямар санагдаж байна?