Гаргасан шийдвэрээ зөв буруу эсэхийг тунгааснаар хариуг нь олж чадахгүйд хүрсэн бол доорх асуулгад анхаарлаа хандуулна уу. Энэхүү 15 асуултанд хариулахад чиний "үгүй" гэсэн хариулт "тийм" гэсэн хариултаас бага байгаа бол тайван байж болно, энэ нь чи сайн охин гэсэн үг. Ингээд доорх энгийн 15 асуултад хариулаад өөрийн дотоод зан чанарыг нээн илрүүлж, сайн эсвэл муу эсэхээ мэдээд аваарай.
1
Анхны үнсэлтээ онцгой нэгэнд хадгалсан уу?
Зөвхөн сайн охид л анхны үнсэлтээ онцгой нэгэнд өгөх ёстойгоо мэддэг. Тэд анхны үнсэлтээ зүгээр л нэг лонх эргүүлэх тоглоомын зугаа төдийхнөөр үрдэггүй ба амьдралын хамгийн нандин мөчөө хайрлах ёстойг ухаарсан байдаг. Харин та хэнд анхны үнсэлтээ өгсөн бэ? Тухайн хэзээ ч мартагдашгүй мөчөө эргэн нэг санаарай.
2
Ноён одоогоос илүү Ноён Зөвийг сонирхдог уу?
Сайн охидыг таних гарцаагүй нэг шинж тэмдэг бол өөрийг нь зориод ирсэн анхны хүнийг биш өөрт тохирох анхны хүнийг сонгох явдал юм. Анхаарлын төвд байхыг хүсэх нь энгийн л зүйл харин ирсэн залуу бүрээс эвтэйхэн мултарч чамайг зорин ирэх олон залуусын хэзээ ч дуусахгүй тэмцлийг харан суух нь заримдаа зүгээр байдаг. Болзооны хосоо сонгох нь мэдээж амьдралын ханиа сонгохтой адил ярвигтай асуудал биш шүү дээ. Харин сайн охид болзож буй залуутайгаа гэрлэхээр шийдсэн бол тэд одоогийн байгаагаасаа хоёр дахин илүү байх ёстой гэдгээ ухамсартаа суулгасан байдаг. Учир нь сайн охид хэзээд өөрийн үнэ цэнийг мэддэг ба эрчүүдээс юу хүсэхээ мэддэг аж.
3
Үнсэлцэхдээ нүдээ анидаг уу?
Сайн охид үнсэлцэхдээ бусдыг хэрхэн өөртөө татахаа мэднэ. Тэд сэтгэлдээ таарах нэгнийг хайхад ч, түүнийгээ өөрийн болгоход ч их цаг зарцуулдаг нь энэ мэдрэмжийг нь илүү нэмэгдүүлдэг. Үнсэлцэх үедээ хором мөч бүрийг мэдрэхийн тулд тэд нүдээ аньдаг. Нүдээ нээснээр орчны нөлөөлөлд илүү ихээр автдаг бол нүдээ аньснаар харах мэдрэхүй буурч бусад мэдрэхүй хурцлагддаг. Ингээд л үнсэлт бүр илүү тансаг, гайхалтай болж ирнэ.
4
Чи гоочлогч уу?
Сайн охидыг хөгжилтэй биш гэж хэн хэлсэн юм бол? Харин ч тэдний хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг бол ичилгүй сээтгэнэх. Залуус чамтай хамт байхыг хүсдэг ч чи одоог хүртэл алийг нь ч сонгоогүй байна. Бүх ганц бие залуус чиний хувьд ижил тэгш тоглоомын талбар байх бөгөөд тэдний зүрхээр тоглож болохгүй гэсэн дүрэм хаана ч байхгүй. Гэсэн ч сайн охид өөрийн сэтгэлд бүрэн нийцэх нэгнийг хэдийн олсон байдаг төдийгүй цөөн хэдэн залуугийн зүрхээр жаахан ч гэсэн тохуурхаад авахад буруу зүйл байхгүй.
5
Юу ч болж байсан өөрийн залууг чамайг хуурахгүй гэдэгт итгэдэг үү?
Сайн охидыг гэнэн гэж бодож байвал энэ талаар дахин нэг бодоод үзээрэй. Үнэндээ тэд анх болзож эхлэхдээ л бүхнийг хянаж эхэлдэг. Эмэгтэй хүнийг халамжилж байгаа байдал, хуучин найз охин болоод ээжтэйгээ үүсгэж байгаа харилцаа зэрэг бүгдийг чимээгүйхэн ажиглаж суудаг. Мөн ганцаараа байхдаа биеэ авч явж байгаа байдал нь найзуудтайгаа байгаагаас хэр ялгаатай байгааг ч мөн ажиглана. Учир нь сайн охин сайн залуус л өөрийг нь ямар үед хувиршгүйгээр халамжилна гэдгийг мэдэж байдаг. Тийм болохоор өөрсдийн сонголтондоо итгэлтэй байж, хайрт минь хэзээ ч намайг хуурхан ёсгүй гэх бодлыг тархиндаа бат суулгадаг.
6
Тамхи татдаг залуутай болзоонд явах уу?
Сайн охидын мэдэх ёстой нэг зүйл бол эрүүл мэнддээ анхаарч урт удаан аз жаргалтай амьдрахын тулд хичээх хэрэгтэй. Тамхи татах нь эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бүгд л мэддэг. Тэгвэл сайн охид ч бас эрүүл мэнддээ анхаардаг залуутай учрахыг эрмэлзэх хэрэгтэй. Тамхи татах нь угаас "муу залуусын" дүр төрхийг илтгэх ба заримдаа догь дүр төрхийг ч бий болгодог байж болно. Харин сайн охид догь залуус хэзээд бэлэн бараа мэт эргэн тойронд нь дүүрэн байдгийг маш сайн мэддэг. Тиймээс ч тэд элдэв өвчлөл үүсгэдэг хорт зуршилтай залуусаас хэрхэн зайгаа барихаа хэнээр ч заалгахгүй мэднэ.
7
Чи засаршгүй романтик нэгэн үү?
Яагаад гэвэл сайн охид өөрт тохирох нэгнийг олох гэж маш уддаг. Тэд бол сэрүүн зүүдлэгчид юм. Нөгөө л нэг романтик инээдмийн жүжгүүдэд гардагчлан арчаагүй нэгэн залуу эцсийн эцэст бүсгүйг өөрийн болгодог түүх эсвэл гүнжийг аврахаар тулалдаж буй ханхүүгийн тухай үлгэрүүд тэдний дурсажид үүрд үлддэг. Тэд хамгийн романтик хайрын түүхүүдийг уншиж мөрөөдөцгөөдөг. Гэхдээ энэ бүхний эцэст бүх сайн охид хайр дурлалаа олдог. Мэдээж тэд өөрсдийг нь хэзээд гүнж мэт халамжлах тэр залууг хайхад хангалттай цаг зарцуулдаг аж.
8
Хэн ч тоохгүй байсан ч бүх чадлаараа хичээдэг үү?
Сайн охид хэзээ ч илүү ихийг хүлээдэггүй. Тэд хоёр нүүр гарган зүгээр суухын оронд амьдралаа дээшлүүлэхийн тулд бүхнийг хийх нь зөв гэдгийг өөртөө нотлохыг л хүсдэг, харин бусдад биш. Тэд шалгалтаа сайн өгсөндөө бахдаад байдаггүй ч үр дүн нь сайн гарна гэдгийг мэдэж байдаг. Тэд орон гэргүй хүмүүст тусалснаа олон нийтийн сүлжээнд нийтлээд байдаггүй. Тэд хэн нэгэн харж байгаагаас эмээдэггүй, харин ч өөрийгөө хөгжүүлсний шагнал гэж бодож хийдэг.
9
Бүхнийг сөрөх хүч чамд байна уу?
Дэлхий ертөнц гэнэт хэтэрхий төвөгтэй олон ааштай болчихдог. Зарим үед сайн охид байгаа шигээ бусдад харагддаггүй. Хүмүүс хэвээнд цутгасан мэт ижил зүйл олон хараад ирэхээрээ сайн охидыг ичимхий, өөрийхөө төлөө үг хэлэхээс эмээдэг, сул дорой, өөрчлөлт хийж өөрийнхөө төлөө бат зогсох нь ямар чухал гэдгийг ч ухаардаггүй гэнэн охин мэтээр хардаг. Энэ үед л бүх зүйл шударга биш гэдгийг ухаарна. Харин сайн охид энэ урсгалыг сөрөн өөрийнхөө төлөө бат зогсоход хэзээд бэлэн байдаг. Урсгалаа дагагсад тухайн үедээ л зөв мэт харагдавч тэд сүрэг хонины л нэг болж байгаа хэрэг. Энэ үед сайн охид өөрийн зорилгоос бусдыг түр хойш тавьж олны таамаг, даажигнал, цутгамал хэв маягийн эсрэг бат зогсдог.
10
Охидын үдэшт хэзээд бэлэн байдаг уу?
Сайн охин өөрийн найзуудаас илүү ирээд буцах олон залуусаас хэрхэн нүүрээ буруулахаа мэддэг. Учир нь найзууд гэдэг үүрд үлддэг учраас л тэр. Тиймдээ ч тэд найз охидын уулзалтад амласан л бол очиход бэлэн. Найзууд чинь клуб орох байсан ч хамтдаа кино үзэж түргэн хоол идэх байсан ч чи үргэлж тэдний талд харин тэд чиний талд бат зогсож байдаг. Бүр найз залуу, нөхөртэй байсан ч энэ болзоо хэвээр үлддэг. Яагаад гэвэл сайн охид найз залуудаа өөрийг нь үгүйлэн санах боломж олгон харилцаандаа өөрсдийн гэсэн хувийн орон зайг бий болгох ёстойг ойлгодог байна.
11
Түүний асуусан асуулт бүрт үнэнчээр хариулдаг уу?
Сайн охид өөрсдөд нь нуух зүйл байхгүй гэж боддог. Учир нь тэд өөрөө өөрийнхөө байж болох төгс хувилбар нь мөн эсэхээ бататгахад хэтэрхий их цаг зарцуулдаг. Хичээлдээ шамдан хүссэн мэргэжлээрээ сургуульд сурч, мөрөөдлийнхөө залууг олоход хангалттай цаг зарцуулсны дүнд өөрийн хайртай залууг олно. Үүнд үнэндээ нуугаад байх ямар ч зүйл байхгүй. Бүсгүй залууд бүрэн итгэж, үүнийхээ хэрээр залуугаасаа өөрт итгэх бүрэн дүүрэн итгэл хүлээн авна. Үгүй бол хамтдаа байхын хэрэг юу билээ? Асуудлын гол нь найз залуу нь ямар ч зүйл асуусан бай бүсгүй хэзээд, ямар ч эргэлзээгүй үнэнээр нь хариулдаг.
12
Өөрийн залуугаар гүнж мэт халамжлуулна гэж боддог уу?
Чи түүнийг ханхүү шиг халамжилсан учраас тэр чамайг гүнж шиг халамжлах ёстой, тийм үү? Тийм ээ. Чи өөрийн залууг чамд бяцхан гэнэтийн бэлгүүд барьж, цаашдаа ч урьдын адил цэцгийн баглаа илгээхийг хүсч, харин хариуд нь түүнд өглөөний цай бэлдэж өгөхийг хүсэх нь лавтай. Сайн охид л хосуудын харилцаа ижил тэгш хүндлэл дээр оршин тогтнодог гэдгийг ойлгодог. Тэгэхээр хэрвээ залуус сайн охидыг халамжаар дутаахгүй бол тэд ч хариуг нь хангалттай барина.
13
Зорилгоосоо буцаж байсан уу?
Сайн охид зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийдэг. Мэдээж тэдний зарим нь сургуулиа төгсөх, ээж ааваасаа тусдаа амьдардаг болох, үргэлж хүсдэг байсан нохойгоо авах зэрэгтэй харьцуулахад хүрэхэд биелүүлэхэд хэцүү байж болно. Гэсэн хэдий ч зөвхөн сайн охид л замынхаа голоос буцалгүй ямар ч бэрхшээлийг сөрөн зогсож, зорилгодоо хүрэхийн тулд юуг ч хийхэд бэлэн байдаг. Мэдээж энэ бүхний дүнд эргээд харахад итгэл дүүрэн инээмсэглэн зогсох итгэл тэдэнд хэрэгтэй учраас л сайн охид бууж өгдөггүй.
14
Найзуудтайгаа маргалдсаны дараа түрүүлж уучлалт гуйдаг уу?
Сайн охид харилцаа чухал гэдгийг ойлгодог. Тиймдээ ч тэд үүнийгээ хадгалж үлдэхийн тулд найзуудынхаа дээр, доор орохоос эмээдэггүй. Харин ч бидний дунд хэзээд үүсч байдаг хэрүүл маргааныг дэвэргэхгүйг хичээдэг. Бүр маргаанд нь түүний буруу отгхон ч байхгүй байсан ч өөртөө бурууг тохон уучлалт гуйж найзуудын харилцаагаа авч үлддэг. Буруутанг олж, асуудлын шалтгааныг тайлбарлахын оронд зүгээр харилцаагаа сэвтүүлэхгүй байгаагаа илэрхийлээд түүнд хамгийн чухал нь харилцаагаа хадгалж үлдэх гэдгийг ойлгуулдаг. Ямартай ч найз нөхдийн нөхөрлөл гэдэг хамтдаа илүү бат бөх харилцааг бий болгохоос татгалзсан үед л хамгийн хэврэг болдог билээ.
15
Хэн нэгэн чамайг сайн охин гэж хэлж байсан уу?
Сайн охидын хамгийн дургүй зүйл бол "сайн охин" гэж хэлүүлэх. Энэ нь тэдэнд байгаагаасаа дутуу үнэлэгдсэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. Сайн охид догь байдлаасаа илүү уйтгартай байдлаараа бусдад илүүтэй харагдагттай холбоотой байж болно. Хэдийгээр амьдралд өөрийнхөө чадах бүхнийг хийж, амжилтын оргилд хэзээд тэмүүлэх нь буруу зүйл биш ч сайн охинд энэ үед хөгжилтэй байх цаг хугацааг үргэлж алгасах шаардлагатай болдог. Үүнийгээ ч тэд мэддэг тул бүгд тэднийг сайн охин гэж дуудах үед тайвнаар хүлээн авч замын төгсгөлд тэднийг амжилтын оргил хүлээж байгааг ухаардаг.