Санамсаргүй тохиолдлоор тэрбумтан болсон хүмүүсийн түүх

Нуугдсан эрдэнэсийн сан хөмрөг олох хүсэлтэй археологич болон далайн дээрэмчин болохыг та хэзээ нэгэн цагт хүсдэг байсан уу? Гэхдээ бид өөрсдөө өдөр тутмын амьдралаа хөгжилтэй болгож харж чадвал энэ мөрөөдлөөс тийм ч хол зүйл биш юм. Энэ удаад бид та бүхэнд үнэтэй ховор эрдэнэсийн зүйл олсон 10 азтай жишээг хүргэж байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Санамсаргүй тохиолдлоор тэрбумтан болсон хүмүүсийн түүх

1 Алдарт Жэксон Полокийн зургийг 5 ам.доллараар худалдан авчээ

Хуучин барааны дэлгүүрээс та юу ч олж магадгүй шүү. Тэгвэл 1992 онд Тери Хортон гэх энэ бүсгүй найздаа төрсөн өдрийн бэлэг хайж яваад хуучин барааны дэлгүүрээс энэ зургийг олж 5 ам.доллараар худалдан авахаар тохирчээ. Гэтэл уран зураг найзынх гэрийн аль ч өрөөнд таараагүй тул бүсгүй зургийг буцаан гэртээ авчирчээ. Ингээд хэдэн жилийн дараа задгай талбайн худалдаагаар хэд хэдэн хүнд худалдах гэж оролдсон ч бүтэлгүйтэв. Харин нэг өдөр уран зургийн багш нэг найз нь зургийг алдарт зураач Жэксон Полокийн зураг байж магадгүй хэмээн зөвлөсөнд бүсгүй уран зургийн шинжээчийг гэртээ урьжээ. Зургийг шинжилсэн шинжээчид уран зураг дээрээс Полокийн хурууны хээг олсноор хуучин барааны дэлгүүрээс 5 ам.доллараар худалдан авсан уран зураг нь сая сая доллараар үнэлэгдэх ховор эрдэнэ болж хувирчээ. Нэгэн урлагийн бүтээл цуглуулагч тус зургийг 2 сая ам.доллараар худалдан авах санал тавьсан ч бүсгүй зургийг 50 сая ам.доллараар үнэлжээ. Нэмж хэлэхэд энэ зургийг бүсгүй одоо ч эзэмшдэг байна.

Алдарт Жэксон Полокийн зургийг 5 ам.доллараар худалдан авчээ

2 Тусгаар тогтнолын тунхаг бичгийн эх хувийг олжээ.

1989 онд Пенсилваний Адамстауны задгай талбайн хуучин барааны худалдааны үеэр нэгэн залуу зураг зурж өлгөх жааз хайж яваад нэгэн тосон зурагтай жаазыг 4 ам.доллараар худалдан авчээ. Гэртээ ирмэгц залуу хуучин тосон зургийг гаргатал зургийн ард талд хуучирсан нэг бичиг байгааг олжээ. Энэ бичгийг харсан залуу нүдэндээ итгэж ядсан бөгөөд энэ нь 1776 онд анх бичигдсэн "Тусгаар тогтнолын тунхаг" бичгийн эх хувь байжээ. Ном болон гар бичмэлийн газрын дарга Дэвид Н.Редден энэхүү ховор олдворын талаарх мэдээллийг албан ёсоор 1991 онд зарласан байна. Харин олдворыг анх олсон залуу өөрийгөө нууцлахаар шийдсэн юм. Энэ явдлаас хойш жилийн дараа тунхаг бичгийг дуудлага худалдаагаар оруулсан ба үнэ нь 2,420,000 ам.долларт хүрчээ.

Тусгаар тогтнолын тунхаг бичгийн эх хувийг олжээ.

3 Угаалгын өрөөний хананд нь хямралын үеийн мөнгөн тэмдэгт нуугдаж байжээ

2006 онд Кливленд дэх байрныхаа угаалгын өрөөнийхөө ханыг нураалгахаар болсон Аманда Рийс барилгын ажилтан Боб Киттсийг дууджээ. Хана нураах ажил ид дундаа орж байх үед залуус хоёр төмөр хайрцагтай хуучны чек, мөнгөн тэмдэгт олсон байна. Тэдгээр нь 1920-иод оны хямралын үеийн төлбөрийн нэхэмжлэх болон мөнгөн тэмдэгтүүд байжээ. Олдворын өнөөгийн өртөг нь дунджаар 180,000 ам.долларт хүрээд байна.

Угаалгын өрөөний хананд нь хямралын үеийн мөнгөн тэмдэгт нуугдаж байжээ

4 Ромын алт эрдэнэсийн нөөц олджээ

Тэтгэвэртээ гарсан цэцэрлэгч Эрик Лаверс найзынхаа алга болгосон алхыг Английн Суффолкийн талбайд металл хайгчаар хайж байжээ. Гэтэл тэрээр найзынхаа алхны оронд Их Британиас олдож байсан Ромын хамгийн том алт эрдэнэсийн нөөцийг олсон байна. Энэ олдвороо Эрик орон нутгийн албаны хүмүүст мэдэгдэж нэмэлт хайлт хийснээр нийтдээ 14,000 гаруй олдвор нэмж олсон юм. Нийт олдсон олдворын ханш 1993 оны байдлаар 1,75 сая паунд буюу одоогийн өртгөөр 4,3 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд олдворыг олсон Эрикт энэ мөнгө очжээ. Харин алт эрдэнэсийн нөөцийн дээжис одоо Эрикийн найзын алхны хамт Британий музейд хадгалагдаж байна.

Ромын алт эрдэнэсийн нөөц олджээ

5 Тракианы үнэт олдворуудыг олжээ

1949 онд Дайковын ах дүүс Болгарын Панагюриштэ хотын ойролцоо Тракианий үнэт олдворуудыг олсон байна. Ах дүү 3 шавар олборлох үйлдвэрт ажилладаг байсан ба тэдний олсон олдворт шижир алтан таваг, амфора (эртний Грек, Ромын үеийн нарийн өндөр хоолойтой, хоёр талдаа бариултай шавар ваар) , мөн 7 ширхэг эвэр аяга олджээ. Тэдний нийт жин 6,614 кг болсон байна. Археологичид тэдгээр олдворыг МЭӨ 3-р зууны үед эзэмшиж байсан нэгэн үл мэдэгдэх хааны эсвэл хэн нэгэн чинээлэг эрхмийн эдлэл байх магадлалтай гэж үзжээ. Олдворууд маш үнэтэй бас ховор тул Болгарын албаны хүмүүс эд зүйлсийг Болгарын үндэсний банканд хадгалахаар шийджээ. Харин дэлхийн бусад музей, үзмэрийн газруудад дуураймал хувь нь байдаг байна.

Тракианы үнэт олдворуудыг олжээ

6 1938 оны Супермэний ховор комик ном хананаасаа олжээ

2011 оны 2 дугаар сард Карл Кисснер байшингийнхаа дээврийг цэвэрлэж байгаад өвөөгийнхөө бэйсболын картын цуглуулгыг олжээ. Түүний өвөө Карл Хенч 1940 онд нас барсан ба бүх цагийн хамгийн шилдэг спортын картын цуглуулга хэмээн хожмоо нэрлэгдсэн ховор үнэ цэнэтэй картны цугуулгыг эзэмшдэг нэгэн байв. 2011 онд гэр бүлийнхэн картны зарим хэсгийг худалдахаар шийдэж Балтиморт болсон Үндэсний спорт карт цуглуулагчдын өдөрлөгт очсоноор картны цуглуулга тэдэнд 2-3 сая ам.доллар авчирсан байна.

1938 оны Супермэний ховор комик ном хананаасаа олжээ

7 Ойн гүнээс эрдэнэстэй авдар олжээ

Металл илрүүлэгчээр хайгуул хийх сонирхолтой хүмүүс маш олон байдаг. Зарим нь бүр үүнийгээ жирийн нэг сонирхлоос ч илүүд үзэх нь бий. Нидерландын хэсэг хайгуулчид бол тэдний нэг ба өөрсдийн хайгуулдаа тун ч дуртай бүр YouTube дээр өөрсдийн хайгуул болоод олдворын талаар байнга оруулдаг сувагтай гэнэ. Тэдний хамгийн том олдворуудын нэг нь ойн гүнээс модон хайрцагтай эрдэнэс олсон тохиолдол байсан хэдий ч тэд авдрыг онгойлгосон талаарх бичлэгээ огт тавиагүй ба юу олсноо ч нууц хэвээр үлдээсэн юм.

Ойн гүнээс эрдэнэстэй авдар олжээ

8 Аугаа уран зургаар ханын цоорхойгоо бөглөж байжээ

Индиана дахь нэгэн байшингийн ханын цоорхойг анх 29 ам.доллараар худалдан авсан уран зураг бөглөж байв. Нэг өдөр гэрийнхэн Masterpiece нэртэй урлаг, уран зургийн холбогдолтой тоглоом толох болов. Энэ тоглоомоос гэр бүлийнхэн хананд нь өлгөөтэй байгаа зураг Мартин Жонсон Хаедигийн гурав дахь хамгийн алдартай зураг болох Magnolias on Gold Velvet Cloth нэртэй зураг болохыг олж мэджээ. Ингээд 1999 онд Хьюстэний Урлагийн музейгээс зургийг шалгаж эх хувь нь анх хийгдсэн жаазын хамтаар байгааг нотлоод гэр бүлийнхэнд 1,250,000 ам.доллар санал болгосноор тохиролцоонд хүрсэн байна.

Аугаа уран зургаар ханын цоорхойгоо бөглөж байжээ

9 Эмээгийн сэйфнээс 15000 ам.доллар бүхий зоосны цуглуулга олджээ

Эмээ өвөө нар хэзээд хамгийн эелдэг хүмүүс байдаг. Энэ нь бидэнд тэднийг залуудаа ямар хүн байсныг ч мартахад хүргэдэг. Тэгвэл нэгэн гэр бүл эмээгийнхээ гэрийг цэвэрлэж байгаад маш том сэйф олсон байна. Ингээд сэйфийг нээж үзтэл дотроос нь буу болон богцтой зоосон мөнгөнүүд гарч иржээ. Цочролд орсон гэрийнхэн зоосон мөнгийг тоолж үзэхэд бараг 15,000 ам.доллар болсон ба эмээ нь гагцхүү энэ мөнгийг яаж олсныг мэдэж чадаагүй байна.

Эмээгийн сэйфнээс 15000 ам.доллар бүхий зоосны цуглуулга олджээ

10 1938 оны Супермэний анхны комикийг хананд шавсан байжээ

Адал явдалт цувралын хамгийн ховор цуглуулгад багтах Супермэний анхны комик номыг Минесотта дахь нэгэн байрны дахин засварын үеэр хананд шавсан бусад сонингийн хамт олжээ. 75 жилийн дараа олдсон ховор цугуулгыг нэгэн үл таних этгээд 175,000 ам.доллараар худалдан авсан байна. Харамсалтай нь барилгын хананаас гаргаж авах явцад комикын арын хэсэг бага зэрэг урагджээ.

1938 оны Супермэний анхны комикийг хананд шавсан байжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()