Оскарын наадмын “Шилдэг кино” номинацид нэр дэвшиж буй 10 бүтээл

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь жил бүр зохион байгуулдаг, киноны уран бүтээлчдийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэгвэл тун удахгүй энэ шагнал гардуулах ёслол болох гэж байгаа билээ. Холливудын кино урлагийнхний хувьд өнгөрсөн  оны төгсгөлд бөөн бөөнөөрөө кино нээлтээ хийсэн жил болж өнгөрсөн.  Бүтэн зунжин, намаржин юу ч хийгээгүй мөртлөө гэв гэнэтхэн ингэж нээсэнд олон үзэгчид сэтгэл дундуурхан байгаа. Гэхдээ магадгүй тун удахгүй Оскарын шагнал гардуулах ёслол болох гэж байгаа болохоор тэд яарсан ч байж магад. Ингээд хамтдаа судлаачдын шагнал авч болзошгүй хэмээн таамаглаж буй дараах кинонуудтай танилцацгаая.

Оскарын наадмын “Шилдэг кино” номинацид нэр дэвшиж буй 10 бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Call Me By Your Name

Нээлт: 2017 оны 11-р сарын 5-нд

Найруулагч: Лука Гуадагнино (Luca Guadagnino)

Гол дүрд: Арми Хаммер, Тимоти Чаламет (Armie HammerTimothee Chalamet)

Энэ оны үзэгчдийн хамгийн сэтгэлд хүрсэн уран бүтээлд Арми Хаммер, Тимоти болон Майкл Штулберг нар дүрээ мөнхөлсөн. Зуны амралтаа Италид өнгөрүүлэх нэгэн залуу аавынхаа шавьд дурлаж буйгаар киноны үйл явдал эхлэх ба ижил хүйстэн залуусын хайр сэтгэлийн харилцаагаар кино үргэлжилдэг. Энэ нь үзэгчдэд харин ч гоо сайхан, хайр сэтгэлийн торгон мэдрэмжийг мэдрүүлсэн.

Call Me By Your Name

2 Dunkirk

Нээлт: 2017 оны 7-р сарын 13

Найруулагч: Кристофер Нолан (Christopher Nolan)

Гол дүрд: Том Харди (Tom Hardy), Киллиан Мөрфи (Cillian Murphy)

Төрөл: Дайн, тулаан

Үйл явдал: "The Dark Knight", "Home", "Interstellar" зэрэг шилдэг кинонуудаар алдаршсан найруулагч Кристофер Нолан энэ удаад Дэлхийн Хоёрдугаар Дайны тухай өгүүлсэн, "Dunkirk"-г найруулсэн байна. Киноны үйл явдал дайны эхэн үе буюу 1940 онд Франц улсад өрнөх аж. 

Тусгай цэргүүд Англи, Бельги, Франц дахь цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхээр явах боловч, дайснуудын занганд орж, амьд үлдэхийн төлөөх тэмцэл эхэлнэ. Тэдний хувьд амьд үлдэх нь ялалт байгуулж байгаа хэрэг юм. 

Dunkirk

3 The Florida Project

Нээлт: 2017 оны 10-р сарын 5

Найруулагч: Сийн Бэйкэр (Sean Baker)

Гол дүрд: Виллиэм Дафө, Брүүклин Принс (Willem Dafoe, Brooklynn Prince)

Зохиолчдын нүдээр зайлшгүй шилдэг уран бүтээлээр нэрлэгдээд буй The Florida Project кино нь хямд үнэтэй дэн буудалд амьдрах бяцхан охины үйл явдлаар өрнөдөг. Асар их сэтгэл хөдлөл болоод маш их хөгжилтэй хэсгүүдтэй уг киног шилдэг зураг авалтын төрөлд шагнал хүртэнэ гэж үзсэн хүмүүс олон байна. Энэ кинонд та бидний хүн аалз киноны дүрээр нь сайн мэдэх жүжигчин Виллиэм Дафө тоглосон билээ. Киноны бяцхан гол дүрүүд болох хүүхдүүд дүрээ маш гайхалтай гаргасныг та трейлэрээс харж болно. 

The Florida Project

4

5 Get Out

Нээлт: 2017 оны 2-р сарын 24

Найруулагч: Жордан Пийл (Jordan Peele)

Гол дүрд: Даниел Калууяа (Daniel Kaluuya)

Үйл явдал: Крис гэх нэртэй Африк Америк залуу найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй танилцахаар хотоос гарч, гэрт нь ирнэ. Харин бүсгүйн гэр бүлийнхэн, тэдний ажилчид гээд бүх зүйлс нэгэн нууцыг агуулж, залууг ангуучилж байгаа мэт санагдана. Энэ явдал цааш үргэлжилж, аймшигтай зүйлс ар араасаа тохиолдох болно. Бүтэн улирлын турш Оскарын шагнал хүртэх магадлалтай киноны жагсаалтыг тэргүүлнэ гэдэг гайхалтай санагдахгүй байна гэж үү. Гэсэн ч Get Out кино нь шилдэг төрөлд ялалт байгуулахгүй ч шилдэг зураг авалт төрөлд тэргүүлэх байр суурьтай байна. Арьс өнгөний үзлийг гүнзгий тусгасан уг аймшгийн кино нь маш олон үзэгчдийг гайхшруулаад байгаа төдийгүй ирэх жилүүдэд ч амжилтаа давтана гэж таамаглах хүмүүс цөөнгүй байна

Get Out

6 Lady Bird

Нээлт: 2017 оны 2-р сарын 24

Найруулагч: Грета Гэрвиг (Greta Gerwig)

Гол дүрд: Саойрси Ронан, Лаури Мэткалф (Saoirse RonanLaurie Metcalf)

Дан ганц жүжигчин нь ч биш кино нь ч мөн анх таамаглаж байсанчлан олны анхаарлыг маш ихээр татаж өдгөө Оскарын хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдээд байна. Кино шүүмэжлэгчид ч киноны талаар ам сайтай байгаа төдийгүй "Golden Globe" шагнал гардуулах ёслолоос шилдэг жүжигчний шагнал хүртсэн нь Оскарт ч мөн тэдгээр төрлүүдэд хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай байна.

Lady Bird

7 Mudbound

Нээлт: 2017 оны 8-р сарын 24

Найруулагч: Дээ Рээс Dee Rees)

Гол дүрд: Карэй Миллиган, Каррэт Хэдланд ( Carey MulliganGarrett Hedlund)

Mudbound Оскарын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байгаа ч цацагдаж эхэлснээсээ хойш чимээгүй байгаа уг кино бусад Netflix кино компаны бүтээлүүдийн адил кино театруудаар биш интернэт урсгалаар цацагддаг замналаа чимээгүй үргэлжлүүлсээр байна. 

Mudbound

8 The Post

Нээлт: 2017 оны 1-р сарын 12

Найруулагч: Стивэн Спийлберг (Steven Spielberg)

Гол дүрд:  Саойрс Ронан, Лаури Мэткалф (Saoirse RonanLaurie Metcalf)

The Post кино энэ жилийн наадмын салшгүй нэг хэсэг нь болсон. Найруулагчаар Стивен Спийлберг ажилласан бол гол дүрүүдэд Том Хэнкс болон Мерил Стрийп нар тогложээ. Хэзээнээс Оскарын санал өгөгчдөд таашаагдсаар ирсэн кино багийнхан энэ удаад The Washington Post сэтгүүлд нийтлэгдсэн Пентагоний баримт бичгээс өөрсдийгөө хамгаалж буйгаар үйл явдал өрнөнө. Мөн хэвлэлийн эрх чөлөөний асуудал нь одоогийн улс төрийн нөхцөл байдалд үүнээс илүүтэйгээр тусгагдах аргагүйг харуулсан.

The Post

9 The Shape of Water

Нээлт: 2017 оны 12-р сарын 1

Найруулагч: Гуиллоермо дел Торо (Guillermo del Toro)

Гол дүрд:  Салли Хавкинс (Sally HawkinsMichael Shannon)

Гуиллоермо дел Торогийн "Pan’s Labyrinth Hellboy 2" бүтээлээрээ олны анхаарлыг эрхгүй татсан ч Оскарын нэр дэвшигчдийн сонголт хараахан байгаагүй. Харин энэ удаад тэр "Shape of Water" хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт, насанд хүрэгчдийн кино юм. Хэдийгээр уг кино нь тэр бүр Оскарын кино наадамд шагнал хүртээд байх төрлийн кино биш ч хайр дурлал, романтик байдлыг төгс итлгэсэн нь үүнийг Оскарт нэр дэвших шалтгаан болсон

The Shape of Water

10 The Big Sick

Нээлт: 2017 оны 6-р сарын 23

Найруулагч: Маякл Шовалтер (Michael Showalter)

Гол дүрд: Кумайл Нанжиани, Зое Казан  ()

Инээдмийн кино тэр бүр Оскарын шагнал хүртээд байдаггүй. Тэхдээ The Big Sick бол энгийн нэг инээдмийн кино биш. Энэ бол гарсан цагаасаа эхлэн олон хүний зүрх сэтгэлийг догдлуулаад байгаа гайхалтай уран бүтээл ба таамаглаж байснаас хамаагүй илүү амжилтад хүрсэн. Харамсалтай нь уг кинотой ижил төрөлд нэр дэвшиж буй хамгийн том өрсөлдөгч болсон Lady Bird одоогоор үндсэн шагналуудад хамгийн ойрхон байна.

The Big Sick

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()