Бидний үзэх дуртай цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Та ямар кинонд дуртай вэ? Өөрт таалагддаг киногоо хэн нэгэнд байнга санал болгож одоог хүртэл үзсээр л байна уу? Дахин дахин үзэх үедээ дүр бүтээсэн жүжигчдийг одоо хаана юу хийж яваа бол гэж боддог уу? Хэрвээ та дараах цувралыг анги алгасахгүй үздэг байсан бол таны сонирхлыг татах нэгэн мэдээллийг бид хүргэх гэж байна. Ингээд хамтдаа киноны уран бүтээлчдийг хэрхэн яаж өөрчлөгдсөнийг сонирхоцгооё. 

Бидний үзэх дуртай цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жэйми Линн Спийрс — All That киноны Жэйми Спийрс

2002 онд өөрийн эгч Бритни Спийрсийн хамт "In Crossroadsкинонд тоглосон нь түүний анхны дүр билээ. Үүний дараа "All Thatцувралд хоёр улирлын турш тоглосон ч цааш үргэлжлүүлэлгүй орхиж "Zoey 101төсөлд гол дүрийн жүжигчнээр нэгдсэн байна. Энэ нь түүнд 2005 оны Өсөх ирээдүйтэй жүжигчний шагналыг авчирсан. Гэсэн хэдий ч дуучин эгчийнхээ адилаар дуу хөгжмийг ч бас Жэйми орхисонгүй 2011 оноос хойш ажилласаар анхны дуу "How Could I Want More" -ийг 2013 онд амжилттай гаргаж 2016 онд удаах "Sleepover" дуугаа олны хүртээл болгосон.

Жэйми Линн Спийрс —  All That киноны Жэйми Спийрс

2 Матт Беннет — Victorious киноны Робби Шапиро

Маттыг бид Victorious  киноны Робби Шапирогийн дүрээр нь болон  The Big Bang Theory цувралын Ховардын дүүгийн дүрээр нь мэддэг. Хөгжилтэй дүрийг гаргууд илэрхийлдэг залуу жүжигчин Матт 2011 онд "Nickelodeon Kid's Choice Award"-ын хамгийн хөгжилтэй дүрд нэр дэвшиж байсан. 2012 онд өөрийн анхны "Warm Fuzzie" цомгоо гаргаж байсан бол 2015 онд "Game Shakers,"Me and Earl and the Dying Girl "2016 онд "Fresh Off the Boat кинонуудад тоглож байжээ.

Матт Беннет — Victorious киноны Робби Шапиро

3 3 дугаар Лион Томас — Harris in Victorious киноны Андрей

Лион 2012 оноос өөрийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон ба анхны цомгоо "Metro Heartsнэртэйгээр өөрийн төрсөн өдрөөрөө буюу 8 сарын 1-нд гаргаж байжээ. Өөрийн цомгийн дуунуудаа зохиохоос гадна Лион Их Британиас гаралтай "Stooshe" хамтлагт  “Ain’t No Other Me” дууг зохиож өгч байсан бол дуучин Ариана Грандид 4 ч дууг зохиож өгч байжээ. Түүгээр ч барахгүй  2016 онд хип хоп дуучин Wiz Khalifa түүнтэй хамтран "Hello How Are You" уран бүтээл дээр нь  ажилласан бол реппер , ая зохиогч Post Malone мөн түүнтэй хамтран ажиллаж байжээ.

3 дугаар Лион Томас — Harris in Victorious киноны Андрей

4 Дрэйк Белл — Drake and Josh киноны Дрэйк

Drake and Josh кинонд гол дүр бүтээж байх үедээ Белл  "Zoey 101" кинонд мөн тоглож байсан ба энэ дүрээрээ "Nickelodeon Kids’ Choice Awards"-аас Олны таашаалыг хүртсэн жүжигчин шагнал хүртжээ. Тэр өмнө нь энэ төрөлд гурван ч удаа шагнал хүртэж байсан. Харин уран бүтээлийн хувьд Дрэйк 2005 онд өөрийн анхны цомгоо "Telegraphнэртэйгээр гаргаж байсан ба 2015 онд Мексикт аялан тоглолтоо хийжээ.

Дрэйк Белл — Drake and Josh киноны Дрэйк

5 Женнетте МакКарди — iCarly киноны Саманта Пуккет

2008 онд Саманта өөрийн The Last Day of Summer киноны iCarly and дүрээр "Шилдэг залуу уран бүтээлч" шагналыг хүртсэн. Чадварлаг жүжигчин болоод дуучин бүсгүй маань 2009 оноос өөрийн анхны цомгийн ажлаа эхлүүлж "So Close" дуугаар анхны бүтээлээ олонд танилцуулсан. Жилийн дараа тэрээр удаах дэд цомгоо гаргаж 2013 онд дуучин Ариана Грандийн хамт Sam & Cat цувралд гол дүрд тоглосон. Харин 2014 оноос өөрийн шинэ төсөл What’s Next for Sarah? нэртэй цахим шоуг эхлүүлж, 2015 оноос  Netflix-ийн цуврал Between гол дүрээр ажиллаж эхэлсэн байна.

Женнетте МакКарди — iCarly киноны Саманта Пуккет

6 Жош Пек — "Drake and Josh" киноны Жош

Жүжиглэх, дуулах авъяастай Жош 2011 онд өөрийн найз Дрэйк Беллтэй хамтран тоглосон Drake & Josh (Дрэйкийн бүтээл) киноныхоо дуу болох "Found a Way" дууны клипийг найруулсан төдийгүй 1984 оны бүтээл "Red Dawn" киноны шинэчилсэн хувилбарт гол дүр бүтээжээ. Мөн 2015 онд инээдмийн цуврал кино "Grandfatheredболон "Pitch" кинонуудад гол болон туслах дүрд тогложээ. Харамсалтай нь Pitch киног анхны улирлын цувралын дараагаас үргэлжлүүлж хийгээгүй байна. 

Жош Пек — "Drake and Josh" киноны Жош

7 Кэйси Симпсон — "Nicky, Ricky, Dicky, & Dawn" киноны Рикки

Дөнгөж 3 настай байхдаа Кэйси "Frank TV" кинонд гол дүрд тоглож байсан төдийгүй 2016 болон 2017 оны "Kids’ Choice Award"-д нэр дэвшиж байжээ. Мөн тэрээр Дэми Муурын амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Fiveкинонд туслах дүрд тоглосон байна. Зөвхөн жүжиглэхээс гадна тэрээр урлагийн авъяастай ба musical.ly цахим хуудсанд 7 сая гаруй шүтэн бишрэгчтэй ажээ. 

Кэйси Симпсон — "Nicky, Ricky, Dicky, & Dawn" киноны Рикки

8 Томас Күк — "Game Shaker" киноны Хадсон

Бразилаас гаралтай залуу жүжигчин Томас Күк олон хэлээр ярьж чаддаг ба тэдгээрт Польш, Мандарин, Португаль, Испани болно Англи хэлүүд багтана гээд бод доо. Тэрээр 2015 онд "Game Shakers" болон "The Diabolicalзэрэг кинонуудад тоглосон.

Томас Күк — "Game Shaker" киноны Хадсон

9 Жэйс Норман — "Henry Danger" киноны Хенри

Жэйс Лий Норман өөрийн анхны агентлагийн гэрээгээ 2012 онд 12 настайдаа хийж тэр ондоо Диснейн бүтээл "Jessieцувралд тоглож байжээ. Харин жилийн дараа тэр Жак Гриффогийн хамт "The Thundermansцувралд тоглосон бол 2015 онд телевизийн инээдмийн цуврал "Splitting Adam"-д тоглосон. Мөн тэрээр 2016 онд  "Rufusкинонд туслах дүрийг бүтээгээд байна.

Жэйс Норман —  "Henry Danger" киноны Хенри

10 Кендал Шмидт — "Big Time Rush" киноны Кендал

Кендал Францис Шмидтийн жүжигчний карьер түүнийг 5 настай тоглосон Chex-ийн телевизийн сурталчилгаагаар эхэлж байв. Харин 9 настай байхад нь Хэйли Жоел Осмнет түүнийг A.I. Artificial Intelligence кинондоо өөрийн орлон тоглогчоор ажиллуулжээ. Найруулагч Стивен Спилбергийн найруулсан уг киноны зураг авалтын үеэр кино багийнхан Кендалд Оддын дайны зургаар чимэглэсэн бялуугаар гэнэтийн бэлэг барьж байжээ. Эдгээрээс гадна Кендал  ERMADtvFrasierPhil of the Future,Minority Report, According to Spencer зэрэг олон кино болон телевизийн шоунд гол болон туслах дүрийг бүтээж байжээ.

Кендал Шмидт —  "Big Time Rush" киноны Кендал

11 Жэймс Маслоу— "Big Time Rush" киноны Маслоу

Жэймс Дэвид Маслоу өөрийн жүжигчний гарааг 2008 онд  өсвөр насны хүүхдүүдэд зориулсан телевизийн шоу болох iCarly-д туслах дүр бүтээн эхлүүлж байжээ. Харин үүнээс 2 жилийн дараа "Seeds of Yesterday" кинонд мөн л гол дүрийг бүтээсэн юм. Өнгөрсөн жил Маслоу "48 Hours to Liveнэртэй студийн бие даасан уран бүтээлд туслах дүр бүтээсэн бол  "It Happened One Valentine’s" кинонд гол дүрээр ажилласан байна.

Жэймс Маслоу— "Big Time Rush" киноны Маслоу

12 Карлос ПенаВега — "Big Time Rush" киноны Карлосын дүр

Карлос Роберто ПенаВега анхны дүрээ 10 настай байхдаа "ER" кинонд бүтээж байжээ. Үүнийхээ дараа Карлос "Judging Amy", "Summerland" болон "Ned’s Declassified School Survival Guide" кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээж байв. Улмаар 2014 онд хүүхдийн тоглоомны шоу болох "Webheadsшоунд оролцсон ба дараагийн жил нь "Ододтой бүжиглэсэн нь" шоунд оржээ. Мөн энэ үед тэрээр "The Thundermans", "The Penguins of Madagascar", "Instant Mom" кинонуудад тоглосон.

Карлос ПенаВега —  "Big Time Rush" киноны Карлосын дүр

13 Меллиса Жон Харт - "Өсвөр насны шидтэн" киноны Сабрина

1999 онд Меллиса Диснейн цуврал болох "So Weirdкиногоо найруулан гаргасан нь түүний хувьд өөрөө найруулж, тоглосон анхны кино нь болжээ. Уг кинондоо тэрээр өөрийн эгч Эмилиг тоглуулсан гэдэг. Үүнээс хойш Меллиса 2005 болон 2006 онуудад "Тиана" болон "Сабрина" зэрэг цуврал кинонуудынхаа хэд хэдэн ангийг найруулсан. Харин анхны бүрэн хэмжээний кино болох "Mute" киногоо 2005 онд найруулж гол дүрд нь өөрийн эгчийн хамт тоглосон байна. Авъяаслаг найруулагч бүсгүй маань 2009 онд "Ододтой бүжиглэсэн нь" шоунд оролцож байсан ба үүнээс нэг жилийн дараа "Melissa & Joey", нэртэй киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ.

Меллиса Жон Харт - "Өсвөр насны шидтэн" киноны Сабрина

14 Эмма Робертс — Дуучин Аддие, Unfabulous

2005 онд "Unfabulous" кинонд гол дүр бүтээснийхээ дараа Эмма өөрийн анхны "Unfabulous and Moreнэртэй цомгоо гаргасан. Цомгийн ажлынхаа дараа тэр "Nancy Drew" (2007), "Wild Child"(2008), "The Winning Season" (2009), "Valentine’s Day" (2010), "Scream 4" (2011), "We’re the Millers" (2013) зэрэг олон кинонд гол дүр бүтээжээ. Ингээд 2007 онд Эмма "ShoWest Award"-аас "Ирээдүйн од" шагнал хүртсэн ба "Young Artist" шагнал гардуулах ёслолоос "Aquamarine" (2006) кинонд бүтээсэн дүрээрээ 'Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагнал хүртсэн. Харин сүүлийн үеийн мэдээгээр Эмма Робертс "Billionaire Boys Club" болон "Little Italyкинонуудад гол дүрүүдийн нэгт тоглох нь тодорхой болоод байна. 

Эмма Робертс — Дуучин Аддие, Unfabulous

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()