Хэрэв та ингэж боддог бол өөрчлөгдөх цаг болжээ!

Бидний бодож байгаа бодлууд юунаас үүсэлтэй вэ гэвэл бидний эцэг эх ямар бодол бодож байсан, амьдралыг яаж харж байснаас бид суралцсан байдаг. Харин эцэг эхийн энэ бодлууд хаанаас үүсэлтэй вэ гэвэл мөн ялгаагүй бидний өвөө эмээ ямар бодолтой байсан, амьдралыг ямар нүдээр харж байсан түүнээс нь өвлөсөн байдаг. Бид өөрийн мэдэлгүйгээр бодолдоо автдаг бөгөөд үүний үр дүнд буруу сонголт хийдэг байна. Заримдаа эдгээр шийдвэр нь ямар ч гэм хоргүй байдаг бол хааяа нэлээд их асуудал дагуулдаг. Тиймээс та өөрийн бодолдоо автахгүй байхыг хичээж, зөв шийдвэр гаргахыг хичээж байгаарай.

Хэрэв та ингэж боддог бол өөрчлөгдөх цаг болжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ялалт байгуулахын төлөө маргах

Хьюго Мерсиер (Hugo Mercier) болон Дэн Спербер (Dan Sperber) хэмээх эрдэмтэд хүмүүс нэг нэгнийхээ дээр гарахын тулд маргалддаг хэмээжээ. Орчин үед залуус нэг нэгнийгээ даван дийлэхийн тулд маш ихээр  маргалдах болсон. Эрт дээр үед мөрийгөө алдах нь ирээдүйн амьдралд муугаар нөлөөлдөг гэж мухар сүсгээр үздэг байсан учир орчин үед хүн төрөлхтөн эцсээ хүртэл маргалдах зангаа орхиогүй бололтой.

Ялалт байгуулахын төлөө маргах

2 Боломжгүй зүйлийг харьцуулах

Заримдаа бид боломжгүй зүйлийг хооронд нь харьцуулдаг. Жишээлбэл: Нохой хэдий чинээ том байна төдий чинээ ууртай байна гэж бид боддог. Гэхдээ нохойны ааш түүний хэмжээнээс хамаарахгүй гэдэгтэй санал нэгдэж байгаа биз.

Боломжгүй зүйлийг харьцуулах

3 Зөвхөн өөрийн хүмүүст итгэх

Эрт дээр үеэс л бид эргэн тойрныхоо хүмүүсийг хоёр ангилж эхэлсэн бөгөөд үүнд нэг талынх, эсрэг багийн хүн гэх мэтээр. Гэхдээ бид өөртэйгөө хамгийн ойр хүмүүст жишээлбэл: ажлынхантайгаа нэг баг болсон бол тэдэнд илүү итгэх бөгөөд эсрэг багийн хүмүүст итгэх нь юу л бол. Үүнээс үзэхэд хүмүүс өөрийнхөө сайн мэдэх, нэг багт байдаг хүмүүстээ илүү итгэдэг бөгөөд харин бусдад итгэх итгэл нь бага байдаг ажээ.

Зөвхөн өөрийн хүмүүст итгэх

4 Ижил стандарт

Ихэнхдээ бид бусдын үйл хөдлөлийг амьдралын шаардлага хэмээн үздэг бөгөөд өөрийнхөө хийж буй алдааг биднээс хамаарахгүй нөхцөл байдалд хамруулж авч үздэг. Байнга ийм асуудал тохиолдсоноор бид хүн бүрийг ижилхэн амьдралтай хэмээн үзэж, бусдыг шүүмжлэх дуртай болж тухайн хүний чармайлт, хөдөлмөрийг төдийлөн үнэлэхгүй болдог байна.

Ижил стандарт

5 Нэг зүйл тохиолдсон бол тэр зүйл дахин тохиолдоно гэдэгт итгэх

Хэрвээ хэн нэгэн таныг нэг удаа хуурсан бол хүн бүр таныг хуурна гэсэн үг биш. Жишээлбэл: Нэг дэлгүүрийн худалдагч таныг хуурсан бол бусад худалдагч нар таныг хуурна гэж хүлээж авч болохгүй. Харин бид өөрийн бодлыг хянаж чадахгүйгээр өөрийн мэдэлгүй энэ бодолд автсан байдаг.

Нэг зүйл тохиолдсон бол тэр зүйл дахин тохиолдоно гэдэгт итгэх

6 Олонх хэзээ ч буруугүй

Яагаад ч юм бид ихэнхдээ олны саналыг дагах дуртай.  Тиймээс ч бүлэг хамт олон дотор нэг үзлийг баримтлагчид олон байдаг.

Олонх хэзээ ч буруугүй

7 Өөрийнхөө сайн талыг л тогтоодог

Үнэндээ хүн төрөлхтөн зөвхөн өөрийнхөө сайн талыг тогтоодог бөгөөд үүнийгээ төдийлөн мэддэггүй. Нобелийн шагналд нэр дэвшигч Даниел Канеманы (Daniel Kahneman) ярилцлагадаа: Хүн хэзээ ч бодлоо өөрчлөн гэж боддоггүй бөгөөд хэрвээ өөрчилсөн бол өмнө нь яг тэгж бодож байсан мэтээр өөрийгөө зөвтгөдөг гэжээ.

Өөрийнхөө сайн талыг л тогтоодог

8 Ирээдүйгээ бусдаар төсөөлөх

Бид ирээдүйнхээ талаар бодохдоо өөрийгөө бусдаар төлөөлүүлж, төсөөлж боддог.  Хэрвээ таныг өөрийнхөө ирээдүйг дүрсэл гэж хэлвэл та муухан мэдэх танихгүй хэн нэгнээр өөрийгөө төсөөлөх болно.

Ирээдүйгээ бусдаар төсөөлөх

9 Пельцманы нөлөө

Аюулгүйн хамгаалах хэрэгсэл ихээр бий болсонтой холбогдуулан хүн төрөлхтөн өөртөө илүү итгэлтэй болж, аюулыг урьдчилан харахгүй байснаар осол гарах нөхцөл бүрддэг. Жишээлбэл: Хэрвээ мотоциклын жолоочийн хамгаалалтын малгайг авчихвал тэрээр илүү болгоомжтой явах болно.

Пельцманы нөлөө

10 Аз байдаг гэдэгт итгэх

Мөрийтэй тоглоомонд дурлагсдад энэхүү үзэлд ихээхэн итгэдэг. Тэд үзэхдээ: хэд хэдэн удаа хожигдсоны дараа аз ирнэ гэдэгт итгэлтэй байдаг байна. Харамсалтай нь энэ нь ихэнхдээ бүтэлгүйтэх нь олонтаа.

Аз байдаг гэдэгт итгэх

11 Толгой холбосон хэллэг

Толгой холбосон хэллэгийг сонсох үед тухайн зүйл илүү үнэмшилтэй мэт санагддаг.  Тиймээс л албан байгууллагууд, тогтооход хялбар сурталчилгааг ашигладаг бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчид, үйлчлүүлэгчид тухайн байгууллагын талаар илүү их мэдээлэлтэй болж, хялбархан тогтоосон байдаг ажээ.

Толгой холбосон хэллэг

12 Сөрөг мэдээлэл их байдаг

Хүмүүс ихэнхдээ муу мэдээлэлд илүү анхаарлаа хандуулдаг.  Учир нь бид муу мэдээг илүү үнэн бодит мэтээр хүлээн авдаг бол эерэг мэдээлэл яагаад ч юм бидний итгэлийг төрүүлдэггүй.

Сөрөг мэдээлэл их байдаг

13 IKEA-ийн нөлөө

Эмээгийн нэхэж өгсөн тийм ч загварлаг биш бээлийг бид маш баяртайгаар өмсөх бол яг ижилхэн бээлий дэлгүүрт зарж байвал төдийлөн тоож харахгүй л болов уу. Үүнийг IKEA-ийн нөлөө гэх бөгөөд бид ойр дотны хүмүүсийн маань хийсэн эсвэл өөрийн гараар хийсэн зүйлээ илүү таатайгаар хүлээн авдаг байна.

IKEA-ийн нөлөө

14 Өөрийгөө бусдаас илүүд үзэх

Жолооч нарыг өөрийн чадварыг бусад жолоочийн чадвартай харьцуулах туршилтыг хийсэн байна. Туршилтанд оролцогчдын ихэнх нь өөрийнхөө чадварыг бусдаас илүү гэж үзжээ. Хүмүүс өөрийнхөө чадварыг байгаагаасаа илүү ихээр үнэлдэг учир аливаа зүйлд бодит дүгнэлт хийж чаддаггүй байна.

Өөрийгөө бусдаас илүүд үзэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()