Үргэлж ээжийн зөв байдаг!

Өсвөр насандаа бидний ихэнх нь зөрүүд байсан болов уу. Тиймдээ ч эцэг эхийнхээ үгийг авахгүй, тэд бидний амьдралыг огтхон ч ойлгодоггүй мэтээр хүлээж авдаг байсан биз. Гэхдээ сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд бүх хүүхдүүд өсвөр насандаа энэ авирыг гаргаж, хожим нь ээжийн хэлсэн үнэн байж хэмээн халагладаг гэнэ. Тиймээс 30 насандаа энэ бүх зүйлийг ойлгож байснаас 15 насандаа ойлгосон нь илүү дээр болов уу.

Үргэлж ээжийн зөв байдаг!

1 Тэд зүгээр л чамд атаархаж байгаа юм

13 насанд энэ үг хамгийн утгагүй мэт санагдана. Чиний халимаг үс эсвэл загвар муутай малгайг хараад ангийнхан чинь яагаад атаархана гэж?

Үнэхээр ангийн чинь хүүхдүүд чиний утгагүй үс засалт, загвар муутай малгайнд бус харин чиний тэвчээрт атаархдаг байсан юм. Тиймээс ч тэд чамайг шоолж, шоглож байсан бөгөөд ээж тань үүнийг маш сайн ойлгож байжээ.

Тэд  зүгээр л чамд атаархаж байгаа юм

2 Хамгийн сайхан амралт бол ажлаа сольж хийх

Бага байхад нэг ажил хийж байгаад өөр ажил хийнэ гэдэг ядаргаатай санагдаж, амралт мэт бодогдоггүй байсан болов уу. Харин нас ахих тусам ажил сольж хийх нь амралт болдгийг ойлгоно. Жишээлбэл: Гэрээ цэвэрлэж байгаад амрах зуураа дэлгүүр яваад ирж болно шүү дээ. Ажиллаж байх үедээ ажлаа өөрчилж хийх нь нэг ажлаас уйдахаас сэргийлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болно.

Хамгийн сайхан амралт бол ажлаа сольж хийх

3 Малгайгаа өмс

15 настай хүүхдэд малгай өмсөж явна гэхээр тийм ч таатай санагддаггүй байсан биз. Харин 20 наснаас хойш гадуур малгайгүй гарна гэж бараг үгүй болсон бөгөөд ээжийнхээ тэвчээрийг бахархах юм. Тэрээр маш сайн зөвлөгч байж, малгай өмсгөж чаддаг байсан шүү дээ.

Малгайгаа өмс

4 Хайрыг хүлээхгүй үед ирдэг

Өсвөр насанд энэ нь зүгээр л нэг тайвшруулах үг мэт санагдаж хэзээ ч хайртайгаа учрахгүй мэт боддог байсан уу. Гэтэл үнэн хэрэгтээ ээжийн зөв байсан юм. Бид насанд хүрч, ажил сургууль гээд завгүй гүйж байхад хайр нэг мэдэхэд л ирчихсэн байдаг. 

Хайрыг хүлээхгүй үед ирдэг

5 Битгий яар

Хүүхэд байхдаа бид эхлээд хурдан сургуульд орохыг хүсдэг. Сургуульд орсны дараа хурдан төгсөж их сургуульд орохыг хүсэж, их сургуульд орсны дараа хурдан төгсөж ажил хийхийг хүсдэг билээ.  Ингээд эцэст нь дэмий л яарч байж гэж бодох үе гарна.

Амьдралынхаа хором мөч бүрийг мэдрэхийг ээж заадаг байсан бөгөөд үүнийг хэдий чинээ эрт мэдэрнэ, төдий чинээ аз жаргалтай байх болно.

Битгий яар

6 Чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ чи давж чадна.

16 настай байх үед үерхэж буй хөвгүүнтэйгээ муудалцах нь нэлээд томоохон асуудал мэт санагдана. Тиймээс ч ээж юу ч ойлгохгүй байгаа мэт санагдаж, өрөөндөө сууж уйлах нь хамгийн шилдэг арга мэт бодогддог. 

Энэ нөхцөлд ч ээжийн зөв байдаг бөгөөд амьдрал үргэлжилж, та хэзээ нэгэн өдөр жинхэнэ заяаныхаа ханьтай учирна шүү дээ.

Чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ чи давж чадна.

7 Том болохоороо ойлгоно

Бага байхдаа ямарваа нэгэн зүйлээс татгалзсан хариу сонсохдоо энэ үгийг ээжээсээ их л сонсдог байсан биз. 14 настай байхад чи бүх юмыг мэдэж харин эцэг эх маань аливаа зүйлээс хоцрогдсон мэт санагддаг. Гэхдээ 20-30 насандаа бид ээжийнхээ хэлснийг ухаарч, үнэхээр гэнэн байснаа ойлгох болно.

Том болохоороо ойлгоно

8 Хүүхэдтэй болохоороо ойлгоно

Өсвөр насны хүүхэд бүр энэ үгийг ээжээсээ сонсдог.  Ээж ямарваа нэгэн зүйлийг хориглох үедээ энэ үгийг их хэлдэг байсан бөгөөд тухайн үед шалтаг мэт л сонсогддог байсан.

Харин өөрөө хүүхэдтэй болсныхоо дараа ээжийнхээ сэтгэлийг бүрэн ойлгодог.  Түүний хэлсэн үг одоо тийм ч утгагүй санагдахаа больсон.

Хүүхэдтэй болохоороо ойлгоно

9 Дараа нь надад талархах болно

14 насанд энэ бүх зүйлд итгэхэд бэрх. Өглөө унтахыг хүсэж байхад хийлгэдэг дасгал, өглөөний цайны дараа яаж ээждээ баярлалаа гэж хэлэх юм бэ?

Харин нас ахих тусам бид энэ бүхэн бидний эрүүл мэндийн төлөө байсан гэдгийг ойлгоно.  Энэ нь ээжийн хайр, халамжаа илэрхийлэх нэг арга шүү дээ. Тиймээс бид одоо түүнд “баярлалаа” гэж хэлэх болсон.

Дараа нь надад талархах болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()