1
Хамгийн түрүүнд хоолоо захиалаарай
Хамт олны дунд байхаараа бид бусдад автах нь хялбар байдаг. Тиймээс ч хэн нэгэн гамбургер эсвэл шарсан төмс захиалвал та ч гэсэн захиалахыг хүснэ. Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд та захиалгаа түрүүлж хийгээд шинэ ногооны салат захиалж болно шүү дээ. Магадгүй бусад тань таныг дуурайж салат захиалах ч юм бил үү.
2
Давс бага, амтлагч түлхүү хэрэглээрэй
Давсыг эрүүл мэндэд муу гэдгийг хүн бүр мэддэг хэдий ч хоол амтгүй санагдвал хамгийн түрүүнд давс нэмэхээр яардаг. Тэгвэл давсны оронд хатаасан ногоо, амтлагч хийвэл хоол тань өөр сайхан амттай болох бөгөөд эрүүл мэндэд ч тустай байх аж.
3
Сүмсээ тусад нь авч байгаарай
Бэлэн сүмсэнд элсэн чихэр, давс болон олон төрлийн нэмэлт амтлагчууд байдаг учир зөв хооллолтонд тийм ч тохирох зүйл биш. Хэрвээ боломжтой бол та сүмсээ тусад нь авч байгаарай. Энэ тохиолдолд та өөрт шаардлагатай хэмжээгээр л идэх болно. Ресторан танд хэд хэдэн төрлийн сүмсийг санал болговол та энгийн ургамалын гаралтай сүмсийг сонгоорой.
4
Хамгийн түрүүнд хүнсний ногоог нь идээрэй
Хүнсний ногоо маш хурдан боловсордог учир аливаа зүйлийг идэхдээ хамгийн түрүүнд хүнсний ногоог нь сонгож байгаарай. Магадгүй таваг хоосрохоос өмнө та цадах ч юм бил үү. Тэгвэл та биед шаардлагатай зүйлээ идээд л цадчихсан гэсэн үг шүү дээ.
5
Хоол идэж байхдаа өөр зүйлд анхаарлаа бүү хандуул
Хоол идэж байхдаа утсаа оролдох, мэйл хаягаа шалгах гэх мэт зүйлийг хийснээр бид хэмжээнээсээ хэтрүүлэн иддэг. Мөн анхаарлаа хоолондоо хандуулахгүй байснаар бид хоолны амтыг мэдрэхгүйгээс гадна цадаж байгаагаа, хэр их идсэнээ төдийлөн анзаардаггүй. Тиймээс хоол идэж байхдаа хоолноос өөр зүйлд анхаарлаа битгий сарниулаарай.
6
20 минутын дүрмийг баримтлаарай
Үндсэн хоол идсэнийхээ дараа 20 минутын турш шингэн зүйл уухгүй, идэхгүй байгаарай. Үүний шалтгаан нь:
- Хоолтойгоо хамт шингэн зүйл ууснаар бодисын солилцоо удааширна
- Өлсөх мэдрэмж хурдан арилдаггүй
Хэрвээ 20 минутын дараа таны өлсөх мэдрэмж арилаагүй бол та амттан идэх эсвэл цай ууж болох юм.
7
Эрүүл хүнс худалдан аваарай
Баасан гаригийн орой эрүүл хүнс худалдан авснаар амралтын өдөр түргэн хоол захиалах, чипс идэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.
8
Орлуулах бүтээгдэхүүн хэрэглэж болно
Эс тэгвээс ийм байдалтай болно шүү дээ.
Өөрийн дуртай зүйлээс бүр мөсөн татгалзахын оронд түүнийг орлуулах эрүүл мэндэд илүү тустай зүйлийг сонгож болох юм.
9
Бодит мэдрэмж
Сурталчилгаагаар бидэнд 100% органик бүтээгдэхүүнийг үргэлж санал болгодог. Гэхдээ малын гаралтай тараг болон шинэхэн жимс нэмсэн таргыг сурталчилгааны йогурт гүйцэхгүй болов уу.
10
Хөлдөөсөн жимс ч хэрэглэж болно
Жимсний амттай цай гэж худалдаалагдаж байдаг. Гэхдээ хөлдөөсөн жимсийг цайнд хийж уух нь жимстэй цай худалдаж авснаас илүү амттай байх нь мэдээж шүү дээ.
11
Хамгийн гол нь дуртай хоолоо идэж байгаарай
Хэдийгээр таны дуртай хоол маш их илчлэгтэй байсан ч та бүр мөсөн татгалзаж болохгүй. Харин түүний оронд бага хэмжээгээр долоо хоногт нэг удаа идэж болно. Ингэснээр та илүү таатай мэдрэмжийг авна.