Амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүмүүс

Хорвоо ертөнц тэр аяараа биднээс нүүрээ буруулсан мэт хүнд өдрүүд амьдралд цөөнгүй тохиолддог билээ. Энэ үед бууж өгөлгүй тэмцэх эсвэл тэдгээр бэрхшээлүүдэд биднийг ялах боломжийг олгох гэсэн хоёрхон сонголттой нүүр тулгардаг. Тэгвэл бид энэ удаад танд амьдралын төлөө эцсээ хүртэл тэмцсэн гайхалтай 10 жишээг хүргэх гэж байна. Эдгээр хүмүүс амьд үлдэхийн тулд тэсвэр тэвчээрийнхээ эцсийг шавхан хүнээс гарч болох сэтгэлийн хат, тамир тэнхээ гээд бүхий л зүйлээ шавхаж чадсан юм.

Амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүмүүс

1 Антарктидад 500 км зам туулжээ

1912 онд Автралийн 3 эрдэмтэн Антарктидийг судлахаар холын аянд гарчээ. Гэтэл төв баз руугаа буцах замдаа 3 эрдэмтний нэг нь чаргатайгаа гүн хавцал руу унаснаар амиа алдаж, тэдний нөөц хэрэгслийн ихэнх хэсэг нь нас барсан эрдэмтэнтэй хамт хавцал руу унасан байна. Ингээд үлдсэн эрдэмтэд болох Доуглам Маусон, Шавиер Мэритз нар 500 км замыг тун бага хүнстэйгээр цааш үргэлжлүүлэх ёстой болов. Харамсалтай нь замын турш хэтэрхий бага хоол хүнстэй байснаас болж тэд нохойнуудаа нэг нэгээр нь идэж эхэлсэн ба хэт их туйлдаж ядарснаас болж  Меритз нас барсан бол Маусон осгож үхэхийн ирмэг дээр ирээд байжээ.Түүний үс болон арьс эхнээсээ гуужиж эхэлж байв. Түүгээр ч зогсохгүй замын турш олсон шархнууд нь түүнийг улам дордуулж байжээ. Гэсэн ч тэр баз дээрээ эсэн мэнд ирсэн юм. 

Антарктидад 500 км зам туулжээ

Түүнийг хүнд бэрх замаа арай хийн дуусгаад баз дээрээ ирэх үед гэрт нь хүргэх байсан Аврора хөлөг онгоц хөдлөөд 5 цаг болсон байв. Ингээд эрдэмтэн дараагийн онгоц ирэхийг хүлээвэл 10 сар болох байжээ.

2 Мөсөн голд 80 минут байжээ

Эгц уулын уруу цанаар гулгаж байсан Анна Бэгенхолм санамсаргүйгээр удирдлагаа алдаж хүрхрээний ойролцоох хөлдүү усанд унажээ. Ингэхдээ түүний биеийн цээжин хэсэг усанд бүрэн орсон байв. Азаар мөс ус хоёрын завсарт үүссэн нүхээр амьсгалах боломжтой байсан нь түүнд амьд үлдэх боломж олгосон юм. Ингээд бүсгүй амьсгалах боломжтой ч мөсөн голын хүйтэн усанд 80 минутыг өнгөрөөх хэрэгтэй болов. Энэ үед түүнийн биеийн дулаан цельсийн 13 хэм хүртэл буурсан нь хүний биеийн тэсвэрлэж чадах хамгийн доод хэм байжээ.

Мөсөн голд 80 минут байжээ

Аннаг аврах ажиллагаа 80 минут үргэлжилсэн ба түүнийг эмнэлэгт хүргэх үед Анна клиник үхэлд орсон байлаа. Ингээд 3 цагийн дараа түүний зүрх дахин цохилж эхэлсэн ба эмч нар түүний амьд гарсан шалтгааныг "ичилтийн" байдалтай холбон тайлбарлажээ. 

3 Сахарын цөлд 10 хоног хоол, усгүй явжээ

Мауро Проспери Сахарын элсэн цөлд ус хоолгүйгээр 10 хоног явжээ. Учир нь тэрээр марафонд гүйж яваад элсэн шуурганы улмаас замаасаа төөрч 290 орчим км замаасаа хазайжээ. Элсэн цөлд өдөртөө дэндүү халуун байсан тул Проспери  зөвхөн шөнөөр газар хороодог байв. Азаар тэр замдаа нэгэн жижиг бунхан олж тэндээ сарьсан багваахай барьж цусыг нь ууж амь аврагджээ. Хэдийгээр Проспери амиа хорлохыг завдан судсаа ханах гэсэн ч цус нь нөжирснөөс болоод үхээгүй байна.

Сахарын цөлд 10 хоног хоол, усгүй явжээ

Энэ нь түүнд амьд үлдэх ёстой гэсэн дохио болж замаа цааш үргэлжлүүлэх хүч өгчээ. 5 өдрийн дараа тэр нэгэн баян бүрд олж, 2 өдрийн дараа түүнийг нутгийн нүүдэлчид олж эмнэлэгт хүргэгдсэнээр Проспери амь аврагджээ. Энэ хугацаанд тэр 18 кг жин хаясан байв. Болсон явдлаас 2 жилийн дараа Проспери дахин нэг марафонд оролцож амжилттай барианд орж ирсэн байна. 

4 10 км өндрөөс шүхэргүй унаад амьд гарчээ

1972 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Копенгагенаас Белград нисч явсан онгоцонд бөмбөг дэлбэрчээ. Энэ үед хөлгийн багийн гишүүн байсан Весна Валовчик 10,000 метрийн өндөрт дэлбэрч сүйрсэн онгоцноос ганцаараа амьд үлдсэн юм. Онгоц сүйрч ууланд дэлбэрэх үед Валовчик онгоцны ард сууж явжээ. Ослын улмаас онгоцонд байсан 27 хүн үхэж бүсгүйн тархиндаа хүнд бэртэл авч, 3 нугас болон хөл нь хугарснаар бүсгүй тахир дутуу  хэдий ч амьд үлдэв.

10 км өндрөөс шүхэргүй унаад амьд гарчээ

Бүсгүй эмнэлэгт маш удаан хугацаанд эмчлүүлсэн бөгөөд хэд хэдэн удаагийн хагалгааны дараа дахин хөл дээрээ боссон ба Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд хамгийн өндөр цэгээс шүхэргүй бууж амьд үлдсэн гэдэг төрөлд нэр нь мөнхлөгджээ. Валовчик ажлаасаа гарч, үлдсэн амьдралаа тайван өнгөрүүлсээр 66 насандаа таалал төгсчээ.

5 Австралийн цөлд 3 сарыг өнгөрөөжээ

2001 онд Австралийн иргэн Рики Мэгий элсэн цөлд өглөөг угтжээ. Тэр яаж энд ирснээ ч санаагүй байна. бүтэн 10 өдрийн турш хаашаа явж буйгаа ч мэдэлгүй хөл нүцгэн элсэн цөлөөр явсан байна. Ингээд эцэст нь тэр нэгэн далан олж мөчрөөр оромж барьж хануур хорхой, дэвхрэг, хатсан мэлхий зэргээр хооллосоор 3 сарыг үджээ. Азаар түүнийг нутгийн фермерчид олж амь аврагдсан байна. 

Австралийн цөлд 3 сарыг өнгөрөөжээ

6 Гараа тасдаж амьд үлджээ

2003 оны 4 дүгээр сард Юта дахь Канионландс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ууланд авиралт хийж байсан Аарон Ралстоны баруун гар 300 кг бул чулуунд дарагджээ. Баруун гар нь дарагдсанаас Аарон бүтэн 4 өдрийг бул чулууны дэргэд өнгөрүүлсэн ба сүүлдээ бүр өөрийнхөө нэр, үхэх өдрийг хүртэл сийлж амжжээ. Эцэст нь мэдээж тэр тэмцэхээр шийдэж үүргэвчинд авч явсан хутгаараа гараа тасдахаар шийдсэн байна.

Гараа тасдаж амьд үлджээ

Ингээд гараа тасдсан залуу уулнаас бууж явах замдаа хэсэг жуулчидтай таарч эмнэлэгт хүргэгдэн амьд гарсан байна. 

7 Хүүхэнд насаа мичин сүрэгтэй өнгөрөөжээ

Марина Чапман 4 настайдаа хулгайлагдан Колумбын ширэнгэн ойд сэржээ. Энэ үед түүнийг мичин сүрэг олж өөрийн сүрэгт оруулсан ба охинд хоол хүнс олох, модонд авирах болон ойролцоох тосгоноос талх тариа хулгайлах аргад сургажээ. Хэдэн жилийн дараа охиныг нэгэн айл олж боолчлох болсон ба охин зугтахаар төлөвлөж байхад өөр нэг бүсгүй олж өөрийн охин мэт өсгөсөн байна.

Хүүхэнд насаа мичин сүрэгтэй өнгөрөөжээ

Ингээд охин энгийн амьдралаар амьдарч эхэлсэн ба Англи руу нүүн хүнтэй гэрлэж нийгмийн амьдралд зүй ёсоор эргэн ирсэн юм. 

8 Задгай тэнгист 76 өдрийг өнгөрөөжээ

1982 онд Атлантын далайд АНУ-ын дарвуулт завины тамирчин Стивен Каллахэн шуурганд цохигдож задгай далайд төөрч орхижээ. Түүнд байсан хэрэгслүүд нь зөвхөн аврах хийлдэг завь, тусламжийн хэрэгсэл зэрэг л байв. Зөвхөн эдгээрийн тусламжтайгаар Стивен давлагаа тэр бүү хэл аварга загасны дайралттай нүүр тулсан ч амьд үлдэж чаджээ. Задгай далайд 76 өдөр хөвж явсны эцэст тэр Карибын тэнгисийн арлуудын нэг Мэри-Галантигийн эрэгт иржээ. Түүнийг нутгийн загасчид анх олж харсан байна. Стивен задгай тэнгист 3200 гаруй км замыг туулсан хэмээн тэмдэглэгджээ.

Задгай тэнгист 76 өдрийг өнгөрөөжээ

9 11 төмөр шураг биедээ суулгуулжээ

Катрина Буржес машинтайгаа 96 км цаг хурдтай давхиж яваад жолоодлогоо алдан замын хажуу руу унажээ. Үүний улмаас түүний хүзүү, нуруу, нугас хугарч, уушги нь цоорч сүүж нь хүртэл хугарчээ. Эмч нар түүний зүүн ташаанд төмөр шураг суулгаж 4 титан хадаасаар ястай холбосон байна. Улмаар нэмж 6 хөндлөн саваа суулгаж нурууны гол хэсгийг дэмжив. Эцэст нь дахин нэг титан шураг нэмж  хүзүүг нь нуруутай нь холбожээ.

11 төмөр шураг биедээ суулгуулжээ

Бүсгүй дараагийн 5 сарыг маш хүчтэй өвчин намдаагчийн тусламжтай даван туулсан байна. Харин тэр нэлээд их зовлон амсч, амьдралын утга учрыг мэдэрч бүрэн эдгэрснийхээ дараа загварын агентлагтай гэрээ байгуулсан ба өдгөө супер моделиудын нэг болоод байгаа юм.

10 Бохирын нүхэнд 3 хоножээ

75 настай Виржиниагийн тэтгэврийн өндөр настан Күүлидж Вайнсэт гадаах бие засах газар ашигладаг байв. Нэг өдөр хуучирч муудсан бие засах газрын гишгүүрийн банз хугарч Вайнсэт доош унажээ. Тэрээр биеийнхээ тал хүртлээ бохирт унаснаас болоод өөрийн хүчээр гарч чадахгүйд хүрч 3 хоногийн турш шаналжээ. Харин 3 хоногийн дараа хажуугаар нь өнгөрч явсан шууданч аврал эрэх өвгөний сулхан дууг сонссоноор түүнийг бохироос гаргажээ. Харамсалтай нь өвгөн хэт бохир агаарт угаартаж, харханд хазуулж, ядарч туйлдсанаас болоод эмнэлэгт удалгүй нас барсан байна.

Бохирын нүхэнд 3 хоножээ

Та эдгээр түүхийг уншаад энд дурдагдсан бүх хүмүүс өөрсдийгөө аврагдана гэдэгт бат итгэн асар их  зовлон шаналлыг мэдэрч байсан гэдгийг ойлгосон байх. Гэхдээ мэдээж тэд бүгд амьд гарахын тулд  эцсээ хүртэл тэмцсэн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Түүнчлэн түүх бүрийн ард хүн бүрт юуг ч даван туулах асар их хүч нуугдаж байдгийг та анзаарсан гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()