1
Хөлгийн багийнхан зорчигчийн бүхээгийг цэвэрлэдэг
Та хог хаягдлаа урд талынхаа суудлын арын халаасанд эсвэл өөрийн суудлын хажуугийн хогийн хэсэгт хийчихээд хөлгийн багийнхан цэвэрлэнэ гээд орхидог юм биш биз? Үнэн хэрэгтээ онгоцонд нислэг бүрийн дараа биш өдөрт нэг удаа л их цэвэрлэгээ хийдэг гэнэ шүү.
2
Зөвхөн баян хүмүүс л жижиг онгоцоор нисдэг
Та зөвхөн баян хүмүүс л хувийн жижиг онгоцоор нисдэг гэж боддог уу? Doug Gollan бол privatejetcardcomparisons.com, хуудсыг үүсгэн байгуулагч бөгөөд таныг том оврын онгоцны үнэтэй яг ижил үнэ төлөн жижиг онгоцоор нисэх боломжийг олгосон нэгэн. Мөн тэдний үйлчилгээнд утасгүй интернет сүлжээ, хөнгөн зууш зэрэг багтжээ.
3
Жижиг онгоцууд илүү аюултай
Үнэн хэрэгтээ жижиг онгоцууд зорчигч тээврийн том онгоцыг бодвол аюул багатай байдаг. Нислэгийн гол үүргийг нисгэгчээс илүү онгоц гүйцэтгэдэг ба том онгоцоос ослын тоогоор 4 дахин бага байдаг ажээ.
4
Онгоцонд уух хэрэггүй
Та нислэгийн үеэр согтууруулах ундаанаас татгалзаж болох юм. Мэдээж танд сонголт нь байгаа ч нислэгийн явцад хүн илүү хурдан согтдог ажээ. Энэ нь хуурайшилт, шингэний дутагдлаас үүдэлтэй гэнэ. Тиймээс газардах үед илүү ядарч сульдахгүй байхыг хүсвэл та уух зүйлээ тааруулах нь зөв юм.
5
Нууц гарц, хонгил онгоц бүрт байдаг
Кинонд л ихэвчлэн гардаг онгоцны бүхээгийн хаа нэгтээ олдох нууц гарц, нүх гэж үнэндээ байдаггүй. Онгоцыг хөөрөхөөс өмнө агаарын болон газрын шалгалтын баг онгоцыг бүрэн шалгасны дараа л онгоц хөөрдөг. Нуугдаж болох цорын ганц газрыг нэрлэ гэвэл тэр нь хөлгийн багийнхны бүхээг гэж Боланд хэлжээ.
6
Аянганд цохиулвал онгоц сүйрнэ
Хэдийгээр далайн тэнгисийн таагүй уур амьсгал таныг нисэхээс айлгаж болох ч онгоц аянгатай нүүр тулсан ч сүйрэхгүй гэнэ шүү. Учир нь онгоц бүр далавч болон сүүл хэсэгтээ аянга зайлуулагчийг байрлуулдаг байна.
7
Бермудын гурвалжин агаарт ч нөлөөлдөг
Олон хүн Бермудын гурвалжингийн нөлөө агаарт байдаг гэж үздэг. Харин эрдэмтэд үүнийг газарзүйн байрлалаас үүдэлтэй далай тэнгисийн таагүй уур амьсгалын нөлөө гэж үзжээ. Мэдээж энэ олон мянган зорчигчдыг онгоцоор зорчих хэрэгцээг төдийлөн бууруулах шалтгаан болохгүй л болов уу.
8
Авто жолоодлогоор онгоцыг бүрэн жолоодож болдог
Хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог мөн буруу таамаглал дэвшүүлдэг нэг зүйл бол авто жолоодлого. Ихэнх хүмүүс үүнийг нисгэгчдийн оролцоогүйгээр онгоцыг жолоодох технологи гэж боддог бол энэ нь үнэндээ зөвхөн онгоцны нисгэгчид чиглэл өгөх зориулалттай чиглэл заагчийн тохиргоо ажээ. Онгоцыг нисгэгчгүйгээр жолоодох ямар ч боломжгүй.
9
Онгоцыг зөвхөн ахмад л хөөргөж чаддаг
Зөвхөн онгоцны ахмад л онгоцыг хөөргөдөг гэдэг худлаа. Ахмад болон туслах нисгэгчид хоёулаа онгоцыг жолоодож чадна. Онгоцны ахмад, туслах нисгэгч хоёрын хооронд байдаг хамгийн гол ялгаа нь тэдний нислэгийн туршлага, зорчигчдын аюулгүй байдлыг хариуцсан хариуцлага юм. Ахмад зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстой. Түүнчлэн нисгэгчийн бүхээгт нисгэгчдийн хэзээ ч дарж болохгүй 5 товчлуур гэж байдаг.
10
Нисгэгчид тусдаа шүхэртэй байдаг
Боланд хүмүүс яагаад онгоцны нисгэгчдийг зөвхөн өөртөө шүхэртэй байдаг гэж боддогийг ихэд гайхдаг гэжээ. Хэдий тийм ч хэн ч нислэгийн дундуур гарч чадахгүй шүү дээ. Нисгэгчдийн гол үүрэг бол зорчигчдыг аюулгүй тав тухтай зорьсон газар нь л хүргэх гэдгийг тэр нэмж хэлсэн.
11
Онгоцны бүхээгийн агаарыг дахин цэвэршүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг
Сүүлийн үед хийсэн нэгэн судалгаагаар хамрагдсан хүмүүсийн тал хувь нь онгоцны бүхээгийн агаарыг дахин цэвэршүүлэх явцад нян бактери түүгээр дамждаг тул хүмүүсийн дотор эвгүйрхэх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай гэж үздэг гэжээ. Хэдийгээр хуурай агаар нь нян бактерийн үржлийг дэмждэг ч агаарыг 3 минут тутамд бүрэн шинэчилдэг байна. Агаарын 60% хувийг эмнэлгийн түвшний шүүлтүүрээр шүүснээр нян бактерийн 95% устаж зорчигчдын бүхээгт ашигладаг бол үлдсэн 40% хувийг ачаа тээврийн хэсгийн агаарыг цэвэршүүлж ашигладаг байна.
12
Суултуурыг цэвэрлэхдээ маш хүчтэй сорох аргыг ашигладаг
Ариун цэврийн өрөөний суултуурын усыг татах үед маш хүчтэй сордгийг та анзаарсан байх. Энэ нь хэдийгээр таны харсанчлан хүчтэй сордог ч хүний биеийн дотоод эрхтнийг сороод гаргачихмаар тийм хүчтэй биш гэнэ шүү.
13
Онгоц нислэгийн үеэрээ агаарт угаалгын өрөөний бохироо асгадаг
Энэ хэсэгт бага зэрэг бохир зүйлийн талаар тодруулга хйицгээе. Нислэгийн үеэр онгоцны ариун цэврийн өрөөг цэвэрлэх буюу бохироо агаарт асгадаг гэдэг нь худлаа. Нислэгийн үеэр онгоцноос цэвэрлэгддэг цорын ганц зүйл бол зөвхөн ус. Бусад зүйлсийг агаарт асгах нь чиглүүлэгч системийг бохирдуулах аюултайгаас гадна одоо үед энэ нь дэндүү бүдүүлэг явдал болно.
14
Гар утасны сүлжээ онгоцны чиглүүлэгчийн дохионд саад учруулдаг
Онгоц хөөрөх болон газардах үед гар утсаа унтраах эсвэл нислэгийн горимд тохируулаагүйгээс онгоцны чиглүүлэгчийн дохионд саад учирдаг гэдэг нь худлаа. Үнэн хэрэгтээ энэ нь зорчигчдын анхаарлыг нислэгийн багаас хийж буй чухал мэдээллүүдэд анхааруулах зорилготой юм байна. Мэдээж аюулгүй ажиллагааны дүрмээс эхлээд алдалгүй сонсох шаардлагатай мэдээллүүдийг зөвхөн онгоц хөөрөх болон газардах үед л хэлдэг шүү дээ.
15
Онгоцонд хүчилтөрөгчийг санаатайгаар бууруулснаар зорчигчид амархан унтдаг
Хүмүүс онгоцны бүхээг дэх хүчилтөрөгчийн хэмжээг бага байхаар тохируулсан байдаг ба энэ нь зорчигчдыг тайвшруулж унтуулах зорилготой байдаг гэлцдэг. Гэвч үнэнээс бултах аргагүй шүү дээ. Огтхон ч тийм зүйл байхгүй. Тийм байсан бол онгоцны нисгэгчид ч мөн унтаж бид тэнгэрт биш хэдийнэ газарт байх байсан биз. Нислэгийн үеэр бид хурдан унтдаг нь хөдөлгөөний хомсдол, хэт их уйдсантай холбоотойгоос өөр зүйлгүй юм. Харин онгоцны бүхээгийн агаарын битүүмжлэл нь хүний уушгийг хүчилтөрөгч ашиглах чадамжийг бууруулдаг байна.
16
Хүчилтөрөгчийн баг үнэндээ хүчилтөрөгчөөр хангадаггүй
Нислэгийн үед онгоцонд ямар нэг ноцтой байдал үүсэхэд зорчигч 45 секундын дотор ухаангүй болж нэг минутын дотор үхдэг гэдэг худлаа. Үнэн хэрэгтээ хүчилтөрөгчийн баг нь хүнийг 12 минутын турш хүчилтөрөгчөөр хангах бүрэн боломжой байдаг. Харин энэ хугацаанд онгоцыг буцаан хэвийн байдалд нь оруулж агаарын даралтыг тогтворжуулахаар бүх зүйлийг тооцоолсон байдаг.
17
Цонхонд өчүүхэн төдий нүх гарахад л бүх зүйлийг сорон онгоц осолдох болно
Өмнө нь хэзээ ч хэн нэгэн, хаана ч цонхонд үүссэн жижиг цоорхойгоор бүх зүйл сорогдон гарч байгаагүй гэдгийг нисгэгчид батлан хэлсэн юм. Юуны өмнө онгоцны даралтыг тогтворжуулах үүднээс цонх бүрт маш жижиг нүхийг байрлуулдаг ажээ. Мөн ямар нэг байдлаар тухайлбал бууны сумнаас үүдэн цонхонд нүх үүсвэл тийм ч аюултай осол болохгүй гэв.
18
Нислэгийн үеэр онгоцны хаалга онгойдог
Олон хүмүүс нислэгийн үеэр онгоцны хаалга онгойсноор ямар нэг аймшигтай зүйл тохиолдох вий гэж айдаг. Тэгвэл үүнийг эндүү ташаа ойлголт гэдгийг онгоцны нисгэгч, Holidayers аяллын цахим хуудсыг санаачлагч Дан Боланд онцлон хэлсэн. Зорчигч тээврийн нисэх онгоцны хаалгыг нислэгийн үед онгойлгох бол зөвхөн супер хүчтэй хэн нэгэн л чадна гэнэ шүү.