1
Майрием Дукре-Лемэй
2012 оны 10-р сард 20 настай Майрием Дукре-Лемэй Монтреал хотноо өөрийнхөө шинэ найз залуутай үдэшлэгт оролцоод хоноглох газар луугаа явцгаасан байна. Тэднийг орондоо ороод үнсэлцэж эхэлсний дараахан бүсгүйн амьсгал боогдож хоолой нь давчдаж эхэлсэн ажээ. Бүсгүйг газрын самарны нухашны харшилтайг мэдээгүй залуу шүдээ угаалгүйгээр найз охинтойгоо үнсэлцчихсэн байж. Охиныг түргэн тусламжийн тэргээр эмнэлэг рүү нэн яаралтай авч явсан боловч тархины хүчил төрөгчийн дутагдлын улмаас төд удалгүй насан эцэслэжээ. Майриемийн ээж өөрт тохиолдсон эмгэнэлт явдлын дараагаар түргэн тусламж дууддаг бугуйвч болон уушгины амьсгалын замыг тэлж, цусан судсыг нарийсгадаг тариаг биедээ байнга авч явж байхыг иргэдэд уриалдаг болжээ.
2
Мариана Сифрит
2017 оны 7-р сарын 10-ны өдөр Никол Килпатрик, Шейн Сифрит нар хуримласан бөгөөд тэдний охин Мариана хуримаас ердөө есхөн хоногийн өмнө хорвоод мэндэлжээ. Хуримын ёслол өндөрлөснөөс хойш ердөө хэдхэн цагийн дараа тэд охиноо амьсгалахгүй байгааг анзаарсан ба Йовагийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлэг рүү онгоцоор авч явснаар биеийн байдлыг нь тогтворжуулжээ. Бяцхан нярайн дархлааны систем сул байсан тул 8 дахь өдрөө нас барсан байна. Охины үхлийн шалтгааныг судлахад менингит өвчнөөр нас барсан нь тогтоогдсон бөгөөд херпесийн вирустэй хүнээс халдварласан байлаа. Хосууд шинжилгээ өгсөн боловч хоёулаа херпесийн вирусгүй болох нь батлагдсан юм. Херпесийн вирустэй хүн Мариана охиныг үнссэн учраас түүнд уг өвчин халдсан хэмээн эмч нар дүгнэсэн байна. Хосууд бяцхан үрд нь хэн ийм муухай өвчин халдаасныг мэдээгүй нь дээр гэж үзжээ.
3
Жемма Бенжамин
2009 оны 4-р сарын 30-нд 18 настай оюутан Жемма Бенжамин Франц хэлнийхээ шалгалтанд өдөржингөө бэлдэж байгаад орой нь ангийнхаа найз Даниел Росстой гарч хэдэн шил пиво уучхаад гэрт нь очжээ. Тэд байшингийн гадаа үнсэлцсэн ба Жемма Даниелыг дагаж гэр лүү нь орсон байна. Даниелыг гэрээ тайлбарлаж байх хооронд Жемма буйдан дээр сууж байснаа нэг мэдэхэд нүд нь анилдан амнаас нь цагаан хөөс сахарч байгаад ухаан алдан унажээ. Түргэн тусламжийн тэргийг 20 минутын дараа ирэхэд охин хэдийнэ нас барсан байлаа. Задлан шинжилгээгээр түүнийг насанд хүрэгчдийн гэнэтийн үхлийн синдром туссаныг тогтоожээ. Мөрдөн байцаалтаар түргэнийг цаг алдаж ирсэн хэмээн буруутгасан бол задлангийн эмч эрт ирсэн ч охиныг аврах боломжгүй байсан гэсэн дүгнэлтийг хийсэн ажээ. Охины аав энэ явдлаас хойш залуу хүмүүсийн зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх санг байгуулан ажиллаж байгаа юм байна.
4
Энтони Пауел
Хадам ээжийгээ хөнөөсний улмаас бүх насаараа хоригдоход хүрсэн Пауелын өөрийн эхнэр Мелисса Энн Блейртэй бичсэн захидлыг найз Пауел нь дамжуулан өгчээ. Бүсгүй нөхөртөө хариу захидал бичсэн бөгөөд удалгүй нөхрийнхөө найзтай болзож эхэлсэн байна. 2016 оны 6-р сарын 2-ны өдөр тэр хоёр шоронд очиж Пауелыг эргэсэн бөгөөд эхнэр нь хоригдож буй Пауелыг удаан үнссэнээс болж хэдхэн цагийн дараа нас барсан ажээ. Блейр Пауелд 7 баллон метамфетаминыг дамжуулсан бөгөөд түүнээс хоёр нь ходоодонд нь хагарч, түүнийг хөнөөсөн байна. Блейр, Пауел нар энэ хэрэгт өөрсдийгөө хоёулаа буруутай гэж үзсэн боловч хуулийн байгууллага Блейрийг хар тамхи оруулсан гэсэн зүйл заалтаар 2 жил хорих шийдвэрийг гаргажээ.
5
Эбби Фенстермейкер
2009 оны эхээр Охио мужийн уугуул иргэн Жонн Страйк өвчилсөн махтай бургер идэж Escherichia coli бактерийн хүнд хэлбэрээр өвчилжээ. Тэрээр эрчимт эмчилгээний тасагт хэдэн 7 хоносны дараа нөхөн сэргээх тасаг руу шилжсэн байна. Гэтэл санаандгүй юм болж Жонны 7 настай ач охин Эбби нь өвдөж, 7 хоногийн дотор 1 кг турсан учраас санаа зовсон эцэг эх нь эмнэлэг рүү авч явж үзүүлтэл охиныг мөн л Escherichia coli бактериар өвчилсөн болохыг эмч нар хэлсэн байна. Охин өвөөгөө эргэж очиж байхдаа хацар дээр нь үнссэнээс болж тус вирусаар өвчилсөн бололтой.
6
Жулио Масиаз Гонзалез
2016 оны 8-р сард 17 настай Жулио Масиаз Гонзалез хүү гэр бүлийнхэнтэйгээ оройн хоолоо идэж байгаад гэнэт л таталт өгч эхэлжээ. Эмч нар ирж үзлэг хийсэн боловч тэр нас барсан юм. Залуугийн хүзүүг 24 настай найз охин нь хүчтэй шимсэн байсан бөгөөд шимэлт нь тухайн хэсэг газрын цусан судсанд их хэмжээний даралт өгч нөжрөл үүсгэн улмаар тэрхүү нөжрөл нь тархинд хүрснээр саажилт үүсч нас барсан хэмээн эмч нар дүгнэжээ.
7
Сомнат Мхатре
Энэтхэгт 300 төрлийн могой бий. Могой энд тэндгүй явж байх нь хэвийн үзэгдэл байдаг учраас нутгийн иргэд жирийн л нэг харх, хортон шавж шиг үзэж цохиод л алчихдаг байна. Могойг алж устгаж байгаа нь түүнийг хамгаалахад төвөгтэй байдлыг үүсгэж байгаа учраас могойг аврах ажил сүүлийн үед нэлээд эрчимжих болсон ажээ. Навид Мумбайгаас гаралтай 21 настай Сомнат Мхатре нь могой аврагч юм. Тэрээр өөрийнхөө Фейсбүүк хуудсыг янз бүрийн могойтой авахуулсан зургаараа дүүргэсэн байдаг. Түүнд нэг өдөр кобра могой үнсч зургаа авахуулах санаа гэнэтхэн төржээ. Түүнийг могойгоо өөр лүүгээ ойртуулан өргөтөл кобра түүн рүү дайрч хатгаж орхисон байна. Харамсалтай нь түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч гурав хоногийн дараа насан эцэслэсэн юм.
8
Мао Аншен
Энэ тохиолдлыг санамсаргүйгээр үхэлд хүргэсэн үнсэлтийн жагсаалтанд оруулах аргагүй юм. За ингээд чухам юу болсонтой танилцъя. Араар тавьж байгаад баригдах юм бол алж болно гэсэн харгис, хэрцгий зүйл заалт бүхий гэрээ байгуулсан хосуудад тохиолдсон хэрэг юм. Өөрийн нөхөр Мао Аншенийг өөр эмэгтэйтэй утсаар ярьж байхыг сонссон Шин Шинфен өөрийг нь араар тавилаа гэж бодсон бөгөөд маргааш нь капсултай хулганы хор хэлэн доороо тавьж байгаад өөрийн нөхөртэйгөө үнсэлцсэн ба түүний ам руу өнөөх хороо хэлээрээ түлхэн хийтэл нөхөр нь мэдэхгүй залгиж орхижээ. Ингэж л Мао газар дээрээ нас барж, харин эхнэр нь бүх насаараа хоригдох болсон ажээ.
9
Доминик Райт
2016 оны 10-р сарын 30-нд Доминик Райт өөрийн найз залуу Бенжамин Хюгестэйгээ гадуур гарч согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Ингээд цаг орой болж автобус зогссон байсан тул хэдий согтуу байсан ч гэлээ найз бүсгүйгээ гэрт нь хүргэж өгөхөөр Бенжамин машинаа асаан явжээ. Тэгтэл Доминик жолоо барьж яваа найз залуутайгаа үнсэлцэж, түүний анхаарлыг сарниулснаас болж тэд шуудуу руу унаж, мод мөргөжээ. Бенжамин машинаасаа гарч чадсан бол бүсгүй газар дээрээ нас барсан байлаа. Найз бүсгүйнхээ амь насыг хохироосон хэргээр залууг 2 жил хорьж, 4 жил жолоо барих эрхийг нь хасчээ.
10
Триатоминае
Триатоминаегийн бүлэгт багтдаг үнсэлцэх үед халддаг бясаанаас болж хүмүүс амь насаа алдсан тохиолдол цөөнгүй байдаг. Уг төрлийн бясаа нь хүний амны эргэн тойрныг хазах дуртай байдаг бөгөөд элдэв төрлийн шарханд шигдэн ордог ажээ. Хэрэв энэ бясаанд Trypanosoma cruzi нэртэй шимэгч хорхой байгаа бол таныг халуун орны шимэгчийн өвчнөөр өвчлүүлж мэднэ шүү. Энэ өвчнийг туссанаа анзаарахгүйгээр олон жилийн турш эрүүл хүн шиг амьдарч байгаад нас барах тохиолдол түгээмэл байгаа нь эмч нарын санааг ихээхэн зовоож байна.