Өдөр бүр секс хийснээр хүний биед эдгээр өөрчлөлтүүд гардаг

Секс гэдэг эхэндээ амттай, сайхан мэдрэмжийг төрүүлдэг бол хэсэг хугацаа өнгөрсний дараа цатгалддаг. Удаан хугацааны турш гал халуун байсан хосууд хамтдаа амрах, эсвэл сайхан унтахыг илүүд үзэх болсон. Ийнхүү сексийн дур сонирхол буурах нь олон шалтгаантай байдаг аж. Жишээлбэл,  Судалгаанаас харахад АНУ-ын иргэдийн 15-20% нь жилд 10- аас цөөн удаа бэлгийн харьцаанд ордог гэнэ. Энэ нь сэтгэл зүй болон бие махбодийн өөрчлөлтөөс шалтгаална. Тэгвэл аливаа нэгэн зүйлд түүртэхгүйгээр дөнгөж бал сараа тэмдэглэж байгаа мэт өдөр бүр секс хийвэл таны биед ямар өөрчлөлт гарах бол?

Өдөр бүр секс хийснээр хүний биед эдгээр өөрчлөлтүүд гардаг

АНУ болон Европын орнуудад “30 Day Sex Challenge”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнгээ BuzzFeed сайтан дээр бичиж танилцуулдаг гэнэ. Гурван хос энэхүү туршилтанд оролцохоор зөвшөөрсөн бөгөөд хосуудын харьцаа хэрхэн өөрчлөгдөх талаар мэдэхийг хүссэн байна. Оролцогчдын хэлж байгаагаар 30 өдрийн секс тийм ч хялбар байгаагүй бөгөөд хэн ч 30 хоногийн дараа дахин үргэлжлүүлэхийг хүсээгүй ажээ. Гэхдээ тэдний харилцаа илүү халуун дотно болсон байв.

Энэ талаар америкийн иргэн Кирсти Карпентер (Kirsty Carpenter) илүү нарийвчилсан тайлбарыг өөрийн туршилтын хамт хүргэсэн байна.

Туршилт хийх болсон санаа

Энэ туршилтыг хийх санааг тэрээр Пол Вирт (Paul Wirth)-ын “30 хоногийн сексийн аялал” хэмээх номноос авчээ. “Сексийн харилцаа бага байгаа нь АНУ-ын хосуудын салалтын шалтгаан болж байна” гэж Пол номондоо бичсэн аж. Тиймээс урт удаан харилцаатай байхын тулд нэг нэгнийгээ ойлгох төдийгүй, бие махбодийн хувьд ч гэсэн ойрхон байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Номыг унших үед Кирсти найз залуутайгаа нийлээд 4,5 жил болж байсан бөгөөд тэдний дотно харилцаа бага зэрэг хөндийрсөн гэнэ. Тэд сард нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан ба энэ нь тэдний санааг зовоож байжээ. Харилцаагаа авч үлдэхийн тулд  тэд долоо хоногт нэг удаа секс хийх болсон аж.

Номыг уншсанаар Кирсти хосуудын салалтыг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байсан учир найз залуутайгаа өдөр бүр секс хийх туршилтанд нэгджээ.

Гэтэл Кристи олгойгоо авахуулахаар эмнэлэгт хэвтсэн бөгөөд 3 долоо хоногийн турш тэд дотно харилцаанд орж чадсангүй. Харин эмч нар одоо болно гэж хэлэхэд тэд аз жаргалтайгаар нэг хөнжилд оржээ.

Энэхүү туршилтыг эхлүүлэхдээ хосууд нэг нэгнээсээ бага зэрэг залхсан байх ёстой байсан юм. Ингээд тэд 30 хоногийн сексийн харилцааны туршилтаа эхлүүлжээ.

1 Эхний долоо хоног

Хэрхэн  өнгөрсөн бэ?

Ийнхүү туршилтыг эхэлснээс дөрөв хоногийн дараа Кирстигийн найз залуу болох М ямар нэг зүйл өөр байгааг мэдэрчээ. Өмнө нь сексийг энгийн нэгэн байх ёстой зүйл мэт тэд хүлээн авч байсан. Харин Кирсти өөрийн хагалгааны шархыг байнга нууж байсан бөгөөд шарх нь түүний найз залууд тааламжгүй санагдана гэж тэрээр боджээ. Гэтэл энэ нь огтхон ч тэдний сексийн харилцаанд нөлөөлөөгүй байна.

Үр дүн:

Олон эмэгтэйчүүд гадаад үзэмж, бие махбодийн төгс биш байдлаасаа болоод сексээс татгалздаг болохыг Кирсти энэхүү туршилтаас мэдэж авчээ.  Сексийн үед эрчүүд энэ сул талыг огтхон ч анзаардаггүй болох нь М-ийн байдлаас батлагдсан аж.

Дүгнэлт:

Дотно харилцаанд орно гэдэг бүх зүйлийг мартаж өөрийгөө байгаагаар нь хүлээж авах нэг боломж бөгөөд ийнхүү бүх зүйлийг мартсанаар та болж буй үйл явцаасаа таашаалыг мэдрэх болно.

Эхний долоо хоног

2 Хоёр дахь долоо хоног

Хэрхэн өнгөрсөн бэ?

Долоо хоногийн турш секс хийсний дараа тэдэнд секс хийх нь уйтгартай санагдсан бөгөөд тэд завсарлахыг хүссэн байна. Гэхдээ Кирсти энэ асуудлыг шийдэхийг хүсч сексийн харилцаандаа шинэ зүйлийг нэмжээ.

Үр дүн:

Хосууд зөвхөн унтлагын өрөөнд төдийгүй гал тогооны өрөө, зочны өрөө, гэрийнхээ үүдэнд хүртэл бэлгийн харьцаанд орох болсон байна.

Дүгнэлт:

Аливаа нэгэн шинэ зүйлийг туршиж үзэх нь сексийн харилцаанд шинэ уур амьсгалыг нэмдэг байна. Тархи гэдэг нь сексийн хамгийн чухал эрхтэн бөгөөд байнга ямарваа нэг зүйлийг шинээр хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Энэ тохиолдолд 30 хоногийн сексийн туршилт тийм ч хэцүү санагдахгүй.

Хоёр дахь долоо хоног

3 Гурав дахь долоо хоног

Хэрхэн өнгөрсөн бэ?

Кирсти халуухан шөнийн дараа өглөө найз залуугаа илүү их унтуулахыг хүсэх болжээ. Тиймээс тэрээр сэрүүлгээ үргэлж унтрааж байсан гэнэ. Секс туршилт эхэлснээс хойш тэдний секс хийх хүсэл сонирхол унтарч байсан ч нэг нэгнийгээ илүү их халамжлах болжээ.

Үр дүн:

Харин Кирстигийн энэхүү өөрчлөлт М-д таалагдаж тэрээр: “Би чамтай зөвхөн секс хийхийг хүсэхгүй байна. Харин чамтай маш удаан хугацааны турш хамтдаа орондоо хэвтмээр байна” гэжээ. Кирсти бал сарынхаа үеэр яг энэ мэдрэмжийг мэдэрч байсан гэнэ. Ингээд мартагдсан зүйл тэдний харилцаанд эргэн орж ирсэн бол Кирсти М-тэй өдөр бүр секс хийхийг хүсэх болов.

Дүгнэлт:

Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 15% нь л секс хийх хүсэлтэй байдаг бол гурван эмэгтэй тутмын нэгд нь сэрэл хөдөлгөх нөхцөл хэрэгтэй байсан гэнэ. Үүнд: халуун дулаан уур амьсгал, сайхан үг, сэтгэл санааны дэмжлэг багтах юм. Би энэхүү гурван эмэгтэй тутмын нэг бололтой хэмээн Кирсти хэлжээ.

Гурав дахь долоо хоног

4 Дөрөв дэх долоо хоног

Хэрхэн өнгөрсөн бэ?

Ингээд сексийн туршилт дуусаж байгааг мэдэх тусам хосууд олон зүйлийг сексийн харилцаандаа турших болж, порно хүртэл үзэх болсон байна. Нэг удаа тэд машин дотор хүртэл секс хийжээ.

Үр дүн:

30 хоногийн дараа тэд үнэхээр их ядарсан байсан бөгөөд тэдний хэн нь ч дахин секс хийхийг хүсэхгүй болсон байна. Харин зүгээр л хамтдаа хэвтэхийг хүсэж байсан гэнэ. “Дор хаяж долоо хоног завсарласны дараа бид секс хийнэ гэдэгт би итгэлтэй байсан. Гэтэл бид хоёр хоногийн дараа л дахин секс хийсэн” гэж Кирсти хэлжээ.

Дүгнэлт:

Өдөр бүр секс хийх нь хосуудын сэтгэл санааг илүү ойртуулж өгдөг болох нь батлагджээ. Тиймээс дахин  халуун дулаан уур амьсгалтай болохыг хүсвэл энэ төрлийн сексийн туршилтыг хийж үзэх нь тохиромжтой хэмээн Кирсти үзсэн байна.

Дөрөв дэх долоо хоног

Эрүүл мэндэд шаардлагатай бонус:

Бэлгийн харилцаанд ойр ойрхон орох нь дараах давуу талтай гэж шинжлэх ухаанаар батлагджээ.

  • Зүрхний өвчнөөс 50% хамгаална.
  • Дархлааг сэргээнэ.
  • Илүүдэл жин болон булчингийн жинд сайнаар нөлөөлөх фитнесс болно.
  • Төрөл бүрийн өвчнийг намдаана.
  • Эрчүүдийг түрүү булчирхайн өвчнөөр өвдөх магадлалыг багасгана.
  • Тайвшруулагч даавар болох окситоцин ялгардаг учир нойрондоо сайн болдог.

Тиймээс секс нь сэтгэл зүйн төдийгүй бие махбодийн өвчнийг эмчлэх гайхалтай эм болдог аж.  Хэрвээ курсээр нь хэрэглэвэл амьдралын олон асуудлыг шийдвэрлэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()