Долоо хоногт ердөө 6 цагийг зарцуулж эдгээрийг хий. Үр дүнд нь аз жаргалтай хос бий болно!

Гэр бүл бүр, хос бүр өөр өөрийнхөөрөө аз жаргалтай байдаг. Гэхдээ сэтгэл судлаачдын үзэж байгаагаар нэг нэгэндээ хангалттай цаг зарцуулдаг хосууд, гэр бүлүүд илүү аз жаргалтай амьдардаг гэнэ.  Энэ бол тийм том зүйл биш бөгөөд  бяцхан зүйлсийг л та хоёр долоо хоног бүр хэрэгжүүлж сурахад л хангалттай.

Долоо хоногт ердөө 6 цагийг зарцуулж эдгээрийг хий. Үр дүнд нь аз жаргалтай хос бий болно!

1 Долоо хоногт 2 цаг болзох

Болзох нь зөвхөн харилцааны эхлэл үед төдийгүй бүхий л үед маш шаардлагатай зүйлсийн нэг юм.

Нөхцөл: Энгийн өдөр тутмын амьдралаас тань салгаж чадаж байвал хаана ч болзож болно.  Хамтдаа гадуур алхах, ресторанд оройн зоог барих, хамтдаа ном унших, кино үзэх гэх мэт.  Болзооныхоо үеэр зөвхөн нэг нэгэндээ анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд төрөл бүрийн сонирхолтой асуултыг нэг нэгнээсээ асуух хэрэгтэй.

Хугацаа: Долоо хоногт 2 цаг

Долоо хоногт 2 цаг болзох

2 Нэг нэгнийхээ өдрийн төлөвлөгөөг сонсох –Долоо хоногт 10 минут

Ажилдаа гарахын өмнө аз жаргалтай хосууд нэг нэгнийхээ өдрийн төлөвлөгөөг сонирхдог. Үүний гол зорилго нь таны хайртын өдөр хэр завгүй өнгөрөхийг мэдэхээс гадна хэрхэн анхаарал халамж тавих талаар бодолтой болно.

Нөхцөл: Өглөөний цай ууж байх үедээ нэг нэгнийхээ өдрийн төлөвлөгөөг сонирхоорой.

Хугацаа: Өдөрт 2 минутыг зарцуулна гэж үзвэл ажлын 5 өдөр 10 минут болно

Нэг нэгнийхээ өдрийн төлөвлөгөөг сонсох –Долоо хоногт 10 минут

3 Оройд сэтгэл санаагаар дэмжих – Долоо хоногт 1:40 минут

Таны өдөр хэрхэн өнгөрснөөс үл хамаарч, хайртаасаа дэмжлэг авна гэхээр танд тулгарч буй асуудлууд хэцүү биш мэт санагдана. Ажлаа тарж ирээд хосууд өдөр тохиолдсон зүйлээсээ хуваалцаж аяга цай ууж болох юм.

Нөхцөл: Гэртээ ирэхэд нь хайртыгаа үнсэж, тэвэрч түүний ажлын өдөр хэрхэн өнгөрсөн талаар асуугаарай.

Хугацаа: Өдөрт 20 минут эсвэл ажлын 5 өдөр нийт 1:40 минут

Оройд сэтгэл санаагаар дэмжих – Долоо хоногт 1:40 минут

4 Нэг нэгнээрээ бахархах- Долоо хоногийн 35 минут

Аз жаргалтай хосууд өдөрт нэг удаа ч болов нэг нэгэндээ хайртай гэдгээ хэлж, бие биенийгээ дэмжиж байдаг. Хамгийн гол нь өөрийн бахархлаа  хэлэх арга нь их чухал.

Нөхцөл:  Мэдээж үүнийг ямар нэгэн тоглоом, шоглоом маягаар хэлэх ёсгүй. Тиймээс та хоёр нэг нэгнийхээ таалагддаг зүйлийг бичих дэвтэртэй болох нь нэн тохиромжтой.

Хугацаа: Өдөрт 5 минут, долоо хоногт 35 минут

Нэг нэгнээрээ бахархах- Долоо хоногийн 35 минут

5 Хайраа илэрхийлэх, эрхлэх – долоо хоногт 35 минут

Үргэлж аз жаргалтай сайхан харилцаатай байхын тулд нэг нэгнээ үнсэх, тэврэх, сайхан үг хэлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Заримдаа орой унтахын өмнө хайртыгаа үнсээд тэврэхэд л хангалттай.  Энэ нь стресс тайлах, хэрүүл маргааныг шийдвэрлэх, хайр халамжийг мэдрэхэд тустай.

Нөхцөл: Өдрийн турш нэг нэгэндээ хүрэх, тэврэх, үнсэх, сайхан үг хэлэх хэрэгтэй бөгөөд боломжгүй бол оройн цагаар ч болно.

Хугацаа: Өдөрт 5 минут, долоо хоногт 35 минут

Хайраа илэрхийлэх, эрхлэх – долоо хоногт 35 минут

6 Тулгарч буй асуудлын талаар ярилцах- Долоо хоногт 1 цаг

Долоо хоногт нэгхэн цагийг хосууд асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд та хоёр айдас, таны сэтгэлийг зовоож буй зүйлийг ярилцах боломжтой бөгөөд нэг нэгнээсээ тусламж дэмжлэгийг авах болно.

Нөхцөл:  Долоо хоногт тогтмол өдөр, тогтмол цаг гаргаж тулгарч буй асуудлыг шийдэх хэрэгтэй. Ямарваа нэгэн асуудлын талаар ярилцаж байх үед та хоёрт бага зэрэг тухгүй байж болох юм. Энэ тухгүй байдлыг арилгахын тулд өмнөх уулзалтаас сайжирсан зүйл юу болохыг хамгийн түрүүнд ярилцаарай. Харин дараа нь хайрттайгаа өнгөрүүлсэн хамгийн жаргалтай 5 мөчийг ярих хэрэгтэй. Ингээд гол зүйлдээ орж асуудлынхаа талаар ярих бөгөөд хэрвээ нөхцөл байдал ширүүсч байвал 20 минутын завсарлага аваад үргэлжлүүлээрэй. Энэ нь та хоёрын харилцааг аварч үлдэх болно.

Хугацаа: Долоо хоногт 1 цаг

Тулгарч буй асуудлын талаар ярилцах- Долоо хоногт 1 цаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()