Одоог хүртэл Оскарын шагнал хүртээгүй жүжигчид

Сая сая үзэгчдийн таашаалд нийцсэн, олон гайхалтай дүр бүтээж, бидний зүрх сэтгэлд хоногшсон доорхи жүжигчид чухам яагаад одоог хэр нь Оскарын шагнал хүртээгүйг яг үнэндээ бид тайлбарлаж чадахгүй нь. Гэсэн ч хамтдаа нэр хүндтэй энэ шагналыг авах гавъяатай шилдэг гэж боддог гайхалтай эмэгтэй жүжигчдийг жагсааж үзэцгээе.

Одоог хүртэл Оскарын шагнал хүртээгүй жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Хелена Бонхам Картер

Английн алдарт жүжигчин Хеленаг та бүхэн "Fight Club" киноны галзуу Марла Сингер, "Harry Potter" киноны аймшигт шидтэн Беллатрикс Стрэнж нарын дүрээр нь сайн мэдэх биз ээ. Гэвч түүнийг 2 удаа Оскарын шагналд нэр дэвшүүлсэн уран бүтээл нь "Wings of the Dove" киноны гол дүр болоод "King says!" киноны хатны дүр ажээ. Хэдийгээр тэр 7 удаа нэр дэвшсэн боловч ганц ч удаа шагнал хүртэж чадаагүй байна.

Хелена Бонхам Картер

9 Ами Адамс

Оскарын шагналд 5 удаа нэр дэвшиж байсан Ами Адамс тоогоороо лав Леонардо ДиКаприотай бараг дүйцнэ. Тэрээр ихэнхдээ "Шилдэг эмэгтэй туслах дүр" номинацид нэр дэвшдэг ажээ. Мөн түүний хамгийн сайн тоглолттой боловч олон нийт болон шүүмжлэгчдэд хүрч чадаагүй дүр нь "Arrival" кинон дээрх харь гаригийнхантай холбоо тогтоох гэж оролдож буй хэл шинжээчийн дүр юм.

Ами Адамс

8 Дэми Мур

90-ээд оны үзэсгэлэнтэй хийгээд алдартай жүжигчдийн нэг Дэми Мурыг бид  "Jane's Soldier", "Ghost" уран бүтээлүүдээр нь танина. Тэрээр сурталчилгааны зориулалттай кинонуудад тоглох болсон нь түүний жүжигчиний карьерыг нурааж, өөр ямар нэг том шагнал хүртээгүй байна. 

Дэми Мур

7 Кэйра Найтли

32 насандаа "Pirates of the Caribbean" кинонд гол дүр бүтээсэн тэрээр Анна Карренина, Жеоржиана Кавендиш гүнгийн ахайтан нарын дүрийг алтан хальснаа буулган үлдээсэн байдаг. Жэйн Аустоны "Pride and Prejudice" зохиолоос сэдэвлэн бүтээсэн ижил нэрт кино, "Playing in imitation" хэмээх түүхэн драма нарт бүтээсэн дүрээрээ Оскарын шагналд 2 удаа нэр дэвшиж байсан. 2015 онд амаржаад байгаа тэрээр өөрийн гайхалтай уран бүтээлээрээ цэнхэр дэлгэцнээ буцан ирж, өөрийн гэсэн Оскартай болно гэдэгт бид итгэлтэй байна.

Кэйра Найтли

6 Глэнн Клос

"101 Dalmatians" киноны эсрэг талын шулам шиг эмэгтэйн дүрийг та санаж байна уу? Америк жүжигчин Глэнн Клос Оскарын шагналд 6 удаа нэр дэвшиж байсан ч нэгийг нь ч авж чадаагүй аж. Та бүхэн түүний  "The Mysterious Albert Nobbs" гэх кинонд 20 жилийн туршид эрэгтэй хүн болж амьдарсан бүсгүйн дүрд хэрхэн тоголсныг үзээрэй. Одоо хүртэл ганц ч Оскар аваагүй байгаа нь үнэхээр харамсалтай.

Глэнн Клос

5 Жессика Честейн

"Interstellar" кинонд бүтээсэн дүрээр нь ихэнх үзэгчид маань түүнийг танина.  Тэрээр "Servant", "Goal number one" бүтээлүүдэд тоглосон дүрээрээ 2 ч удаа Оскарт дэвшиж байсан. Хамгийн сүүлд "The Great Game" киноны нууц мөрийтэй тоглоомын газрын зохион байгуулагчийн дүрийг бүтээжээ. Үзэсгэлэнт жүжигчинг маань азын тэнгэр ивээх болтугай.

Жессика Честейн

4 Катерин Дениүв

1993 онд "Indochina" кинонд тоглосон дүрээрээ Францаас Оскарын шагналд өрсөлдсөн цорын ганц эмэгтэй жүжигчин тэр байв. Гэвч тэр шагналаа Эмма Томпсонд алдсан юм. "Cherbourg umbrellas", "Dancing in the Dark", "8 Women" зэрэг бүтээлүүдэд гайхалтай ажилласан түүнд Оскарын хүндэтгэлийн медаль өгөх цаг нь аль хэдийн болсон.

Катерин Дениүв

3 Мишел Виллиамс

"Brokeback Mountain", "Valentinka", "7 Days and Nights with Marilyn" кинонууд дээр чадварлаг ажилласан түүнийг Оскарт 4 удаа нэр дэвшүүлжээ. Мөн "Manchester by the Sea" бүтээлийн туслах дүрийг бүтээсэн тэрээр "All the World's Money"-ын дүрээрээ энэ жилийн Алтан бөмбөрцөг шагналын эзэн болсон билээ. 

Мишел Виллиамс

2 Ума Турман

Тэртээ 1995 онд "Pulp Fiction" киноны Миа Валласийн дүрээр Оскарт нэр дэвшиж байсан ч шагнал  "Bullets Over Broadway" киноны Диана Үйстэд очжээ. Үүний дараа тэрээр "Les Miserables", "Kill Bill", "Gattaca" гэсэн алдартай бүтээлүүдэд хамтран ажилласан ч амжилт олоогүй байна.

Ума Турман

1 Мэрилин Монрое

Шаргал үст тэнэгдүүхэн бүсгүйн дүрээс нь болж шүүмжлэгчид түүнийг чухалчлан авч үздэггүй ч энэ ойлголтыг арилгахын тулд жүжигчин бүсгүй хэд хэдэн оролдлого хийсэн байдаг. "Uncaused" драма төрлийн кинонд салсан эмэгтэйн дүрийг бүтээсэн явдал нь үүний тод илрэл байлаа. Холливудын халуухан жүжигчин хэмээн алдаршсан тэрээр нэг ч удаа Оскарт нэр дэвшээгүй ч Алтан бөмбөрцөг наадмаас "In Jazz Only Girls" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртэж байжээ.

Мэрилин Монрое

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()