Таны ойлгохгүй байгаа “Одооны хүүхдүүд” гэж хэн бэ?

Ажаад байхад "Одооны хүүхдүүд" гэж их ярих болж. Юм л бол "Одооны хүүхдүүд" гэж шүүмжилж, загнадаг бол бидний хүргэх мэдээллийг уншаад тэднийг ойлгох гээд үзээрэй. Учир нь цаг үеэ дагаад залуусын сэтгэхүй өөрчлөгдсөн бөгөөд хоёр өөр үеийн соёлын ялгаанаас болж залуусыг шүүмжилж, тэдний боломжийг бүү хаагаарай. 

Таны ойлгохгүй байгаа “Одооны хүүхдүүд” гэж хэн бэ?

1 Тэдний ертөнцийг "Өндөр үр дүнтэй хөрөнгө оруулалтын хөтөлбөр" захирдаг

"Өндөр үр дүнтэй хөрөнгө оруулалтын хөтөлбөр" (HYIP) залуучуудын ертөнцийг захирдаг. Энэ ойлголтыг энгийнээр тайлбарлавал эцэг эхчүүд үр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулсныхаа хариуд тэднээс сайн сурч, өндөр үр дүн гаргахыг хүсдэгтэй ижил зүйл юм. Мэдээж хөрөнгө оруулалт нь амжилттай байж, ашиг сайн гарвал хэн ч дахин хөрөнгө оруулахаас татгалздаггүй. Үүний адилаар залуучууд сайн сурч, түүнийхээ үр шимийг хүртэж байвал ямар ч эцэг эх тэдний цаашдын боловсролд дахин туслахдаа таатай байна. Харин өөрийгөө дайчлахгүй бүтэлгүйтэж буй нэгэн эцэг эх болон бусдын итгэлийг алдаж хэн ч тэдэнд сайхан хандахаа больдог. Иймээс залуучууд сайн үр дүн гаргах ёстой гэсэн дарамтан дор сурч, амьдарч байдаг.   

Тэдний ертөнцийг "Өндөр үр дүнтэй хөрөнгө оруулалтын хөтөлбөр" захирдаг

Ийм учраас өндөр үр дүн гаргахыг шаардсан хөрөнгө оруулалтын хөтөлбөр тэдний ертөнцийг захирч байдаг бөгөөд залуу хүмүүст хэн ч олон сая ам.долларын төсөл хариуцуулж өгдөггүй учраас тэд бүхнийг тэгээс эхлэхдээ урт замыг туулж, үүний явцад шантрах нь бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойлголцож, тэдэнд сайн сурах ёстой гэсэн байнгын дарамт учруулахын оронд чөлөөлж, харин ч бүр өөрийгөө дайчилж, амжилт гаргасан хүнд тийм боломжууд бий болдог талаар зөвлөх хэрэгтэй.  

2 Тэд боловсролдоо санаа зовдоггүй

"Хуффингтон Пост"-д бичсэнээр, ихэнх ажил олгогчид хөдөлмөрийн зах зээлд олон мянган шинэ төгсөгчид тогтмол орж ирдгийг мэддэг учраас залуу хүмүүсийг аль болох бага цалингаар ажиллуулахыг эрмэлздэг. Ажил олгогчид залуучуудыг бага цалингаар олон цаг өндөр ачаалалтай ажиллуулж хүсэл зоригийг нь мохоодог бөгөөд өөрсдийн ашгийг л бодохоос залуучуудын цаашдын ирээдүйд огтхон ч санаа зовдоггүй. 4-5 жил сурч сургуулийн ширээний ардаас холдсон залуучууд одоо л нэг ажиллаж, цалинтай золгон сайхан амьдарна гэж боддог ч тэдний төсөөлөл бодит амьдрал дээр тэс өөр байдаг. Ашиг хөөсөн хуншгүй ажил олгогчид үүнд буруутай ба бусдаас цойлж гарч ирсэн онцгой нэгэн л биш бол захиралдаа таалагдана гэж бараг байхгүй. Нөгөө талаас залуучууд өөрсдийгөө сайтар бэлдэж, их сургуульд байхдаа л зөвхөн сургуулийн боловсролд анхаарлаа хандуулахгүй илүүг сурах шаардлагатай. Хэдийгээр бүхнийг урьдчилан тооцоолох боломжгүй ч ямар мэргэжлээр сурч ямар ажил дээр гарах гэж байгаагаа урьдаас бодож, ажилдаа хэрэг болох бусад мэдлэгүүдийг олж авах хэрэгтэй.

Тэд боловсролдоо санаа зовдоггүй

3 Залуучууд эд хөрөнгөнд шунахгүй байна

Сүүлийн жилүүдэд АНУ-д шинэ автомашины худалдаа бараг хоёр дахин буурчээ. Автомашин үйлдвэрлэгч компаниуд залуу үеийнхэнд таалагдах автомашин үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж, эдийн засагчид залуучуудыг эд мөнгөнд татах  гарцуудыг судалж байна. Олон ч судалгаагаар ирээдүй болсон залуучууд автомашин, байранд шунахгүй байгаа нь тогтоогдсон. Залуу үе эд мөнгөнд шунахгүй байх нь сайн биш, харин ч бүр саар зүйлсийг дагуулсаар. Тэдэнд бүх зүйл бэлэн байгаагаас бэлэнчлэх сэтгэлгээ сууж, эцэг эхийн байранд санаа зовохгүй амьдарч, хэрэгтэй үедээ аав ээжийнхээ машиныг унаж байна.  

Залуучууд эд хөрөнгөнд шунахгүй байна

Залуучуудыг эдийн сонирхолтой болгож, өөрийн гараар бий болгосон зүйлсийн сайхныг мэдрүүлэх нь чухал. Үүний тулд бүх зүйл багаас эхлэх учиртай. Залуус авахыг хүссэн гар утсаа өөрсдөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдаж авбал эд хөрөнгөний үнэ цэнэ, утга учрыг ойлгоно. Тийм ч учраас тэд утсандаа гамтай байж, утсаа хаяхгүй. Өөрийн гараар эд зүйлстэй болох анхны алхмаа хийхэд нь эцэг эхчүүд тусалвал залуус өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байх сайхныг мэдэрч, амьдралын зах зухыг ухаарна. Анхны алхмаа зөв тавьсан залуус байр, машинтай болоход суралцана. Үнэндээ залууст бага хэмжээний ч болов эдийн шунал байх ёстой. 

4 Бусдаар шүүмжлүүлэх тэдэнд хэцүү байдаг

Өмнө нь хүмүүс өөрөөсөө өндөр боловсролтой эсвэл эрх мэдэлтэй хүнд итгэдэг байсан. Тийм ч учраас бид эцэг эх, багш нартаа итгэж, тэдний зөв гэж бодон хэлснийг нь биелүүлдэг байв. Гэтэл өнөөдөр дундаж түвшний багш, оюутнаасаа мэдлэг муутай болжээ. Мөн аль нэг багш, өндөр мэдлэгтэй хүний хэлснийг интернетээс хайгаад үгүйсгэх боломжтой боллоо. Ийм байхад залуус нэг хүний үгэнд итгэхгүй байх нь аргагүй бөгөөд олон ургалч үзлээр хандаж өөрт хэрэгтэйг олж авч байна. Энэ үед нь тэднийг шүүмжилж, чиний буруу гэх нь залууст хэцүү байдаг. Урьд нь та эцэг эхийнхээ чихийг халууцуулахаас айдаг байсан бол одоо залуус хэн нэгний 100 хувь баталгаатай биш буруу зөрүү зүйлээр чихнээсээ хонх уяулахыг үнэндээ хүсдэггүй. 

Бусдаар шүүмжлүүлэх тэдэнд хэцүү байдаг

5 Тэд клипэн дээрхийг боддог

Технологийн өндөр хөгжил залуусын уураг тархинд нөлөөлөөд багагүй хугацаа өнгөрсөн. Эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй, өөрсдийн залуу байх үеэр л сэтгэдэг. Харин өнөөгийн залуус дууны клипэн дээрхийг л  боддог, тэдний оюун санаа тэр чигээрээ клип болсон. Амьдралын сайн сайхан болон мэдлэгийг тэд клипнээс авч, тархи нь тэр чигээрээ нэг том клип болоод байна. Тэднийг үүнээс ангижруулна гэж байхгүй, тэрний оронд тархин дотор нь үүссэн клип шиг амьдралынх нь дагуу зөв л чиглүүлэх хэрэгтэй.  

Тэд клипэн дээрхийг боддог

6 Тэд олон ургалч үзэлтэй болсон

"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэг үгийн утга санаа яг энд тохирно. Орчин үеийн залуус аливааг олон хүний бодлоор бус интернетээр баталгаажуулж байна. Товчхондоо өмнө нь олуулаа хэлэлцдэг байсан бол одоо нэг хүн цахим ертөнцөд бодлынхоо зөв бурууг хянаж байна. Ялгаагүй хоёулаа олон ургалч байдал бөгөөд зожиг юм шиг харагдах хүүхэд тань танаас илүү асуудалд олон ургалч байдлаар ханддаг байж болох юм. Тиймээс залуучуудад 100 хувь үнэн гэж батлагдаагүй, буруу зүйл ярих хэрэггүй. Эс бөгөөс та тэдэнд өөрийн үнэ цэнээ алдана. 

Тэд олон ургалч үзэлтэй болсон

7 Залуусын соёл гаднаа биш дотроо болсон

Гот, Панк, Эмо гээд янз бүрийн урсгал чиглэлүүд гарч ирж залуусын харагдах байдал болон үзэл бодлыг өөрчилж байна. Эцэг эх, багш нарт ийм дүр төрх таалагддаггүй ч залуус өөрсдийнхөөрөө зүтгэж, бидний эрх чөлөөг боож байна хэмээн гомдоллодог. Этгээд дүр төрх, зан характераас болж залуусыг соёлгүй гэж өнгөц ойлгоцгоох болсон хэдий ч үнэндээ тэдний соёл гаднаа биш дотроо байдаг болсон. Өмнө нь соёлтой гэдгээ гадаад төрхөөр илэрхийлдэг байсан бол одоо хэн нэгэнтэй харьцаж үзэхээс нааш соёлтойг нь мэдэхээргүй болжээ. Магадгүй хэтэрхий соёлтой болохоор бусдаас өөр, баригдмал хэв маяггүй байж болно шүү дээ.   

Залуусын соёл гаднаа биш дотроо болсон

Өнөө үед фэйсбүүк, твиттер, инстаграм гэх мэт олон онлайн сүлжээ бий болж, эдгээр нь залуусын хувцаслалт, үзэл бодол цаашлаад соёлд ихээхэн нөлөөлж байна. Дээр дурдсан олон нийтийн сүлжээгээр дамжин улс орнуудад соёлын давалгаа явагдаж, дэлхий нийт гадаад байдлын нэг соёлтой болж байгааг зарим хуучинсаг үзэлтэй хүмүүст ойлгохгүй байна. Мөн дэлхий нийтийн чиг хандлагаа дагаад янз бүрийн шивээс, биен дээрх зураг, үс засалт залуусын гадаад үзэмжийг тодорхойлж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()