Макс Лохан (Max Loughan) хэмээх 13 настай физикч хүү өөрийн өвөрмөц онолоороо дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлэлээ. Тэр нэг л өдөр энэ гариг ертөнцийн талаар юу мэдэж сурснаа тайлбарласан байна. Өсвөр насны хүү өөрийнхөө онолд эргэлзэхгүй байгаа бөгөөд түүний энэ онол хүмүүсийн зорилгыг биелэхэд тусалж, хүмүүсийг аз жаргалтай болгох ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ шүү. Хэдийгээр тэр өсвөр насны хүү ч түүний Бурхны талаар онолыг түрүүчээсээ хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тэрээр физикийн үүднээс эрэл хайгуул хийсний эцэст "Бурхан бол хүмүүсийн сэтгэл зүрхэн дотор байдаг. Бурхан бол эрч хүч юм. Зүрхнээсээ хүсэх юм бол бурхан гарч ирж эрч хүч, энергиэ өгдөг" гэжээ. Тэр ирээдүйдээ ихэд санаа зовж явдаг нэгэн бөгөөд өөрийн авьяас чадвар үйл хэргээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах хүсэлтэй аж.
Хэдийгээр Макс хүү хүн төрөлхтний ирээдүйд итгэлтэй биш ч авьяастай нэгэн юм. Тэр нэг л мэдэхэд Невада дахь гэрийнхээ ойролцоогоос гар доорх төмөр утас, метал халбага, кофены хоосон төмөр лааз олоод түүгээрээ радио хүлээн авагч хийчихсэн байсан аж. Максыг Шинжлэх ухааны нийгэмлэгүүд аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Тэр авьяас чадвараараа бусдад танигдаж 2013 онд "Nexus Global Youth Summit", 2016 онд "Eco SXSW" зэрэг сод хүүхдүүд оролцдог наадмуудад тэргүүн байр эзэлсэн байна.
Түүний нэр хүнд өсч, өнгөрөгч 2017 онд Калифорнид Холливудын "Global Green and Flaunt Magazine Academy Awards Fundraiser" наадамд оролцож үг хэлсэн байна. Уг наадамд тэрээр Орландо Блум, Оливер Стоун нартай хамт оролцсон бөгөөд тухайн сардаа Австралийн Брисбен хотноо зохиогдсон Дэлхийн шинжлэх ухааны фестиваль (World Science Festival)-д уригджээ. Багаасаа өөрийгөө Онолын физикч гэдгээ тунхаглаад буй Макс энэ жил Массачусетсийн коллежийн түвшний курст элсээд амжсан гээд бод доо.
Түүний Бурхны талаарх онол хүмүүст ашиг тусаа өгч, Бурхан-Шинжлэх ухаан хоёрын хоорондын холбоонд ихээхэн тус хүргэж байна. Түүний хэлсэнчлэн та өөрийнхөө сүнсэн биетэй харьцаж Бурхныг олох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд зүрх, оюун санаа, сүнстэйгээ сайтар харилцаарай.