1
Төрөхөд нь л ирээдүйн шийдэгдчихсэн байдаг
Дөнгөж төрсөн хүүхдэд хамгийн түрүүнд “Үнэнч”, “Тодорхойгүй”, “Дайсан” гэх 3 төрлөөс нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлж өгдөг. Мөн эдгээрээс гадна “Сонбун” гэж байх бөгөөд энэ нь нярайг эцэг эхээс нь салган авч, ирээдүйд түүнийг ямар их сургуульд сурах, улс төрийн намын итгэлтэй гишүүн болох эсэхийг нь хүртэл шийддэг аж.
2
Цэцэрлэгт байхаас нь боловсрол олгох сургалтуудыг эхэлдэг
Эцэг эхийнх нь хүсэлтээр хүүхдүүдийг 4 настайд нь, улсын боловсролын програмаар бол 5 настайд нь анх цэцэрлэгт элсүүлдэг байна. 1-р ангид элсэн орж байгаа хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой байдаг.
3
Асрамжийн газар ихэнх хүүхэд өсдөг
Эцэг эх нь хоёул амьд сэрүүн байдаг ч асрамжийн газар амьдардаг хүүхдүүд олон бий. Учир нь залуу хосууд хүүхдээ тэжээх материаллаг хангамж муутайн улмаас ийм асуудал үүсдэг байна. Мөн ижил шалтгаанаар асрамжийн газраас өргөж авсан хүүхдээ буцаан өгөх тохиолдлууд хүртэл гардаг ажээ.
4
Хичээлийн програмын тухайд
Сурагчдад улсын удирдагчдын удам судар болон Орос хэлийг заадаг байна. Ингээд ч зогсохгүй Ким Ил Сун, Ким Жонг Ил, Ким Жон Ун нарыг магтан сайшаах хөдөлгөөн бүхий бүхэл бүтэн тусдаа хичээл ордог байна. Мөн орос хэлнээс гадна англи хэл судалдаг ч гадаад хэлтэй ном хориглодог журамтай холбоотойгоор маш муу түвшинд заагддаг ажээ. 10 настайгаасаа бүх сурагчид Солонгос хүүхдүүдийн нэгдэлд нэгдэн, улс төр, үзэл суртлын уулзалт, чуулгануудад оролцдог ажээ.
5
Багаасаа л үзэл суртлаар хүмүүждэг
Үзэл суртлыг сурталчилсан үйл ажиллагаанууд сургуулийн коридор, ном сурах бичгэн дээр түгээмэл гардаг. Хүүхдүүд урлагын үзлэг, бусад арга хэмжээнд улс төрийн сэдвийг гүн гүнзгий агуулсан жүжиг, тоглолтыг үзүүлдэг. Харин томоохон хэмжээний сурагчдын парадын үеэр дүрэмт хувцас өмсөж, картон цаасаар хийсэн пуужин харвагч унаж жагсдаг байна.
6
Хүүхэд байхаасаа л хөдөлмөрлөдөг
Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх нь мөн л энгийн зүйл. Сурагчдыг тариа хураах, мод бэлтгэх, хад чулуу бутлах, барилгын талбай дээр хүртэл ажиллуулдаг. Хүүхдүүдэд цалин олгодог ч алдаа гаргасан нэрийдлээр үргэлж хураан авдаг байна.
7
8
Тоглоход хүртэл сонголт байдаггүй
Цэрэг армийн холбогдолтой тоглоомууд тоглоомын дэлгүүрт хүүхэлдэй, туулай зэргээс илүү байдаг. Тэд үүнийгээ хүүхдүүдийн эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх ашигтай гэж тайлбарладаг.
9
Чөлөөт цагаа тэд ингэж өнгөрөөдөг
Хүүхдүүд чөлөөт цагаа дугуйланд өнгөрөөдөг. Жишээ нь, ПёнгЯанд байрлах “Сурагчдад зориулсан ордон” гэх төвд компьютер, дуу хөгжим, уран зураг зэрэг төрөл бүрийн чадварыг хөгжүүлэх дугуйлангууд хичээллэдэг. Магадгүй эндээс л ирээдүйн алдартай уран бүтээлчид, суут ухаантнууд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Хотын төвөөс гадна байрладаг сургуулиудад ч энэ төрлийн жижиг дугуйлангууд байдаг.
10
Мөнгөтэй л бол хөгжилдөж чадна
Хүүхдүүдэд зориулагдсан энтертайнмент төв харин олон байдаг бололтой. Хэрвээ танд мөнгө нь л байвал 3D кино театр, амьтны хүрээлэн, аквариум, тоглоомын төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Харин санхүүгийн хувьд асуудалтай бол зурагтаар гардаг хүүхэлдэйн кино, нэвтрүүлгүүдийг үзэхээс өөр сонголтгүй. Гол нь энэ бүхэн дан солонгосчуудын өөрсдийн хийсэн бүтээлүүд байдаг. Мөн хүүхдүүдэд зориулсан өнгө гэрэл, амттан зэргээр баялаг фестивалууд зохион байгуулагдах нь элбэг.
11
Тэд ч бас шийтгүүлдэг
Энэ бүхнээс хамгийн аймшигтай нь бага насны хүүхдүүдийг олон нийтийн өмнө шийтгэх, ял оноох явдал болдог байна. Ийм явдал нь Хойд Солонгост жирийн л нэг үзэгдэл гэнэ. Мөн бага насны хүүхдүүд буруутгагдах тохиолдол олон байдаг.