Та эдгээрийг хийхэд хэтэрхий хөгшиднө

Яагаад ч юм хүмүүс хөгшрөхөөс айж, өнгөрөн одож буй залуу насныхаа араас ихээхэн харамсдаг. Гэхдээ нас ахих тусам бид гэнэн цайлган байхаа больж, бидний толигор сайхан арьс , үсний өнгө гунддаг учир залуу насныхаа араас харамсахгүй байхын аргагүй.  Гэхдээ нас ахих нь бас маш олон давуу талтай бөгөөд хамгийн гол нь энэ давуу талыг мэдэх нь чухал. Нас ахих тусам хийх шаардлагагүй зүйлс гэж байдаг бөгөөд энэ бүх зүйлийг та хуучин хувцас шигээ хаяж чадвал та эрх чөлөөтэй байж, залуу насныхаа араас гуниглахгүй л болов уу.

Та эдгээрийг хийхэд хэтэрхий хөгшиднө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийн бодлыг хэлэхгүй өөрт хадгалах

Шударга бус үйл явдал гарсан тохиолдолд та өөрийн үзэл бодлыг нэн түрүүнд илэрхийлэх хэрэгтэй.Залуу насандаа хүмүүс өөрийнхөө төлөө, эсвэл хэн нэгний өмнөөс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг.Та яг тухайн үед өөртөө: “Чимээгүй бай. Энэ удаад тэсээрэй” эсвэл “Хүмүүс намайг буруу ойлгох болно. Тиймээс чимээгүй байсан нь дээр” хэмээн үргэлж хэлдэг байсан байж болох юм. Залуу насандаа хэн нэгнийг хамгаалж үг хэлдэг байсан ч өөрийгөө хэзээ ч хамгаалж байгаагүй хүн бас бий. Тэгвэл одоо та дээрх зүйлээс санаа зовох хэрэггүй боллоо.Хэн нэгэн таныг хүндлэхгүй, хэн ч биш мэт харьцаж байвал та өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Бусдад хүндэтгэлгүй харьцдаг хүмүүст алдааг нь ойлгуулах хэрэгтэй шүү.

Өөрийн бодлыг хэлэхгүй өөрт хадгалах

2 Бусад хүмүүсийн бодлоос айх

Гадуур гарах үедээ үсээ угаасангүй, үрчлээтэй өмд өмсчихлөө хэмээн санаа зовох хэрэггүй боллоо. Хүмүүсийн бодолд танд хамаагүй болж байгаа учир үүнийг тооххэрэггүй бөгөөд танихгүй хүмүүсийн бодол таны гадуур явах хүслийг унтрааж чадахгүй. Тиймээс хүссэн хувцсаа өмсөөд өөртөө итгэлтэй явахад болно

Бусад хүмүүсийн бодлоос айх

3 Өөрийнхөө мөрөөдлөөс ичих

Та яагаад өөрийн мөрөөдөл, сонирхлоос ичих ёстой гэж? Өөрийн дуртай хайрын тухай ном, эсвэл дуртай зурагтын нэвтрүүлгээ яагаад уншиж болохгүй гэж? Өөрийн дуртай жүжигчинтэй киногоо олон дахин үзсэн ч болно. Ичих зүйл огтхон ч үгүй.

Өөрийнхөө мөрөөдлөөс ичих

4 Хөлд эвгүй гутал өмсөх

Хөлд эвгүй ч загварлаг шүү дээ гэж хэлэх үе ард хоцорчээ. Хамгийн гол нь таны сонгосон гутал хөлд тань эвтэйхэн, хөлийг тань хамгаалах ёстой. Хэн нэгний бодох бодол танд огтхон ч хамаагүй учир өөрийн биед эвтэйхэн гутлыг сонгоорой.

Хөлд эвгүй гутал өмсөх

5 Гэр тань замбараагүй байгаад уучлалт хүсэх

Хэрвээ яг одоо танд гэрээ цэвэрлэх хүсэл төрөхгүй байвал энэ таны санаа зовох зүйл биш. Гэрт байгаа замбараагүй байдал нь таныг байнга цэвэр байдлыг эрхэмлэдэг үглээ хөгшин болохгүй байхад туслах давуу талтай.

Гэр тань замбараагүй байгаад уучлалт хүсэх

6 Хэрэггүй зүйл цуглуулах

Одоо та хэрэг болох болов уу гэж бодсон ч хэрэг болоогүй зүйлсээ шууд гаргаж хаяарай. Тухайн зүйл танд яг хэрэг болно гэдэгт итгэлгүй байвал хадгалах шаардлагагүй.

Хэрэггүй зүйл цуглуулах

7 Таалагдахгүй байгаа хүмүүстэйгээ харьцахаа боль

Хэн нэгэн гомдчих вий, таныг буруугаар ойлгочихвий хэмээн айж өөрт таалагдахгүй байгаа хүмүүстэйгээ харьцах хэрэггүй. Амьдрал хэтэрхий богино учир сонирхолгүй зүйлд цаг заваа битгий зарцуул.

Таалагдахгүй байгаа хүмүүстэйгээ харьцахаа боль

8 Бүх зүйлээс сайн сайхныг хайх

Хичнээн эерэг үзэлтэй байсан ч та үүнийг хийх шаардлагагүй. Гаднаас нь харахад ухаан муутай харагдсан хүнтэй илүү ойр харьцаад үзвэл тухайн хүнээс та сайн талыг олж харах болно.Гэхдээ энэ танд ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ тухайн хүн өөрийн давуу талыг танд харуулахыг хүсэхгүй байвал танд тэр сайн талыг хайх шаардлага үгүй.

Бүх зүйлээс сайн сайхныг хайх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()