Эрч хүч, энергиэр дүүрэн байхын тулд юу хийх ёстой вэ?

Хүн бүрийн амьдралд эрч хүч нь дуусч ямар ч зүйл хиймээргүй санагдах үе байдаг. Гэхдээ амьдралд түр зогсоно гэсэн ойлголт байхгүй бөгөөд чухал уулзалт таныг хүлээхгүй. Гэтэл ажил хэмээн гүйсээр гэр бүлийнхэндээ анхаарал хандуулах цаг зав үлдэхгүй байна уу. Тэгвэл бид танд бүхий л амьдралынхаа турш хэрхэн эрч хүчтэй байх тухай мэдээлэл хүргэе.

Эрч хүч, энергиэр дүүрэн байхын тулд юу хийх ёстой вэ?

1 Хийж байгаа зүйлээсээ таашаалыг мэдэр, гэхдээ зорилгоо битгий март

Хийж байгаа ажлаасаа баяр баясал, аз жаргалыг мэдэрч чадахгүй бол, та бүхэл өдрийг стресс бухимдал дунд өнгөрүүлэх болно. Олон сайхан зүйлсийг хүсч мөрөөддөг боловч, түүндээ хүрч чадалгүй, дургүй ажлаа хийж яваа бол, хэт гуниглах хэрэггүй. Зорилго руугаа бага багаар ойртож, одоо хийж байгаа ажлаа мөрөөдөлд хүргэх гүүр хэмээн ойлгож, илүү өөдрөг байгаарай. Эс бөгөөс таны амьдрал утга учиргүй мэт санагдаж, ямар ч эрч хүчгүй ердөө л нэг ажилчин болж хувирна гэдгийг бүү мартаарай. 

Хийж байгаа зүйлээсээ таашаалыг мэдэр, гэхдээ зорилгоо битгий март

2 Шар айраг, буйдантай биш сонирхолтойгоор амар

Үнэн хэрэгтээ өөрийн дуртай зүйлээ хийж амрах нь ажилдаа санаа зовж суухаас илүү сайхан амралт болдог билээ.  Эсвэл спортоор хичээллэх, ууланд алхах, ном унших гэх мэтээр өнгөрүүлж болно. Судалгаанаас харахад хамгийн утгагүй, уйтгартай амралт бол зурагт үзэх, дэлгүүр хэсэх, видео тоглоом тоглох гэнэ. Таны ядарсан тархи огтхон ч амрахгүй бөгөөд та өдрийг юу ч хийлгүй өнгөрүүлсэн байлаа ч, амарсан мэдрэмж огт төрөхгүй. Тиймээс амралтын өдрөө адал явдлаар дүүрэн өнгөрүүлээрэй. 

Шар айраг, буйдантай биш сонирхолтойгоор амар

3 Эмх цэгцтэй бай

Гэр тань эмх цэгцтэй байвал таны оюун бодол, тархи толгой ч эмх цэгцтэй байдаг. Гэр орон эмх замбараагүй үед сэтгэл санаанд муугаар нөлөөлж, амьсгалахад хэцүү болдог учир байнга гэрээ цэвэрлэж байгаарай. Алдагдсан эрч хүчээ биеийн хөдөлмөр хийж, дахин сэргээх боломжтой.

Эмх цэгцтэй бай

4 Амлалтаа биелүүл

Та хэн нэгэнд амлалт өгсөн бол, үүнийгээ заавал биелүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс сэтгэл санаа тавгүйтэж, үргэлж өөрийгөө арчаагүй амьтан мэт санах болно. Энэхүү асуудлаас хол байх бас нэгэн арга бол, бусдад амлалт өгөхгүй байх юм. Та чадахгүй гэж байгаа бол, бусдад бүү амлалт өгөөрэй. 

Амлалтаа биелүүл

5 Амттан идэх мөчөө түр зуур хойшлуул

Ямар нэгэн амттан идэхийг хүссэн үедээ та энэ хүслээ хэсэг хугацаанд хойшлуулвал, тухайн зүйлээ идэхийн тулд эрч хүчтэйгээр өдөр хоногийг өнгөрүүлнэ. Харин хэсэг хугацааны дараа тухайн амттангаа идэхэд өмнөхөөсөө илүү амтлаг санагдаж, биедээ эрч хүчийг хуримтлуулах болно.

Амттан идэх мөчөө түр зуур хойшлуул

6 Жижигхэн амжилт байгуулсан ч өөрийгөө магтаарай

Бид ихэнхидээ том амжилт гаргасан үедээ л өөртөө баяр хүргэж магтдаг бөгөөд жижиг амжилтыг төдийлөн тоодоггүй. Энэ бол маш буруу ойлголт бөгөөд та өдөр тутамд гаргасан жижиг амжилтандаа ч өөрийгөө урамшуулах хэрэгтэй.

Жижигхэн амжилт байгуулсан ч өөрийгөө магтаарай

7 Эхэлсэн ажлаа дуусга

Та өөрийн эхэлсэн ажлуудынхаа нэгийг ч болов дуусгах хэрэгтэй. Учир нь та нэг эхэлсэн ажлаа дуусгахгүй бол таны ажил овоорсоор л байх болно. Хэрвээ та өнөөдөр төслөө дуусгаж амжихгүй байвал өөртөө бага зэрэг амралт өгч, гэрээ цэвэрлээд, эрч хүчтэй болсны дараа үргэлжлүүлэн ажлаа хийгээрэй.

Эхэлсэн ажлаа дуусга

8 Цахим сүлжээний зурганд итгэхээ боль

Төгс гэр бүл, тансаг сайхан байранд амьдарч байгаа мэт танд санагдаж байна уу? Гэр бүлийн гишүүн бүр ижил хувцаслаж сайхан ширээ зассан харагдаж байна уу? Гэтэл та гэрээ цэвэрлэх, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд зав муутай байна уу?

Магадгүй тэдгээр хүмүүс маш их баялагийг өвлөсөн, эсвэл ижил хувцас түрээслэсэн ч юм бил үү? Ямар ч тохиолдолд хүн бүр өөр өөрийн амьдралтай бөгөөд та бусдыг дуурайх шаардлагагүй.

Цахим сүлжээний зурганд итгэхээ боль

9 Спортоор хичээллэ

Хэрвээ эрч хүч тань дуусч байвал та спортоор хичээллээд үзээрэй. Энэ нь таныг ядаргаанаас гарахад туслана. 30 минут спортоор хичээллэхэд “аз жаргалын даавар” 5 дахин илүү ялгардаг байна. Үүнээс гадна байнга биеийн тамираар хичээллэснээр та биеийн галбираа хадгалж үлдэх болно.

Спортоор хичээллэ

10 Найзтайгаа эсвэл сэтгэл судлаачтай ярь

Сэтгэл санаа хямарсан, ядарсан үед ойр дотныхоо хүнтэй ярилцаж болох юм. Хэрвээ ойр дотныхныхоо санааг зовоохыг хүсэхгүй байвал сэтгэл судлаачид хандаарай. Энэ нь танд асуудлыг шийдэхэд туслана.

Найзтайгаа эсвэл сэтгэл судлаачтай ярь

11 "D" амин дэмээ шалгаарай

Нар ихтэй газар амьдардаг хүмүүс "D" амин дэмийн талаар төдийлөн санаа зовдоггүй. Гэтэл "D" амин дэмийн дутагдал нь эрч хүчтэй байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс таны биед тус амин дэм дутагдсан эсэхийг шалгаж, хооллолтондоо илүүтэй анхаарлаа хандуулаарай.

"D" амин дэмээ шалгаарай

12 Зөв хоолло

Бүхий л зүйл дээр зөв хооллох нь нэн чухал гэдгийг хэлж байдаг. Олон жилийн турш тогтсон хоолны хэв маягийг өөрчлөх мэдээж хэцүү. Гэхдээ хоолны зуршлыг бага багаар өөрчлөх хэрэгтэй.  Та өдөрт бага багаар олон удаа эрүүл зөв хооллож чадвал таны эрч хүч илүү хурдан сэргэх болно.

Зөв хоолло

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()