Нас ахих тусам халуухан болж буй Холливудын эрэгтэй жүжигчид

Нас ахих тусам залуу сайхан төрх үгүй болдог гэсэн ойлголт ард хоцорчээ. Холливудын алдарт жүжигчид өөрийн залуу насаараа охид бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж байсан бол одоо нас ахих тусам улам халуухан болдог болж. Үүгээрээ тэд өөртөө анхаарал хандуулж чадах юм бол хэзээд залуу төрхөө хадгалж үлдэх боломжтой гэдгийг тэд баталж байна. Ингээд нас ахих тусам халуухан болж буй Холливудын алдарт эрэгтэй жүжигчидтэй танилцацгаая.

Нас ахих тусам халуухан болж буй Холливудын эрэгтэй жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Николас Кейж (Nicolas Cage)

Алдарт жүжигчин Кейж бол залуудаа ч бүсгүйчүүдийн анхаарлын төвд байсан хүн юм. Өдгөө 53 нас хүрсэн ч тэрээр сайхан харагдсан хэвээрээ байна. Үүнээс гадна тэрээр Копполын гэр бүлээс “Оскар”-ын шагнал хүртсэн алдарт жүжигчин билээ. Кейж бол түүний хоч юм.

Николас Кейж (Nicolas Cage)

2 Жуд Лоу (David Jude Heyworth Law)

Жуд Лоу хэдийгээр 44 настай боловч одоог хүртэл сайхан харагдсаар л байна. 2004 онд “People” сэтгүүл түүнийг хамгийн секси эрэгтэйгээр тодорхойлсон. Лоуг театрын дотуур байранд ирэхэд түүнийг нэрнээс нь, мөн гаднах төрхөөс нь болоод эмэгтэй хүүхэд хэмээн хүлээн авч эмэгтэйчүүдийн өрөөнд оруулсан байна. Ингээд тэрээр хэсэг хугацаанд охидтой хамт амьдарч байсан бөгөөд дотуур байрны ажилчид энэ талаар мэдсэнээр түүний байрыг сольжээ.

Жуд Лоу (David Jude Heyworth Law)

3 Роберт Дауни (Robert John Downey Jr)

Тэрээр хэд хэдэн удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн ч хараахан энэ шагналыг хүртэж чадаагүй байгаа юм. Гэхдээ тэрээр дэлхийн хамгийн хүндэтгэл хүлээсэн жүжигчдийн тоонд багтсаар л байгаа. Роберт 2013, 2014, 2015 онд “Forbes” сэтгүүлийн шалгаруулалтаар хамгийн өндөр орлоготой жүжигчдийн тэргүүн байранд бичигдсэн юм. 

Роберт Дауни (Robert John Downey Jr)

4 Жан-Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme)

1992, 1993, 1994 онуудад тэрээр “MTV Movie Awards”-ын “Хамгийн хүсэмжит эрэгтэй” номинацид нэр дэвшиж байсан юм. Одоо тэрээр 57 настай хэдий ч бие галбирын хувьд төгс байсаар л байгаа нь бахархууштай.

Жан-Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme)

5 Тиль Швайгер (Til Schweiger)

Тэрээр өөрийн жүжигчний гарааг “Липийн гудамж” хэмээх кинонд жижиг дүр бүтээснээр эхлүүлсэн. Хамгийн сонирхолтой нь, тэрээр насанд хүрэгчдийн кинонд дуу оруулалт хийж байжээ. Олонд танигдсан мөчөөс эхлэн бүхий л хугацаанд Тиль бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасаар л байна.

Тиль Швайгер (Til Schweiger)

6 Жерард Батлер ( Gerard Butler)

“P.S Би чамд хайртай” мелодрамд дүр бүтээсний дараа тэрээр дэлхийн ихэнхи бүсгүйчүүдийн хамгийн хайртай жүжигчин болжээ. Мөн Жерард зөвхөн кинонд дүр бүтээхээс гадна өөр олон төрлийн авъяасаараа олны анхаарлыг татсаар л байна.

Жерард Батлер ( Gerard Butler)

7 Брэд Питт (William Bradley "Brad" Pitt)

“12 Years a Slave” киноны найруулагч ажилласнаар Брэд “Оскар”-ын шагнал хүртсэн бөгөөд 1995 болон 2000 онд “People” сэтгүүлийн шалгаруулалтаар “Хамгийн тачаангуй эрэгтэй” болсон. Брэд Питт 53 насандаа ч сайхан харагдаж байна шүү.

Брэд Питт (William Bradley "Brad" Pitt)

8 Райан Гослинг (Ryan Thomas Gosling)

2004 онд Райан “People” сэтгүүлийн жагсаалтаар “Хамгийн халуухан ганц бие 50 эрэгтэй”-н тоонд багтаж байсан. Харин одоо тэрээр найз охин болон хоёр хүүхэдтэй болсон юм.

Райан Гослинг (Ryan Thomas Gosling)

9 Жорж Клуни ( George Timothy Clooney)

Жорж 1994 онд “Emergency Room” хэмээх кинонд анх томоохон дүр бүтээсэн боловч тухайн үед төдийлөн олонд танил болоогүй. Харин найруулагч Роберт Родригесийн найруулсан “From Dusk Till Dawn” хэмээх кинонд тоглосноор олны танил болж чадсан. 2009 онд "Time" сэтгүүл түүнийг “Хамгийн нөлөөтэй 100 хүн”-ий жагсаалтанд оруулсан юм.

Жорж Клуни ( George Timothy Clooney)

10 Ричард Гир (Richard Tiffany Gere)

“Pretty Woman” кинонд үзүүлсэн Ричард Гирийн дүрд дурлахгүй байхын аргагүй. 2003 онд тэрээр “Чикаго” мюзиклд дүр бүтээснээр “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон.

Ричард Гир (Richard Tiffany Gere)

11 Леонардо Ди Каприо ( Leonardo Wilhelm DiCaprio)

1997 онд гарсан “Титаник” киноны Жекийн дүрээр тэрээр охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан билээ. Энэ үед Леонардо “People” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн сайхан 50 хүн”-ий жагсаалтанд багтсан юм. Харин тэрээр “The Revenant” киноны дүрээр Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагнал хүртсэн байдаг.

Леонардо Ди Каприо ( Leonardo Wilhelm DiCaprio)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()