1
Сальвадор Далигийн ах түүнийг төрөхөөс 9 сарын өмнө өнгөрчээ
Төрсөн ах нь 22-хон сартайдаа гэдэсний халдварт өвчнөөр нас барж, үүнээс 9 сарын дараа бидний мэдэх Сальвадор Дали мэндэлсэн түүхтэй. Магадгүй түүний ах амьдралд нь дэндүү гүн гүнзгий нөлөөлсөн байж ч болох юм. Түүнийг нас барсан ахынх нь нэрээр нэрлэсэн гэдэг.
2
Эцэг эх нь түүнийг төрсөн ахыг нь дахин мэндэлсэн гэж үздэг байв
Сальвадор 1904 онд Испаны Каталонид буюу Франц талын хилийн хотод төрсөн. Тэр төрсөн ахыгаа нас барснаас хойш яг 9 сарын мэндэлсэн бөгөөд ахтайгаа дэндүү адилхан төрхтэй байсан гэдэг. Иймээс Далигийн эцэг эх түүнийг төрсөн ахыг нь эргэн ирлээ гэж итгэж үүндээ хөтлөгдөн хүүгээ 5 нас хүрэх үед ахынх нь булшин дээр дагуулж очжээ. Энэ итгэл үнэмшил, үйл явдал түүнд оюун санааны асар хүчтэй хонх цохих шиг болсон байна. Тэрээр нэг удаа өөрсдийгөө хоёр өөр тусгалтай усны 2 дусал гэж төсөөлсөн байдаг ба ахыгаа үнэмлэхүй төгс төгөлдөрт хэт тэмүүлснээс биш өөрийхөө анхны хувилбар байсан хэмээн хэлсэн удаатай.
3
Сальвадор нас барсан ахынхаа зурагт донтсон
Дали багаасаа л өөрийгөө ахынхаа эргэн ирсэн хувилбар мэтээр итгэж өссөн. Хэзээ ч уулзаж байгаагүй түүний ах түүнд уран зургийн гайхалтай урам зоригийг өгчээ. Олон жилийн өмнө нас барсан ахынхаа зургийг Дали дахин дахин зурсаар 1963 онд зурсан Миний нас барсан ах хөрөг зургаа тун богино хугацаанд зурсан нь тод томруунаар хадгалагдсан үлдсэн байдаг. Мэдээж зурагт үлдсэн ахынх нь төрх дэндүү балчир байхдаа өнгөрсөн ахаас хамаагүй хөгшин байсан юм.
4
Дали хүчирхийлэгч тарчлаан зовоогч хүүхэд байсан
Дали бага байхаасаа л сонин хачин зан үйлдэл хийдэг байжээ. Тамлалт таашаалыг зэрэг мэдрэх дуртай Дали ямар ч шалтгаангүйгээр хэн нэгэн лүү дайрах нь түүний этгээд хачин араншингуудын нэг байв. Мөн тэрээр тамлан зовоох, өвчин шаналалд дуртай гаж зуршилтай нэгэн байлаа. Дөнгөж 5 настай байхдаа Дали нэгэн бэртсэн сарьсан багваахайг асрамжилж байхад шоргоолжнууд багваахайн биеийг амьдаар нь идэж эхэлсэн байна. Энэ үед тэднийг холдуулахын оронд Дали өөрөө багваахайг ам уруугаа ойртуулсаар тас хазаж орхижээ. Мэдээж энэ үйлдлийг харсан хэн ч болов цочирдох байсан биз.
5
Таван настай байхдаа найзыгаа гүүрнээс түлхэж байсан
Түүний шалтгаангүйгээр бусад уруу дайрдаг зангийн нэг жишээ бол найзыгаа гүүрнээс түлхсэн үе юм. Хамгаалалтын хашлагагүй гүүрэн дээгүүр хоёулхнаа явж байгаагаа анзаарсан Дали найзыгаа гүүрнээс түлхэн унагаж хүнд бэртээхдээ огтхон ч харамсахгүй харин ч инээмсэглэж байсан гэдэг. Харин эсрэгээрээ найзынх нь ээж хүүгийнхээ цусыг цэвэрлэн халаглаж суухад Дали аяга дүүрэн жимс идээд мишээн сууж байсан гэдэг.
6
1916 оноос Дали зурж эхэлжээ
1916 онд Далиг эцэг эх нь зургийн сургуульд явуулснаар түүний зурах хүсэл сонирхол асар ихээр нэмэгджээ. Хэдий бага балчир ч түүний зурсан зургууд эцэг эхийг нь гайхширхад хүргэж байсан тул Далиг дэмжих нь тэдний үүрэг бас хүсэл нь болж ирэв. Хэдийгээр Дали хичээлдээ анхаарлаа хандуулах төвлөрөх тал дээр асуудалтай байсан ч энэ байдал нь модерн урлагийн талаарх мэдлэгийн дараа эрс өөрчлөгджээ. Дали өөрийн модерн хэв маягийн сэдлийг гэр бүлээрээ Кадаки руу аялаж байхдаа олсон гэдэг. Тэнд л Дали Рамон Пичоттой уулзсан ба Пичот өөрийн зургийн үзэсгэлэнг гаргахаар Парисыг үе үе зорьдог байв. Ингээд Далигийн эцэг Пичоттой хамтарсан гэр үзэсгэлэнг 1919 онд түүний зургуудаар нээжээ.
7
Эх нь хөхний хорт хавдараар өнгөрч эцэг нь эгчтэй нь гэрлэжээ
Өөрийн догшин байдлыг үл харгалзан ямар ч тохиолдолд ойр байж чаддаг цорын ганц хүн нь түүний ээж байв. Дали ээждээ хязгааргүй хайртай байсан бөгөөд тэдний хооронд өөр хэний ч ойлгож үл чадах нандин холбоо байсан гэдэг. Гэвч түүнийг дөнгөж 16 настай байхад эх нь хөхний хорт хавдраар нас барж түүний сэтгэлд маш хүнд шархыг үлдээсэн түүхтэй. Тэрээр хэзээ ч энэ уй гашууг бүрэн давж гараагүй ба амьдралд нь тохиолдсон хамгийн том тэсрэлтүүдийн нэг байсан хэмээн дурсан ярьжээ. Ингээд түүний эцэг Далиагийн нагац эгчтэй нь буюу ээжийнх нь төрсөн эгчтэй хуримаа хийсэн байдаг.
8
Мадридын урлагийн сургууль түүнийг илүү этгээд нэгэн болгосон
Сүүлийн урлагийн сургуульдаа Дали төдийлөн тогтож чадаагүй ч 1922 Мадридад байрлах Сан Фернандогийн урлагийн сургуульд элсэн орсноор илүү этгээд нэгэн болж хувирав. 19-р зууны Англи гоо зүйч хэв маягаар хувцаслан үсээ ургуулж нарийн хууз хүртэл гаргах болжээ. Этгээд гаж байдлаа олохоос гадна Дали эндээс л Метафизик, Кубизмын талаарх ойлголтоо олж авсан юм. Хамтран суралцагчид нь түүний бүтээлийг шагшин магтавч түүний гаж үйлдлүүд эцэст нь сургуулиасаа хөөгдөхөд хүргэсэн гэдэг.
9
Бослого дэгдээн сургуулиасаа хөөгдөв
Дали сургуульдаа ганцхан жил суралцсаны дараагаас хамт суралцагсадтай нийлэн академийн багш нараа шүүмжилж бослого гаргаснаар сургуулиасаа хөөгджээ. Мэдээж энэ нь Далигийн ширүүн тэмцлийнх нь эхлэл байсан гэхэд хилсдэхгүй. Академийн багш нарыг шүүмжилснийх нь төлөө түүнийг шоронд хорьж Салан тусгаарлах үзлийг дэмжигч хэмээн ял тулгасан нь улс төрийн талаар ямар ч мэдлэггүй Далиг гүтгэснээс ялгаагүй болов. Хэдийгээр түүнийг 1926 онд шоронгоос гаргаж буцаан сургуульд нь оруулсан ч академийн ажилтанг ямар ч мэдлэггүй хэмээн шүүмжилснээр сургуулиасаа бүрмөсөн хөөгдөж байжээ.
10
Дали 1929 оноос сюрреализмд бүрмөсөн автав
Сургуулиасаа хөөгдсөний дараа Дали бие даан суралцаж эхлэв. Парисыг зорьж өөрийн шүтээн болсон зураач Пабло Пикассотой уулзсан тэр үеэс л Дали өөрийн дуу хоолойг бүрэн дүүрэн сонсож чаджээ. Энэ бол 1929 он бөгөөд энэ үеэс л Далигийн алдарт сюрреалист тосон зургууд ар араасаа урсан гарч эхлэв. Цаашлаад Далигийн уран бүтээл Импрресионизм, Футуризм, Кубизмын нэгдмэл байдалтай болж ирсэн ба гурван төрлийн ерөнхий хэв маягт хуваагдаж байсан нь эр хүний ертөнц болоод мэдрэмж, бэлгийн симболизм буюу далдыг шүтэх ёс нэвт шингэсэн хэв маяг, дүрс үсгийн уран дүрслэл юм. Түүний этгээд сонирхолд хамгийн ихээр нөлөөлсөн өөр нэг эрхэм бол Сигмуд Фроёд юм. Түүний психоанализын бүтээлүүд Далигийн психоанализын талаарх сонирхол, хүслийг улам өдөөж байв.
11
Тэр дэндүү гаж байдлаар уран бүтээлийн санаагаа өдөөдөг байсан
Далигийн уран бүтээлүүдийг мансуурcан үедээ л хармаар өвөрмөц байдаг хэмээн судлаачид дүгнэдэг. Гэсэн хэдий ч Дали хэзээ ч мансуурч байгаагүй. Харин тэрээр этгээд аргаар эдгээр төсөөллийн бодлуудаа дотоод ухамсраасаа ухан гаргадаг байсан туршлагатай. Тухайлбал Далигийн халбаганы арга нь төмөр тавган доороо тавиад халбагаа амандаа зуун унтах. Халбага унаж төмөр тавагтай харших чимээнээр цочин сэрээд зүүрмэглэх зуураа харсан зүйлээ бичиж тэмдэглэдэг байв. Мөн ухаан алдталаа зогсох нь өөрийн дотоод ухамсрыг олох хамгийн зөв аргуудын нэг гэж Дали үздэг байжээ.
12
Зурах зүйлээ тодорхойлох хамгийн этгээд арга нь хурцадмал параноидын арга байв
Хамгийн сонин зүйлсээс уран бүтээлийн онгод төрж болдог. Тэгвэл Далигийн онгодоо олох хамгийн этгээд арга нь хурцадмал параноидын арга байв. Энэ нь түүний хүсэл тэмүүлэл Сигмуд Фроёдын хүндлэл хоорондын цорын ганц зааг болж байсан гэдэг. Хамгийн этгээд энэ аргыг ашиглан зурсан ихэнх бүтээлүүд нь дур хүслийн дүрслэлээр илэрдэг. Өөрийгөө хүчээр параноид байдалд оруулах нь энэ аргын хамгийн чухал хэсэг нь бөгөөд заримдаа Дали хоорондоо ямар ч холбоо хамааралгүй зүйлсийг хүртэл холбоо харилцаатай болгож эхэлжээ.
13
Дали гэр бүлийн гурвалсан харилцаатай байсан
Түүний гэрлэлтийн байдал ч энгийн байсангүй. 1929 онд өөрийн хайртай бүсгүй Элена Ивановна Диакановатай (Гала) учрах үед бүсгүй аль хэдийн Францын сюрреалист зураас Паул Эдвардтай гэрлэсэн байв. Гэсэн ч Дали түүнийг өөрийн насан туршийн цор ганц хайр нь мөн хэмээн үзэж тэдний гэрлэлтийг үл харгалзан бүсгүйг хайрлажээ. Золоор хосууд албан ёсоор хуулиар батлуулсан гэр бүл биш байсан нь тэдний харилцааг удаан тогтоон бариагүй байна. Гала Далитай учрахаас ч өмнө Паултай амьдарч байхдаа Элюардтай 3 жилийн дотно харилцаатай байжээ. Энэ үед ч Дали Галаг нууцхан харж явсан гэдэг.
14
Эцэст нь Галатай гэрлэсэн ч...
1934 онд хайртай бүсгүй Галагаа өөрийн болгож авсан Далигийн гэрлэлт бас л ээдрээтэй байв Гала Элюардтай уулздаг байсан ч Далигаас ч мөн салахыг хүсдэггүй байжээ. Хожим нь Гала Элюардын менежер болсон төдийгүй Элюард Галаг өөрийнх нь амжилтын үндэс хэмээн магтсан байдаг. 1968 онд Дали хайрт гэргийдээ Испани харш худалдан авч өгсөн хэдий ч хайртай бүсгүй дээрээ зочлон ирэхийн өмнө болон хэзээ явахаа мэдэгдэж урьдчилан заавал захидлаар мэдэгдэхийг Гала шаарддаг байв.
15
Өөрийн агуу бүтээлийг урлахаас 3 жилийн өмнө Дали кино урлагт азаа үзэж байсан
1929 онд Дали кино урлагийн салбарт хөл тавьсан. Энэ үед тэрээр аль хэдийнэ нэрд гарсан байлаа. Андалоузын нохой, Алтан үе зэрэг киногоо Дали Лиус Боноёлтой хамтран хийж байсан бол Алтан үе кино нь Далигийн сюрреалист үзлийг илтгэсэн нэлээн балмад дүрсээр эхэлдэг. Киноны эхлэл хэсэгт хүний нүдийг сахлын хутгаар зүсч байгаа дүр зураг гардаг байна.
16
Дали "Цаг хугацааны оршихуй" бүтээлээ туурвисан нь
"Цаг хугацааны оршихуй" бол түүний уран бүтээлийн оргил гэж хэлэхэд болно. Гэсэн хэдий ч уг бүтээл нь түүнийг хэдийнэ сюрреалист үзлийг дэлгэрүүлж эхэлснээс хамаагүй хойно, алдар хүндтэй болсны дараа олонд танигдаж байжээ. Улмаар 1930-аад он гэхэд Дали хөрөнгө чинээтэй Франц эрхмүүдийн хүсэлтээр уран бүтээл туурвиж эхэлсэн байна. Түүний уран бүтээлийн оргил "Цаг хугацааны оршихуй" 1931 онд зурагдаж дууссан ба асар гүн утга агуулгатай энэ зурагт цаг хугацаа гэдэг хэзээд нэг хэвээрээ байдаггүй гэдгийг өгүүлсэн байдаг.
17
Дали Гитлерээр өвчилсөн байсан
Дэлхийн хоёрдугаар дайн Европыг эзлэн түрэмгийлж байх үеэс л Дали Гитлерийг үнэмлэхүй ихээр шүтэн биширч эхэлжээ. Тэрээр фашист удирдагчийг ер бусын хэлбэрээр дүрсэлдэг байсан бөгөөд энэ нь дайнаас ч удаан оршин тогтносон байдаг. 1958 онд зурсан Гитлер өөрийн дагагсдын хамт сарны туяанд бүтээл нь гайхалтай нам гүмийг мэдрүүлэм шинжтэй болсон билээ. Дали Гитлерийг эрчүүд бусад бүсгүйчүүдийг мөрөөдөн зүүдэлдэг шиг зүүдэндээ хүртэл хүндлэн дээдэлдэг байснаа хүлээн зөвшөөрдөг. Гитлерийн цэрэг хувцас, түүн дээрээ бүсэлсэн Сэм Браунигийн бүс, мөрдөс гээд түүний бүх зүйл Далиг гайхшруулах, шүтэн бишрэх чин хүслийг өдөөдөг байжээ. 1970-аад оны эхээр Гитлерийн өөрийгөө таашааж буй цуврал зургууд нь тухайн үедээ ч одоо ч хамгийн сэтгэл түгшмээр уран бүтээл болсон.
18
Идэр залуу насандаа ч тэр этгээд гайхалтай бүтээлүүдээ туурвисаар байсан
Дали бага насандаа шалтгаангүйгээр хэн нэгэн рүү халддаг, дайрдаг байсан бол энэ нь нас биед хүрэхийн хирээр гаж, этгээд басхүү гайхалтай уран бүтээлүүдээр нь үргэлжилдэг. Түүний этгээд үйлдэл, уран бүтээлүүд нь санаандгүй үед санаанд оромгүй байдлаар илэрдэг байв. Тэрээр бүр нэгэн удаа далайн шумбагчийн хувцастай лекц уншиж байжээ. Бүр тэр хувцсаа тайлахаас эрс татгалзаж байсан гэдэг. Заримдаа түүний хэтрүүлэгтэй гэмээр гаж үйлдлүүд нь сурталчилгааны мэргэн санаа болох нь ч бий. Эмнэлэгт хэвтэж байх үедээ Дали номын худалдааг нэмэгдүүлэхийн тулд ном худалдан авч уншсан хүн бүрт зүрхний бичлэг үнэгүй хийлгэх аян хүртэл өрнүүлж байсан гээд бод доо.
19
Тэр үнэт эдлэлийн цуглуулгаараа хамгийн алдартай
Далигийн үнэт эдлэлийн бүтээлүүд нь түүний гоц ур ухааныг бүрэн дүүрэн шингээсэн байдаг. Түүний нэрийн бүтээлүүдийг Далигийн үнэнч шүтэн бишрэгч Америкийн саятан Куммины Катервүүд хамтран Дали Жоейс нэртэйгээр гаргаж байжээ. Саятан бүсгүй Далид сая сая доллараар үнэлэгдэх үнэт чулуу өгсөн бол Дали тэднийг 39 цор ганц, дахин давтагдахгүй гоёл чимэглэлийн эдлэл болгосон. Түүний цуглуулгын гол бүтээл нь Вангийн зүрх нэртэй шижир алтаар хийж, 46 ширхэг бадмааргийг 42 ширхэг очир эрдэнийн хамт шигтгэсэн энгэрийн зүүлт юм. Түүний онцлог нь яг л бодит зүрх цохилж буй мэт онцгой харагдаж чаддагт байжээ.
20
Далигийн цорын ганц охин болоод өв залгамжлагч гэдгээ батлахын тулд 10 гаруй жилийг зарцуулсан бүсгүй
Сальвадор Дали 1989 онд зүрхний үйл ажиллагааны доголдлоос болж нас барсан бол түүнд өв залгамжлуулж хөрөнгө үлдээх удам залгах үр хүүхэд байгаагүй аж. Гэсэн хэдий ч 61 настай Пилар Абел гэх хөзрөөр мэргэлэгч бүсгүй өөрийгөө Далигийн цорын ганц охин бөгөөд 1955 онд учирч байсан учралуудын нэгнээс олдсон гэж үзжээ. Ингээд шүүхээс Далигийн ДНК-г бүсгүйн ДНК-тай харьцуулж баталгаажуулах шинжилгээ хийхэд хариу сөрөг гарснаар Сальвадор Дали ямар ч үр хүүхэдгүй байсан нь бүрэн нотлогдсон.