Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд

Дэлхийн улс орнууд бүгд нэгэн ижил хууль дүрэмд захирагддаггүй. Харин ч аливаа хууль нь улс орон бүрт олон шалтгааны улмаас харилцан адилгүй байдаг. Зарим нь тухайн орны түүх болон улс төрийн байдлаас үүсэлтэй байдаг бол зарим нь шашин ёс заншлаас гаралтай байх аж. Тиймдээ ч цөөн хэдэн улс орнуудад одоог хүртэл байдаг гэхэд итгэмээргүй хуулийн заалтууд байдаг гэнэ. Бохь зажлахыг хориглохоос эхлээд бослого эсэргүүцэл гаргасан тохиолдолд цаазаар авах хүртэл хатуу хууль дүрэмтэй улс орнууд байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн итгэмээргүй хуультай орнуудыг танилцуулж байна.

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд

1 Иран

Иранд хуулийг философийн итгэл үнэмшлээс илүүтэйгээр Исламын шашны ёс суртахуунд үндэслэн хуульчилдаг. Энэ нь Иран улсын ард иргэдийг уламжлалт ёс заншлаа маш ихээр дээдлэх нийгмийн тогтолцоонд хүргэсэн гэхэд болно. Хуучинсаг гэж хэлэхэд хилсдэхгүй энэ оронд эмэгтэйчүүд үсээ нуух зорилгоор хижабыг байнга өмсөх шаардлагатай ба нарийн жинсэн өмд өмсөхийг огтхон ч зөвшөөрдөггүй аж. Түүнчлэн эмэгтэйчүүдийн үг бол эрчүүдийн хэлсэн үгийн дөнгөж талтай нь дүйцэхүйц хүчин мөхөс, утгагүй гэж үздэг ба үүнийг нотлох хэрэг явдал 2014 оны 10 дугаар сард гарчээ. Бүсгүй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан этгээдэд аргагүй хамгаалалт хэтрүүлэн хэрэглэснээс болж (26 удаа хутгалсан) амь насыг нь хороосон ба шүүх хурлаас эмэгтэйг буруутай гэж үзэн түүнийг дүүжилжээ.

Иран

2 Эритрей

Эритрей улс нь Африкийн хошуунд байрладаг ба хатуу чанга дэглэмтэй ерөнхийлөгч Асаиас Афеверкийн удирдлага дор 1993 оноос хойш оршин тогтнож буй улс юм. Энэ орны хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл засгийн газрын бүрэн хяналтад байдаг ба хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа болон цахим орчинд нийтлэгдэж буй бүх мэдээллүүд ерөнхийлөгчийн албаар дамжин баталгаажих шаардлагатай байдаг гээд төсөөл дөө. Бүр цаашилбал иргэд нь шүтэх шашнаа хүртэл засгийн газраас баталгаажуулах хэрэгтэй байдаг тул шашин шүтлэгийн эрх чөлөө гэх зүйл огт байхгүй. Ингэснээр ард иргэд нь нутгаасаа дүрвэхэд хүрдэг ажээ. Харамсалтай нь дүрвэж чадалгүй баригдсан иргэд шоронд хоригдож, амь насаа алддаг гэнэ.

Эритрей

3 Сири

Сири дэх босогчид болоод засгийн газар хоорондын мөргөлдөөнөөс үүдэн Сирийн засгийн газар холбоо харилцааны хязгаарлалт бий болгожээ. Ингэснээр технологи болоод нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хориглосон гэхэд болно. Одоогийн байдлаар Сирид гар утас, компьютер зэргийг олоход тун бэрх болсон төдийгүй хэвлэл мэдээлэлд нийтлэгдэж байгаа бүх мэдээг засгийн газраас хянаж баталгаажуулдаг байна. Мэдээж үүнтэй холбоотойгоор гадны сэтгүүлчдийг ч Сирид нэвтрэхийг хориглоод байгаа нь үйл явдлын талаар бодит мэдээллийг дэлхий нийтээс нуусан хэвээр л байгаа юм. Сирийн засгийн газрын асуудлаар сөрөг зүйл ярьсан хэнийг ч бай хорих, тамлан зовоох тэр байтугай үхэх ялаар хүртэл шийтгэдэг. Мөн 2017 оны 4-р сард Сирийн засгийн газрыг өөрийн ард иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан байж магадгүй хэмээн сэжиглэж байна.

Сири

4 Малайз

Малайзын хувьд мансууруулах бодис тээвэрлэхийг хатуу хориглодог билээ. Тухайн этгээд биедээ 198,447 гр-аас их хэмжээний марихуан юм уу 141,748 гр-аас их гироин авч явсан бол цаазаар авaхуулахаас өөр аргагүйд хүрэх ба энэ хэмжээнээс бага ч эдгээр төрлийн мансууруулах бодис биедээ авч явсан бол урт хугацааны хорих ял сонсох эсвэл өндөр дүнтэй мөнгөн торгууль төлөх шаардлагатай болно. Энэ нь зөвхөн Малайзын харьяат иргэнд бус дэлхийн бүх улсын иргэдэд хамаатай гэдгийг хатуу санах хэрэгтэй.

Малайз

5 Экваторын Гвиней

Экваторын Гвиней засгийн газраас ард иргэдээ боловсрол эзэмшихийг хориглодог. Үүний шалтгаан нь дэлхийн бусад улс орнууд болоод амьдралын илүү таатай боломжийн талаарх мэдээллийг ард иргэд нь олж авахаас сэргийлж байгаа хэрэг аж.  Мэдээж тэнд номын дэлгүүр, сонингийн мухлаг тун ховор байх агаад жуулчид нэвтрэхийг хүртэл хоригложээ. Хэрвээ жуулчид тухайн оронд нэвтрэх зөвшөөрөл авбал байнгын хараа хяналтад явах бөгөөд тухайн улсын нөхцөл байдлын талаар элдэв хэвлэн нийтлэл хийхийг хориглодог. Хэдийгээр засгийн газраас бүх телевиз радиогийн хэвлэл нийтлэлийг удирддаг ч ард иргэд нь тэдгээр үйлчилгээг авч чадахааргүй ядуу тарчиг амьдардаг байна. 

Экваторын Гвиней

6 Хойд Солонгос

БНАСАУ-д хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг, сонин сэтгүүлийн нийтлэлүүдийг засгийн газраас бүрэн хянадаг. Түүнчлэн  интернет хэрэглэхийг зөвхөн элит гаралтай цөөн тооны хүнд зөвшөөрдөг бөгөөд тэд ч мөн байнгын хараа хяналтан дор ашиглана. Харин олон нийтийн хувьд цэнгэлдэх хүрээлэнд сэлгүүцэх, аливаа үл мэдэгдэх үйлдэл хийх, гэрлэлтийн өмнө дотно харилцаа үүсгэх, эмэгтэйчүүдийн хувьд өмд өмсөх, эрчүүдийн хувьд үсээ засуулахгүй долоогоос дээш хонох зэргийг хориглодог. Эдгээр дүрмийг жуулчид ч мөн дагах ёстой ба түүний биелүүлэлтэд хөтөч нь дагаж явж анхаарал тавих шаардлагатай болдог. 2016 онд Америкийн нэгэн оюутан зочид буудлын өрөөнөөсөө суртал ухуулгын материал нууцаар авч гарах гэж байгаад баригдаж 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял сонссон билээ. Хэдийгээр түүнийг 17 сарын дараа эх оронд нь буцаасан ч залуу эр тун удалгүй нас барсан нь түүнийг тамлан зовоож байсантай холбоотой хэмээн үздэг. Хойд Солонгос нь одоогоор дэлхийн цорын ганц коммунист орон юм. Харин Кубийн хувьд бүрэн коммунист биш ч маш олон талаараа энэ оронтой төстэй.

Хойд Солонгос

7 Куба

Кубийн газар нутгийн дийлэнх хэсэгт коммунист үзэл суртал түлхүү ноёрхжээ. Одоогийн байдлаар засгийн газрын үзэл суртлыг эсэргүүцсэн болон шинэчлэлийн талаар ярьсан хэн боловч шоронд хоригдох ялаар шийтгүүлж байна. Энэ нь олон нийтийн жагсаал цуглааныг хориглох, гар утас болон гэрээсээ интернетэд холбогдох эрхгүй байх зэрэг хязгаарлалтуудыг бий болгоод байна. Нэмж хэлэхэд ард иргэд нь засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хаванад амьдрах эрхгүй ба ямар нэг улс төрийн нам гэсэн ойлголт одоог хүртэл байхгүй. Түүнчлэн дунд болон томоохон аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулахыг зөвшөөрдөггүй бол зөвхөн засгийн газраас батлагдсан цөөн хэдэн мэргэжлийн дагуу хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг.

Куба

8 Саудын Араб

Ираны нэгэн адил Лалын шашны хүчтэй нөлөөллөөр хууль дүрмээ тогтоосон орнуудын нэг бол Саудын Араб юм. Энд мэдээж эмэгтэйчүүд илүү чанд хатуу хууль дүрэм сахиж амьдрах шаардлагатай. Тухайлбал эмэгтэйчүүд өөрийн гэр бүлийн хүнээс өөр эрэгтэй хүнтэй хамт гадуур явах эрхгүй ба хувцаслалтын хувьд ч мөн маш чанд хатуу дүрмийг баримтална. Мөн дээрх улсуудын адил аливаа жагсаал цуглаан бослого үймээнд оролцох нь цаазаар авахуулах ялд ч хүргэдэг. Сонирхуулбал 2017 оны 9-р сараас Саудын Арабад эмэгтэйчүүд албан ёсоор жолоо барих эрхтэй болсон юм. Энэ нь тэдний хязгаарлагдмал байсан маш олог эрхүүдээс боломж олгосон цөөхөн тохиолдлуудын нэг болсон.

Саудын Араб

9 Япон

Хатуу гэхэд ч хэцүү заримдаа хэтэрхий гаж гэж нэрлэгдэх хуулийн заалтай орон бол Япон. Японд мөнгийг гэмтээх, олон нийтийн дунд цацах зэрэг үйлдлүүдээс болж нэг хүртэл жилийн хорих ял сонcдог гээд бод доо. Харин мансууруулах бодисыг тариалах, тээвэрлэх, хэрэглэх тэр байтугай биедээ авч явах нь маш ноцтой хэрэг бөгөөд сонсох ялын хэмжээ маш хүнд. Энэ хууль нь япон иргэдэд болон гадаадын иргэдэд ялгаагүй үйлчилдэг байна.

Япон

10 Вьетнам

Вьетнам ч мөн адил мансууруулах бодис тээвэрлэлтийн эсрэг хамгийн чанга хатуу хуультай орнуудын нэг. Мансууруулах бодис тээвэрлэж байгаад баригдсан хэн боловч Вьетнамын сэргээн засах төвд хүргэгддэг. Тэнд дамлан худалдаалагчдыг эмчлэхээс илүүтэйгээр тамлан зовоож хууль бус үйлдэл хийснийх нь төлөө хүнд хөдөлмөр албадан хийлгүүлдэг. Ингэснээр дамлан худалдаалагчдыг буруу үйлдлээсээ суралцаж бусад хүмүүст сануулга болно гэж үздэг.

Вьетнам

11 Индонез

Индонез улс мөн л хар тамхины хатуу хуультай орон. Хэрвээ таны хүүхэд хар тамхины хэрэгт оролцсон бол эцэг эх нь болсон та ч мөн адил хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Мөн нойрсуулах эм тээвэрлэвэл цаазаар авах ял сонсож, харин марихуан авч явсан бол 20 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Мөн зарим төрлийн мансууруулах бодис болох каннабис, экстаси зэргийг тээвэрлэж байсан бол 4-12 жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна. 

Индонез

12 Хятад

Харин Хятад улсын хувьд засгийн газрын үзэл суртлыг эсэргүүцэх нь хуулиар хориглосон үйлдэлд багтана. Өнөөдрийг хүртэл цаазаар авсан хүмүүсийн тоогоор Хятад улс дэлхийн бусад  орнуудад гүйцэтгэгдсэн нийт цаазын ялын тоог нийлүүлсэн ч багадаж энэ тоогоор тэргүүлсэн хэвээр байна. 2014 онд нийт 2400 хүнийг цаазаар авсан нь 2003 онд 10400 хүнийг цаазаар авсан үетэй харьцуулахын аргагүй юм. Тиймээс ч залуучуудын сэтгэлзүйд барууны суртал ухуулгыг таниулах, шинэчлэл хувьсгалын талаар ярих нь гэмт хэрэгт тооцогддог. 

Хятад

13 Сингапур

Чанд хатуу хууль дүрэм нь амьдралын илүү өндөр шаардлагыг бий болгодог байж ч болох юм. Энэ ч утгаараа Сингапур улсыг дэлхийн хамгийн өндөр стандарттай орон гэж үзэх нэгэн ч бий. Учир нь энд гудамжинд бохь зажлах, шүлсээ нулимах, олон нийтийн газар тамхи татах, зохисгүй хувцаслах зэрэг нь таныг нэлээд том асуудалд оруулж ч мэднэ. Сингапурын цагдаа нар нь нутгийн болон гадаадын оршин суугчдад мансууруулах бодисын гэнэтийн шалгалт хийх эрхтэй байдаг ба түүнийг нь эсэргүүцсэн хэнийг ч болов хүч хэрэглэн зодох, саваадах эрхтэй байдаг. 1994 онд Америкийн сурагч Майкл Фэй автомашин эвдэж сүйтгэсэн хэргээр 4 сарын хорих ял, 6 удаагийн саваадуулах ялаар шийтгүүлж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг маш ихээр татаж байсан.

Сингапур

14 Судан

Хойд Солонгосын нэгэн адил Суданд эмэгтэйчүүд өмд өмсөхийг шашны үзэл суртлын дагуу хориглодог. Хэрвээ үүнийг зөрчвөл бие махбодийн шийтгэл амсана. 2014 онд л гэхэд 9 эмэгтэйг барууны хэв маягтай өмд өмссөн гэх шалтгаанаар 40 удаа шилбүүрдэн шийтгэж байжээ. Энэ бол өдөр бүр шашны үзэл суртлыг зөрчсөний төлөө шийтгэдэг заншил болсон үйл юм. Эмэгтэйчүүд энэ мэт шийтгүүлэх нь эрэгтэйчүүд шийтгэлээс цаг үргэлж мултардаг гэсэн үг бас биш юм. 2010 онд загварын шоунд оролцож байсан 7 залууг нүүрээ будсан тул зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэж их хэмжээний мөнгөн торгууль ногдуулж байжээ.

Судан

15 Ливан

Хэдийгээр Ойрхи Дорнодын орнууд дундаа ардчилсан үзэл суртал багагүй нэвтрүүлсэн орнуудын тоонд Ливан багтдаг ч шашны үзэл суртал гүнзгий нэвтэрсэн нэлээд хэсэг энд бий. Аливаа шашныг гутаан доромжлох нь 3 хүртэлх жилийн хорих ял сонсгох боломжтой. Учир нь Ливанд зэрэгцэн орших 18 шашны урсгалыг ийм аргаар олшин тогтноход нь дэмжлэг үзүүлдэг. Мөн ерөнхийлөгчийг гутаан доромжлох нь дээрхтэй ижил хэмжээний ял шийтгэлд хүргэдэг байна. Цахим сүлжээний хуудсаар ерөнхийлөгчөө гүтгэн доромжилсноосоо болж нэгэн залуу шоронд хоригдсон тохиолдол саяхан гарсан  билээ.

Ливан

16 Иемен

1992 онд Иемен улсад эхнэр нь зөвшөөрсөн тохиолдолд нөхөртэйгээ дотно харилцаанд орохыг зөвшөөрдөг байжээ. Харин үүнд насны хязгаар байсангүй. Үүнээс үүдэн гэр бүлийн бэлгийн хүчирхийлэл газар авч охидууд 15 нас хүрээгүй байхдаа ч хүнтэй гэрлэж байв. Хэдийгээр энэ хуулийн заалтыг халж гэрлэх насыг 18 нас болгосон ч одоог хүртэл Иеменд гэр бүлийн бэлгийн хүчирхийлэл томоохон асуудлуудын нэг хэвээр л байна.

Иемен

17 Дубай

Зарим оронтой харьцуулахад Дубайн хар тамхины эсрэг хууль хэтэрхий хатуу ч байж болох юм. Цаазаар авах ялыг шууд тулгахгүй ч Дубайн шорон хүсээд байх газар мэдээж биш. Харин хориглох заалтууд нь маш хатуу ба зөвхөн биедээ хар тамхи хэлбэрээр авч явах нь битгий хэл цусан дахь мансууруулагчийг үл зөвшөөрдөг байна. Өөрөөр хэлбэл өвчин намдаах эм хэрэглэсэн ч таныг мансууруулах бодис хэрэглэсэн гэж үзэх үе тохиолдоно гэсэн үг.

Дубай

18 Зимбабе

Зимбабед ерөнхийлөгч Робер Мугабег доромжлох нь байж боломгүй үйлдэл аж. Үүний улмаас маш олон хүн шийтгүүлж, хоригдоод байна.

Зимбабе

19 Пакистан

Пакистан улсын хувьд Исламын зөнч Мухаммедийг гутаан доромжлох нь ямар ч хуулийг зөрчсөнөөс илүү хүнд ялтай аж. Энэ нь тэдний шашинд үл итгэн өөр шашныг номлон дэлгэрүүлэхээс илүүтэйгээр Пакистан дахь Христийн шашинтнуудын тэдний эсрэг хүчирхийлсэн үйлдэл хийх оролдлого гэж тооцогддог байна.

Пакистан

20 Марокко

Ижил хүйстний гэрлэлт болоод гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар хориглон ял оногдуулдаг орон бол Марокко. Энд мөн Библийн Араб хэл дээрх хувилбарыг эзэмшихийг хориглодог ба протестант шашны утга зохиолын бүтээлийг түгээн дэлгэрүүлэхийг хориглодог байна. Цаашилбал дрон нисгэхийн тулд лиценз авах шаардлагатай байдаг бол мөнгөн тэмдэгтийг гадны оронд ашиглах эзэн хааныг гутаан доромжлох нь хуулиар хориотой ажээ. Харин мансууруулах бодисоос эдийн засгийн хамааралтай энэ орны хувьд хууль бус тээвэрлэлт хийсэн тохиолдол хатуу ял шийтгэл сонсох аюултай. 

Марокко

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()