Хүүхдийн хулгайгаас хэрхэн сэргийлэх вэ?

2018-01-10, 10:38
10,949

Дэлхий даяар олон мянган хүүхэд өдөр бүр ор сураггүй алга болсоор байна. Хүүхэд хулгайлагчид  бага насныхны оюун санаанд нэвтэрч, хууран мэхлэх төлөвлөгөөгөө уран тансаг үгсээр хэрэгжүүлдэг гэдгийг та бяцхан үрстээ анхааруулж хэлээрэй. Хүүхэд хулгайлагчид бол маш сайн сэтгэл судлаачид байдаг гэнэ шүү. Ингээд бид та бүхэндээ хүүхдээ хамгаалах 12 аргыг танилцуулж байна.

Хүүхдийн хулгайгаас хэрхэн сэргийлэх вэ?

1 Тусламж хүсч буй хэн нэгнийг ажиглах

Хүүхэд хулгайлагчдын хамгийн их хэрэглэдэг аргуудын нэг бол хүүхдүүдээс тусламж хүсэх явдал юм. Хэрвээ та ийм явдалтай таарах юм бол анхаарлаа түр хандуулаарай. Учир нь ямар ч том хүн жоохон хүүхдээс үнэхээр хэрэгтэй зүйлдээ тусламж хүсдэггүй. Түүний нохой нь алга болсон, муур нь зугтсан, гар нь завгүй байгаад машиныхаа хаалгыг онгойлгох хэрэг гарсан ч гэсэн насанд хүрсэн хүнээс л асуудаг юм шүү.

Тусламж хүсч буй хэн нэгнийг ажиглах

2 Асууж лавлах

Гудамжинд харсан жоохон хүүхэд тань уйлаад, цуг явж байгаа хүнээсээ гараа салгах гэж оролдож байгааг та хараад аав, ээжийнхээ үгэнд ордоггүй сахилгагүй жаал л байна даа гээд анзааралгүй өнгөрөх тохиолдол байдаг уу? Ийм үед хүүхдээс санаа зоволгүй цуг явж байгаа том хүн хэн болохыг асуугаарай. Харин хүүхэд хулгайлагч урд чинь зогсож байгаа бол хүчээр хүүхдийг авж явах гэж оролддог байна. 

Асууж лавлах

3 Үргэлж анхаарал болгоомжтой байх

Тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг тойрч зогсоод тэдний яриаг сонсож, ажиглаж байгаа хүмүүсийг анхааралдаа ав. Утсаараа тэдний зургийг авч, тэднийг анзаартал нь үргэлжлүүлээрэй. Жижигхэн ч гэсэн ийм үйлдэл хүүхэд хулгайлах гэмт хэрэгтнүүдийг айлгах болно.

Үргэлж анхаарал болгоомжтой байх

4 Ямар ч хүн танихгүй хүүхдүүдэд бэлэг өгөхгүй

Хүүхдүүд гэдэг бол маш нээлттэй, гэнэн итгэмтгий байдаг. Хэрвээ тэдэнд чихэр, тоглоом, гоё техник хэрэгсэл өгөхөөр санал болгож, машин руугаа дагуулж явахаар хичээж байгаа бол эргэлзэх зүйлгүй тэр хүн бол хүүхэд хулгайлагч мөн гэсэн үг. Ямар ч энгийн хүн танихгүй хүүхдэд бэлэг сэлт өгж, бүр машиндаа суулгахгүй нь мэдээж шүү дээ.

Ямар ч хүн танихгүй хүүхдүүдэд бэлэг өгөхгүй

5 Ах, эгч хэмээн ярьж буй хүмүүсийг боломжтой бол шалгаж үзэх

Мөн гэмт хэрэгтнүүд хүүхдийн гэр бүлийнхний талаар их мэдээлэлтэй байх боломжтой. Сошиалын тусламжтайгаар хэн ч таны хүүхдийг урхидах хамаатан садан, хамтран ажиллагсдын тань нэр, төрсөн өдрөөрөө ямар бэлэг авсан, өрөө нь ямар харагддаг зэрэг маш нарийн мэдээллийг ч олж авахад тун хялбар болжээ. Иймэрхүү зүйл яриад гэмт хэрэгтэн өөрийгөө хүүхдэд эцэг эхийнх найз, хамт ажилладаг хүн гэж танилцуулаад, ээж нь эмнэлэгт байгаа учраас яаралтай хамт явах хэрэгтэй гэж хүүхдүүдийг дагуулан явдаг. Хэрвээ та энэ тохиолдлыг нүдээрээ харсан бол туслахыг хичээгээрэй. Учир нь яг иймэрхүү нөхцөл байдалтай 10 тохиолдлын 9 нь хүүхдийн хулгай байдаг гэсэн баримт бий.

Ах, эгч хэмээн ярьж буй хүмүүсийг боломжтой бол шалгаж үзэх

6 Хүүхдүүд хоорондоо юу ярьж байгааг анзаарах

Заримдаа хүүхэд хулгайлах гэж байгаа хүмүүс өөр нэг хүүхдийг өгөөш болгон ашиглах нь бий. Үүний гол асуудал нь өгөөш болсон хүүхэд ч тухайн гэмт хэрэгтний талаар тодорхой мэдээлэлгүй байдаг. Ихэвчлэн хүүхэд хулгайлагчид жихүүдэс хүрэм хуурамч инээмсэглэл тодруулсан, сахалтай, шил зүүсэн эрэгтэй хүмүүс байдаг байна. Гэхдээ бас үзэсгэлэнтэй залуухан бүсгүй, жоохон хүүхдүүд ч гэмт хэрэгтэн байх тохиодлууд байдаг. Тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдийн тоглоомыг аваад зугтааж байгаа хүүхдүүдээс хэр удаан бие биенээ таньдаг, хаашаа явж байгааг нь асуухад гэмгүй.

Хүүхдүүд хоорондоо юу ярьж байгааг анзаарах

7 Хүүхдээс зам асууж буй машины дугаарыг тэмдэглэж авах

Замаар явж байсан машин гэнэт хурдаа сааруулж, хүүхдээс зам асуух, машинд суухыг санал болговол, энэ бол хүүхэд хулгайлах гэмт хэрэг байж болох магадлал 99% байдаг. Жирийн хүн бол том хүнээс юм уу замын цагдаагаас л зам асуух болно.

Хүүхдээс зам асууж буй машины дугаарыг тэмдэглэж авах

8 Хэн нэгний унаа тэргэнд суухгүй байхыг бяцхан үрстээ анхааруулах

Гэмт хэргийн баримтуудаас үзэхэд мотоцикл дээрээ суулгаж үзүүлнэ гээд буулгалгүй авч явсан хэргүүд олон байдаг. Ямар ч хүүхэд ийм саналаас татгалзахгүй шүү дээ. Ийм нөхцөл байдалтай таарвал маш шууд л тусламж дуудаарай.

Хэн нэгний унаа тэргэнд суухгүй байхыг бяцхан үрстээ анхааруулах

9 Танихгүй хүнд итгэж болохгүй

Ихэнхи хүүхэд хулгайлагчид өөрсдийгөө кино продюсер эсвэл зурагчин гэж танилцуулдаг байна. Мэдээж ийм хэргийн хохирогчид 10-11 настай хүүхдүүд байдаг бөгөөд тэднийг алдартай болгоно, хөөрхөн, өхөөрдөм зэрэг үгээр магтан, итгэлийг нь олдог аж. Мэргэжлийн хүмүүс тоглоомын талбай, гадаа гудамжнаас хүн хайгаад явахгүй нь тодорхой.

Танихгүй хүнд итгэж болохгүй

10 Цагдаа нарыг ч бас ажиглахад гэмгүй

Гэмт хэрэгтнүүд цагдаагийн дүрд зүсээ хувиргаад хүүхдийг ямар нэг буруу зүйл хийсэн учраас авч явж байгаа гэхэд сэжиглэх зүйл бараг байдаггүй. Гэхдээ жинхэнэ цагдаа эхлээд хүүхдийн аав ээжийг олох гэж хичээх бөгөөд өөр том хүний тусламжаас ч татгалзахгүй. Харин эсрэгээрээ ямар нэг бичиг баримтгүй, хүүхдийг хүчээр авч явах гэж байвал цагдаагийн зургийг авах юм уу түүнийг саатуулах ямар нэг зүйл хийгээрэй.

Цагдаа нарыг ч бас ажиглахад гэмгүй

11 Танихгүй хүн дагаад явж буй хүүхдэд туслах

Хэрвээ гудамжинд том хүнтэй явж байгаа жоохон хүүхэд түүнийг "ахаа, эгчээ" гэж дуудах юм бол заавал анхаараарай. Ихэнхдээ хүүхдүүд таньдаг хүнээ ингэж дууддаггүй. 

Танихгүй хүн дагаад явж буй хүүхдэд туслах

12 Хувцас, хэрэглэлийг нь анзаарах

Хүүхэд болон дагуулж яваа хүн 2-ын хувцас хэрэглэлийн хэт ялгаатай байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Мэдээж энэ хүчирхийллийг илэрхийлэх тодорхой тэмдэг биш ч гэсэн магадгүй хүүхдийг золиос болохоос сэргийлэх тусламж ч болж мэдэх юм.

Хувцас, хэрэглэлийг нь анзаарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()