Хэдэн сард ямар улсад аялахад тохиромжтой вэ?

2018-01-08, 14:17
12,266

Аялал яг адал явдалт зохиолын шинэ хуудас шиг сонирхол татдаг. Хүн амьдралдаа дор хаяж нэг удаа гадаадын оронд аялж үзэх хэрэгтэй бөгөөд энэ онд аялахаар төлөвлөж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэнд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан аялахад тохиромжтой 12 газрыг сар тус бүрээр хүргэх гэж байна. 

Хэдэн сард ямар улсад аялахад тохиромжтой вэ?

1 Нэгдүгээр сар: Гармиш-Партенкирхен (Garmisch-Partenkirchen)

Далайн түвшнээс дээш 2962 метр өндөрт явах агаарын бүхээг 2017 оны 12 сарын 21-нд  Герман Улсад нээлтээ хийсэн. Агаарын бүхээг нэг цагт 600 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хэрвээ та энэ аялалд явбал, Бавари мужийн байгалийн үзэсгэлэнт газруудыг харах боломжтой бөгөөд үүнээс гадна тэнд цаг агаар сайхан байх учир 2018 оныхоо ойн баярыг тэмдэглэж болох юм. 

Нэгдүгээр сар: Гармиш-Партенкирхен (Garmisch-Partenkirchen)

2 Хоёрдугаар сар: Пёнчан (Pyeongchang)

Өвлийн XXIII дугаар олимпийг зохион байгуулахаар Герман, Өмнөд Солонгос болон бусад улсууд өрсөлдсөн. Тэдгээрээс Өмнөд Солонгос улсын Пёнчан хот сонгогдож, энэ оны 2 сарын 9-23-ны өдрүүдэд  өвлийн олимпийг зохион байгуулах гэж байна. 

Хоёрдугаар сар: Пёнчан (Pyeongchang)

3 Гуравдугаар сар: Азурын эрэг (Côte d'Azur)

Хүмүүс Герман Улсын Майнц болон Дюссельдорф хотуудад цаг агаар сайхан байх үеэр үдэшлэг хийж, Азурын эрэгт зочлохыг хүсдэг. Хэрвээ та эдгээр хот руу аялахаар болбол 3 дугаар сарын сүүл хүртэл энэхүү баярын үдэшлэг үргэлжилдэг гэдгийг санаарай. Мөн 2016 оны долдугаар сараас хойш Азурын эрэг рүү ирэх аялагчдын тоо эрс нэмэгдсэн.

Гуравдугаар сар: Азурын эрэг (Côte d'Azur)

4 Дөрөвдүгээр сар: Валлетта (Valletta)

Дөрөвдүгээр сард Мальтад өдөрт дунджаар 8 цаг нартай байдаг. Тэнд цаг агаар сайхан, үзэсгэлэнт наран шарлагын газар, ордон зэрэг Европын маягийн аялал жуулчлалын газрууд их. Валлетта хотод Европын соёлын нийслэл болох хөгжим, бүжгийн театр, видео урлаг зэргийг нэг дороос үзэж болно. 

Дөрөвдүгээр сар: Валлетта (Valletta)

5 Тавдугаар сар: Триер (Trier)

Мозель хот нь Германы хамгийн эртний хот юм. Энэ хот 2000 гаруй жилийн өмнө байгуулагдсан. 2018 онд Триер хот өөрийн хамгийн алдартай хүү Карл Маркс (1818 оны 5-р сарын 5-нд төрсөн)-ын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ үеэр түүний ажил, амьдралын талаар өгүүлэх үзэсгэлэн Райнишэгийн Ландэс музейд нээгдэнэ.

Тавдугаар сар: Триер (Trier)

6 Зургаадугаар сар: Леовертен (Leeuwarden)

2018 онд аялж болох Европын соёлын хоёр дахь том нийслэл бол Леовертен юм. Эндхийн оршин суугчид өөрсдийн бие даасан байдал, хэл яриа, бардам зангаараа бахархдаг. Хэрвээ та  Леовертен рүү аялахаар төлөвлөсөн бол 6 сарын 1-6-ны хооронд болдог гайхамшигт концертын үеэр зочлоорой. 

Зургаадугаар сар: Леовертен (Leeuwarden)

7 Долоодугаар сар: Москва (Moscow)

81000 хүний багтаамжтай "Лужники" олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг (6 сарын 14-өөс, долдугаар сарын 15-ны хооронд) үзэж болно. Мөн Европын хамгийн том энэ хотод аялангаа өөр бусад спортын арга хэмжээнүүдийг үзэж, Улаан талбай дээр зугаалах боломжтой. Мэдээж Москвад тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд бий бөгөөд "Большой театр"-т очиж, Горькийн нэрэмжит соёл амралтын төв хүрээлэнд амрахад ая тухтай байх болно. 

Долоодугаар сар: Москва (Moscow)

8 Наймдугаар сар: Гэгээн Петер-Ординг (Sankt Peter-Ording)

Зуны амралтынхаа үеэр германчууд хойд тэнгис буюу Балтийн тэнгист очдог. Балтийн тэнгисээс цааш элсэрхэг газар үргэлжилдэг нь Гэгээн Петер-Ординг юм. Энэ газар 12  километр урт наран шарлагын тойрогтой бөгөөд уг тойрог газрын өргөн нь 2 км хүрдэг.

Наймдугаар сар: Гэгээн Петер-Ординг (Sankt Peter-Ording)

9 Есдүгээр сар: Франкфурт (Frankfurt)

Франкфуртууд есдүгээр сарын 28-30-ны хооронд "Хуучин хот"-ын баяраа тэмдэглэдэг. Франкфуртын хуучин хот 1944 оны бөмбөгдөлтөөр бүхэлдээ сүйрсэн ч 2012 оноос шинээр 35 барилга барьсан юм. Энэ 35 барилгын 15-ыг нь хуучин хотын зураг төслөөр барьсан бол 20-ыг нь шинэ зураг төслөөр барьжээ. 

Есдүгээр сар: Франкфурт (Frankfurt)

10 Аравдугаар сар: Белфаст (Belfast)

Белфаст нь Умард Ирландын нийслэл хот юм. Хэрвээ та энэ хот уруу аялах юм бол орчин үеийн хотын соёл, адал явдал, тэнгис дундах цор ганц хуурай газрыг харж болно. Мөн Белфаст хот нь телевизийн амжилттай цувралуудын нэг болох "Хаадын тоглоом" киноны зураг авалтыг хийсэн газар юм. Та энэ хотод ирэхийг хүсвэл 10 дугаар сард зочлоорой. 

Аравдугаар сар: Белфаст (Belfast)

11 Арваннэгдүгээр сар: Вердун (Verdun)

Вердун нь одоогийн Франц Улсад харьяалагддаг жижиг хот. Энэ газарт Дэлхийн I дайны үеэр Герман болон Францын армийн хооронд тулалдаан болсон юм.  Уг тулалдаан 9 сар гаруй хугацаанд үргэлжилж, тулалдаанд оролцсон Франц 377,000, Герман 327,000 цэрэг амиа алдсан байна. Хэрвээ та  Вердун руу аялвал шинэ түүхүүдтэй танилцаж, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзнэ.

Арваннэгдүгээр сар: Вердун (Verdun)

12 Арванхоёрдугаар сар: Берлин (Berlin)

2018 он шувтарч байна. Та одоог хүртэл Берлинд очиж үзээгүй л байна уу? Хэрвээ тийм бол 12 сард Германы нийслэл хотод ирээрэй. Хэдийгээр 12 сард Берлинд цаг агаар тийм дулаан биш ч Христийн мэндэлсэн баярын өдөр тохиож, оны сүүлээр Берлиний Бранденбургийн нисэх онгоцны буудлын нээлтийн үйл ажиллагаа болно. 

Арванхоёрдугаар сар: Берлин (Berlin)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()