Араб эмэгтэйчүүдийн гивлүүрийн цаадах үнэн төрх

Араб эмэгтэйчүүдийн амьдралын тухай олон яриа байдаг. Тэднийг боловсролгүй, ямар нэгэн эрх мэдэлгүй, алт эрдэнэс зүүсэн байдаг гэх мэтээр ярьдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ тэд хэрхэн амьдардаг болох талаар та бүхэндээ хүргэе.

Араб эмэгтэйчүүдийн гивлүүрийн цаадах үнэн төрх

1 Гэрээт хурим

  • Арабын ихэнх хурим одоог хүртэл эцэг эхчүүдийн хүсэлтээр хийгддэг. Энэ ойлголт худлаа бөгөөд хэрвээ сүйт залуу бүсгүйд таалагдаагүй бол тэрээр гэрлэлтээс татгалзах эрхтэй.
  • Хуримын гэрээнд гарын үсэг зурна. Бусад орнуудыг бодвол Арабд хуримын гэрээнд заавал гарын үсэг зурдаг байна.
  • Араб эмэгтэйчүүд гадаад иргэдтэй гэрлэх нь ховор. Учир нь тэднийг эх орондоо үнэнч байгаагүй хэмээн эх орноос нь хөөх тохиолдол бий. Харин эрэгтэйчүүд нь Христууд болон иудейчүүдтэй гэрлэж болдог. Энэ тохиолдолд эмэгтэй Арабын иргэн болдоггүй бөгөөд гэр бүл салсан тохиолдолд хүүхдүүд нь аавтайгаа үлддэг байна.
  • Гэрлэх нас: Ихэнх Арабын орнуудад гэрлэх хамгийн доод нас нь 18 нас хэмээн тогтоосон аж. Жишээлбэл: Тунисын иргэд хуулиараа 18 настай гэрлэж болох хэдий ч ихэнхидээ эмэгтэйчүүд нь дунджаар 25 насандаа, харин эрчүүд нь 30 насандаа гэрлэдэг байна. Саудын Араб болон Йеменд 18-аас доош насны хүмүүс гэрлэх нь бий.

Гэрээт хурим

2 Хуримын ёслол хэрхэн болж өнгөрдөг вэ?

Орон бүрт хуримын үйл ажиллагаа өөр өөр болдог бөгөөд Араб эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд хуримаа тус тусдаа тэмдэглэдэг байна.

  • Эрэгтэйчүүдийн хурим- Эмэгтэйтэй нэг өдөр хурим хийх албагүй бөгөөд энэхүү хурим нь 4-өөс илүүгүй цаг үргэлжлэх юм байна. Харин эмэгтэйчүүдийн хуримыг нь илүү өргөн хүрээнд тэмдэглэдэг.
  • Эмэгтэйчүүдийн хурим- Чамин үнэт эдлэл зүүж, тансаг даашинз, өндөр өсгийт өмсөх том боломж болдог. Ихэнхидээ жирийн өдрүүдэд энэ бүх зүйлийг хижабын цаана нуусан байдаг билээ. Тиймээс энэ төрлийн хуриманд зөвхөн эмэгтэйчүүдийг урьдаг байна. Бүх үйлчилгээний ажилчид нь хүртэл эмэгтэй байх ёстой.  Хэрвээ эрэгтэй дуучин ирсэн байвал хөшигний цаана, эсвэл өөр өрөөнд ая дуугаа өргөдөг байна.
  • Нөхрийг нь ирэх үед эртнээс хэлэх хэрэгтэй. Учир нь бүх эмэгтэйчүүд хижаби нөмрөх хэрэгтэй болно. Хэрвээ сүйт залуу ах нар болон аавтайгаа ирж байвал сүйт бүсгүй ч гэсэн хижаби нөмөрнө. Эрэгтэй талын хэн ч сүйт бүсгүйн гоо үзэсгэлэнг харах ёсгүй.
  • Хуриманд мөнгө болон цахилгаан бараа бэлэглэж болохгүй.  Хуримын бэлгэнд ихэнхидээ үнэт эрдэнэс бэлэглэдэг гэнэ.

Хуримын ёслол хэрхэн болж өнгөрдөг вэ?

3 Олон эхнэртэй болох

  • Ихэнхидээ олон эхнэртэй байдаг. Лалын шашинтан бол 4 эхнэртэй болох боломжтой бөгөөд тус бүрт нь байр авч өгж, бүгдэд нь ижил бэлэг бэлэглэж, анхаарал хандуулж, халамжлах хэрэгтэй байдаг гэнэ. Олон эхнэртэй байхын тулд маш их хөрөнгөтэй байх шаардлагатай.
  • Анхны хурим, анхны эхнэр хамгийн чухал- Хичнээн олон эхнэртэй байсан ч гэсэн хамгийн анхны эхнэр нь илүү их эрх мэдэлтэй хамгийн чухал байдаг байна.
  • Хэрвээ дахин эхнэр авсан бол бусад эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бөгөөд ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэх хэрэггүй. Бүх эмэгтэйчүүд тусдаа амьдардаг учир хоорондоо уулзалдах нь ховор байдаг.

Олон эхнэртэй болох

4 Гэр бүл салалт

  • Нөхөр нь гурван удаа “яв” гэж хэлснээр гэр бүл салдаг. Энэ үгийг хэлсний дараа тухайн эмэгтэй өөр дээрээ байгаа зүйлтэйгээ тухайн эрэгтэйн гэрээс шууд явах ёстой. Тиймээс эмэгтэйчүүд бүх алт мөнгөн эдлэлээ байнга зүүдэг байсан байна. Гэхдээ бодит байдлаар эрэгтэйн хүсэлтээр гэр бүл салах нь ховор байдаг.
  • Хэрвээ тухайн эрэгтэй, эмэгтэйг бүх зүйлээр нь  хангаж чадахгүй байвал эмэгтэй салах хүсэлт гаргаж болно. Энэ төрлийн хүсэлтийг шүүх харгалзан үзэж, ихэнхи тохиолдолд эмэгтэйн талд ордог. Араб ертөнцөд эрчүүд хайр сэтгэлээ цэцгээр биш харин алт, үнэт эдлэлээр илэрхийлдэг байна. Жишээлбэл: Эрэгтэй бүсгүйг үнэтэй ресторанд оруулж, үнэтэй бэлэг авч өгөх ёстой байдаг. Харин олон эхнэртэй бол бүгдэд нь ижил бэлэг өгөх ёстой.
  • Өөр тохиолдолд салалтыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү бөгөөд шүүх ихэнхидээ эрэгтэйн талд ордог байна.

Гэр бүл салалт

5 Эмэгтэйчүүдийн эрх

Араб эмэгтэйчүүдийг эрчүүд нь маш их хүндэлдэг бөгөөд үргэлж хангалуун амьдрах ёстой байдаг.

  • Араб эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр гэрлэх, салах, эд хөрөнгө өмчлөх эрхтэй. Энэ хууль  VII  зууны үед гарсан бөгөөд тухайн үед бусад оронд энэ бүх зүйл хориотой байсан байна. Лалын шашинтай оронд хоёр тал хүлээн зөвшөөрсний эцэст хуримын гэрээг байгуулдаг. Мөн эмэгтэй өөрийн хөдөлмөрөөр олсон эд хөрөнгө, баялагаа эзэмших эрхтэй.
  • Эмэгтэйчүүдийн өдөр. Долоо хоногт нэг удаа Арабын нэгдсэн Эмират улсад бүх наран шарлагын газар, усан парк зэрэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдан ажилладаг. Эрчүүдийг энэ өдөр оруулахгүй.
  • Мусульман шашинтай эмэгтэй бүх зүйлийг нөхрийнхөө зөвшөөрөлтэйгөөр хийдэг. Хаа нэг тийшээ явахын тулд нөхөртөө хэлж зөвшөөрөл авах ёстой байдаг байна.

Эмэгтэйчүүдийн эрх

6 Хувцаслалт

  • Эмэгтэйчүүд нь биеэ нуух ёстой. Араб эмэгтэйчүүд хүссэн хувцсаа өмсөх эрхтэй хэдий ч гадуур гарахдаа урт нөмрөг өмсөж биеэ болон нүүрээ хаах ёстой байдаг. Учир нь бүсгүйн гоо үзэсгэлэнг зөвхөн эр нөхөр нь л харах эрхтэй бөгөөд эрэгтэйчүүд байхгүй газар өөрийн чамин тансаг хувцсаа харуулж болно.
  • Кувейт- Эмэгтэйчүүд нь гадуур гарахдаа Европ хувцас өмсдөг цорын ганц орон. Гэхдээ энэ хувцас нь хаалттай байх хэрэгтэй.
  • Харин Йемен болон Суданд одоог хүртэл эртний хууль  үйлчилдэг бөгөөд биеэ толгойноосоо хөл хүртлээ хаах хэрэгтэй.

Хувцаслалт

7 Боловсрол болон ажил

  • Хэрвээ эмэгтэй боловсролтой болохыг хүсэж байвал хориглох заалт үгүй. Олон эмэгтэйчүүд гадаадад суралцахаар явах нь ч бий. Иорданы эмэгтэйчүүдийн 14% нь л боловсролгүй байдаг байна.  Арабын Нэгдсэн Эмират улсад 10-н жилийн сургууль төгссөн охидуудын 77% нь их сургуульд орж суралцдаг гэнэ.
  • Гэр ахуйн ажлыг эмэгтэйчүүд хийх хэрэгтэй байдаг бөгөөд баян гэр бүлийн хувьд энэ ажлыг зарц нь хариуцдаг байна. Харин гэрийн эзэгтэй нь үндсэн ажил нь үр удмаа төрүүлэх явдал юм.
  • Карьер хөөх. Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн 2% нь захирал, 20% удирдах албан тушаалтан байдаг байна. Абу-Дабигийн нийт ажилчдын 43% нь эмэгтэй байдаг ажээ. Мөн Арабын Нэгдсэн Эмират улсад эмэгтэйчүүд хуулийн байгууллагад ажиллах боломжтой бөгөөд засгийн газарт ч ажиллаж болох юм байна. Тунисын засгийн газрын нийт гишүүдийн 26% нь эмэгтэйчүүд байдаг ажээ. Гэхдээ Арабын ихэнхи улсуудад нөхрийнхөө зөвшөөрөлгүй ажил хийхийг хориглодог байна.

Боловсрол болон ажил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()