“Амазон” хэмээх дайчин бүсгүйчүүдийн бодит түүх

Амазончууд буюу дайчин эмэгтэйчүүдийн түүхийн талаар сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Амазон эмэгтэйчүүдийн тухай олон кино, зохиол байдгаас бид бүхэн "Red Sonja", "Wonder Woman" зэрэг Холливудын алдартай бүтээлүүдийг маш сайн мэдэх билээ. Тэгвэл комик зохиол, кинон дээрээс л зөвхөн хардаг эдгээр эрэлхэг, хүчирхэг дайчин эмэгтэйчүүд бодит байдал дээр үнэхээр байсан эсэх, байсан бол ямаршуу дүр төрхтэй хүмүүс байсныг нь хүмүүс сонирхдог. Тиймээс та бүхэнд амазон эмэгтэйчүүдийн талаарх түүхийн сурвалжаас хүргэе.

“Амазон” хэмээх дайчин бүсгүйчүүдийн бодит түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амазон эмэгтэйчүүдийг бид ингэж төсөөлдөг

"Wonder Woman" буюу "Гайхамшигт эмэгтэй" киноны гол дүр Диана гүнжид жүжигчин Гал Гадот тоглосон. Жүжигчин бүсгүй 1941 онд анх гарч байсан комик зохиол дээрх амазон дайчны дүр төрхийг бид нарт харуулсан бөгөөд хэрвээ амазон дайчид орчин үед байсан бол ингэж харагдах байв.

Амазон эмэгтэйчүүдийг бид ингэж төсөөлдөг

2 Амазон дайчдын бодит төрх

Амазон дайчин бүсгүйчүүд бодит байдалд иймэрхүү дүр төрхтэй байжээ. Тэд үнэхээр байсан бөгөөд комик зохиол, кинон дээр гардаг шиг эр зоригтой, цуцашгүй цэргүүд байсан аж. 

Амазон дайчдын бодит төрх

3 Амазон эмэгтэйчүүдээс нутгийнхан нь хүртэл айдаг байв

Эдгээр амазон эмэгтэйчүүд Сахарын цөлийн өмнөд хэсэг буюу Баруун Африкт орших Дахомей хаант улсад амьдарч байв. Тэд хааны хувийн бие хамгаалагчид байсан бөгөөд зарим нь давхар эхнэрийн үүргийг ч гүйцэтгэдэг байжээ. Иймд тэдэнд хүрч зүрхлэх хэн ч байдаггүй байв. 

 

Амазон эмэгтэйчүүдээс нутгийнхан нь хүртэл айдаг байв

4 Дахомейгийн армийн гуравны нэг нь амазончууд байсан

Дахомей Улс 19 зууны сүүлээр Францад эзлэгдэж, тус улсын колони болохоосоо өмнө Африк тивдээ хамгийн хүчирхэгт тооцогддог орон байсан бөгөөд эмэгтэй дайчдынх нь тоо 6000-д хүрч байв.   

Дахомейгийн армийн гуравны нэг нь амазончууд байсан

5 Тэд сэлэм, бууг гаргууд эзэмшсэн байжээ

Амазон эмэгтэйчүүд эртний домогт өгүүлдэг шиг маш сайн бэлтгэгдсэн дайчид байсан ба дайн тулаанд хамгийн түрүүнд явдаг байсан аж. Амазон эмэгтэй байх нь нэр төрийн хэрэг байсан агаад олон эмэгтэй сайн дурын армид элсч, гэрийн эзэгтэй байхаас дайчин бүсгүй байхыг илүүд үзсэн юм.  

Тэд сэлэм, бууг гаргууд эзэмшсэн байжээ

6 Жадтай тулаанд амазончуудыг дийлэх хүмүүс байсангүй

Се-Донг-Хонг-Бе гэх эмэгтэй нь Дахомейгийн амазончуудын удирдагч байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Тэр дайснууддаа өршөөлгүй ханддагаараа зартай байв. 1851 онд Се-Донг-Хонг-Бе өөрийн бүх эмэгтэй цэргээ дагуулан Абеокутагийн Эгба цайз руу довтолж, зөвхөн нум сум болон жадаар Эгбагийн эрэгтэй дайчдыг буулган авч эзэлж байв. Түүхэнд дурдсанаар Эгбагийн хамгаалагчид их буу болон бялтат буугаар зэвсэглэсэн байсан гэдэг.    

Жадтай тулаанд амазончуудыг дийлэх хүмүүс байсангүй

Энэ бол Се-Донг-Хонг-Бе (Seh-Dong-Hong-Beh)-гийн зураг бөгөөд тэр олзлогдсон эрийн толгойг тасджээ.

7 Дайчин эмэгтэйчүүд ховор байгаагүй

Саяхан Шведийн Бирка хотоос олдсон нэгэн алдартай Викинг дайчны булшинд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр эрдэмтэд маш их зүйлийг мэдэж авсан юм. Уг шинжилгээгээр дайчныг эмэгтэй хүн байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл дайчин эмэгтэйчүүд дан ганц Африкийн Дахомейд байгаагүй нь нотлогдсон.    

Дайчин эмэгтэйчүүд ховор байгаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()