1
Хуурамч зоосыг олох
Танд гурван зоос, нэг жинлүүр байлаа. Гурван зоосны нэг нь хуурамч. Хуурамч зоос жинхэнээсээ арай бага жинтэй. Та хуурамч зоосыг хэрхэн олох вэ?
2
Мэргэжлийн тогоочийг ялах
Мэргэжлийн тогоочийг ялахын тулд зургаан ширхэг бэлдсэн махыг нэг хайруулын тавган дээр 15 минутанд бэлэн болгох ёстой. Мах тус бүрийг 10 минут шарах бөгөөд нэг удаад хайруулын тавган дээр 4 мах л багтана. Хэрхэн хугацаандаа амжих вэ?
3
Ажилчны цалин өгөх
Фермер эр худаг барих ажилд нэг ажилчин хөлсөлжээ. Ажлын хөлс алтан гулдмай бөгөөд ажилчны хөлсийг өдөр өдөрт нь олгохоор тохиролцсон байна. Ажилчин залуу фермер эрд хандан "Ажил даваа гаригт эхэлнэ. 7 хоног ажиллаад ажил дуусна" гэж хэлсэн аж. Фермер эр алтан гулдмайны 1/7 (долооны нэг) хэсгийг өдөр бүр ажилтанд өгөх ёстой. Гэвч алтан гулдмайг ердөө хоёр л зүсч, гурван хэсэг болгох боломжтой. Яаж гэрээгээ зөрчихгүй өдөр өдөрт тохирсон хөлсийг өгөх вэ?
4
Тахианууд ба өндөгнүүд
Хөгшин хатагтай 3 тахиатай. 3 тахиа нь 3 хоногт 3 өндөг өгдөг. Нэг өдөр тэр илүү олон өндөг авахыг хүсч 12 тахиа нэмж авчээ. Хатагтай 15 өдөрт хэдэн өндөг авах вэ?
5
Баатрууд ба гүнж
Нэгэн хаан өөрийн охиноо нөхөртэй болгохоор баатрын тэмцээн зохиожээ. Тэмцээнд оролцсон эрс олон хүнд шалгууртай нүүр тулж, эцэст нь хоёр эр тунаж үлдсэн байна. Ингээд хаан тэднийг морьдоо унан нуур руу явахыг тушааж, хамгийн сүүлд эргэж ирсэнд нь охиноо өгнө гэжээ. Баатрууд морио унан нуур руу маш удаан явж, 7 хоног болсон ч тэдний хэн нь ч эхний хүн болохыг хүссэнгүй. Тиймээс тэд мориноосоо бууж гар гараасаа бариад гэр рүүгээ явж эхлэв. Харин энэ үед гүнж тэдэн дээр ирээд баатруудын чихэнд тус бүрт нь адилхан нэг зүйл шивнэжээ. Гүнжийн хэлсэн тэр нэг өгүүлбэрийг сонссон баатрууд мориндоо мордон нуур руу давхисан. Гүнж тэдэнд юу гэж хэлсэн бэ?
6
3 хаалга
Нэгэн хүү ойгоор явж байгаад эзэнгүй байшин олж, орохоор шийджээ. Түүнийг байшинд оронгуут хаалга онгойхгүйгээр хаагдаж, онгорхой цонх, хаалгагүй харанхуй байшинд хүү явсаар гэрлийн унтраалга олсон байна. Гэвч байшинд тог байсангүй. Энэ үед хүү нэгэн чимээ сонссон нь "Байшингаас гарахын тулд энэ гурван хаалганы аль нэгийг сонго" гэжээ.
- Эхний хаалга мянган хорт могойтой. Орох юм хатгуулаад үхнэ.
- Хоёр дахь хаалга цахилгаан сандалтай. Цаазлагч, хүүг ямар ч өршөөлгүй цахилгаан сандалд суулгаж хөнөөхөөр хүлээж байгаа.
- Гурав дахь хаалганы цаана олон хоног юм идээгүй өлсгөлөн арслан байгаа.
Та хүүд аль хаалгыг сонгож өгөх вэ?
Хариулт
1. Жинлүүрийн хоёр тавцан дээр тус бүр нэг зоос тавина. Хэрвээ тэнцэж байвал гурав дахь зоос хуурамч гэсэн үг.
2. Хайруулын тавган дээр 4 махаа тавиад 5 минут шарна. Ингээд 2-ыг нь аваад 2 шинэ махаа тавьж 5 минут шарна. 5 минутын дараа нийтдээ 10 минут шарсан 2 махаа авч өмнө нь аваад байсан дутуу болсон 2 махаа тавина.
3. Алтан гулдмайг хоёр зүсч 1/7, 2/7, 4/7 гэсэн хэмжээтэй гурван хэсэг болгоно.
Даваа гаригт: 1/7 хэмжээтэй алтан гулдмайг өгнө.
Мягмар: 2/7 хэмжээтэй алтан гулдмайг өгч, 1/7 хэмжээтэй алтан гулдмайг буцааж авна.
Лхагва: 1/7 хэмжээтэй алтан гулдмайг өгнө.
Пүрэв: 4/7 хэмжээтэй алтан гулдмайг өгч, 1/7, 2/7 хэмжээтэй алтан гулдмайнуудыг буцааж авна.
Баасан: 1/7 хэмжээтэй алтан гулдмайг өгнө.
Бямба: 1/7 хэмжээтэй алтан гулдмайг авч 2/7 хэмжээтэй алтан гулдмайг өгнө.
Ням: 1/7 хэмжээтэй алтан гулдмайг өгнө.
4. Хэрвээ та 15 гэж гаргасан бол буруу. 3 тахиа 3 өдөрт 3 өндөг өгдөг. Энэ нь 1 тахиа 3 өдөрт 1 өндөг өгдөг гэсэн үг бөгөөд 1 тахиа 15 өдөрт 5 өндөг өгнө. Тэгэхээр 15 тахиа 75 өндөг өгнө.
5. Гүнж баатруудын чихэнд "Морьдоо сольж уна" гэж хэлсэн.
6. Хүү хоёр дахь хаалгыг сонгох ёстой. Тэнд цахилгаан сандал бий ч байшин тоггүй болохоор цаазлагч хүүг хөнөөж чадахгүй.