Кайли Женнерийн камерын цаадах үнэн төрх

Кайли Женнер ер нь хааччихсан юм бэ? Энэ асуултад түүний олон олон шүтэн бишрэгчид хариулт олохыг хүсч байгаа. Кардашианы гэр бүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг Зул сарын картуудад Кайлигийн зураг байхгүй байсан нь олны дунд янз бүрийн таамаг үүсгээд буй. Зарим нэг нь түүнийг олны хараанд байхаас залхсандаа баярын амралтыг бусдаас далд өнгөрүүлэхээр шийдсэн бололтой хэмээн таамаглаж байгаа бол нөгөө хэсэг нь бие давхар болсон байж магадгүй гэцгээж байна. Ямартай ч одоогоор эдгээр нь зөвхөн таамаг төдий зүйл юм. 

Кайли Женнерийн камерын цаадах үнэн төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний мэддэгээр Кайли бол загварлаг, үзэсгэлэнтэй нэгэн билээ. Гэхдээ мэдээж хүн л юм хойно түүнд ч бас хүмүүсийн адил муухай үстэй, онцгүй хувцасласан үе бишгүйдээ л гардаг биз. Зэргэлдээх байшин уруугаа кофенд гарах гэж яарах зуураа юу ч хамаагүй шүүрч өмсчхөөд папарацуудын дуранд тэр хааяа нэг өртдөг. Харин олны танил оддын хувьд энэ бол байж боломгүй зүйл гэж зарим нэг нь түүнийг шүүмжилдэг. Тиймдээ ч тэд ингэж хэлүүлэхгүйн тулд л толгой эргэм их мөнгийг гоо сайхан, гадаад төрхөндөө зарцуулдаг билээ. Ингээд та бүхэндээ алдарт Кардашианы гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнерийн хамгийн онцгүй гарсан 16 зургийг түүвэрлэн хүргэе.

16 Бэлтгэлийн хувцастай Кайли

Энэ зургийг эхэлж харвал Кайли Женнер мөн гэж итгэхэд тун бэрх мэт. Дэгжин загварлаг Кайли энд л олны нүдэнд байдгаасаа тэс ондоо байгааг та бүхэн харж байна. Харин яагаад ийм төрхтэй гэрээсээ гарсныг нь зөвхөн Кайли л өөрөө мэдэх болов уу. Хэдийгээр хэтэрхий шүүмжлэлтэй хандмааргүй байгаа ч гадуур зугаалах болон найзуудтайгаа уулзах үедээ энэ бэлтгэлийн хослолоос арай л дээр хувцас сонгосон нь дээр байж дээ. Кайли минь

Бэлтгэлийн хувцастай Кайли

15 Папарацичдаас тэр нуугдахыг оролдов

Энэ зургийг хараад хүн бүр түүний юу барьж байгааг гайхаж байгаа нь лавтай. Ямар нэг зүйл ороосон мэт, хар цагаан хээтэй том алчуурыг цээжиндээ наан тэвэрсэн нь түүнийг гарцаагүй ямар нэг зүйл нуугаад байгааг нотлоод байх шиг харагдана. Энэ том алчуураар өөрийгөө нуух болсон нь ямар шалтгаантай болох талаарх үнэнийг одоогоор хэн ч олж мэдээгүй байгаа. Хэрвээ Кайли зүгээр л тааварлашгүй нэгэн байхыг хүсч байгаа бол энэ арга нь үр дүнгээ өгч байна гэж хэлмээр байна. Мэдээж өөрийн хайртай олны танилын талаар ямар нэг зүйлийг мэдэхгүй өнгөрнө гэдэг шүтэн бишрэгчдийнх нь хувьд тун хэцүү байдгийг энд өгүүлэхэд илүүц биз.

Папарацичдаас тэр нуугдахыг оролдов

14 Түүний үсэнд юу тохиолдоо вэ?

Зургаас харвал Кайлигийн үсний өнгө тун таагүй байгааг та анзаарсан болов уу. Үсний угаас нь төрөлх өнгө нь гарч үсчинд ч орж амжаагүй яваа энэ зураг нь мэдээж түүнийг үсээ будуулсны дараах хамгийн сайхан зургуудын нэг биш гэж найдах л үлдлээ. Харин бидний энд яриад байгаа Кайли бол өөрийн гадаад төрхөнд дээд зэргээр анхаарал хандуулдгаас гадна нийгмийн сүлжээн дэх зургуудад нь олон хүн тайлбар бичиж, таалагдсан сэтгэгдэл үлдээхгүй бол устгаж орхидог шазруун нэгэн юм. Тэгэхээр дээрх зурагт түүнийг үсээ албаар ийм байдалтай байхад нь гадуур явсан эсэхийг нь хэлж мэдэхгүй л байна. Магадгүй ийм үс бидний хараахан мэдэж амжаагүй шинэ гарсан трэнд ч юм бил үү. Хэн мэдлээ

Түүний үсэнд юу тохиолдоо вэ?

13 Түүний юу хийхийг хэн ч тааварлашгүй

Энэ зурагт Кайлиг яагаад амаа ийм том ангайсныг ойлгохгүй л байна. Магадгүй түүний дараагийн тааварлашгүй үйлдлүүдийн нэг юм болов уу. Бас нүдээ ягаан өнгөөр будах нь хүн бүрт зохиод байдаг эсэхийг нэг бодоод үзэх хэрэгтэй. Энэ өнгө хэтэрхий гүн харагдаж байгаа нь зургийн эффектээс болоогүй гэдийг энд нэмж хэлье. 

Түүний юу хийхийг хэн ч тааварлашгүй

12 Бэлтгэлийн дараах төрх

Ерөнхийдөө Кайлиг бэлтгэлийн хувцсанд дуртай гэдийг нь та мэдэж авсан байх. Гэхдээ тэр бидний бодож байгаагаас ч илүү энэ хувцсанд дуртай гээд бод доо.  Харамсалтай нь бэлтгэлийн хувцсыг загварлаг хэв маягтайд тооцохгүй л болов уу. Хэлхгэр өмд, томдсон загвартай фудболк түүнийг огтхон ч сайхан харагдуулахгүй байна. Мэдээж бид түүнийг илүү ялдам, эмэгтэйлэг хувцасласан байдалтай л хардаг байсан болохоор ийм төрх нэг л бууж өгөхгүйн бололтой шүү. 

Бэлтгэлийн дараах төрх

11 Кайли хаана байна?

Кайли хаана байна вэ? Энэ зургийн тайлбарыг олох гээд үзье. Магадгүй Кайли зүгээр л эргэн тойрныхоо папарацаас нуугдаж байж болох юм. Үүнийг нь ч буруутгах аргагүй. Хийсэн үйлдэл, өмссөн хувцас бүрийг чинь дэлхий дахин сонирхохоос илүүтэйгээр шүүмжлэх нь тийм ч таатай санагдахгүй нь лавтай. Гэсэн хэдий ч тэр бол олны танил, түүний гэр бүлийнхэн ч жинхэнэ одууд. Үүнээс тэр хэзээ ч зугтаж чадахгүй. Дараагийн удаад түүнийг утгагүй том алчуурынхаа оронд хар шилийг малгайтай хослуулна гэж найдах л үлдлээ.

Кайли хаана байна?

10 Тэр ч гэсэн бидэнтэй л адил хүн шүү дээ

Бидэнд түүний галбирлаг бие таалагддаг. Ядаж л савх шиг нарийхан харагддаггүй. Нөгөөтэйгүүр түүний ихэнх шүтэн бишрэгчид нь залуу үеийнхэн байдаг ба тэдэндээ биеэ зөв хөгжүүлэх эерэг нөлөөг үзүүлдэг нь сайшаалтай шүү.  Харин түүний өмссөн бэлтгэлийн цамц, иога дасгалын өмдний хослол тун тааруухан харагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Энэ бидний мэдэх загварлаг дэгжин Кайлигийн зураг гэж итгэхэд ч бэрх байна. Түүнийг ийнхүү шүүмжлэхэд хүргэсэн нь бидний буруу ч биш. Кайли өөрийн гэсэн хувцасны брэндтэй төдийгүй реалити шоуныхаа үеэр ч бусдын анхаарлыг загварлаг хэв маягаараа татахад ихээхэн анхаардаг талаараа ч ярьсан удаатай

Тэр ч гэсэн бидэнтэй л адил хүн шүү дээ

9 Снайпчатын бүтэлгүйтэл

Кайли Женнер снайпчатад үнэхээр дуртай нь нууц биш. Нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мянга мянган шүтэн бишрэгчидтэйгээ байнга хамт байж өөрийн бичлэг, дүрсийг олон нийтэд цацахдаа гаргууд нэгэн. Харамсалтай нь энэ зурагт түүний юу хийгээд байгааг таахад ч бэрх харагдаж байна шүү. Даллаад байна уу эсвэл ямар нэг шинэ дасгал хөдөлгөөн юм болов уу? Магадгүй тэр шинэ дасгалын хувцас сурталчлаад байна уу? Ямартай ч түүний зураг дарсан өнцөг тийм ч зөв байгаагүйг энд давхар хэлэх нь зөв юм.

Снайпчатын бүтэлгүйтэл

8 Тэр чадварлаг нуугдагч

Зурган дээр Кайли зөвхөн өөрийн нүүрийг халхалсан байгаа ч түүний өмссөн хувцас нь жирэмсэн гэдийг нь ч мөн нуужээ. Төдийлэн итгэлтэй биш байгаа ч зүүн талын зурагт түүний гэдэс арай мэдэгдэхүйц харагдаж байна. Харин фудболк нь арай жижиг хэмжээтэй байсан бол хамаагүй дээр харагдах байсан биз.

Тэр чадварлаг нуугдагч

7 Арай л хэлхгэр юм аа

Дээрх зургууд Кайлиг хэлхгэр хувцсанд дуртайгийн жишээ болж байсан бол харин энэ өмд бидний бодож байснаас ч хэлхгэр юм. Бас үнэхээр тод байгааг энд нэмж хэлье. Тиймдээ ч яах аргагүй шууд нүдэнд тусч байна. 

Арай л хэлхгэр юм аа

6 Шинэ трэнд юм болов уу?

Түүний өмд будаг болчихсон эсвэл загварын нэг трэнд эсэхийг мэдэх аргагүй юм. Бидний мэдэх цорын ганц зүйл бол Кайли гадуур гарахдаа хэзээд загварлаг хэв маягтай байдаг ба хэзээ ч хэлхгэр бэлтгэлийн хувцас болон будагтай өмдтэй гарахгүй байх байсан. Үүнийг загварын нэг трэнд эсэхийг мэдэхгүй ч өмдөн дээрээ будаг асгасан тохиолдолд түүнийг гэрээсээ цухуйна ч гэж бодохгүй байна. 

Шинэ трэнд юм болов уу?

5 Хэтэрхий ил задгай

Зарим үед хосууд эрхлэх нь тийм ч таагүй харагддаггүй ч хааяа бас өхөөрдөм харагдах үе байдаг. Мэдээж хосууд бие биедээ хайртай бол олон нийтийн газар үнсэлцэх, тэврэлдэх нь төдийлэн эвгүй сэтгэгдэл төрүүлээд байхгүй. Харин ганц бие хүмүүсийн хувьд асуудал арай өөр. Энэ зургийн хувьд хэтэрхий хувийн шинж чанартай байгааг хэлэх нь зүйтэй. Олон нийтийн өмнө ийм үйлдэл гаргах нь огтхон ч таатай зүйл биш. 

Хэтэрхий ил задгай

4 Хөхний даруулгагүй Кайли

Энэ зургийг харсан хүмүүс Кайлиг хөхний даруулга зүүгээгүй байна гэдэг. Тэр нь ч үнэн. Гэсэн хэдий ч хөхний даруулгагүйгээр гадуур гарах нь тун зохисгүй билээ. Магадгүй гэртээ дуртай нэвтрүүлгээ үзэж суухдаа даруулгагүй байж болох ч бусад үед хөхний даруулгаа заавал зүүх ёстой. Алдартай одуудыг хөхний даруулгагүй явж байгааг харах нь тух хачин харагддаг. Ядаж л даруулга зүүгээгүй үед хөх ямар ч хэлбэргүй харагддагийг бодож үзэх хэрэгтэй.

Хөхний даруулгагүй Кайли

3 Нэг л авцалдаагүй төрх

Хөлөргөгч цамц... Яагаад ийм цамц бий болсныг анхандаа ойлгодоггүй байсан ч, одоо бол цаг үе өөр болсон. Гэсэн хэдий ч энэ төрлийн цамц загварлаг харагдуулна гэж бодохгүй л байна. Тэр ч байтугай энэ төрлийн өмдийг өмсөхөд төвөгтэй байдаг гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Нэг л авцалдаагүй төрх

2 Түүнд юу тохиолдсон юм бол?

Энэ шар өнгөнд хүн бүр дуртай эсэхийг бодож үзэх хэрэгтэй болов уу? Шар өнгө бол маш тод өнгө. Гэвч энэ удаад бид цамцны тухай биш, түүний илэрхийлсэн сэтгэл хөдлөлийн тухай ярих гэж болно. Тэр үнэхээр уйдсан байдалтай харагдаж байна. Энэ бол шүтэн бишрэгчдийнх нь хувьд тэвчихийн аргагүй асуудал. Мэдээж хайртай шүтэн биширдэг хүнээ олон нийтийн сүлжээнд уйдсан зургаа оруулаасай гэж хэн л хүсэх билээ.

Түүнд юу тохиолдсон юм бол?

1 Бүх хүмүүсийн нүдэн дээр ил байх амьдрал

Шүтэн бишрэгчдэд нь энэ зураг таалагдахгүй л болов уу. Учир нь энд Кайли ямар ч будаггүй, үсээ янзлуулаагүй, энгийн цагаан цамц өмссөний хажуугаар тун гунигтай царай гаргажээ. Зураг дээр яагаад ийм гунигтай гарсныг нь төдийлөн мэдэхгүй ч магадгүй энэ нь түүнийг хаа сайгүй дагах мянга мянган папараци, өөнтөгч хүмүүсээс болсон байх. Гэхдээ тэр одоо үүндээ ч дассан биз. Хэдий алдартнууд бүхэл амьдралынхаа туршид олны дунд ил байж хүн бүрийн шүүмжлэлд өртдөг ч тэд бидний л адил хүмүүс шүү дээ. 

Бүх хүмүүсийн нүдэн дээр ил байх амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()