Хүүхдийнхээ таргалалттай хэрхэн тэмцэх вэ?

Ярианы хамгийн төвөгтэй сэдвүүдийн дээгүүр эгнээнд бага насны хүүхдийн таргалалтын тухай жагсдаг. Бидний амьдарч буй нийгэм хөгжиж, үүнийгээ дагаад өдөр тутмын хооллох хэв маяг ч эрс өөрчлөгдсөн билээ. Ухаантай аав ээжүүд хүүхдийнхээ биеийн жинд анхаарч элдэв таргалуулах хоол хүнсийг огтхон ч өгдөггүй бол зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ идэж ууна гэсэн болгоныг өгч таргалалтыг үүсгэдэг. Үүнийхээ дараа "бандгар аа, цулцгар аа, бүдүүн ээ" гэхчлэн өхөөрдөж суудаг нь харамсалтай. Таргалалтын цаана тал бүрийн өвчний үндэс суурь байдаг учраас хэрэв таны хүүхэд илүүдэл жинтэй бол эртхэн анхаарах хэрэгтэй юм шүү. За ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Хүүхдийнхээ таргалалттай хэрхэн тэмцэх вэ?

Эрүүл хүүхдүүд туранхай байдаг

Бага насны хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаа тун түргэн хугацаанд явагддаг. Хүүхдийн өсөлт маш хурдан байдаг учраас идэж буй хоол хүнс нь зөвхөн түүнийг том болгохын тулд л зарцуулагддаг ажээ. Гэхдээ хүүхэд хэтэрхий их иддэг бол түүний биенд орсон хоол тэжээл нь таргалалтыг үүсгэж эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх аюултай. Бандгар хүүхдийг харахад хөөрхөн мэт боловч түүний эрүүл мэндэд аюул занал учирч болзошгүй гэдгийг мартаж болохгүй юм. 5 настайдаа 1 кг илүү жинтэй байх, 30 настайдаа 1 кг илүүдэл жинтэй байх хоёр огт өөр зүйл. Илүүдэл жинтэй байх нь дараах сөрөг үр дагавруудыг авчирч байдаг. Үүнд: 

- байнга хөлрөх 

- нойрмоглох 

- нозоорч, идэвхгүй байх 

- ханиаднаас салахгүй байх

- зүрх судасны системийн үйл ажиллагаа муудах 

- булчингийн систем, ясны бүтцэд сөргөөр нөлөөлөх гэх мэт 

Эрүүл хүүхдүүд туранхай байдаг

Эцэг эхийн үүрэг хариуцлага

Тавган дээр үлдсэн сүүлчийн халбагыг хүртэл идүүлэх гэж албаддаг эцэг эх, эмээ өвөө нарын буруугаас болж илүүдэл жинтэй хүүхдүүд улам бүр олширсоор. Хүүхдээ зурагт, компьютерийн өмнө суулгачихаад хэтрүүлэн идэж байгааг нь ч анзааралгүй дээр дээрээс нь хооллож, шингэн зүйл уулгаад сүүлд нь сайн хүүхэд хэмээн шагнахдаа амттан шимттэнгээр "борддог". Ингэж л тарган хүүхдүүдийн армийг бид бий болгодог ажээ. Үр дүнд нь таны хүүхэд том болоод таарсан болгоноо "чихэж" байдаг хоолны хэнээтэй болно. Муухай санагдахгүй байна гэж үү. 

Эцэг эхийн үүрэг хариуцлага

Бид яах ёстой вэ?

Бид яах ёстой вэ? гэвэл юун түрүүнд хүүхдийнхээ идэж буй хэмжээг анхаарч, хэтрүүлэн идэж байвал нэн даруй арга хэмжээ авах ёстой. Дараа нь хүүхдэдээ хоолны дэглэм бариулж зөв хооллох процессыг түүнд суулгаж өгөх хэрэгтэй. Эдгээрээс гадна хүүхдээ дуртай спортоор нь хичээллүүлэх нь ухаалаг алхам байх болно. Эцэг эхчүүд нь өөрсдөө хооллохдоо таваг дүүрэн овоолж байгаад л иддэг бол хүүхэд ч гэсэн хүссэн хүсээгүй тэдэн шиг л их идэж сурах болно шүү дээ. Дэлгүүрээс эклер, бялуу, цагирган талх авахынхаа оронд жимсний нухаш, ногоо зэргийг худалдан авах нь таны хүүхдийг хэвийн жинтэй болоход томоохон түлхэц болж өгнө. 

Бид яах ёстой вэ?

Харилцан тохиролцох нь чухал

Эмээ өвөө нар ач зээгээ эрхлүүлэн хүссэн зүйлийг нь авч өгдөг. Тийм учраас эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдийг ирээдүйд эрүүл саруул иргэн болгохын тулд харилцан тохиролцож, түүнийг хэвийн жинтэй болтол нь зөв хооллож, байнга хөдөлгөөнтэй байлгах тал дээр нь анхаарах ёстой. Хүүхдийг заавал спортоор хичээллүүлнэ гэлгүйгээр цэвэр агаарт өдөр бүр алхуулж, дугуй унуулж байх нь зөвхөн хүүхдийн жинг хасаад зогсохгүй гэр бүлийн гишүүдийн харилцааг ойртуулан дотносох ухаалаг арга болж чадах юм.

Харилцан тохиролцох нь чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()