1
Эртний Грекчүүд
Олон нийтийн газарт нус цэрээ хаяж байгаа хүнийг бид яаж хардаг билээ? Тэгвэл МЭӨ 6-р зуунд Эртний Грект өөр хүнтэй харилцаж байхдаа нэг гараа хувцасныхаа дотуур хийгээгүй хүнийг маш бүдүүлэг хэмээн үздэг байсан ажээ. Нэн ялангуяа олны өмнө үг хэлэхдээ гараа нуугаагүй бол тун бүдүүлэг, соёлгүй үйлдэл хэмээн тооцогддог байсан гэнэ. Энэхүү позыг илтгэх урлагийн сургуулийг үндэслэгч, Эртний Грекийн 10 их илтгэгчийн нэг болох Эсхин ихээхэн дэмждэг байжээ.
2
Сонгодог поз
Эртний Грекчүүдийн сэдсэн энэхүү поз Баруун Европын өндөр соёлтой орнуудад 18-р зууны үеэс ахин дэлгэрч эхэлсэн байдаг бөгөөд сурвалжит язгууртнууд өөрсдийнхөө хөргийг зуруулахдаа нэг гараа гадуур хувцасныхаа дотуур хийдэг болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү поз нь дээд зиндааны хүмүүсийг бусдаас ялгах үндсэн ялгаа болж хувирсан байдаг.
3
Эзэн хаадын поз болов
Наполеон Бонапарт өөрийнхөө олон ч хөрөг зураг дээр нэг гараа гадуур хувцсандаа хийсэн байгаа харагддаг билээ. Та магадгүй алдарт удирдагчид энэ поз ихээхэн таалагддаг байсан гэж бодож байж мэдэх юм. Тэгвэл тийм биш гэнэ. Түүний хөргүүдийг зурдаг байсан хувийн зураач Дэвид ердөө өөрийнхөө төсөөллөөрөө ийм позоор зурж орхисон хэрэг ажээ.
4
Зураг авахуулахад тухтай байдаг
Зургаа авахуулахын тулд 15 минут хөдөлгөөнгүй зогсохоос өөр аргагүй байсан тэр үед энэ поз нь тун тухтай байдаг байжээ. Ингэж зогсвол та хөдлөхгүйгээс гадна гар чинь ч даарахгүй. Иргэний дайны үеэр Америкийн цэргүүд мөн л энэ позоор зургаа авахуулж байлаа. 19-р зууны сүүлчээр эл поз моданаас гарсан хэдий ч Оросын удирдагч Сталин энэ позыг ашигласан байгааг та харж болно.
5
Масоны бэлэг тэмдэг
Энэхүү поз нь чөлөөт масончуудын бэлэг тэмдэг байжээ. Жирийн иргэд ингэж зургаа зуруулах нь шатлан захирах ёсыг дагаж, түүнд бүх зүйлээ зориулна гэсэн утга санааг илтгэдэг байсан аж. Антонио Лорензонигийн зурсан Моцартын хөргийг жишээ болгон авч үзэж болох юм.