Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн мэндчилгээ

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн мэндчилгээ

Улиран одож буй 2017 онд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн тул бид алдаатай алхамуудаа засаж, зөв бодлого хэрэгжүүлж чадвал эх орны минь хөгжил зөв замдаа орно гэдэгт итгэл төгс байна.

Голомт банкны хувьд 2017 онд үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд харилцагч төвтэй банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин ажилласнаас гадна дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлж, эрхэм харилцагчдынхаа бизнесийн “Голомт” нь байхын төлөө зорин ажиллалаа.

Үүний үр дүнд Голомт банкнаас хэрэгжүүлсэн “САЛБАРЫН ШИНЭ БИЗНЕС МОДЕЛ НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ" нь банкны салбарын үйлчилгээний өнгө төрх, хөгжлийн хандлагыг шинээр тодорхойлж, харилцагчдын талархалыг хүлээсэн тул PMI Mongolia Chapter-аас "2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ"-өөр тодруулсан бол, МҮХАҮТ-аас “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр өргөмжиллөө.

Бид Монгол Улсын өнгөрсөн 27 жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг судлан “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-г анхлан боловсруулж шийдвэр гаргах түвшинд хүргүүлснээс гадна харилцагчид өөрийн  амьдралын хэв маягт тохируулан дизайн, валютаа сонгодог “Сонгодог” картыг зах зээлд нэвтрүүлж, техник, технологийн дэвшилд тулгуурласан SocialPay финтех бүтээгдэхүүнийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлсэн зэрэг өндөр амжилтыг үзүүлээд байна.

Мөн Голомт банкнаас хэрэгжүүлсэн Үндэсний хуримтлалын хөтөлбөрт эдүгээ 65,000 мянга орчим харилцагч нэгдсэн нь харилцагчдын маань зүгээс бидэнд өгсөн өндөр итгэлийн илэрхийлэл байлаа. Ингээд Голомт банкныхаа 1800 гаруй ажилтнуудынхаа нэрийн өмнөөс нийт монголын ард түмний минь гал голомт дулаан байж, санаа сэтгэл нь сүү мэт ариун байхыг хүсэн ерөөж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.