Хүүхэмсэг эрчүүдийг таних 9 арга

Эмэгтэйчүүдийг бээлий шигээ сольдог эрчүүдэд өөрсдийн гэсэн арга заль, ёс журам бий. Хэрвээ та урт хугацаанд холбоотой байх харилцааг хүсэж байгаа бол энэ төрлийн эрчүүдээс холхон байхыг зөвлөж байна. Мэргэжлийн хүүхэмсэг залуусаас зайгаа барихын тулд бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааралтай уншаарай.

Хүүхэмсэг эрчүүдийг таних 9 арга

1 Эхний 3 өдөр тэр залгахгүй

2 өдөр хүлээж залхаад, дахиад түүний талаар бодохгүй гээд өөртөө амлатал яг энэ мөчид тэр залгах болно. Мэргэжлийн хүүхэмсэг залуусын хувьд уулзсанаас хойш 3 дахь өдөр нь залгахад хамгийн тохиромжтой цаг гэнэ шүү.

Эхний 3 өдөр тэр залгахгүй

2 Тэд өөртөө маш их итгэлтэй

Энэ төрлийн залуусын өөртөө итгэлтэй байдал нь тэдний гол зэвсэг гэнэ шүү. Уг аргаа хэрэгжүүлэхэд нь ямар нэг онцгой шалтгаан тэдэнд огтхон ч хэрэггүй. Гол нь бүх зүйл түүний хяналтанд байгаа, тэр бол жинхэнэ эр хүн гэдгээ харуулахад л гол зорилго нь оршино.

Тэд өөртөө маш их итгэлтэй

3 Анхаарлыг чинь татхын тулд нүдэн дээр чинь өөр бүсгүйтэй сээтэгнэх

Хамгийн эртний хирнээ бусдаасаа хавь илүү үр дүнтэй арга. Хэрэв тэр залуу охидын дунд нэр хүнд алдартай байдаг үүний хажуугаар найзуудын чинь хацрыг улайлгах зүйл хийж байвал тэр жинхэнэ хүүхэмсэг эр гэж ойлгоорой. Мэдээж тэд хэт ноцтой үйл хөдлөл хийхгүй нь тодорхой. Гэхдээ түүний хэрхэн аашилж байгааг сайн анзаар. Бусдад харуулах гэж тийм зан гаргаж байгаа бол чи хараад л шууд мэднэ. 

Анхаарлыг чинь татхын тулд нүдэн дээр чинь өөр бүсгүйтэй сээтэгнэх

4 Боломж олдох бүрт чамд хүрэх гэж оролдоно

Чамд үнэхээр хайртай залуу энхрийлж таалах харин эсрэгээрээ ганц шөнийг өнгөрөөгөөд хаях гэж буй залуугийн биенд чинь хүрэх 2 асар их ялгаатай зүйл. Цагийг зугаацаж өнгөрөөх гэсэн залуу ямар ч үед, нөхцөл байдал тохиромжтой эсэхийг үл харгалзан илүү өөртөө итгэлтэй, зоригтойгоор чамд хүрэхийг оролдох болно.

Боломж олдох бүрт чамд хүрэх гэж оролдоно

5 Чиний сонсохыг хүссэн зүйлийг хэлнэ

Хэрэв чи түүнээс амьдралдаа учирч байсан бүх эрчүүдийг нийлүүлээд ч сонсож байгаагүй сайхан үгсээр бөмбөгдүүлбэл дотроо бодолтой байх хэрэгтэй шүү. Хүүхэмсэг эрчүүдийн гол үүрэгт ажил нь сэтгэл хөдлөлөөр чинь наадах юм. 

Чиний сонсохыг хүссэн зүйлийг хэлнэ

6 Нөхцөл байдал бүрдэх

Бүх зүйл яг л кино шиг онцгой тохирч байвал магадгүй энэ бүгдийг анхнаасаа төлөвлөж хийсэн байх боломжтой. Хүүхэмсэг залуусын бас нэг үүрэг нь чамд гайхалтай сайхан мөчүүдийг бэлэглэж, хариуд нь чамайг ашиглах юм шүү дээ.

Нөхцөл байдал бүрдэх

7 Тэр үргэлж гайхалтай харагддаг

Өөгүй цэвэрхэн царай, яг тохирсон хувцас, үнэтэй сүрчигний үнэр...гээд төсөөлөөд үз дээ. Дүрмээр бол жирийн залуус хэзээ ч гадаад байдалдаа ийм их санаа тавихгүй. Гэхдээ ганган залуу чинь бусад шинжүүдийг агуулаагүй бол санаа зовох огт хэрэггүй. 

Тэр үргэлж гайхалтай харагддаг

8 Боловсролтой, боловсон хүний дүр эсгэнэ

Хэрвээ та гайхалтай мэдлэгтэй залуутай таарвал түүнийг хүүхэмсэг гэж шууд дүгнэж болохгүй. Харин тэр мэдлэг боловсролоо гайхуулж, өөрийгөө дөвийлгөж байвал сэжигтэй шүү. Ер нь тэгээд үнэхээр яруу найрагч л юм бол ганцаас илүү шүлэг мэдэх л ёстой.

Боловсролтой, боловсон хүний дүр эсгэнэ

9 Тэр маш нууцлаг

Эмэгтэйчүүд бид байгалиасаа л нууцлаг залууст татагдаж дурладаг. Бага мэдэх тусмаа илүү ихийг хүсэх болно гэдгийг хүүхэмсэг залуус сайн мэдэж, сайн ч ашигладаг. Хэрвээ тэр чамайг асуултаар булаж, өөрийнхөө талаар ганц ч үг цухуйлгаагүй бол тэр нэг бол тагнуулч эсвэл чамайг хуурах гэсэн залуу 2-ын нэг болж таарна шүү.

Тэр маш нууцлаг

Бонус: Хүүхэмсэг эрчүүдийн золиос болохоос хэрхэн зайлсхийх вэ?

  • Магтаал сайшаал нь таныг таагүй байдалд оруулвал бүү сонс. Биенд чинь хүрэх ч гэсэн адилхан. Түүнээс аль болох зайгаа барь. Ингэсний дараа тэр арай амархан өгөөш хайхаар явах болно. 
  • Тухайн хүнийхээ талаар илүү их мэдээлэлтэй болохыг хичээгээрэй. Түүнээс асуулт асууж, хэрхэн хариулахыг нь ч мөн ажигла. Хэрвээ тэр сэдвийг тань руу өөрчилж байвал түүнээс холхон байхад л хангалттай.
  • Чухал асуудал байгаа бол утсаа шууд авахгүй байх, уулзалтаа хойшлуулах зэргээр түүнийг өөрөөсөө амархан түлхэж болно шүү дээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()