1
Apple компани нь бүтээгдэхүүнийхээ эд ангийг хэмнэх боломжгүй учраас ажилчдынхаа тоог цөөрүүлсэн болох нь хэдийнэ батлагдаад байгаа билээ. Хүнд нөхцөлд асар олон ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх квот тогтоож өгснөөс нь болж ажилчид нь тун их стресстэй ажилладаг ажээ.
2
Apple компани өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ашиг олохын төлөө байгаль орчныг бохирдуулж байдаг гэдгийг та мэдэх үү? 2014 онд л гэхэд тус компани агаарын бохирдол үүсгэснийхээ хариуд Хятад улсад нөхөн төлбөр төлсөн байдаг. Ганц Хятад, Америкаар ч зогсохгүй дэлхийн бусад орнуудын байгаль орчныг бохирдуулж байгаа гэж судлаачид үздэг юм.
3
AppleMaps-ийг анх гарч ирж байхад хэрэглэгчдийн тоо угийн бага байсан бол өдгөө улам л цөөрсөөр байна. Нэг инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг болсон явдлыг дурдах юм бол Ирма хар салхины үеэр дүрвэн зугтаасан хүмүүсийн дотроос AppleMaps-ийг ашигласан хүмүүс л гарах гарцан дээр очоод бөглөрч, огт өөр замаар ахин явахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Ийм л муу газрын зургийг Apple хийсэн байна шүү дээ.
4
Apple компани маш нууц зэрэглэлтэй төсөл болон туршилтын загвараа олон нийтээс тун сайн нууж чаддаг билээ. Ямар сайндаа л туршилтын загварыг хулгайллаа хэмээн нэгэн ажилтнаа сэжиглэн Сан Францискогийн цагдаагийн ажилтны дүрд хувирч өнөө ажилтныхаа гэр рүү дайрч орсон гэсэн цуу яриа тарах вэ дээ?
5
Та шинэчлэн засварласан бүтээгдэхүүнийг нэг жилийн баталгааны хуудастайгаар нь арай хямд үнээр Apple компаниас худалдаж авах боломжтой. Эдгээр нь дефекттэй бүтээгдэхүүн биш, харин хэрэглэгч хайрцгийг нь онгойлгоод хэрэглэлгүйгээр буцааж илгээсэн сайн чанарын бүтээгдэхүүнүүд байдаг ажээ.
6
Apple компаний зарим салбарын үзэж байгаагаар iPhone гар утсыг үйлдвэрлэх явц нь хорт хавдрыг бий болгодог гэнэ.
7
Apple компанийн Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвөөр үйлчлүүлэхдээ мэргэжилтэнтэй нь ярилцсан зүйлээ баримтжуулж авахыг танд зөвлөх байна. Дараа дахиад очиход чинь "Би ингэж хэлээгүй ээ" гээд сууж байж мэднэ шүү.
8
Apple компани татвараас зайлсхийдэг үйлдлээрээ алдартай. Уг нь бол том компаниуд хамгийн түрүүнд л татвараа төлчихөж байх ёстой юм. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дийлэнх хувь нь АНУ-д борлогддог. Одоогийн байдлаар тус компани дан ганц Ирландад л гэхэд 14 тэрбум долларын татвар төлөх ёстой байгаа бөгөөд тэдний ямар улсад хэр хэмжээний татвар төлөх хэрэгтэй болоод байгааг интернетээс хайвал нэлээдгүй урт жагсаалт гарч ирэх болно.
9
Та утсан дээрх мэдээллээ хөрвүүлдэг бол Apple компани таны хувийн зургуудыг үзэж байдаг гэсэн үг юм. Тийм учраас хэт хувийн шинж чанартай, нүцгэн шалдан зургаа утасныхаа камераар авахгүй байхыг зөвлөе.
10
Apple компани 2007 онд жинхэнэ шинийг санаачилсан нэгэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан нь мэдээж хэрэг iPhone байсан юм. Үүнээс хойш гарсан загваруудыг та бүхэн 2007 онд гарсан iPhone утасны арай шинэчлэгдсэн хувилбарууд гэж ойлгож болно.
11
Apple компани дайны хөлд сүйтгэгдсэн Конго улсаас Колтон хэмээх эрдэс бодисыг олон жилийн туршид олборлон авдаг байжээ. Тэд энэхүү эрдэс бодисоо хэрхэн яаж тээвэрлэж ирдэг байснаа ихээхэн нууцалдаг. Та "Цуст Алмааз" гэж сонсч байсан уу? Тэгвэл бидний барьж байгаа утас "Цуст iPhone" болж таарах нь ээ.
12
Хэрэв та бүдүүлэг, бүдүүн баараг биш, бас таны биеэс өмхий үнэр ханхлаагүй л бол бүтэн өдөржингөө тэдний салбар дээр компьютер тоглоом тоглосон ч таныг тэндээс хөөхгүй.
13
Нэг удаа Apple компани өөрийнх нь дэлгэцний тохиргоог хулгайлсан хэмээн Samsung компанийг шүүхэд өгсөн байдаг. Нэлээдгүй юм болсоны эцэст тэдний маргаан Samsung-ийн ялалтаар өндөрлөсөн билээ.
14
Apple компани iPhone-ийг Америкийн зах зээлд сурталчлахдаа нийт 97 сая долларыг зарцуулж байсан бол iPad-ыг олон түмний анхааралд аваачихын тулд нийт 149 сая ам долларыг зарцуулсан байдаг ажээ.
15
Хэдийгээр Apple компани өөрийнхөө бүтээгдэхүүнийг өндөр чанартай, хийц загвар сайтай хэмээн сурталчилдаг боловч үйлдвэрлэл болон загварын тал дээр заримдаа асуудалтай. Хэрэв таны Apple-ийн бүтээгдэхүүнд ямар нэгэн хачин зүйл илэрвэл бусад хүмүүст ч бас илэрч байгаа эсэхийг лавлаж асуугаарай. Эс бөгөөс үйлдвэрлэсэн газар нь барьж очих хэрэгтэй.
16
Apple компаний үнэнч хэрэглэгчид цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гарах үед хуучин загвараа хаяж шинийг авах ёстой хэмээн үздэг байна. Тэгвэл энэ нь бодит байдал дээр тухайн компаний байнга орлоготой байх гэсэн "шуналт" оролдлого бөгөөд үүнийг "Төлөвлөгөөний дагуу зах зээлээс гаргах үйл явц" хэмээн нэрлэдэг байна.
17
Сүүлийн үед "үүлэн технологи" гэх нэр томъёо бишгүйдээ л сонсогдох болсон. Тэгвэл энэ нь яг үнэндээ "өөр хүний компьютер" ажээ. Энэ бол тус компаний нууц биш харин технологийн нууц юм.
18
Apple-ийн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнүүдээ биш харин дотор нь үйлчлүүлж байгаа хүмүүсийг яг л "бүргэд" шиг гярхай ажиглаж байдаг ажээ. Үүнээс бид тэднийг ажилчиддаа ямар хэмжээний итгэл үзүүлдэг болохыг хялбархан мэдэж болно..
19
8 талт iPhone-ий туршилтын загвар өмнө нь гарч байжээ. Тэгэхээр D20 загварын iPhone байгаагүй гэсэн үг. Та үүнийг iJewel хэмээн нэрлэж болно.
20
Хэрэв танд ямар нэгэн дефект илэрсэн бол энэхүү дефектнийхээ талаар тодорхой ярьж өгөөд утсаа шинээр солиод авах боломжтой. Харин та өөрийнхөө буруугаас болж утсаа унагааж хагалсан бол солиулах боломж байхгүй нь мэдээж.
21
Салбар дэлгүүрийн ажилчид таны асуултанд шууд үгүй гэж хэлэхгүй. Тэд тантай хэдэн минутын турш тойруулж ярилцах бөгөөд энэ нь танд хачин санагдахаас гадна таны уурыг багагүй хүргэж мэдэх юм.
22
Та эхний нэг жилээ дуустал AppleCare-ийг худалдаж аваад хэрэггүй шүү. Нэг жилийн хугацаанд л хүчинтэй байдаг учраас дараагийн жил нь худалдаж авах нь ухаалаг алхам байх болно.
23
Тус компаниас гаргасан хувилбарыг яаран сандран авах гэсний огт хэрэггүй. Түрүүн хэлсэнчлэн өдгөө зах зээлд гарч байгаа бүх загварууд нь 2007 онд гарсан iPhone утасны арай сайжруулсан хувилбар төдийхөн юм. Дэлгэцийг асаахын тулд заавал нүүр таних програмтай байх албагүй шүү дээ. Магадгүй тэрбумтнууд юм уу эсвэл энэ төрлийн тохиргоо заавал шаардлагатай цөөхөн хүнд хэрэг болохыг үгүйсгэхгүй ч хүн бүрт хэрэгтэй тохиргоо биш юм.
24
Силиконы Хөндийд байдаг Google, Apple компаниуд бие биеэсээ ажилтан хөлсөлж авахгүй гэсэн гэрээтэй байдаг ажээ. Хэрэв нэг нэгнийхээ ажилтнуудыг ажилд аваад байвал цалингийн тал дээр сөрөг үр дүн гарах гэнэ.
25
Калифорний Купертинод байдаг Apple компаний төв байрыг ажилчид нь "Сансрын хөлөг" хэмээн нэрлэдэг ажээ.