Тог цахилгаанаа хэмнэх энгийн аргууд

Өнөөдөр бидний хэрэглэсэн цахилгааны төлбөр байрны мөнгөний багагүй хэсгийг эзэлж, өрхийн зардлын тодорхой хувийг эзэлж байгаа билээ. Зариманд нь жаахан мэт санагдах ч та үүнээс 2-3 дахин бага мөнгө төлнө гээд бодоод үздээ. Бид та бүхэндээ цахилгаан эрчим хүч хэмнэх хялбархан 12 аргыг хүргэе. Та бүхэн эдгээр аргуудыг хэрэглээд цахилгаан эрчим хүчээ 2-3 дахин хэмнээрэй. 

Тог цахилгаанаа хэмнэх энгийн аргууд

1 Хэрэглээгүй үедээ унтраах

Хэрэглээгүй үедээ гэрлээ унтрааж хэвшээрэй. Нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орохдоо гэрлээ унтрааж байх нь танд ашигтай. Хэрэглээгүй үедээ гэрлээ дарж, зурагтаа унтрааж сурвал бодит үр дүн мэдрэгдэх бөгөөд ингэж сурахгүй бол дулаан мэдрэгчтэй гэрэл суурилуулаарай. Ийм гэрэл таныг өрөөнд орж ирэхэд асч, өрөөнөөс гарахад унтарна. Ингээд гэрлээ унтраахаа мартах асуудал үүсэхгүй.

Хэрэглээгүй үедээ унтраах

2 Залгуурыг салгах

Хүмүүс олон хоногоор хол явахдаа л гэхээс өглөө гараад орой ирэхийн хооронд гээд цахилгаан хэрэгслүүдийнхээ залгуурыг салгадаггүй. Тэгвэл салгаагүй үлдээсэн зурагт, угаалгын машин, хатаагч, богино долгионы зуух гэх мэт зүйл бага багаар цахилгаан идсээр байдаг. "Дуслыг хураавал далай" гэдэг шиг дуслаар алдсаар байвал далайг алдана. Иймд гэрээс гарахдаа Wi-Fi-аа унтрааж, болж өгвөл шөнө унтахдаа ч гэсэн  Wi-Fi-аа унтраахыг зориорой.  

Залгуурыг салгах

3 Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслүүд ашиглах

Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд ихээр бий болсон. Та тэдгээрээс сонгож, шинэ цахилгаан хэрэгсэл авсан мөнгөө явцын дунд цахилгааныхаа төлбөрөөс суутгаарай. Учир нь энгийн цахилгаан хэрэгслүүд их хэмжээгээр цахилгаан зарцуулдаг юм. Ялангуяа хуучирч муудсан цахилгаан хэрэгслүүд бүр ихээр цахилгаан зарцуулдаг байна.  

Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслүүд ашиглах

4 Чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээр солих

Гэрийг тань олигтой гэрэлтүүлж чадахгүй хэрнээ их эрчим хүч ашигладаг өндөр ваттын гэрлийн чийдэнгүүдээ сүүн гэрлүүдээр солиорой. Сүүн гэрлүүд энгийн чийдэнгээс илүү сайн гэрэлтүүлдэг бөгөөд эрчим хүч бага хэрэглэдэг. Танд эхэндээ үр дүн сайн мэдрэгдэгүй ч удаан хугацааны явцад хангалттай мэдрэгдэж, түрийвчин дэх мөнгийг тань хэмнэх болно.  

Чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээр солих

5 Дахин халаах

Нэг дор их хоол хийх, түүнийгээ дахин дахин халаах нь цахилгаан илүү зарцуулдаг байна. Тиймээс илүү ч үгүй, дутуу ч үгүй таарсан хоол хийж идэж байгаарай. Хэрвээ илүү гарвал халуун саванд хадгалаарай. 

Дахин халаах

6 Тенийг зөвхөн арга ядсан үед л хэрэглэх

Хэрвээ та жаахан даарвал халад нөмөрч, дулаан оймс өмсөөрэй. Товчхондоо тенийг арга ядсан буюу сүүлчийн аргаараа л сонгохыг зөвлөж байна. Тень хэрэглэж байгаа үедээ бусад өрөө биш зөвхөн хүмүүс байгаа өрөөндөө тавьбал мөнгө хэмнэнэ. Та гэртээ програмчилдаг халаагууртай бол шөнийн температурыг үл ялиг багасгаж болно. Энэ үед гэр жаахан сэрүүн болох ч та дулаан хөнжилдөө байх учир даарахгүй.   

Тенийг зөвхөн арга ядсан үед л хэрэглэх

7 Гэрийнхээ дулаалгыг шалгах

Хэрвээ гэр тань сэрүүхэн байвал хаалга, цонх, ханаа шалгаарай. Шаардлагатай тохиолдолд ханаа нэмж дулаалж дулаан алдалтыг бууруулбал гэр тань дулаахан болж, гэрээ дулаахан байлгах гэж нэмэлт халаагуур, тень ажиллуулдаг байснаа болино. 

Гэрийнхээ дулаалгыг шалгах

8 Зузаан хөшиг ашиглах

Өвлийн улиралд зузаан хөшиг ашиглаж үзээрэй. Ингэвэл цонхны хэсгээр хүйтэн орж ирэх нь эрс багасдаг. Мөн тагт, хаалгандаа ч зузаан хөшиг унжуулж болно. Шөнө, оройдоо хөшиг татаж, өглөө нь нээж болно шүү дээ. Ингэвэл нар танай гэрт сайн тусч, дулаахан байна. 

Зузаан хөшиг ашиглах

9 Хувцсаа хүйтэн усанд угаах

Хувцсаа хүйтэн усанд угааснаар ус халаахад зарцуулдаг эрчим хүчээ хэмнэнэ. Тиймээс 30-35 градусын усаар хувцсаа угааж байгаарай. Ийм ус угаалгын машинд сайнаас гадна хувцасны хир толбыг сайн арилгадаг байна.

Хувцсаа хүйтэн усанд угаах

10 Цахилгаан хатаагч ашиглахаа зогсоох

Эрчим хүчээ хэмнэхээр шийдсэн бол цахилгаан хатаагчаас татгалзаарай. Энэ нь их хэмжээний цахилгаан хэрэглэдэг бөгөөд шөнөжин залгаатай хоноод байвал сарын эцэст таны түрийвчнээс багагүй мөнгийг авч одох болно. Иймд угаасан хувцсаа энгийн хатаагч дээр тавиад паар юм уу зуухныхаа хажууд тавиарай. 

Цахилгаан хатаагч ашиглахаа зогсоох

11 Хөргөгч, хөлдөөгчөө дүүргэх

Хөргөгч, хөлдөөгч дүүрэн үедэ илүү сайн ажилладаг гэдгийг та мэдэх үү. Ялангуяа том хөргөгчний хувьд хоосон эсвэл дотроо цөөн зүйлтэй байх нь эрчим хүч их хэрэглэх шалтгаан болдог байна. Тиймээс дотроо юмгүй үед нь устай сав, ууттай мөс зэргийг тавьж хоосон зайг нь дүүргэж байгаарай. Тэнэг харагдаж магадгүй л дээ. Гэхдээ л ингэх нь эрчим хүч хэмнэдэг. Мөн хөргөгчийг паар, зуух, плитка зэрэг халуун зүйлээс хол тавьж, арын хэсэгт нь агаарын солилцоо сайн явагдахаар байрлуулаарай. 

Хөргөгч, хөлдөөгчөө дүүргэх

12 Хоёр тарифтай тоолуур тавих

Сүүлийн үед олон улсад хоёр тарифтай тоолуурыг ихээр хэрэглэх болсон. Ийм тоолуур нь таны хэрэглэсэн цахилгааныг өдөр, шөнөөр нь ялгаж, шөнө хэрэглэсэн цахилгааныг тань шөнийн хямдралтай үнээр бодох болно. Ялангуяа цахилгаанаар халдаг, шөнө нь цахилгаан хэрэгсэл залгаж хонодог айлын хувьд оройн 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл бараг хоёр дахин бага үнээр цахилгаан хэрэглэх юм. Энэ боломжийг хоёр тарифтай тоолуур л олгоно. 

Хоёр тарифтай тоолуур тавих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()