1
Хэрхэн зөв хийх вэ?
Массаж хийхэд танд эдгээр зүйлс хэрэгтэй:
- Байгалийн үстэй сойз
- Том ширхэгтэй скраб
- Биеийн тос
- Силикон бумба
Өөртөө массаж хийхдээ анхааралтай байгаарай. Ямар ч цус хуралт байх ёсгүй шүү. Та массаж хийхдээ гуяны дотор тал болон өвдөгний доор болон ар хэсэгт хийхгүй байж, эдгээр газруудаас болгоомжлох хэрэгтэй.
2
Гуяны целлюлит
1-р алхам
Арьсаа нойтон биш хуурай байх үед скрабаа түрхээрэй. Үүний дараа доороос нь дээш чиглэлтэй сайн илээд өгөөрэй.
2-р алхам
Эрхий хуруугаараа гуяны урд талд дараад бусад хуруугаараа дотор талаас нь шахаад зурагт үзүүлснээр эрхийн хуруугаараа гадагш нь чиглэлтэй массажлана. Энэ дасгалыг 10 минут хийж, арьсаа халаах хэрэгтэй.
3-р алхам
Одоо биеийн тосоо түрхэж, бумба тавина. Бумбыг хөхүүлж, арьсыг өвдтөл соруулах хэрэгтэй (дараа нь таны бие дээр ямар нэгэн хөхрөлт үүсэх ёсгүй). Ингээд бумбаа доороос нь дээш нь тойрог маягаар татна.
4-р алхам
Энэ хөдөлгөөнийг халуу оргиж, загатнатал нь нэлээд хэдэн минут хийх хэрэгтэй. Уг массажийг долоо хоногт 3 буюу түүнээс дээш удаа хийх ёстой бөгөөд нэг газартаа 10 минут л хийгээрэй.
3
Гэдэсний целлюлит
1-р алхам
Биений тань арьс болон байгалийн үстэй сойз хуурай байх ёстой. Сойзоороо гэдсэн дээрээ үргэлж доороос нь дээш чиглэлд цагийн зүүний дагуу эргүүлэн массажилна. Дараа нь шүршүүрт орно.
2-р алхам
Шүршүүрт орсныхоо дараа биенийхээ целлюлиттэй хэсэгтээ тосоо түрхээд сойзоороо дахин тойрог маягаар массажлана. Гуяны болон гэдэсний целлюлит арилгах массажийг зөв тогтмол хийснээр ганцхан сарын дараа та ийм болно. Таны өөрийн биеэ төгс сайхнаар нь барья гэвэл энэхүү массажийг амьдралынхаа нэг хэвшил болгон долоо хоногт доод тал нь 3 удаа хийж хэвшээрэй.