Таны биед эдгээр шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчид үзүүлээрэй!

Үл мэдэх яр шарх гарахад эсвэл зүгээр л ядарч сульдах төдийд эмчийн зүг хамаг байдгаа бариад гүйдэг хэн нэгэн байхад харин эсрэгээрээ бие нь удаан хугацаанд зовиурлаж, үе үе гэнэтхэн ядарч сульдаад байхад эмнэлэгт хандалгүй улам бүр ужигруулдаг хүмүүс цөөнгүй. Судалгаанаас үзэхэд эрүүл мэнддээ эмэгтэйчүүд хавь илүү анхаарал хандуулдаг нь тогтоогдсон. Мэдээж асуудлыг бага дээр нь дарж авбал аливаа өвчнийг бүр хүндрэхээс нь сэргийлэх нь дамжиггүй. Харамсалтай нь эрчүүдийн хувьд бага зэргийн хөнгөн зовиурыг тоохгүй өнгөрөөж өөрсдийгөө "хогийн цэг" болгох нь элбэг. 

Таны биед эдгээр шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчид үзүүлээрэй!

1 Ханиад хүрсний дараа ядарч сульдаж, амьсгалахад бэрх болох

Уушгины үрэвслийн үед илрэх үндсэн шинж тэмдэг нь удаан хугацаанд ханиалгах болон халуурах. Гэсэн хэдий ч далд хэлбэрийн үрэвсэл нь эрүүл мэндийн ховор дайсан биш. Хэрвээ та ойрын хугацаанд амьсгалын замын хурц халдвараар өвчилсөн бол, мөн танд амьсгалахад бага зэргийн хүндрэл учирч байвал, өдрийн цагаар ядруу байгаа бол энэ нь далд хэлбэрийн уушгины хатгалгаа байж мэднэ. Үүн дээр амьсгал шүгэлтэй байх, цухалдуу болох царай цонхийж цайх зэрэг бусад шинж тэмдгүүд ч нэмэгдэж болно. Энэ тохиолдолд магадгүй та мэдрэлийн эмчид хандах нь илүүц биз.

Ханиад хүрсний дараа ядарч сульдаж, амьсгалахад бэрх болох

2 Арьсны салст товруутаж, бижрүүтэх

Өөрийгөө аюулт өвчний үед оношлох зааварт гол төлөв цээж, цавь зэрэг тодорхой хэсгүүдэд ямар нэгэн товруу байгаа эсэхийг шалгахыг зөвлөдөг. Заримдаа олон учир шалтгааны улмаас биеийн аль ч хэсэгт эдгээр товруу гарч ирэх нь бий. Энэ нь цаашилбал хор нөлөөгүй өөхний хавдар эсвэл уйланхай болж болохоос гадна үүнээс ч илүү аюултай өвчний шинж тэмдэг болох магадлалтай. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд арьсны өвчин судлалын эмчид хандах хэрэгтэй.

Арьсны салст товруутаж, бижрүүтэх

3 Үс ихээр унах

Дотоод шүүрлийн булчирхай биеийн бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг томоохон цогц систем юм. Гормоны өөрчлөлтөөс шалтгаалж бие махбод хэвийн байдлаа алддаг ба үүний нэг илрэл нь үс их хэмжээгээр унаж, бүтцэд нь өөрчлөлт орох аж. Биеийн бусад эсүүдээс үсний эс нь хамгийн мэдрэг бөгөөд гормоны өчүүхэн өөрчлөлтөнд үсний ширхэг нарийсаж, бүтэц нь өөрчлөгдөж улмаар унаж эхэлдэг.  Хэрвээ дээрх шинж тэмдэг нь бухимдах болон ядрах үед илэрвэл үс, хуйхны эмчээс урьтан дотоод шүүрлийн эмчид хандахыг зөвлөе.
 

Үс ихээр унах

4 Амьсгаa тасалдах

Амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс ямар тохиолдолд амьсгалын дутагдалд ордогоо маш сайн мэднэ. Харин анагаах ухааны үүднээс үүнийг ходоод гэдэсний хямрал болон зүрхний үйл ажиллагааны доголдол хэмээн хоёр шалтгаанаар тайлбарладаг. Ходоодны хүчил ихдэх, шар хөөрөх, ходоод гэдэсний хямрал зэргээс шалтгаалж ганцхан амьсгалын дутагдал үүсдэггүй. Хааяа дөнгөж хоол идсэний дараа дээрх шинж тэмдэг илэрвэл зүрхний үйл ажиллагаа доголдож байгааг ч мөн илтгэдэг. Иймд дээрх асуудлууд танд дахин илэрвэл эмчид зайлшгүй хандах нь зүйтэй.

Амьсгаa тасалдах

5 Сарын тэмдгийн үед өвдөлт мэдрэх

Сарын тэмдгийн үед өвдөлттэй байх нь ихэвчлэн залуу охидод тохиолддог ба үүнийг эмэгтэйчүүдийн эмч нар сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй байх үеийн асуудал хэмээн тогтоосон байдаг. Эндометриозийн явцад умайн хөндийн хана тэлж ойролцоох зарим эд эрхтнийг шахан байрлахад хүргэдэг аж. Харин сарын тэмдгийн мөчлөг эхэлснээр уг үйл явцыг буцаан хэвийн байдалд нь оруулахын тулд эмэгтэйчүүдийн бие махбод цаанаасаа ингэж зохицуулагддаг нь энэ өвдөлтийг үүсгэдэг байна.

Сарын тэмдгийн үед өвдөлт мэдрэх

6 Хүүхэд бөх унтахаа больж, уцаарлангуй болох

Тавгүй байгаа зүйлээ шууд хэлж чадахгүйгээс нялх хүүхдүүд түүнийгээ уйлагнах, уцаарлах хэлбэрээр илэрхийлдэг. Тиймээс ямар нэгэн эрүүл мэндийн асуудал шууд бусаар тайлбарлаж байна гэсэн үг. Жишээлбэл өглөө сэрэнгүүтээ уйлагнах нь голдуу хялгасан хорхойн халдвар авснаас үүдэлтэй байдаг. Хялгасан хорхой шөнийн цагаар идэвхтэй байдаг тул хүүхдийг бөх унтахад саад учруулж улам бүр уцаарлуулдаг байна.

Хүүхэд бөх унтахаа больж, уцаарлангуй болох

7 Жилд хоёроос дээш удаа хоолой өвдөх

Гүйлсэн булчирхайн өвчлөлд ойр ойрхон өртөх нь стрептокколын халдвараас үүдэлтэй. Үүнээс гадна тус асуудал нь хуян, үе мөчний өвчний шалтгаан ч байж мэднэ. Эдгээр шинж тэмдгүүд хавсарвал хэзээ ч тайван сууж болохгүй шүү. Аливаа өвчний шинж тэмдэг хавсарсан байдлаар илрэх нь зөвхөн өндөр настнуудад л тохиолддог гэсэн хуучинсаг бодлоосоо салах цаг аль хэдийнэ болсон. Энэ шинж тэмдэг нь хүүхэд байтугай залуучуудад ч илэрч болно. Тиймээс л үе мөчний эмч нар хоолойн өвчлөлд ойр ойрхон өртөх, хуян үе мөчөөр шархирах, ядрах зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөдөг.

Жилд хоёроос дээш удаа хоолой өвдөх

8 Арьсны өнгө мэдэгдэхүйц өөрчлөгдөх

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Үүгээрээ ч хүний гоо сайхан байх нь арьснаас ихээхэн хамаардаг. Тиймээс арьсны өнгө нүдэнд  мэдэгдэхүйц өөрчлөгдвөл эмчид хандах нь зүйтэй. Тухайлбал элэгний үйл ажиллагаа доголдож байгааг илтгэх нэг илрэл нь арьсны салст гэнэт шарлах, суга орчмын арьс харлаж борлох юм. Арьсны салст шарлах нь элэгний эд эсэд өөрчлөлт орсныг илтгэж байгаа бол суганы арьс өнгөө өөрчлөх нь төмрийн илүүдэлд орсны шинж ажээ.

Арьсны өнгө мэдэгдэхүйц өөрчлөгдөх

9 Шарх, сорви удаан хугацаанд эдгэрэхгүй байх

Эмч нар арьсан дээрх мэнгэ, толбо болоод бусад өөрчлөлтийг байнга хянаж,эмнэлэгт тогтмол хандаж зөвлөгөө авч байхыг сануулдаг. Маш цөөхөн хүмүүс л удаан эдгэлттэй шарх нь арьсны хорт хавдрын шалтгаан болдгийг мэддэг байна. Энэ төрлийн хорт хавдар нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү түгээмэл тохиолддог ба өвчний далд үе нь 6 долоо хоног гэдэг. Хамгийн аюултай нь энэ төрлийн өвчин нь хуйх, чихний ар зэрэг далд газруудад шархалдаг. Иймд яаралтай эмчид хандвал энэ өвчин нь эдгэрэх бүрэн боломжтой. 

Шарх, сорви удаан хугацаанд эдгэрэхгүй байх

10 Тод гэрэлд хүүхэн хараа томрох

Хүүхэн хараа томрох нь зарим шинж тэмдэгтэй хавсарснаар халдвар, мэдрэлийн өвчин болоод нүдний өвчлөлийг илтгэдэг. Тухайлбал хүүхэн хараа томрохын зэрэгцээ дотор эвгүйрхэх, бөөлжих, хөдөлгөөн саатах, үе мөч бадайрах зэрэг нь илэрвэл та нэн даруй түргэн тусламж дуудах шаардлагатай. Харин зөвхөн хүүхэн хараа томрох шинж тэмдэг дангаараа илэрч байвал мэдрэлийн эмчээс урьтан нүдний эмчид хандах нь зүйтэй. Дээрх байдалтай удаан явах нь нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох ч аюулд хүргэдэг.

Тод гэрэлд хүүхэн хараа томрох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()