15
Хүүхэлдэйн киноныхоо алдааг зассан нь
Диснейн бүтээлүүд үргэлж бусдын шүүмжлэлд өртөж байдаг. 1991 онд гарсан "Араатан ба Гоо үзэсгэлэн" хүүхэлдэйн кинонд дэлхий даяараа дуртай байсан хэдий ч тосгоныхон яагаад цайзыг хараагүй вэ, Араатан хэдэн настай байсан бол зэрэг зарим хэсгүүд нь асуулт болон үлдсэн юм. Харин 2017 онд гаргасан бүрэн хэмжээний кинон дээр эдгээр асуултанд хариу өгчээ. Киноны эхлэл хэсэг дээр тосгоны иргэдэд хараал хийж, цайзыг мартуулж, харагдахгүй болгосон тухай тайлбарладаг бол Араатны насыг "Be Our Guest" дууны үг буюу хараал хийгдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрч байгаагаар илэрхийлсэн байдаг.
14
Жинхэнэ "Wind river"
"Wind River" кино нь ноцтой асуудлын талаар хөндсөн гайхалтай уран бүтээлүүдийн нэг болсон билээ. Гэвч киноны найруулагч Тэйлор Шеридан эдгээр хэргүүд нь маш сүүлийн үеийнх гэдгийг нь сайн мэдээгүй аж. Ойролцоох нутаг дэвсгэрийн ор сураггүй алга болсон уугуул эмэгтэйчүүдийг эрэн сурвалжлах, мөрдлөг хийх үйл ажиллагаа тун удаашралтай явагдаж буй сэдвээр Шеридан кино бүтээхээр болжээ. Гэвч, кино зураг авалтын явцад ойролцоох нутагт орших ердөө 6000 хүн амтай Шошонь хэмээх омгийн ахлагчаас тэр үеийн байдлаар нийт 12 эмэгтэй алуулсан, ор сураггүй алга болсон тухай сонссон байна. Энэ нь индиан гаралтай хүмүүсийн хэргийг үл ойшоодогтой холбоотой.
13
"Get Out" болон киноны дуу
Энэхүү кинон дээр явдаг “Sikiliza Kwa Wahenga” нэртэй дуу нь Свахили буюу Кисвахили хэлээр дуулагдаж байгаа тул үзэгчид тэгж их ойшоож үзээгүй байх. Гэвч, энэхүү дууны үг нь гайхалтай утга санааг агуулсан байдаг. Дууны зохиогч Майкл Абелс хар арьстнуудын дунд өргөнөөр хэрэглэдэг “brother” буюу "ах, дүү" гэсэн утгатай үгийг орчуулахгүй байхыг хүссэн байна. Учир нь бусад хэлээр ярьдаг хүмүүс уг дууны гол агуулгыг ойлгоосой гэж хүсжээ. Мөн тэрээр эмгэнэлт боолчлолын золиос болсон бүх хар арьстнууд Крист анхааруулаж буй санааг гаргах гэж эл дууг оруулсан байна. Дууны үгийг орчуулвал: "Дүү минь гүйгээрэй. Ахмадын үгийг сонс. Үнэнийг сонсоод өөрийгөө аврахын тулд зугтаарай."
12
Охидын аялал хязгаарыг давжээ
"Girls Trip" буюу "Охидын аялал" инээдмийн кино яг л бидний амьдралыг харуулсан мэт байлаа. Энэхүү бүтээлийн гол дүрийн жүжигчид бүгд эмэгтэй байж, ашиг орлогоороо тэргүүлсэн нь эмэгтэйчүүд кино ертөнцөд ямар хүчирхэг байгааг дахин нэг харуулсан юм. Энэ жилийн 100 сая ам. долларын ашиг олсон хамгийн анхны кино байсан төдийгүй "Girls Trip" нь өнгөт арьстай зохиолч, продюсер, найруулагч, жүжигчдийн гар нийлсэн цорын ганц бүтээл болж чаджээ.
11
"Wonder Woman" дээрх бугуйн цаг
Уг киноны гол зүйлүүдийн нэг болох бугуйн цагны талаарх сонирхууштай мэдээллийг бид энэ бүтээлээс мэдэж болно. Бугуйн цаг Стивийн аавынх байсан бөгөөд кинон дээр халаасны цагийг бугуйн цаг болгон өөрчилсөн байдаг. Хэдийгээр бугуйн цаг нь Дэлхийн 1-р дайнаас өмнө зохион бүтээгдсэн байсан ч ихэвчлэн эмэгтэйчүүд зүүдэг байв. Дайнаас өмнө эрэгтэйчүүд энгэрийн цагийг хэрэглэдэг байсан бол дайн эхэлснээр тэдэнд илүү амар хялбар ашиглагдах, дайсандаа сэжиг төрүүлэхгүй байх тийм цаг хэрэг болжээ. Иймд, цэргүүд бугуйн цаг ашиглах болж, дайнаас хойш ч гэсэн эрчүүдийн дунд бугуйн цаг моодонд орсон байна.
10
"The Stan Lee"-ийн үзэгдэл
Марвел кино компанийн хамгийн анхны бүтээлээс эхлээд л Stan Lee жижиг үзэгдэлд тоглох болсон билээ. Эдгээр жилүүдэд түүнийг киноны алив хэсэгт, ямар дүрээр гарах бол гэдгийг харах хүсэлтэй хүмүүс багагүй болсон. Шинэ хэсэг бүрт тэрээр яг хэвээрээ байгааг нь тайлбарлах гэсэн үзэгчид таамаг дэвшүүлж эхэлжээ. Түүний хамгийн алдартай дүр нь Харуул байсан бөгөөд "Guardians of the Galaxy" кинон дээр үүнийг баталсан байдаг.
9
"Power Rangers" УСК болон телевизийн цуврал хоорондын холбоо
Хэдийгээр "Power Rangers" УСК нь онцгой бүтээл болоогүй ч "Вox office"-т багтсан, 2017 оны томоохон кинонуудын нэг байлаа. Энэхүү кинон дээр гарсан телевизийн цувралтайгаа адилхан хэсгүүдийн нэг нь Зордоны дүрд тоглосон Бряан Кранстонтой холбоотой юм. Тэрээр өмнө нь "Power Rangers" киноны зарим дүрүүдэд дуу оруулсан бөгөөд киноны төгсгөлд түүнийг дараагийн анги дээр эргэж ирэх магадлал бүхий хэсэг гардаг.
8
"Baby Driver" ба суваг ээлжилдэг хэсэг
Энэ хэсэгт Baby телевизийн суваг сольж байхад хэд хэдэн нэвтрүүлэг, киноны харилцан яриа сонсогддог. Гайхалтай нь, эдгээр хэсэг бүр кинон дээр гардаг байна. Жишээ нь, Кевин Спэйси-ийн киноноос иш татаж ярихаа боль гэж хэлэхэд Baby хариу болгон: "Чи бид 2 бол нэг баг. Бидний нөхөрлөлөөс өөр чухал зүйл байхгүй" гэдэг. Энэхүү өгүүлбэр нь "Monsters Inc" хүүхэлдэйн кинон дээр мөн гардаг билээ. Мөн "Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм", "Тэд асар хурдан томрох юм", "Тэр тэгээд ямархуу байна даа" зэрэг өгүүлбэрүүд бүгд урьд нь ашиглагдаж байсан өгүүлбэрүүд юм.
7
"The Dark Tower" болон Стифен Кинг
"The Dark Tower" уран бүтээл маш муу үнэлгээ авсан нь их хэмжээний утга агуулгыг нэг кинонд багтаах гэж хичээсэнтэй холбоотой. Ямартай ч кинонд Стифен Кинг болон Улаан өндөгний баярын өндөг нуусан байдаг нь тун сонирхолтой. Магадгүй хамгийн ойлгомжтой нь кинон дээрх ихэр охидыг Стифен Кингийн "The Shining" киноноос санаа авсан байв. Үүнээс гадна, "Shawshank Redemption" киноны Рита Хэйвортийн зурагт хуудас, "The Shining"-ийн зочид буудлын зураг, "It" кинон дээрх "Pennywise" гэх нэр зэрэг нь бүгд Стифен Кингтэй холбоотой. Бүр олон иш татсан хэсэг оруулах гэсэн ч зохиогчийн эрхийн асуудлаас болоод оруулж чадаагүй байна.
6
"The Disaster Artist" болон Матт Дэмон
"The Room" киног бүтээхээс өмнө Висю жүжигчин болохоор хичээж байжээ. Түүний найз, хамтран ажиллагч Грег Сестеро нь "The Talented Mr. Ripley" кинон дээрх луйварчин эр Висютэй ямар төстэй болохыг нь харуулах гэж, найзтайгаа хамт киног үзсэн байна. Хэдийгээр Висю найзтайгаа санал нийлэлгүй, тэр луйварчинг өөртэйгээ адил гэж бодоогүй ч, киног үзээд өөрчлөгдөхөөр шийдэж, өөрөө тоглож болох кино бүтээхээр болжээ. Мөн уг киноноос Марк гэх нэрийг олсон байдаг. Учир нь тэрээр Матт Дэмоний нэрийг Марк Дэмон хэмээн бодсон байна.
5
"Ghost Story" дээрх тэмдэглэл
Кинон дээр жижиг цаасан дээр юм бичиж буй хэсэг гардаг. Энэ чухал тэмдэглэл чухам юу гэж бичсэн нь киноны туршид нууц хэвээр төгсдөг бол, амьдрал дээр ч гэсэн Рүүни Маарагаас өөр хэн ч мэдэхгүй. Киноны найруулагч түүнд өөрт нь чухал зүйлийн талаар бичээд хананд хийхийг хүссэн байна. Кино зураг авалт дууссаны дараа байшинг нураасан учраас тэмдэглэлийг олоогүй ажээ.
4
Хүн аалз болон Тони Старк
Хүн аалзын дүр албан ёсоор "Civil War" кинон дээр хамгийн анх гардаг гэдэг ч үүнээс өмнө "Iron Man" киноны 2-р анги дээр харагддаг. Өмнө нь зөвхөн цуурхал байсан үүнийг Старкын авардаг жаалхүү нь Петер Паркер байсан нь "Iron Man" кинон дээр нотлогддог. Мөн Хүн аалзын өмсгөлийн туслах дуу хоолойнд Женнифер Коннели дуу оруулсан юм. Энэ нь их ухаалаг хийгээд хөгжилтэй сонголт болсон. Яагаад гэвэл Старкын өмсгөлийн хоолойнд Фаул Бэттани буюу Коннелийн нөхөр дуу оруулжээ.
3
"It" дээрх хасагдсан хэсэг
Киноны ашиг орлого, амжилтаас гадна олон хүний дунд яригдаж байсан, хасагдсан хэсгийг кино бүтээгчид магадгүй дараагийн ангид оруулна байх гэж найдаж байсан ч энэ нь талаар өнгөрөх бололтой. Учир нь энэ хэсэгт 1637 онд Pennywise алиалагч болж хувирахаас өмнө хийсэн хэрэг гардаг бөгөөд кино бүтээгчдийн зүгээс хэтэрхий аймшигтай гэж үзжээ. Зохиол дээр: "Тэр эмэгтэй хүүхдээ үнсээд газар тавиад, унтарч буй цогийг ширтэн, эргэж харан зогслоо. Pennywise хүүхдийн зүг дөхөн очоод мах харсан чоно шиг уулгалан дайрав. Хазах чимээ сонсогдоход нялх хүүхдийн часхийсэн уйлах дуу тэнгэрт хадна. Абигэйл улбартан харагдах галын зүг ширтсээр... Нүүрэнд нь айдас, өрөвдөл, хүлээн зөвшөөрсөн байдал ээлжлэн солигдож, хамгийн сүүлд ямар ч хувирал тодорсонгүй. Түүний ард ямар нэг аймшигтай зүйл огтхон ч болоогүй мэт тийм л гөлийсөн царай."
2
"Wolverine"-ийн дараах Логан
"The Wolverine" дээр Логаны төгсгөл ирж байгааг сануулсан хэсэг байдаг гэж шуугисан үзэгчдийн хариу болгож, найруулагч Жэймс Манголд "Логан" киноны чухал хэсгийн зураг авалтыг хийж байхдаа холбоо гаргах гэж хичээсэн талаараа дурджээ. Юкио буюу хүмүүсийн үхлийг харах авъяастай тэрээр Логаны үхлийн тухай: "Би бүгдийг харж чадахгүй. Энэ яг л цоожны нүхээр харж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ үргэлж биелдэг. Би зөвхөн хүмүүсийн үхлийг л харж чадна. Би чинийхийг ч харсан. Чи гартаа нэгэнт зогссон зүрхээ атгаад, цустайгаа холилдон газар хэвтэж байна" гэдэг: Уг хэсэг нь "Logan" дээр Лорагийн гарыг атгасан байдлаар гардаг билээ.
1
Thor: Ragnarok
Хэрвээ та Крис Хэмсвордийг хувь хүн талаас нь мэддэг бол түүний ямар сайхан сэтгэлтэйг гадарлаж байгаа байх. "Thor: Ragnarok" дээр гардаг үгийг "Make-A-Wish" сангаас зочилсон хүүхэд санал болгосон байдаг. Тор, Халктай тулалддаг хэсгийн зураг авалтын үеэр тухайн охин Хэмсвордэд "Бид 2 цуг ажилладаг юм" гэж хэлсэн нь асар их таалагдаж, кинондоо оруулсан байна.