Линдсей Лоханы шинэ найз залуу “Солонгосын Халк”-тай танилцацгаая!

Хэрвээ та сүүлийн үед жүжигчин Линдсей Лоханы амьдралыг сонирхсон бол түүнийг "мартахын аргагүй" нэгэн залуутай зургаа авахуулах болсоныг анзаарсан байх. Тиймээ энэ залуу бол Солонгосын бодибилдингийн тамирчин, "Солонгосын Халк" хочит Же Ён Ха юм. Түүний гарын булчин, 4 толгойт булчин нь үнэхээр гайхалтай хөгжсөн болохыг манай нийтлэлийн зурагнуудаас хараарай. Ён ха нь бодибилдингийн тамирчнаас гадна Солонгосын тэрбумтануудын нэг билээ. Ингээд Линдсей Лохантай "хайрын романс" үүсгээд байгаа Солонгосын Халкын талаар мэдэж авцгаая. 

Линдсей Лоханы шинэ найз залуу “Солонгосын Халк”-тай танилцацгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүний шуу зүүсэн гинжнээс нь бүдүүн

Та Ён Хагийн зургийг анх удаагаа харж байгаа бол түүнийг дуучин юмуу реппер байх гэж бодож болох юм. Ер нь хэн гадуур гарахдаа баахан гинж гарандаа зүүгээд явах билээ дээ? Тэгвэл тэрбумтан Ён Ха гинжинд тун ч дуртай нэгэн гэнэ. Түүний гарын шууг хар даа. Ийм том шуутай хүний бие ямар том болохыг хэлэх ч шаардлагагүй гэж бодож байна. 

Түүний шуу зүүсэн гинжнээс нь бүдүүн

2 Үргэлж "Нэгдүгээр зэрэглэл"

Солонгосын тэрбумтан тэрээр хэзээ ч нийтийн онгоцоор үйлчлүүлдэггүй бөгөөд өөрийнхөө хувийн тийрэлтэт онгоцоор зорчдог байна. Энэ зургийг авахуулж байхдаа Ён Ха хаа нэгтээ нисэх гэж байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн тэрээр том биетэй учраас өөрийнхөө костюм пиджакаа тусгай захиалгаар хийлгэдэг ажээ. 

Үргэлж "Нэгдүгээр зэрэглэл"

3 Жижигхэн биетэй Линдсей Лохантай цугтаа

Линдсей энэ зурган дээр эрүүл чийрэг, харин Ён Ха аз жаргалтай харагдаж байгаа болохоор сайхан гарсан зураг гэж дүгнэж болохоор байна. Ён Хагийн гарын булчин, 4 толгойт булчин, ханагар сайхан цээж өмссөн цагаан пудволкных нь цаанаас тодрон харагдаж аж. 

Жижигхэн биетэй Линдсей Лохантай цугтаа

4 Шал шүргэм үстэй эдлэл

Өдөр тутамдаа жирийн нэг пудволк, жинсэн өмд өмсдөг, бидэнтэй л адилхан амьдралын хэв маягтай тэрбумтанууд дэлхий дээр олон байдаг бол Ён Ха тэднээс огт өөр, өөрт байгаа юм бүхнээ бусдад гайхуулах дуртай нэгэн ажээ. Тэрээр шал шүргэм урт ирвэсний арьсан дээлээр гангарсан зургаа цахим сүлжээндээ нийтэлж шуугиан тариад амжсан юм. 

Шал шүргэм үстэй эдлэл

5 Түүний нохой бараг л өөр шиг нь том

Нохой тэжээх тал дээр хүн болгонд өөрийн гэсэн бодол байдаг байх л даа. Зарим нь аварга том нохой салхилуулж явахыг илүүд үздэг бол зарим нь хөөрхөн бяцхан хав тэжээж түүнийгээ өвөр дээрээ тавиад илж суух дуртай байдаг. Тэгвэл тэрбумтан Ён Ха бараг л өөр шигээ том нохойг тэжээдэг ажээ. 

Түүний нохой бараг л өөр шиг нь том

6 Дасгалжуулагчтайгаа хамт

Бодибилдингийн тамирчин хүн байж яагаад сошиал ертөнцөд өөрийнхөө дасгал хийж буй зургийг тавьдаггүй юм бол гэж олон хүн гайхдаг. Харин тэрээр олон хүний гайхсан асуултын хариулт болгож, дасгалжуулагчтайгаа хамт авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлсэн байна.  Мөн тэрээр сүүлийн үед багагүй жин нэмж, улам бүр булчинлаг болсоор байгаа гэнэ. 

Дасгалжуулагчтайгаа хамт

7 "Гар буу" поз

Хэрэв та түүний Инстаграмын зургуудыг үзэх юм бол түүнийг өмнө нь арай жин багатай байсныг анзаарах болно. Энэ нь Ён Хаг хэдэн жилийн өмнө туранхай жижигхэн залуу байсан гэсэн үг биш л дээ. Зүгээр л арай жин багатай байсан гэсэн үг юм. Ингэхэд Ён Ха яагаад байшин дотор шил зүүчихсэн юм бол? Тэр магадгүй ядаргаатай папарацичидаас өөрийгөө хамгаалсан байж болох юм. 

"Гар буу" поз

8 Нисдэг тэрэг

Түүний таалдаг унаануудын нэг бол нисдэг тэрэг аж. Хувийн тийрэлтэт онгоцоо унахад хэцүү юмуу эсвэл богинохон зайд оччихоод ирэх хэрэг гарвал тэрбумтанууд яадаг юм бол оо? Тэгвэл Ён Ха ийм тохиолдолд өөрийнхөө нисдэг тэргийг ашигладаг гэнэ. Хэрэв та тэрбумтан байсан бол бас нисдэг тэргээрээ л явах байсан байх даа. 

Нисдэг тэрэг

9 Тэрээр найзууддаа Линдсейг танилцуулжээ

Линдсей Лохан, Ён Ха нарыг байнга уулзаж гадуур гардагийг батлах нэг зүйл бол тэдний найзуудтайгаа хамт авахуулсан энэ зураг юм. Энд байгаа хүмүүс дотроос хамгийн даруухан хувцасласан нь Линдсей Лохан байгаа биз? Ён Ха өөрийнхөө найзууддаа Лоханыг хэдийнэ танилцуулжээ. Одоо ганцхан л асуулт үлдлээ. Лохан түүнийг найзуудтайгаа танилцуулах болов уу? 

Тэрээр найзууддаа Линдсейг танилцуулжээ

10 Том биетэй хүн даардаг болов уу?

Ийм том, сэгсгэр нохойг Ён Ха шиг том биетэй залуу тэжээж, салхилуулдаг нь сайн хэрэг. Хэрвээ жижигхэн биетэй, бага жинтэй хүн түүнийг тэжээдэг байсан бол нохойндоо чирэгдээд гүйхээс өөр аргагүй болох байсан биз ээ. Түүний улаан хүрэн өнгийн бэлтгэлийн хувцасыг харсан хэд хэдэн асуултыг асуумаар санагдаж байна. Ён Ха хувцсаа захиалж авдаг юм болов уу? Түүний аварга булчингуудад таарах хэмжээтэй хувцас хэр олдоцтой байдаг бол? 

Том биетэй хүн даардаг болов уу?

11 Суудалдаа томддог

Өөрийнхөө хувийн тийрэлтэт онгоцондоо сууж байгаа Ён Хаг хар даа. Суудалдаа арай гэж багтаж байх шиг санагдана. Ширээн дээрээ ууж байгаа усаа тавиад тайван амарч буй үеийнх нь зургийг онгоцны багийн гишүүн  авсан бололтой. Ингэхэд тэрээр яагаад үргэлж ийм загвартай цагаан путболк өмсдөг юм бол оо? Түүний сонирхол нь юм болов уу эсвэл...

Суудалдаа томддог

12 Амралт нь хүртэл тансаг

Бодибилдингийн ихэнх тамирчид хамаг цагаа зааланд өнгөрүүлж, бие хаагаа төгс болгохын төлөө хөлсөө дуслуулан зүтгэдэг билээ. Тэгвэл Ён Хагийн амрах хэв маяг нэг иймэрхүү. Дээд зэрэглэлийн зочид буудлын амралтын өрөөнд л өнгөрдөг ажээ. 

Амралт нь хүртэл тансаг

13 Эд хөрөнгөөрөө гайхуулах дуртай

"Солонгосын Халк" өөрийнхөө хамгийн сүүлд авсан зүйл, баян тансаг амьдралаа үргэлж интернэт ертөнцөд гайхуулж байдаг аж. Түүний нийтэлсэн зураг бүхэнд асар үнэтэй, гял цал зүйлс байдаг билээ. 

Эд хөрөнгөөрөө гайхуулах дуртай

14 Өдөр тутмынхаа калорийг нөхдөг

Ён Ха өөрийнхөө хооллолтын талаар Инстаграмдаа огт нийтэлдэггүй учраас бид түүнийг өдөр тутамдаа хэрхэн яаж хооллодог болохыг мэдэхгүй. Гэвч энэ зураг дээрээс харахад Ён Ха зөвхөн хөнгөн зууш л идэж байна. Мэдээж хэрэг ийм том биетэй, тамирчин хүн юу гэж ийм багаар хооллох билээ? Магадгүй тэр тэмцээнд орохынхоо өмнө л хоолны хатуу дэглэм барьдаг байж болох юм.

Өдөр тутмынхаа калорийг нөхдөг

15 Амралтаараа Линдсейтэй

Улаан хивсний ёслолын зургийг нь харахад өндөр юм шиг харагддаг алдартан маань өөр том биетэй хүнтэй цуг зургаа авахуулахаараа жижигхэн, туранхай болох нь мэдэгддэг ажээ. Аварга том биетэй Халкын дэргэд зогсч буй Линдсейг ямар жижигхэн биетэй бүсгүй болохыг шууд харж болохоор байна. Ён Ха, Линдсей нарыг амралтаараа хамт оройн хоол идчихээд гарч явж байх үед  энэ зургийг даржээ. 

Амралтаараа Линдсейтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()