Нөхөртөө хэзээ ч хэлж болохгүй үгс

Нөхрөө үргэлж сэтгэл ханамжтай, аз жаргалтай байлгах нь бүсгүйчүүдэд тулгардаг асуудлуудын нэг юм болов уу. Хэрвээ таны нөхрийн сэтгэл санаа таагүй, тайван бус байх юм бол гэр бүлд нэлээд асуудал тулгардаг. Тэгвэл та дараах долоон зүйлийг нөхөртөө битгий хэлж байгаарай. Энэ нь тэдний сэтгэл санаанд таагүйгээр нөлөөлдөг гэнэ шүү.

Нөхөртөө хэзээ ч хэлж болохгүй үгс

1 “Бид ярилцах хэрэгтэй байна”

Энэ нь яг л чи буруу зүйл хийсэн тул, чамтай ярилцах хэрэгтэй байна гэж сонсогддог аж. Тиймдээ ч эрчүүд энэ үгийг сонсоод, өнгөрсөн 7 хоногт болсон бүх зүйлсийг эргүүлэн санах гэж толгойгоо гашилгахын зэрэгцээ тун ч их айдаст автаж, сэтгэл санаа нь тавгүйтдэг байна. Иймд бүсгүй та ярилцах хүсэлтэй байгаагаа нөхөртөө эвтэйхэн хэлэх эсвэл шууд яриагаа эхэлж болно шүү дээ. 

“Бид ярилцах хэрэгтэй байна”

2 “Чи өөрөө хийж лав чадах юм уу”

Хэрвээ нөхөр тань энэ асуудлыг “би өөрөө шийднэ” гэж хэлсэн л бол тэр өөрөө шийдэж чадна гэсэн үг. Харин та нөхөртөө байн байн би туслах уу? чи ганцаараа чадах юм уу? чи чадахгүй юм биш үү? гэх нь тэдний бухимдлыг төрүүлж эхэлдэг. Мөн эхнэр нь түүнд итгэдэггүй юм байна гэх бодол төрдөг аж. Тиймээс зүгээр л нөхөртөө итгэж, урам зориг өгөөрэй. 

“Чи өөрөө хийж лав чадах юм уу”

3 “Бас л чи юу?”

Хүн төгс биш учир ямар нэгэн алдаа гаргах нь гарцаагүй. Харин эр нөхөр тань цахилгаанаа зассаны дараа багажаа далд хийхээ мартсан бол "Бас л чи ингээ биз" хэмээн хатуу үг амнаасаа унагаж, хамгийн адгийн нэгэн мэт бүү үзээрэй. Тэр цахилгаанчин биш хэдий ч, цахилгаанаа засч чадсан гэдгийг нь үнэлэх хэрэгтэй. 

“Бас л чи юу?”

4 “Бид романтик харилцаатай гэж үү?”

Угтаа бол нөхөр тань харилцаагаа халуухан хэвээр байлгах гэж үдшийн зоог бэлдэж, цэцэг өгсөн бол яагаад талархан хүлээж аван, түүндээ ямар их хайртайгаа хэлж болохгүй гэж? Харамсалтай нь зарим бүсгүйчүүд нөхрийнхөө бэлдсэн тэр сайхан зүйлсийг нэг нүдээрээ ч тоож харалгүй, "Бид тийм сайхан харилцаатай хүмүүс билүү, Чи юу болчихоо вэ?" гэх зэрэг хатуу үгс хэлэх нь эрчүүдийн урмыг хугалж орхидог байна. 

“Бид романтик харилцаатай гэж үү?”

5 “Хүүхдүүд ээ,  аавыгаа битгий сонс”

Нөхрийнхөө хүүхдээ хүмүүжүүлж байгаа байдлыг хэзээ ч битгий шүүмжил. “Эмэгтэйчүүдийн хүслийн нөхөр байхын тулд” номны зохиолч Эллиот Кац-д нэгэн сэтгэгдэл ирсэн бөгөөд энэхүү сэтгэгдэл дээр эрэгтэй хүнийг хүүхдийнхэн хүмүүжлийн тал дээр шүүмжлэх хэрэггүй гэсэн байна.

“Хэрвээ нөхрийн тань ямар нэг үйлдэл буруу мэт санагдвал түүнтэй нүүр тулсан ярилцлага хийх хэрэгтэй” гэж Кац зөвлөжээ. Хүүхдүүдийнхэн дэргэд түүнийг муулах юм бол нөхөр тань хүүхэд хүмүүжүүлэх үүргээсээ татгалзаж, харин та өрх толгойлсон ээж мэт болох вий.

“Хүүхдүүд ээ,  аавыгаа битгий сонс”

6 “Би чамтай дахиж гэрлэх байсан уу гэж үү? Үгүй ээ, цахилгаан нэг цохисон газраа дахин цохидоггүй”

Найз нөхдийнх нь дэргэд нөхрийнхөө талаар тоглоомоор ч гэсэн муу зүйл хэлж битгий шүүмжлээрэй. Энэ нь түүний бухимдлыг төрүүлж, таныг гэсэн хайр нь дуусахад ч хүргэж мэднэ. 

“Би чамтай дахиж гэрлэх байсан уу гэж үү? Үгүй ээ, цахилгаан нэг цохисон газраа дахин цохидоггүй”

7 “Баян хүнтэй суусан бол илүү дээр байх байсан юм”

Хэрвээ нөхөр тань гэр бүлээ тэжээхийн тулд маш их хөдөлмөрлөж байгаа ч энэ нь танд хангалттай санагдахгүй байвал та түүний орлогыг битгий зэмлээрэй. Үүний үр дүнд тэр өөрийг нь илүү ойлгодог эмэгтэйтэй гэрлэх бодолтой болж ч болох юм.

“Баян хүнтэй суусан бол илүү дээр байх байсан юм”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()