2017 оны Монголын Циркийн урлагийн шилдэгүүд тодорлоо

Эр зориг, авхаалж самбаагаа гайхуулагч авъяаслаг циркийн урлагийнханы шинэ жил болж өнгөрлөө. 70 жилийн турш бичигдсэн циркийн түүхийг өнөөдөр ч циркчид нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явж байна. Энэ жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин жил болж өнгөрсөн байна. Монголын Циркчид ОУ-ын болон дотоодын тэмцээн уралдаан, тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчидээ шалгаруулж шилдэгүүдээ тодрууллаа.

2017 оны Монголын Циркийн урлагийн шилдэгүүд тодорлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 2017 оны Монголын Циркийн Шилдэг өсөх ирээдүйтэй залуу жүжигчин П.АРИУН-ЭРДЭНЭ

2017 оны Монголын Циркийн Шилдэг өсөх ирээдүйтэй залуу жүжигчин П.АРИУН-ЭРДЭНЭ

2 2017 оны Монголын Циркийн Шилдэг уран нугаралтын төрөлд МУСТА Ц.ГАНЧИМЭГ,   Ц.ХУЛАН

2017 оны Монголын Циркийн Шилдэг уран нугаралтын төрөлд МУСТА Ц.ГАНЧИМЭГ,   Ц.ХУЛАН

3 2017 оны Монголын Циркийн Шилдэг агаарын гимнастик төрөлд МУСТА М.МӨНХТУУЛ,   М.МӨНХТУЛГА

2017 оны Монголын Циркийн Шилдэг агаарын гимнастик төрөлд МУСТА М.МӨНХТУУЛ,   М.МӨНХТУЛГА

4 2017 оны Монголын Циркийн Шилдэг акробат үсрэлт төрөлд МУСТА  Г.МӨНХБАТ

2017 оны Монголын Циркийн Шилдэг акробат үсрэлт төрөлд МУСТА  Г.МӨНХБАТ

5 2017 оны Монголын Циркийн Шилдэг алиалагч төрөлд  МУСТА Б.ГАЛБАДРАХ

2017 оны Монголын Циркийн Шилдэг алиалагч төрөлд  МУСТА Б.ГАЛБАДРАХ

6 2017 оны Монголын Циркийн Шилдэг жонглёр төрөлд  МУСТА Б.ЧИНБАЯР

2017 оны Монголын Циркийн Шилдэг жонглёр төрөлд  МУСТА Б.ЧИНБАЯР

7 2017 оны Монголын циркийн Шилдэг тэнцвэр төрөлд А.АРИУНБОЛД

2017 оны Монголын циркийн Шилдэг тэнцвэр төрөлд А.АРИУНБОЛД

8 2017 оны Монголын Циркийн Шилдэг үзүүлбэрийн шагналын эзнээр М.МӨНХТУУЛ,   М.МӨНХТУЛГА

2017 оны Монголын Циркийн Шилдэг үзүүлбэрийн шагналын эзнээр М.МӨНХТУУЛ,   М.МӨНХТУЛГА

9 2017 оны Монголын Циркийн Шилдэг эрэгтэй жүжигчин МУСТА Л.ТЭЛМЭН

2017 оны Монголын Циркийн Шилдэг эрэгтэй жүжигчин МУСТА Л.ТЭЛМЭН

10 2017оны Монголын Циркийн Шилдэг эмэгтэй жүжигчин МУСТА  М.МӨНХТУУЛ

Мөн 2017 оны Монголын Циркийн Шилдэг үзүүлбэрийн шагналын эзнээр МУСТА М.МӨНХТУУЛ

2017оны Монголын Циркийн Шилдэг эмэгтэй жүжигчин МУСТА  М.МӨНХТУУЛ

11 2017 оны Монголын Циркийн Шилдэг хамтлаг, уран бүтээлч шагналын эзнээр Т.НОМУУНБААТАР АХЛАГЧТАЙ ЖҮЖИГЧИД

Монголын циркийн шилдэг хамтлаг, уран бүтээлч гэдэг энэ эрхэм шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Манай шидэх банз бол маш их бэлтгэл сургуулилт мөн маш том орон зай шаарддаг төрөл юм. Жүжигчид биднийг дэмжиж, хамгийн хүнд хэцүү цагт ч хамт байж ирсэн Циркийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлмээр байна. Мөн манай хамтлагийн эрч хүчтэй, авьяастай, тэсвэр хатуужилтай, нэг санаа зорилготой байдаг хамтрагчид, дүү нартаа дэлхийн нэртэй тэмцээнээс алтан арслан шагналыг Монголын Циркийн түүхэнд анх удаа авчирсанд баяр хүргэхийн ялдамд ирэх ондоо амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг тавьж шинэ оныг мэндийг нийт циркийн уран бүтээлчиддээ хүргэе!

2017 оны Монголын Циркийн Шилдэг хамтлаг, уран бүтээлч шагналын эзнээр Т.НОМУУНБААТАР АХЛАГЧТАЙ ЖҮЖИГЧИД

12 Монголын Үндэсний Циркийн уран сайхны эрхлэгч Г.Энх-Амгалан:

2017 он бол Монголын Циркийн урлагийн хувьд үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Энэ жил зөвхөн циркийн тоглолт нийтдээ 60 гаруйг үзэгчдийн хүртээл болгосон байх юм. Үүнээс гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 10 мянга хол давсан хүүхдүүдэд үнэ төлбөргүй циркийн тоглолт үзүүлжээ. Монголд циркийн урлаг өөрийн гэсэн хөгжил, цаг хугацаагаараа тасралтгүй урагшилж бас хөгжиж явна. Монголын Үндэсний Цирк энэ дунд циркийн урлагийг түүчээлэн, манлайлж явна. Ганцхан төсөв, улсын хөрөнгөнд найдсан хөгжил дэвшил дутагдаж байсан Циркийг бид хэний ч тусламж дэмжлэггүй зөвхөн өөрсдийн нөөц бололцоо, хичээл зүтгэлээр циркийн салбарын бүх ачааллыг нуруун дээрээ үрээд авч явж байна. Зөвхөн энэ жил БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотноо зохиогддог Дэлхийн циркийн А зэрэглэлийн 16 дахь удаагийн Вучиао тэмцээнээс Монголын Үндэсний Циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид номероор алтан арслан цомыг хүртлээ.

2015 онд Б.Золбаяр ахлагчтай жүжигчид 15 дахь удаагийн энэхүү тэмцээнээс, мөн шидэх банз номероор мөнгөн цөм хүртэж байсан билээ. Ийнхүү 15, 16 дахь алт, мөнгөн арслангууд Монгол циркчдийнх болсон билээ. Ирэх 2018 онд бид 2017 оныхоос ч илүү олон тооны уран бүтээл туурвиж гадаад харилцаагаа өргөжүүлсэн жил байна гэж төлөвлөж байна. Нийт циркийн уран бүтээлчид, ахмад үе болоод залуу үе, Монголын цирктэй хамтарч ажилладаг байгууллага хамт олон, гадаад түншүүд, нийт ажилчиддаа шинэ жилийн халуун мэндийг хүргэе.  

Монголын Үндэсний Циркийн уран сайхны эрхлэгч Г.Энх-Амгалан:

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.