Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд

Шинэ жилээр хүн бүр ямар нэгэн гайхалтай өөрчлөлтийг хийхийг хүсдэг. Тэгвэл таны шүүгээнд байгаа хувцас танд тохирч байгаа болов уу. Жил бүр шүүгээнээсээ танд таалагдаггүй,  хэрэггүй 10 ширхэг хувцас хаяхыг зуршил болгоорой. Энэ ажлыг яг одоо эхлүүлэхэд тус болж ямар төрлийн хувцсаа хаях хэрэгтэй болохыг хүргэе.

Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд

1 Хэмжээ нь тохирохгүй хувцас

Хэт томдсон хувцас өмсвөл та муу хувцасласан, эсвэл эгчийнхээ хувцсыг өмссөн мэт харагдана. Харин жижиг хэмжээтэй хувцас нь танд харамсах сэтгэлийг төрүүлдэг бөгөөд та энэ хувцсанд хэзээ ч багтаж чадахгүй хэмээн өөрийгөө зэмлэдэг. Та ямар хэмжээний хувцас өмсдөг нь хамаагүй. Хамгийн чухал нь өөрт тохирсон хэмжээний хувцсаа л сонгоорой.

Хэмжээ нь тохирохгүй хувцас

2 Загварын хувьд танд тохироогүй

Сонгодог загварын хувцас өмсөх дуртай бол оюутан үедээ өмсдөг байсан хувцсаа хаях хэрэгтэй шүү. Хэрвээ зөөлөн өнгөнд дуртай бол тод хурц өнгийн хувцсаар та яах гэж байна вэ? Тэдэнд баяртай гэж хэлэх цаг болжээ.

Загварын хувьд танд тохироогүй

3 Бие галбирт тань тохирохгүй, царай төрхөнд тань тохирохгүй

Аливаа зүйлд бодитоор хандах хэрэгтэй. Бид хорвоо дэлхийд цор ганц, дахин давтагдашгүй шүү дээ. Хувцасны өлгүүр дээр бус, харин таны бие галбирт гайхалтай тохирох хувцсыг та шүүгээндээ сонгон үлдээхэд болно. 

Бие галбирт тань тохирохгүй, царай төрхөнд тань тохирохгүй

4 Галбиржуулж байна уу, эсвэл овортой харагдуулж байна уу

Хар өнгө хүн бүрт тохирдог гэж үздэг. Тийм болохоор л охид бүсгүйчүүдийн шүүгээнд хар өнгийн хувцас их байдаг болов уу. Гэтэл бүх хувцасны тань 20% л хар байх хэрэгтэй юм байна. Хар өнгө танд үнэхээр зохиж байна уу эсвэл та залхуугаа нуугаад байна уу?

Галбиржуулж байна уу, эсвэл овортой харагдуулж байна уу

5 Хаях цаг нь боллоо

Өөрийн хамгийн дуртай хуучирсан хувцсаа та ямар нэг аргаар дахин сэргээхийн тулд хадгалсаар л байна уу. Эсвэл үнэтэй авсан гээд хаяж чадахгүй хадгалаад байна уу. Ямар ч үнээр авсан, хэчнээн дуртай байсан ч хуучирсан л бол хаяарай.

Хаях цаг нь боллоо

6 Амжилтгүй хийсэн загварын сонголт

Өндөр бэлхүүстэй даашинз нь таны галбирыг төдийлөн засахгүй. Харин бэлхүүс хэсгээр тань илүү хөвсгөр болгож харагдуулна. Мөн богино суудалтай өмд, бариу ритуз зэрэг нь төгс биш хөлийг илүү тодотгож өгдөг.

Амжилтгүй хийсэн загварын сонголт

7 Загварын хувьд хуучирсан

Юуны түрүүнд энэхүү төрөлд ижил өнгөтэй гутал, цүнх багтаж байгаа юм. Учир нь сүүлийн үед гуталны өнгөтэй ижил өнгөтэй цүнх, цүнхний өнгөтэй ижил өнгөтэй гутал өмсөх нь аль хэдийн загварлаг байхаа больсон байна. Мөн 1980-аад оны үеийн хатуу мөртэй хувцас өмсөхөө болих хэрэгтэй. Энэ төрлийн хувцсыг Леди Гага өмсөж байсан ч төдийлөн сайхан харагддаггүй. Өнгөгүй мөртэй хөхний даруулгыг мөн л хаях шаардлагатай. 

Загварын хувьд хуучирсан

8 Хугацаа нь дууссан жийнс

Таны шүүгээнд хэдэн ширхэг жийнс байдаг вэ? Та хэдийг нь өмсөж байна? Шүүгээгээ яг одоо нээгээд алдартай брэндийн жийнс боловч хаяхад хайран, үнэтэй жийнс гэх төрөлд багтах жийнсүүдээ цуглуулаад гаргаж хаяарай. 

Хугацаа нь дууссан жийнс

9 Нэг удаагийн гоёл

Ээжийнхээ төрсөн өдөрт өмсөх гэж худалдаж авсан даашинз, хонхны баяр эсвэл ажлын үдэшлэгтээ зориулан худалдаж авсан даашинз танд бий юу. Эмэгтэйчүүдийн хувьд нэг баяр ёслолд өмссөн хувцсаа дахин өмсөхгүй гэсэн дүрэм байдаг. Хэрвээ та энэ дүрмийг баримтлагчдын нэг бол эдгээр хувцаснуудаа зарах, хандивлах эсвэл хаяарай.

Нэг удаагийн гоёл

10 Биед тухгүй хувцас

Таны шүүгээний хамгийн халуухан хувцас байсан ч та харах болгондоо өмсөхөөс зайлсхийж байгаа бол энэ хувцсыг та хаях хэрэгтэй. Эсвэл байнга доош нь татах шаардлагатай богино хар даашинз, хатгадаг хоолойтой цамц, үрчлээтдэг банзал зэргээ хаяарай. 

Биед тухгүй хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()