Зураг авалтын талбай дээр чанга орилох, оддын зургийг авах, тохиромжгүй санал тавих зэрэг ааш авир гаргавал кино багаас хасагдах аюултай байдаг гэнэ шүү. Тэгвэл хамтдаа тэд чухам ямар дүрэм журмыг баримталдаг болохыг олж мэдэцгээе.
1
Зураг авалтын үеэр ярих хориотой!
Зураг авалтын талбай дээр ерөнхий мэдэгдэхүүнтэй байх нь чухал. Зураг авалтанд саад учруулалгүйгээр, ажлаа явуулахад зориулсан журам гэж байдаг. Үүнээс дурдахад, зураг авалтын үеэр гүйж болохгүй, учир нь гүйж байгаад зургийн техник хэрэгсэлд цохиулах, бэртэл авах эрсдэлтэй. Мөн зураг авалтын үеэр чимээгүй байх, инээхгүй байх, зураг авахгүй байх, чанга ярилцахгүй байх, камер ажиллаж байхад ямар нэг тоног төхөөрөмж хөдөлгөхгүй байх зэрэг дүрэм үйлчилдэг. Дуртай жүжигчнээ харлаа гээд харилцаа холбоо тогтоох гэж оролдох нь тухай ажилтанг асуудалд оруулж, ажлаасаа халагдахад ч хүргэж мэднэ.
2
Зургийн багийнхан тасралтгүй 16 цаг ажилсан ч анхааралтай байх ёстой
Зургийн багийн гишүүд өдөрт 16-18 цагийн турш ажилладаг болохоор нойрны дутагдалд орох нь элбэг. Арай өндөр тушаалтнууд, алдартай жүжигчид нь завсарлага авч, хүссэн зүйлээ хийж болдог бол зургийн багийнхны хувьд хэчнээн нойр нь хүрч байсан ч үргэлж бэлэн байх ёстой. Бас тэд хэзээ ч энэ талаараа гомдоллох эрхгүй. Мэдээж бие бялдар, сэтгэл санаагаараа ядарч, сульдаад ирэхээр уур хүрч, муухай аашлах тохиолдол гарна. Гэвч энэ үед өөрийгөө захирч, эелдэг байх нь тэдний хувьд юу юунаас чухал аж.
3
Зургийн багийн туслах бүгдийг санаж байх ёстой
Зургийн багийн туслах нь бусдын хийхийг хүсээгүй бүхий л зүйлийг хийж амжуулдаг. Хамгийн гол нь тэд бүх хүний нэр болон бусад бүх зүйлийг нь цээжлэх хэрэгтэй болдог байна. Мөн өглөө бүр жүжигчид юу идэхээ тэдэнд хэлэх бөгөөд яг захиалгынх нь дагуу авчрах нь туслахуудын хувьд хамгийн чухал үүрэг юм. Үүнээс гадна тэд зураг авалтын үеэр талбайд хэнийг ч оруулахгүй байх ажлыг хариуцдаг ба "хэнийг ч" гэдэгт мэдээж Холливуудын алдартай хүмүүс ч хамаатай.
4
Угаалгын өрөө орохдоо ч зөвшөөрөл авах шаардлагатай
Кино зураг авалтын хувьд нэг минут ч үнэтэй байдаг тул, ажилчид өөрсдийн дураар угаалгын өрөө ч орох эрхгүй. Заавал ахлахаасаа зөвшөөрөл авч, эсвэл өөрийгөө орлох хэн нэгнийг олж байж л угаалгын өрөө орох эрхтэй болно. Ингээд бодохоор хэтэрхий хүний эрхэнд халдсан мэт санагдах ч, тухайн хүмүүс тэрхүү ажилдаа дэндүү дуртай тул энэ мэт асуудал нь жижиг зүйлс мэт санагддаг гэнэ.
5
Ижил хувцастай бол заавал өмсөх
Кино зураг авалтын үеэр өмсөхөд зөвшөөрөгдсөн хувцас гэж байдаг. Гуталны хувьд дуу чимээ гаргахгүй, зөөлөн ултай гутал эсвэл пүүз өмсхийг шаарддаг. Өндөр өсгийтэй гутал, ботинкны талаар бодоод ч хэрэггүй. Гадаа талбайд зураг авч байгаа бол зөвхөн ажлын зориулалттай түрийтэй гутал өмсөж болдог. Хувцасны хувьд зохисгүй агууламж бүхий зураг, бичигтэй хувцас, ягаан, тод өнгийн иртүүз зэргийг хориглодог байна. Аль болох хар бараан, цулгуй хувцас өмсөхийг сануулдаг аж. Учир нь ийм төрлийн өнгөтэй хувцас нь гэрэл ойлгодоггүй бөгөөд бусдын анхаарлыг татдаггүй.
6
Боломжийг ашигла
Зураг авалтанд оролцох ажлын санал ирвэл юу ч байсан хамаагүй хүлээн аваарай. Холливуудын ертөнцөд ажил олох гэдэг хэцүү учраас эргэлзэж тээнэгэлзэх аваас тэд шууд л дараагийн хүнээ авах болно. Кино багт орж ажиллахад дагаж мөрдөх дүрмийн нэгдүгээрт, хэдэн долоо хоногийг зөвхөн кино зураг авалтанд зарцуулах, 2-рт, зураг авалт төлөвлөсөн хугацаандаа амжихгүй бол ойрхон байж, туслах зэрэг багтана. Зургийн талбайд ажиллана гэдэг нь давуу тал ихтэй. Тиймээс үргэлж хичээнгүйлэн ажиллаж, зүрх сэтгэлээ зориулаарай.
7
Жүжигчдийг тайван байлга
Бүх зүйл төлөвлөснөөр болвол нэг үзэгдлийг 4-5 удаа л авна. Гэхдээ бага зэргийн сүүдэр тусах, онгоц нисэж өнгөрөөд киноны дуунд орох зэрэг жижиг асуудлаас болж дахин дахин зураг авалтыг эхлүүлдэг. Зураг авалт зогсох өөр нэг шалтгаан нь жүжигчин үгээ мартах явдал юм. Зургийн багийнхан яаж гэрэлтүүлэг өгөх, хэрхэн камерт буулгах талаар төлөвлөж, хэдэн цаг болсны дараа жүжигчний хамт тухайн үзэгдлийн зураг авалтыг хийдэг. Тиймээс кино багийнхан юу юунаас илүүтэй тэвчээртэй байх хэрэгтэй болдог төдийгүй жүжигчнийг дүрдээ сайн орж, нэг авалтаар зургаа амжилттай дуусгаасай хэмээн залбирч суухаас өөр аргагүйд хүрдэг байна.
8
Гэрэл ассан л бол хүлээ бас дахин хүлээ
Гэрэл асаж, зураг авалт эхэлсэн л бол талбайгаас гарах ёстой. Зураг авалтын үеэр ажлын чухал шийдвэр гаргах хэрэгтэй байсан ч найруулагч, жүжигчид хоорондоо ярилцаж байхад саад болж огт болохгүй гэх дүрэм үйлчилдэг. Хэрэв тухайн үед ажилтаны утас дуугарах, гэдэс дуугарах эсвэл алхахдаа чимээ гаргавал, тэр хүний ажиллах хугацаа үүгээр дуусч байгаа гэсэн үг юм.
9
Залгахаас нь өмнө бэлэн бай
Кино баг залгахаас 10-15 минутын өмнө бэлэн байх хэрэгтэй. Хоцорч хэзээ ч болохгүй. Цаг бол алт гэдэг хууль энд үйлчилнэ. Зайлшгүй шаардлагаар хоцорсон бол кино багийнхандаа даруй мэдэгдэх хэрэгтэй болдог аж. Зургийн талбайд байх үедээ чухал асуудал гараад чөлөө авах тохиолдолд дээд тушаалтандаа хаашаа, хэр хугацаагаар явж байгаагаа заавал хэлэх хэрэгтэй.
10
Ярилцлага өгөх цаг чинь зургийн цагтай давхацвал зургийн багаас хөөгдөж мэднэ
Зургийн багийнхан нь жүжигчдээс авахуулаад санхүүгийн бүх үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тэд өдөр бүрийн төлөвлөгөөт ажлыг хянах үүрэгтэй байдаг бол багийн зохицуулагчын үүргийн хувьд зураг авалтын үеэр киногоо сурталчилах байдаг. Үүнтэй холбоотойгоор зургийн талбайд зочид хүлээн авах тохиолдол гардаг бөгөөд туслах ажилчдын тусламж дэмжлэг хэрэгтэй болдог. Жүжигчдийн ярилцлага нь зураг авалтын хуваарийг зөрчихгүй, товч байх зэргийг хянана. Сурвалжлагч нь нэр хүндтэй, олны танил нэгэн байсан ч гэсэн зохицуулагч, туслахын үгийг заавал мөрдөх шаардлагатай болдог.
11
Зургийн талбайд тамхи татахыг хориглоно
Хэрвээ та шинэ зургийн багт орж ажиллаж байгаа бол мэргэжлийн түвшинд байж, тэдний дүрэм журмийг анхаарч үзээрэй. Өөрийгөө танилцуулж, найрсаг, нөхөрсөг байх нь чухал. Та энд ажиллах гэж ирсэн тул зургийн талбайд тамхи татаж болохгүй. Харин бусад үед та хүссэнээрээ татах эрхтэй. Эдгээр дүрмүүдийг дагаад бага зэрэг туршлагатай болчихвол мэргэжлийн түвшинд хүрэхэд ойрхон байгаа нь гарцаагүй.
12
Гоё газар очлоо гээд ажлаа мартаж болохгүй
Зураг авалтын үеэр далайн эрэгт очино гээд усны хувцсаа аваад явбал ажилдаа "Баяртай" гэж хэлэхдээ бэлдээрэй. Зан ааш, үйл хэрэгтээ анхаарал тавих нь зөвхөн дотор талбайд ч биш зураг авалт явагдаж байгаа бүхий л байрлалд хамаарна. Айлд зураг авалт хийвэл, гэрийн эздийг хүндэлж, нөхөрсөг байхыг хичээх нь зөв.
13
Гэрлэлтээ удаан хадгална гэж найдах хэрэггүй
Кино зураг авахад 10 цаг ажиллаад 6 цаг гаран унтаад буцаад ажилдаа явах хэрэгтэй болдог. Зураг авалт сунжирснаар таны цалин нэмэгдэнэ. Хэдий нойр тань хүрч, ядарч байлаа ч мөнгө их олно гэж бодохоор сайхан санагдана. Таныг найз бүсгүйтэй гэж бодъё. Та одоо олсон мөнгөөрөө түүнд амттай хоол авч өгж болно. Гэвч үнэндээ энэ бүхнээс өмнө найз бүсгүй тань бууж өгөөд салаад явчихвий. Гэртээ байх хугацаагаа унтахад зарцуулж, найз нөхдөө ч алдаж мэдэх тул гэрлэлтийн талаар санах ч хэрэггүй.
14
Техникийн хуудсан дээрх мэдээллийг сайн унш
Кино багийнхан, жүжигчдэд өдөр тутам тарааж өгдөг техникийн хуудсаар дамжуулан хаана, хэдэн цагт, ямар үзэгдлийг авах вэ гэдгийг тайлбарласан байдаг. Техникийн хуудсыг нягтлан уншиж, үргэлж биедээ авч явах шаардлагатай. Цаасан дээр тайлбарласан байгаа зүйлийг дахин асуух нь зургийн багийн цагийг үрж байгаа явдал бөгөөд таныг мэргэжлийн бус харагдуулах болно.
15
Дээд тушаалынх байсан ч зан аашаа анхаар
Та найруулагч, зураглаач бол доод тушаалынхны мөрддөг дүрэм журмыг дагах нь таны зан чанарыг харуулж байгаа явдал. Туршлага багатай ажилтнууддаа тэвчээртэй хандаж, зааж сургахыг хичээгээрэй. Нэг л өдөр таньд тэдний туслалцаа хэрэг болно. Жишээ нь, та зургийн багийн туслахыг кофенд явуулахад тэр зөвшөөрөх болно. Үнэндээ бол энэ түүний үүрэгт ажил ердөө ч биш.