1
Гялалзсан гэрэл, хурдан хэмнэлтэй дуу нь таны мөрий тавих хурдыг ихэсгэнэ
Мөрийтэй тоглоомын газруудын дотоод тохижилт яагаад үргэлж тод гэрэл анивчсан, нүд хужирлам чимэглэлтэй байдаг юм бол? Үүний хариулт нь тун энгийн бөгөөд тэд таны сэтгэл зүйгээр тоглож, мөнгийг тань халааслаж байгаа хэрэг. Сэтгэл судлаачид улаан гэрэл, хурдан хэмнэлтэй дуунууд нь мөрийтэй тоглогчдыг хурдан хугацаанд шийдвэр гаргахад хүргэж, хамаг мөнгөө салхинд хийсгэхэд хүргэдэг болохыг баталсан байдаг.
2
Нэг ширээнд олон хүн байх тусмаа тоглолт удааширдаг
Мэргэжлийн мөрийтэй тоглогчид аль болох хүн ихтэй ширээнд сууж тоглохыг зорьдог. Нэгдүгээрт, хүн их байх тусмаа бодох хугацаа их болдог. Үүнээс гадна казинод тоглосон хугацаанаас хамаарч үнэгүй уух юм өгөх зэрэг урамшуулал байдаг аж.
3
Та анзаараагүй байсан ч харуул хамгаалалт хаа сайгүй бий
Мөрийтэй тоглоомын газар орсон тохиолдолд таныг хэдэн талаас камер хянаж, үйл хөдлөл бүрийг тань ажиглана. Тиймээс ямар нэгэн заль мэх хэрэглэнэ гэдэг зүүд зэрэглээтэй адил төдий аж. Мөн таныг хэт их мөнгө хожоод эхэлбэл, аюулгүйн албаны ажилтнууд таныг судалж, бүх мэдээллийг тань авсан байхыг үгүйсгэхгүй.
4
Том хасааны нууц
Ихэнх казинонууд жижиг хасааны оронд том хасаа сонгохыг санал болгодог аж. 5 жижиг 5 долларын хасааны оронд ганц том 25 долларын хасаа шидэх нь хүний сэтгэл зүйд илүү хөнгөнөөр тусдаг төдийгүй цаашлаад их хэмжээний мөнгийг үрж, тоглодог байна. Энэ нь мэдээж тухайн казиногийн ашиг орлогыг улам бүр нэмэгдүүлэх болно.
5
Казинод цаг эсвэл цонх байдаггүй
Хүмүүс казинод байхдаа цаг хэд болж байгааг ч мэдэхээ больдог. Үүний гол шалтгаан нь бүхий л мөрийтэй тоглоомын газар таныг дотор хэр удсаныг хэлэх цаг эсвэл цонх байдаггүй. Тоглоомондоо донтож, төлөвлөснөөсөө илүү их хугацааг өнгөрөөж, үүнийг дагаад илүү их мөнгө үрнэ гэсэн үг юм.
6
Лотто битгий тогло
Лоттонд хожих магадлал маш ховор учраас мөнгөө бараг хандивын байгууллагт өгсөн нь дээр. Хэрвээ та лотто бөглөж байгаа бол мөнгөө зүгээр шатааж байна л гэж бодоорой. Ямар ч азтай нэгэн 20 тооны 20-ийг тааруулж чадахгүй л болов уу. Хажууд нь ганц эвэрт байдаг гэдэг бодол илүү бодит шүү.
7
Рулет ч тоглоод хэрэггүй
Мөрийтэй тоглоомын газар бүрт байдаг гялалзсан дугуй үрүүлтэй энэ тоглоомыг хэн ч гэсэн тоглож, азаа үзэхийг хүсдэг. Рулет нь казино дахь бусад тоглоомын машинуудаас илүү их орлого олдог тул хожих магадлал нь маш бага байдаг аж.
8
Хамгийн чухал нь орчин нөхцөл
Мөрийтэй тоглоомын газрууд танд гайхалтай сайхан орчин, мэдрэмжийг өгөх болно. Намуухан дуу хөгжим, бүдэг гэрэл, тав тухтай байдал, буйдан сандалнууд нь зөөлөн, хивсний хээ нь мушгирсан зураас, эргүүлэгтэй гээд бүгдийг анхаарч сонгосон байдаг. Энэ бүхнээс үүдэн хүн ховсдуулсан юм шиг болдог байна.
9
Байрлал
Та бие засах өрөө, ресторан, хасаа авах өрөө зэрэг рүү явж байхдаа олон тооны тоглоомын машины хажуугаар зөрж өнгөрдөг гэдгээ анзаарч байсан уу? Үйлчилгээний газруудыг очиход хол болгож байрлуулсан нь хүмүүс казино дотор ийш тийш явах замдаа мөнгөө үрэх магадлалыг нь өндөр болгох зорилготой юм.
10
Тохиолдлын хожил
Тоглоод хожсон хүний баяр хөөртэй царайг хараад та үзээд алдахыг маш ихээр хүсэх болно. "Тэр хожиж байхад би ч гэсэн хожино" гэж бодогдуулах нь мөрийтэй тоглоомын газруудын өгөөш юм. Харамсалтай нь, хожих магадлал тун бага гэдгийг санаж, бооцоо тавих эсэхээ өөрөөсөө дахин нэг удаа асуугаарай.