Гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг эвдэж чадсан бүсгүйчүүд

Гоо үзэсгэлэнг хэмжих нэгж гэж байдаг болов уу? Хүн бүхэн л ямар нэгэн зүйлийг өөр өөрсдийн өнцгөөс нь хардаг. Тиймээс яг ийм бүсгүй л үзэсгэлэнтэй хэмээх тогтсон ойлголт байхгүй тул бид бусдыг өөр өөрийнхөөрөө дүгнэж болно. Тэгвэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг зөвхөн гаднаасаа гэрэлтэхийг хэлдэг гэвэл ташаа ойлголт болох болов уу. Өнөөдөр та бүхэндээ өөрсдийн содон төрхөөрөө дэлхий нийтэд танигдаж, гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг эвдэж чадсан бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг эвдэж чадсан бүсгүйчүүд

1 Илка Брюх (Ilka Brühl)

Илка Брюх нь эхээс төрөхдөө эктодермийн гажиг буюу нэн ховор тохиолддог генийн өөрчлөлттэй мэндэлжээ. Гэсэн хэдий ч энэ нь түүний оюун санаа, хүсэл мөрөөдөлд нь нөлөөлөөгүй юм. Тэрээр хүмүүст бүгд өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй гэдгийг нь сануулж, өөрийн амьдралын түүхээ Инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцдаг билээ. Энэ нь олон охидод урам өгч, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн байна. 

Илка Брюх (Ilka Brühl)

2 София Хаджипантели (Sophia Hadjipanteli)

Кипр улсаас гаралтай модел болох София Хаджипантели нь өөрийн онцгой төрхөөрөө цахим ертөнцөд алдартай нэгэн билээ. Тэрээр дээд зэрэглэлийн загвар зохион бүтээгчдийн дунд хоорондоо нийлсэн хөмсгөөрөө нэрд гарч байгаа төдийгүй түүнийг орчин үеийн гоо сайхны стандартад өөрчлөлт авчирна гэж үзэж байгаа юм.

София Хаджипантели (Sophia Hadjipanteli)

3 Сванж Фаулина (Swantje Paulina)

Сванж Фаулина хэзээ ч сэвх толбоо нуух гэж оролддоггүй. Тэр байгаль эхээс өгсөн энэхүү бэлгээрээ маш их бахархдаг бөгөөд түүний Инстаграм хуудсан дээрх 220 мянган дагагчид нь ч түүний сэвх бүсгүйг төгс төгөлдөр болгодог хэмээн үздэг байна.

Сванж Фаулина (Swantje Paulina)

4 Дру Фреста (Dru Presta)

Энэ бол 1 метр өндөртэй, 21 настай Америкийн модел Дру Фреста юм. Тэрээр хүүхэд байхдаа маш их гадуурхагдаж, бусдад дээрэлхүүлдэг байжээ. Гэвч энэ бүхэн түүнийг мөрөөдлөө биелүүлж, загвар өмсөгч болохыг нь зогсоож чадаагүй юм.

Дру Фреста (Dru Presta)

5 Микэйла Холмгрэн (Mikayla Holmgren)

Микэйла бол АНУ-ын Миннесота мужийн миссийн тэмцээнд оролцсон хамгийн анхны Дауны синдромтой оролцогч байсан юм. Тэрээр уг тэмцээнээс 2 шагнал хүртсэний зэрэгцээ дэлхий даяарх мянга мянган хүмүүст хүсэл мөрөөдлөө дагах хэрэгтэй гэдгийг ухааруулж чаджээ. 

Микэйла Холмгрэн (Mikayla Holmgren)

6 ЭМ (Em)

ЭМ нь "Витилиго" гэх арьсны өвчтэй аж. Хэдийгээр тэр өөрийнхөө жинхэнэ нэрийг нууцалдаг ч гайхалтай гоо үзэсгэлэнг харуулсан фото зургуудаа, урам зориг хайрласан эшлэлүүдийн хамт хувийн Инстаграм хуудаснаа хуваалцдаг ажээ. 

ЭМ (Em)

7 Табриа Мажорс (Tabria Majors)

Табриа Мажорс бол том размертай хувцасны модел бөгөөд махлаг бүсгүйчүүд ч гэсэн "Victoria’s Secret"-ийн загвар өмсөгчид шиг тачаангуй, дур булаам байж чаддаг гэдгийг нотолсон юм. Тэрээр өөрийнхөөрөө байх гэдэг ямар их зориг шаарддаг тухай хөгжилтэй түүхээсээ хуваалцдаг бөгөөд тун ч хөгжилтэй гэдгээрээ алдартай. 

Табриа Мажорс (Tabria Majors)

8 Лотте Зуйдема (Lotte Zuidema)

Өвөрмөц дүр төрхөөрөө нэрд гарсан дараагийн модел бол Лотте Зуйдема билээ. Алдартай зураглаач нар түүний гоо сайхан, өөртөө итгэлтэй байдал, хувийн онцлог шинж чанар нь зураг бүр дээр гайхалтай харагддаг гэж магтдаг байна. 

Лотте Зуйдема (Lotte Zuidema)

9 Алис Вилсон (Aleece Wilson)

Алис: "Би өмнө нь над шиг ийм модел огтхон ч харж байгаагүй учраас өөрийгөө модел болохоор  хангалттай хөөрхөн гэж бодож байгаагүй" хэмээн ярьсан байдаг. Харин одоо тэрээр Александр Ванг болон Марк Жэйкоб зэрэг нэртэй загвар зохион бүтээгчдийн шоунд оролцож, тайзан дээр онцгойрч чаддаг аж.

Алис Вилсон (Aleece Wilson)

10 Лаура Линд (Laura Lind)

Лаура Линд нь "UNIQUE MODELS" хэмээх гоо сайхныг олон талаас нь харах хүсэлтэй агентлагаас гарч ирсэн билээ. Дөнгөж кареераа эхлүүлээд байгаа түүнийг тун удахгүй дэлхий даяар танигдсан нэгэн болно гэдэгт олон хүн итгэж байгаа юм.

Лаура Линд (Laura Lind)

11 Симон Томпсон (Simone Thompson)

Тэр гадаад төрхийг нь шүүмжилсэн бусдын бодлыг тоохгүй өнгөрч, өөртөө итгэлтэй байхыг зөвлөдөг. Энэ зан чанар нь түүнийг "Puma, Fendi, Marc Jacobs, Miu Miu" зэрэг олон алдартай брэндүүдийн нүүр царай болоход нь тусалжээ. 

Симон Томпсон (Simone Thompson)

12 Корали Жоуер (Coralie Jouhier)

28 настай Францын модел тэрээр бизнест хөл тавьж байгаа бөгөөд ийм онцгой төрхтэй байх нь тийм ч амархан биш байдаг гэжээ. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн ер бусын өнгөтэй үс, арьсаараа бахархаж, эцэг эхийнх нь өгсөн гайхамшигтай бэлэг хэмээн талархдаг байна.

Корали Жоуер (Coralie Jouhier)

13 Арина Лубителева (Arina Lubiteleva)

Украйнаас гаралтай энэхүү моделд түүний төгс бус хэсгүүд нь ашиг орлого авчирдаг байна. Арина өөрийгөө жишээ болгон өвөрмөц төрхтэй бусад охидод дэм болохыг хүсдэг учраас дэлдэн чихээ нуулгүй,  харин ч бүр ил гаргаж сэтгүүлүүдэд зургаа авхуулдаг аж. 

Арина Лубителева (Arina Lubiteleva)

14 Луна Шүлз (Luna Schulze)

Үүдэн шүд хоорондох зай нь Лунаг өөртөө итгэлгүй болгож, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулхыг нь болиулахгүй.  Одоогийн байдлаар тэрээр "UNIQUE MODELS" агентлагтай хамтарч ажиллаж байгаа юм.

Луна Шүлз (Luna Schulze)

15 Ашли Сото (Ashley Soto)

Ашли Сото 12 насандаа витилиго өвчинтэй гэж оношлогдож, үүнээс үүдэн өсвөр насандаа бусдад гадуурхагдаж өссөн байна. Тэрээр бага багаар өөрийн онцлог чанараа хүлээн авч, биендээ зориулсан урлагын төслөө эхлүүлжээ.

Ашли Сото (Ashley Soto)

16 Рефилв Модисэл (Refilwe Modiselle)

Рефилв Модисэлийг төрсөн нутагт  нь хэн ч үзэсгэлэнтэй хэмээн хүлээн аваагүй боловч загварын ертөнцөд түүнийг хамгийн алдартай албино эмэгтэй моделиудын нэг гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.

Рефилв Модисэл (Refilwe Modiselle)

17 Сиана Стил (Seana Steele)

Сиана Стил модел, жүжигчний карьераа дөнгөж эхлээд байгаа бөгөөд бусдын анхаарлыг хэрхэн татахаа мэддэг. Мөн гадаад төрхийг нь шүүмжлэгчдийн шүүмжлэлийг тоолгүй өнгөрдөг төдийгүй загвар өмсөгч найзынхаа хамт гадаад байдлаар гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байна.

Сиана Стил (Seana Steele)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()