Нийгмийн сүлжээний донтонгуудад эрдэмтэд ингэж зөвлөж байна!

Фэйсбүүк, инстаграм болон твиттерийн хэрэглэгч нарт заавал анхаарах ёстой мэдээллийг сэтгэл судлалын эрдэмтэд саяхан танилцуулсан байна. Тэд багагүй хугацаанд судалгаа явуулсны дүнд дараах 9 зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Нийгмийн сүлжээний донтонгуудад эрдэмтэд ингэж зөвлөж байна!

Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр зарим зүйлс өөрчлөгдөж байгаа бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхад танд доорх мэдээлэл хэрэг болно. 

 

1 Нүүрнийхээ зүүн талаас зураг авбал хамгийн сайхан гардаг

Орчин үед нийгмийн сүлжээг селфигүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Хүн бүр гоё, сайхан гарсан зураг фэйсбүүк, инстаграмд оруулах хүсэлтэй ч тэр бүр сайн зураг оруулж чаддаггүй. Австралийн эрдэмтдийн судалгаагаар зүүн талаас авсан селфи хамгийн сайхан харагдаж байгааг тогтоожээ. Тэд судалгааныхаа явцад нийгмийн сүлжээний олон мянган зурагт дүн шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд зүүн талаас авсан зураг илүү тод, сэтгэл хөдөлгөм байгааг илрүүлсэн байна. Хэрвээ та дур булаам харагдахыг хүсвэл нүүрнийхээ зүүн талаас зураг авч байгаарай. Учир нь, нүүрний зүүн хэсэг баруун талын тархинд хамаардаг агаад баруун талын тархи нь хүний сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг хариуцдаг. 

Нүүрнийхээ зүүн талаас зураг авбал хамгийн сайхан гардаг

2 Хооллох үед зураг авах нь дуршил бууруулдаг

Миннесотагийн их сургуулийн профессоруудын олон талт судалгаагаар хоол идэх явцад зураг авах нь хоолны дуршил буурдаг нь батлагджээ. Нийгмийн сүлжээнд амттай хоолны зураг оруулах явдал селфинээс дутахааргүй хүчээ авсан ба ингэж оруулах нь бусад хүмүүсийн хоолны дуршлыг нэмэгдүүлдэг ч идэх гэж байгаа хүнийхээ хоолны дуршлыг бууруулдаг байна. Хүмүүс нийгмийн сүлжээнд хоолны зураг оруулахдаа ихэвчлэн хооллож эхлэхийн өмнөх үеийн зураг оруулдаг. Үүнээс болж хүний өлсч, яарсан мэдрэмж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн мэдрэмжинд дарагдаж, улмаар хурдан идэх гэсэн хүсэл нь буурч, хоолны дуршил сулардаг аж. 

Хооллох үед зураг авах нь дуршил бууруулдаг

3 Хурууны "V" хэлбэртэй селфи аюултай

Хүмүүс зурагт үзүүлсэн шиг хуруугаа "V" хэлбэртэй болгон зургаа авахуулах үзэгдэл түгээмэл болсон. Ялангуяа, охид бүсгүйчүүд ингэж зургаа авахуулах нь их байдаг. Тэгвэл эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ингэж авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд оруулах нь эрсдэл дагуулдаг болохыг Японы эрдэмтэд хэллээ. Тэдний тайлбарласнаар техник технологи өндөр хөгжсөн энэ үед хакерчид таны хурууны хээг хялбархан гэгч нь татаж авч, хууль бус зүйлд ашиглаж болох аж. Сүүлийн үед хурууны хээний технологийг ашиглах нь эрс нэмэгдэж ирж байгаа бөгөөд хамгийн энгийн жишээ бол ухаалаг утсууд хурууны хээгээр нэвтэрч ордог болсон явдал юм. Тэгвэл хакерчид 3 метрийн зайнаас авсан хурууны "V" хэлбэртэй зурагнаас таны хурууны хээг хялбархан татаж авах боломжтой юм байна. Тиймээс хурууны хээгээ олон нийтэд үзүүлэхгүй байхыг зөвлөж байна. Эс бөгөөс хувийн мэдээлэл, картын мэдээллээ алдаж, мөнгө төгрөгөө алдах магадлалтай юм байна шүү.   

Хурууны "V" хэлбэртэй селфи аюултай

4 Фото засвар сэтгэл гутралд оруулдаг

Харвард, Вермонтын их сургуулийн эрдэмтэд компьютерийн програм ашиглан судалгаа явуулж нэгэн сонирхолтой дүгнэлтэнд хүрчээ. Тэдний судалгаагаар нийгмийн сүлжээнд өргөнөөр ашиглагдаж буй фото засварын аппликейшнүүд нь хүнийг сэтгэлд гутралд оруулдаг болох нь илэрчээ. Өөгүй төгс царай зүстэй хүн гэж бараг үгүй бөгөөд засварын апплипкейшнүүдэд зургаа оруулан харахдаа илүү царайлаг болж байгаагаа үзээд сэтгэлээр унадаг байна. Хүнд цаг хугацааны явцад хөгшрөх, царай зүс гундах, урьдын адил толигор арьсгүй болох, нүдний илч буурах гэх мэт шинж тэмдгүүд бий болдог ч засварын аппууд үүнийг байхгүй болгон харьцуулснаар тухайн хүн сэтгэлээр унадаг байна. 

Фото засвар сэтгэл гутралд оруулдаг

5 Нийгмийн сүлжээ хүний тархийг нэг үүрэг гүйцэтгэх горимд шилжүүлж байна

Стэнфордын судлаачид нийгмийн сүлжээнд их цаг зарцуулдаг хүмүүс гаднын дуу чимээнд илүү мэдрэмтгий болж, нэгэн зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар гүйцэтгэж чадахгүй байгааг илрүүлжээ. Энэ нь хүний тархи нийгмийн сүлжээний мэдээлэл, зурагнаас болж олон үүрэг гүйцэтгэх горимоор ажиллаж чадахгүй болж байгаагийн илрэл бөгөөд энгийн схем буюу нэг үүрэг гүйцэтгэх горимоор ажилладаг болсны шинж аж. Хэдийгээр нийгмийн сүлжээ хүний тархины ажиллах чадварт ингэж сөргөөр нөлөөлж байгаа ч хүмүүсийн харилцааны ур чадварт сайнаар нөлөөлж байгаа гэнэ.

Нийгмийн сүлжээ хүний тархийг нэг үүрэг гүйцэтгэх горимд шилжүүлж байна

6 Өөдрөг хүмүүс доороос зураг авдаг

Хачирхалтай сонсогдож магадгүй өөдрөг үзэлтнүүд селфидэхдээ эрүүнийхээ хэсгээс дардаг болохыг Сингапурын эрдэмтэд тогтоосноо хэлсэн юм. Тэд селфинд 13 янзын байрлал байгааг тогтоон, нэг бүрчлэн судлаад өөдрөг сэтгэлтэй хүмүүс буюу ямар нэгэн зүйлд шаналаагүй хүмүүс камераа доор байрлуулж зургаа авдаг, бухимдалтай буюу дотроо ямар нэгэн зүйл бодож, шаналж яваа хүмүүс камераа дух хэсэг буюу дээр барьж өөрийнхөө зургийг дардаг хэмээв. 

Өөдрөг хүмүүс доороос зураг авдаг

7 Содон үйлдэлтэй селфи, видеонууд одууд болон улс төрчдөд хэрэг болж байна

Калифорнийн их сургуулийн судлаачид содон үйлдэлтэй селфи, видео соёлын болон улстөрийн үйл ажиллагаанд ашиглагдах болсныг хэлэв. Үүний хамгийн энгийн жишээ нь, "Айс Бакет Челленж" буюу мөстэй ус толгой дээрээ хувингаар асгах сорил бөгөөд улстөрчид, урлаг соёлын оддыг хамарч, энэхүү сорилд нэгдсэн хүмүүс бусдыг хүндэтгэлийг хүлээж байв. Иймэрхүү сорил, бусдыг нэгдэхийг уриалсан "давалгаа"-нууд нь нэг талаараа олны танил хүмүүст том сурталчилгаа болж байна. Нөгөө талаас этгээд, сонин л бол хүний эрүүл мэндэд муу, нийгмийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эсэх нь хамаагүй болж байна. 

Содон үйлдэлтэй селфи, видеонууд одууд болон улс төрчдөд хэрэг болж байна

8 Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс сэтгэлдээ зовлонтой байдаг

Питтсбургийн их сургуулийнхан нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс сэтгэлийн хямралтай байдаг хэмээгээд фэйсбүүк хэдий чинээ цаг зарцуулна төдий чинээ сэтгэл доторх зовлон хүнд байдаг гэсэн юм. Судлаачид янз бүрийн салбарын хүмүүсийг туршилтандаа хамруулж, тэд өдөрт нийгмийн сүлжээнд гурав дахин бага хугацаа зарцуулж, хоёроос дээш удаа нийгмийн сүлжээнд орохгүй байснаар сэтгэлийн хямрал хамаагүй багассан байна. Судлаачид оролцогчдод нийгмийн сүлжээний сөрөг талуудыг тайлбарлаж, тэднийг илүү идэвхтэй байлгаснаар тэд асуудлуудаа шийдэж, сэтгэлд хурсан зүйлсээсээ өөрсдөө ангижирсан байна.

Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс сэтгэлдээ зовлонтой байдаг

9 Селфиний үеэр найтааж болохгүй

Селфиний үеэр хэрхэвч найтааж болохгүй. Тун эвгүй харагдахаас гадна хүмүүст найтааж байгаа гэж мэдэгддэггүй. Зүгээр л галзуу солиотой юм уу эсвэл албаар маяглаж байгаа хүн шиг харагддаг байна. Энэ зурагны тухайд гэвэл уг бүсгүйн найтааж буй болон энгийн үеийн төрхийг харьцуулжээ. Зайлшгүй зүйл биш ч мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Учир нь нийгэм тэр аяараа селфинд автсан байна. 

Селфиний үеэр найтааж болохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()