Шинэ жилийн ширээг тань чимэх Амтат жигнэмэг хийх жорууд

Шинэ жилийн баяр дөхөж, хүн бүхэн л догдолж суугаа нь гарцаагүй. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ баярын ширээг тань чимэх амтат жигнэмэг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь бэлтгэхэд тун ч хялбар төдийгүй амт болоод харагдах үзэмж сайтай аж. Та амттай жигнэмэг хийж, баярын ширээгээ чимэхээс гадна, дотны найз нөхөддөө ч бэлэглэж болно шүү дээ.

Шинэ жилийн ширээг тань чимэх Амтат жигнэмэг хийх жорууд

1 Шоколадаар бүрсэн жигнэмэг

Орц:

Жигнэмэгт:

  • 240гр масло
  • 150гр элсэн чихэр
  • Чимх ванилин
  • 240гр гурил
  • 40гр какао
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • ½ цайны халбага сода
  • ½ цайны халбага давс
  • 2 хоолны халбага сүү

Бүрмэл хийхэд:

  • 90гр масло
  • 3 хоолны халбага какао
  • 2 хоолны халбага сүү
  • 250гр элсэн чихрийн пудр
  • Дурын

Бэлтгэх арга

Масло, элсэн чихэр, ванилинаа нийлүүлэн миксердэнэ. Гурил, какао, хөөлгөгч, сод, давсаа дээр нь нэмээд ахин сайтар холиорой. Сүүгээ нэмж дахин хутгана.

Зуурсан гурилаа элдэж, өөрийн хүссэн хэлбэрт оруулна. Лист төмөр дээрээ мөнгөлөг цаас дэвсэж 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жигнэмэгүүдээ өрж 13 минут жигнэнэ. Бэлэн болсон жигнэмэг хөрөх зуур чимэглэлээ бэлдэнэ. Саванд масло, какао, сүүгээ хийж дунд зэргийн галаар маслоо хайлтал байлгаарай. Гал дээрээс аваад элсэн чихрийн пудрээ хийгээд сайтар хутгана.

Жигнэмэгээ шингэн шоколадаараа бүрж өөрийн хүслээр чимэглэнэ. Хэрэв шоколадны хайлмаг чинь царцаж хатуурчихвал 15-20 секунд гал дээр халааж шингэлээрэй.

Шоколадаар бүрсэн жигнэмэг

2 Цөцгийтэй жигнэмэг

Орц:

Жигнэмэгт:

  • 180 гр масло
  • 200 гр элсэн чихэр
  • 1 ширхэг өндөг
  • Чимх ванилин
  • 320 гр гурил
  • 40 гр какао
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • ½ цайны халбага сода
  • ½ цайны халбага давс
  • ¼ цайны халбага нунтаг задийн самар
  • 140 мл цөцгий

Хийх арга

Масло, элсэн чихрээ крем шиг болтол миксердэнэ. Өндөг, ванилинаа нэмж сайтар хутгана. Гурил, хөөлгөгч, сод, давс, задийн самрын нунтаг, цөцгийн тосоо хийн хутгаж гурилаа зуурна. Гурилаа хүнсний скочоор ороож хөргөгчинд хийж хонуулах буюу хэдэн цаг байлгана.

Гурилаа элдэж, хэлбэр оруулан хэрчинэ. Лист төмөр дээрээ мөнгөлөг цаас дэвсэж 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жигнэмэгүүдээ өрж бага зэрэг шаргалттал 10-12 минут жигнэнэ. Бүрж чимэглэхээс өмнө жигнэмэгээ хөргөнө.

Цөцгийтэй жигнэмэг

3 “Карамель таяг” жигнэмэг

Орц:

Жигнэмэгт:

  • 240 гр масло
  • 200 гр элсэн чихэр
  • 60 гр элсэн чихрийн пудр
  • Чимх ванилин
  • 1 цайны халбага гааны нунтаг – өөрийн сонголтоор
  • 1 шр өндөг
  • 300 гр гурил
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • ½ цайны халбага давс
  • 1/2 цайны халбага улаан өнгийн хүнсний будаг

Хийх арга

Масло, элсэн чихэр, элсэн чихрийн пудр, ванилин, гааны нунтаг болон өндөгөө нийлүүлэн миксердэнэ. Хэрэв танд гаа олдоогүй бол чимх синнамоноор орлуулсан ч болно. Ингэснээрээ жигнэмэг арай өөр амт үнэртэй болох ч дутахааргүй сайхан болох аж. Дараа нь гурил, хөөлгөгч, давсаа нэмж сайтар хутгана.

Гурилаа 2 тэнцүү хэсэгт хувааж 1 хэсэгт нь хүнсний будгаа нэмж тод улаан зуурмаг болгоно. Тус бүрийг хүнсний скочоор ороож 3-4 цаг хөргөгчинд хийнэ.

2 зуурмагаас таслан авч 12 см орчим урттайгаар бөөрөнхийлөн сунган сүлжиж карамель таягаа хийгээрэй.

Лист төмөр дээрээ мөнгөлөг цаас дэвсэж 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жигнэмэгүүдээ өрж бага зэрэг шаргалттал 8-10 минут жигнэнэ. Бэлэн болсон жигнэмэгээ элсэн чихрийн пудрээр чимэглэж болно.

“Карамель таяг” жигнэмэг

4 Алим-карамельтай жигнэмэг

Орц:

Жигнэмэгт:

  • 240 гр масло
  • 130 гр элсэн чихэр
  • Чимх ванилин
  • 2 шр өндөг
  • 360 гр гурил
  • ½ цайны халбага хөөлгөгч
  • ½ цайны халбага давс
  • 1 цайны халбага сод
  • 1 цайны халбага синнамон
  • 1/2 стакан нунтагласан хушга
  • ½ стакан цагаан шоколадны үйрмэг
  • 1 ширхэг том алим
  • ¼ стакан карамелийн соус

Хийх арга

Масло, элсэн чихрээ миксердэнэ. Өндөг, ванилин, давс, хөөлгөгч, сод, синнамоноо нэмж жигд болтол хутгана. Гурилаа бага багаар хийж зуураарай. Зуурсан гурилдаа нунтагласан хушга болон шоколадны үйрмэгээ хийж өгнө. Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэн жижиг дөрвөлжин хэрчин зуурмагтаа хийж хутгана. Зуурмагаа жижиг жижиг тасалж бөөрөнхийлөн мөнгөлөг цаас дэвссэн хавтан дээрээ өрнө. Бөндгөрийнхөө голд хуруугаар хонхойлж карамелиар дүүргэнэ. Дээр нь самар, шоколадны үйрмэг, синнамоноо цацаж жигнэмэгээ дарж хавтгайлна.

180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жигнэмэгээ бага зэрэг шаргалттал 12 минут шарна. 

Алим-карамельтай жигнэмэг

5 “Цасангоо” жигнэмэг

Орц:

  • 220 гр масло
  • 5 хоолны халбага элсэн чихэр
  • Чимх ванилин
  • ¼  цайны халбага давс
  • 240 гр гурил
  • 240 гр нунтагласан хушга
  • 200 гр элсэн чихрийн пудр

Хийх арга

Масло, элсэн чихрээ жигд болтол миксердэнэ. Ванилин, давсаа нэмж, гурилаа бага багаар нэмж тасралтгүй хутгана. Хушгаа нэмж сайтар хутгана. Зуурмагаа 2 хэсэг хувааж хүнсний скочоор ороон хөргөгчинд 45 минут байлгана.

2,5 см диаметртэй жижгэвтэр бөмбөлөг болгон гараараа тасална. Лист төмөр дээрээ мөнгөлөг цаас дэвсэж 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жигнэмэгүүдээ өрж бага зэрэг шаргалттал 12-14 минут шарна. Хэт удаан шарвал жигнэмэгүүд хагарна гэдгийг анхаараарай.

Бүлээнээрээ байгаа жигнэмэгээ элсэн чихрийн пудрт өнхөрүүлээд хөрснийх нь дараа дахин өнхөрүүлнэ.

“Цасангоо” жигнэмэг

6 Итали зул сарын жигнэмэг

Орц:

Жигнэмэгт:

  • 120 гр масло
  • 250 гр элсэн чихэр
  • Чимх ванилин
  • ¼  цайны халбага давс
  • 300 гр гурил
  • 2 цайны халбага хөөлгөгч
  • 100 гр рикотта маркийн итали сыр
  • 2 цайны халбага лимоны үрсэн хальс
  • 2 шр өндөг

Шанз бэлтгэхэд:

  • 280 гр элсэн чихрийн пудр
  • 3-4 хоолны халбага лимоны шүүс

Хийх арга

Гурил, хөөлгөгч, давсаа холино. Тусдаа саванд элсэн чихэр, хайлуулсан масло, рикотта сыр болон нимбэгний хальсаа хийж миксердэнэ. Зогсолтгүй хутгах зуураа өндгөө нэг нэгээр нь хийнэ. Гурилын зуурмаг, ванилинаа хольж жигд болтол хутгана. Зуурмагаа хүнсний скочоор ороож хөргөгчинд хагас цаг байлгана. Хөргөсөн зуурмагаас 2,5 см диаметртэй бөмбөлгүүд хийнэ. Мөнгөн цаас дэвссэн листэн дээр өрж 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 9-11 минут бага зэрэг шаргалттал шарна. Жигнэмэг хөрж байх зуур элсэн чихрийн пудр болон нимбэгний шүүсээ холино. Жигнэмэг бүр дээр ½ цайны халбага шанз асгана.

Итали зул сарын жигнэмэг

7 “Шинэ жилийн мөчрүүд” жигнэмэг

Орц:

  • 120 гр масло
  • 30 ширхэг том маршмэллоу, эсвэл зөөлөн зефирээр орлуулж болно
  • Бүтэн хагас цайны халбага ногоон өнгийн хүнсний будаг
  • Чимх ванилин
  • 350 гр эрдэнэ шиш
  • Бага зэргийн ургамлын тос
  • Чимэглэх зорилгоор улаан өнгийн бөмбөлгөн чихэр

Хийх арга

Маслоо хайруулын тавганд хайлуулаад маршмэллоугаа нэмж бүрэн хайлтал хутгана. Хэрэв та зефир хэрэглэж байгаа бол зефирээ жижиг хэрчээд хайруулын тавгандаа бага зэргийн ус нэмж өгөөрэй.

Гал дээрээс хайруулын тавгаа аваад хүнсний будаг, ванилин болон эрдэнэ шишээ нэмж сайтар хутгана. Уг холимогоо хоолны халбагаар халбагадан ургамлын тосоор тосолсон пергамент цаасан дээр тавина. Хөрөхөөс нь өмнө шинэ жилийн мөчрүүдийн хэвийг гаргаж драже чихрээр чимэглээрэй.

“Шинэ жилийн мөчрүүд” жигнэмэг

Дараах видеод мөчир хийх үйл явцыг тодорхой харууллаа

8 Кофетой жигнэмэг

Орц:

Жигнэмэг хийхэд:

  • 240 гр масло
  • 200 гр элсэн чихэр
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • ¼ цайны халбага давс
  • 1 өндөг
  • Чимх ванилин
  • 270 гр гурил
  • 1 хоолны халбага какао
  • 1 хоолны халбага элсэн чихрийн пудр

Шанз бэлтгэхэд:

  • 250 гр элсэн чихрийн пудр
  • 30 гр масло
  • 2 цайны халбага нунтаг кофе
  • Чимх ванилин
  • Бага зэрэг сүү

Хийх арга

Эхлээд гурилаа зуурна. Масло, элсэн чихэр, хөөлгөгч, давсаа миксердэнэ. Дараа нь өндөг, ванилинаа нэмж жигд болтол хутгана. Бага багаар гурилаа хийж зуурна. Гурилаа 2 хэсэг хувааж хүнсний скочоор ороож хөргөгчинд 2-3 цаг байлгана. Гурилаа нимгэвтэр элдээд элдэв дүрс гарган зүсч пергамент дэвссэн листэн дээр өрж 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 8-10 минут шарна. Шанзны найрлаганд орох материалуудаа хольж шаардагдах хэмжээнд сүүгээр зуурна. Крем маань өтгөн болох ёстой. Жигнэмэг дээрээ цайны халбагаар шанзаа түрхэж хоёрдохь жигнэмэгээр давхарлана. Какао, элсэн чихрийн пудрээр хольж давхарласан жигнэмэгээ цацаж чимэглэнэ.

Кофетой жигнэмэг

9 Сыртэй жигнэмэг

Орц:

  • 200 гр элсэн чихэр
  • 240 гр масло
  • 80 гр сыр
  • ½ цайны халбага давс
  • Чимх ванилин
  • 1 өндөг
  • 270 гр гурил

Хийх арга:

Элсэн чихэр, хайлуулсан масло, сыр, давс, ванилин, өндөгний шараа нийлүүлж жигд болтол хутгана. Гурилаа бага багаар нэмж зогсолтгүй хутгаарай. Зуурмагаа хүнсний скочоор ороож хөргөгчинд хийж хонуулна. Хөргөсөн зуурмагаа нимгэвтэр элдэж хэлбэрт оруулан зүсч пергаменттай листэн дээр тавьж 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 7-10 минут шарна. Чимэглэхийн өмнө жигнэмэгээ хөргөнө.

Сыртэй жигнэмэг

10 Цагаан гаатай жигнэмэг

Орц:

  • 120 гр масло
  • 150 гр элсэн чихэр
  • 100 гр зөгийн бал
  • 1 том өндөг
  • 2 хоолны халбага ус
  • 320 гр гурил
  • 1 цайны халбага сод
  • ½ цайны халбага нунтаг цагаан гаа
  • ½ цайны халбага нунтаг синнамон
  • ½ цайны халбага нунтаг самар
  • ½ цайны халбага нунтаг хадаасан цэцэг

Хийх арга

Масло, элсэн чихрээ миксердэн зөгийн бал, өндөг, усаа нэмж холино. Өөр саванд бусад найрлагаа холиод аажмаар гурилдаа хийн зуурна. Зуурмагаа хүнсний скочоор ороож хөргөгчинд хийн хагас цаг болно.

Зуурмагаа нимгэн элдэн хүний дүрс гарган хэвлэнэ. Листээ ургамлын тосоор тосолно эсвэл пергамент дэвсэнэ. 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жигнэмэгүүдээ өрж бага зэрэг шаргалттал 8-10 минут шарна.

Цагаан гаатай жигнэмэг

Шинэ жилийн баярын ширээний жигнэмэгийг хэрхэн чимэглэх вэ?

Хэрэв та амтат жигнэмэгээ хийчихсэн бол баярын ширээний жинхэнэ чимэг болтол чимэглэх л үлдлээ. Янз бүрийн хэв, шанз, хүнсний будаг, хүнсний шприцний тусламжтайгаар жинхэнэ урлагийн бүтээл хийж болно. Энд та бүхэнд хэдэн санаа хүргүүллээ:

1. Сонгодог түрхлэг

Орц:

  • 250 гр элсэн чихрийн пудр
  • 4 хоолны халбага сүү
  • Чимх ванилин

Хийх арга:

Бүх орцоо жигд болтол миксердэнэ. Хэт шингэн, эсвэл хэт өтгөн байхаас сэргийлээрэй. Хэт өтгөн байвал бага зэрэг сүү нэмж болох ба хүнсний будгийг өөрийн сэтгэмжээр нэмж болно. Шинэ жилийн баярын жигнэмэг хийх олон төрлийн арга, загвар байдаг.

1. Сонгодог түрхлэг

2. Цагаан түрхлэг

Орц:

  • 2 ширхэг өндөгний цагаан
  • 2 цайны халбага лимоны шүүс
  • 330 гр элсэн чихрийн пудр

Хийх арга:

Өндөгний цагаан болон нимбэгний шүүсээ миксердэх зуур элсэн чихрийн шигшсэн пудрээ нэмж жигд болтол хутгана. Хэрэв түрхлэг хэт шингэн болоод байвал бага зэргийн пудр нэмнэ, хэт өтгөн болвол бага зэргийн ус нэмнэ.

2. Цагаан түрхлэг

3. Тосон түрхлэг

Орц:

  • 75 гр хайлуулсан масло
  • 500 гр элсэн чихрийн пудр
  • Чимх ванилин
  • 5 хоолны халбага сүү

Хийх арга

Бүх орцоо хийж жигд болтол миксердэнэ. Хэрэв түрхлэг хэт шингэн болвол бага зэргийн сүү нэмнэ.

Видеоноос тосон түрхлэгээр хэрхэн жигнэмэг чимэглэхийг харцгаая:

Ийм гоёмсог жигнэмэгээр шинэ жилийн гацуурхнаа чимэглэж болно. Ингэхийн тулд шарахынхаа өмнө жигнэмэгтээ жижиг нүх гаргаж нарийн туузыг нүхэнд нь гогцоолдох хэрэгтэй. Бас шинэ жилийн сонирхолтой бэлэг байх болно.

3. Тосон түрхлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()